| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00215/И |
| Дугаар | 00338 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 00338
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 21 дүгээр байрны 10 тоотод суух Цүнд овогт Цэндсүрэнгийн Ганцэцэг /РД:ГЕ77031107/,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 21 дүгээр байрны 10 тоотод суух Мянган овогт Шагдарсүрэнгийн Ууганжаргал /РД:ГЕ77031107/ нарт холбогдох,
зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 16732850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00215/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хас банкны Булган аймаг дахь салбарт зээлийн мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3а-13-02 тоотод оршин суух, Боржгон овогт Баярсайханы Галбадрах /РД:ГЮ86022314/,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 15-18 тоотод оршин суух Халбин овогт Сүрэнхорын Амар /РД:СЮ69040210/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нар нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хас Банктай 1310001898 дугаартай Барьцаат ззэлийн гэрээ байгуулж 17500000 төгрөгийн зээлийг орон сууц хадалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай, банкны жилийн суурь хүү дээр 2.66 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу 17.66 хувийн хувьсах хүүтэйгээр зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баталгаат ипотекийн 1310001898/01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-0405000770 дугаартай Булган аймгийн Булган сумын 5-р баг 21 -р байр 10 тоотын 55.5 м.кв орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн 1310001898 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гуйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгөөр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөлгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь бусдад их хэмжээний өр төлбөртэй, ажлаас гарсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид барьцаат зээлийн 1310001898 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нар нь барьцаат зээлийн 1310001898 дугаар гэрээний 3-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 3.3 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөр 15012369 төгрөг, хүү 1704681.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3798.62 төгрөг, зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсны зардал 12,000 төгрөг, нийт 16732850 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна:
1. Зээлийн нийт төлбөр болох 16732850 төгрөгийг Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нараас гаргуулах.
2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах.
3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нар нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 17500000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 17.66 хувийн хувьсах хүүтэй зээл авсан. Зээлийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Уг зээлийн төлбөр үндсэн зээл 15012369 төгрөг, хүү 1704681.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3798.62 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг, нийт 16732850 төгрөгийн төлбөрийг дараах байдлаар төлөхөөр болов. Үүнд: 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6732850 төгрөгийг төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиодолд барьцаа хөрөнгө болох Ү-0405000770 тоот улсын бүртгэлийн дугаартай Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны 10 тоотод байрлах 55.5 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр барагдуулахаар харилцан тохиролцов гээд талууд гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Булган аймаг дахь салбар нь Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16732850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16732850 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6732850 төгрөг төлөхөөр, хэрэв тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиодолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0405000770 тоот дугаартай Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны 10 тоотод байрлах 55.5 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох бөгөөд хариуцагч нар нь тэднийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг С.Амарт итгэмжлэлээр олгожээ. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх-28/
Иймд шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ц.Ганцэцэг, Ш.Ууганжаргал нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 16732850 /арван зургаан сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6732850 төгрөг төлөхөөр, хэрэв тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиодолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0405000770 тоот дугаартай Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны 10 тоотод байрлах 55.5 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241614 /хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ