| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00278/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, 153/2017/0027*******/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Н.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймагт 1966 онд барилгын ТМС төгсөөд цахилгаанчин мужааны мэргэжлээр төгссөн. Ховд аймгийн барилга конторт 1966 оноос 196******* он хүртэл ажилласан. 196******* оны 5 дугаар сарын 30-нд хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 016 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1971 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн н/131 дүгээр тушаалаар 1971 оны 7 дугаар сарын 20-нд цэргийн албанаас халагдсан. 1971 оноос 1977 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар, 1977 онд цахилгаан моторчноор 19*******9 он хүртэл ажилласан. 19*******9 оны 10 сард үйлдвэрлэлийн осолд ороод группт орсон. 2017 онд тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлаа бүгдийг нь тогтоолгож ир гэж даатгалын байцаагч хэлсэн....Иймд 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 196******* оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, мантож, конторт мужаанаар, 1972 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 19*******9 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачин, цахилгаан моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 196******* оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, мантож, конторт мужаанаар, 1972 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 19*******9 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачин, цахилгаан моторчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн 401 тоот албан бичиг, Ховд аймгийн Барилга, мантож, конторын даргын 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн Мөст сумын Туяа нэгдлийн 70 дугаар дансны хуулбарууд, түүний Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн /1970 он/ дэвтрийн эх хувь зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, **************, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймгийн Барилга, мантож, конторт 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 196******* оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мужаанаар, Ховд аймгийн Мөст сумын Туяанэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 19*******9 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуусталбарилгачин, цахилгаан моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ