Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 321

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгчС.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, түрээсийн төлбөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 153/2017/00251/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээ ёсоор ******* ******* ХХК нь УБ15-80 улсын дугаартай авто краныг 1 өдрийн 300000 төгрөгөөр түрээслүүлэхээр ******* ХХК-тай тохиролцсон. ******* ХХК нь гэрээ хийснээс хойш тус компанийн краныг 20 өдрийн турш Ховд аймгийн Жаргалант сумын 72 айлын урд баригдаж байгаа зочид буудлын барилга дээр ажилласан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар манай компани тохиролцсон ёсоор 20 хоногийн краны түрээс 6000000 төгрөг авахаас 2000000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл тооцоо болох 4000000 төгрөгийг барагдуулах ёстой байтал өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

....******* ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 29-нд ******* ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ХХК-аас 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ******* ХХК нь уг 4.000.000 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний гүйцэтгэлийг хангуулж, түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь ******* ******* ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/41 тоот хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 төгрөгийн тал хувь болох 39475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 39475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ГГЦЭ ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 78950төгрөгийн тал хувь болох 39475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, түрээсийн төлбөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 төгрөгийн тал хувь 39475 /гучин есэн мянга дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 100160000941 тоот дансанд тушаасан39475 /гучин есэн мянга дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаархариуцагч ГГЦЭ ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөгийн тал хувь болох 39475 /гучин есэн мянга дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ