| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00344/И |
| Дугаар | 315 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ПН*******1050515/-ийн хүсэлттэй
Т.******* ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 153/2017/00344/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Б.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Батчулуун нь 2017 оны 5 сард нас барсан. 1**************3 онд ******* сургууль төгссөний дараа 1**************6 оны 6 сар хүртлээ Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байснаа ярьдаг байсан. Мөн 1**************6 оны 6 сарын 10-ны өдрөөс 1********************* оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирснээс хойш нэгдэл тарах хүртэл Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Холбогдох найз нөхөд бас надад ярьдаг байсан....Би энэ айлын хамгийн том хүү нь бөгөөд доороо 3 дүүтэй учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж мөн холбогдох тэтгэмж авах зорилготой байгаа. Мөн нийгмийн даатгалаас асуухад цэргийн алба хаасан 2 жил ажилласан хугацаанд хамрагддаг боловч тэр онуудаар оршуулгын зардал авах боломжгүй гэж хэлсэн. Тийм учраас аав Т.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан....Өөр баримт олдохгүй байгаа. Иймээс Т.*******г 1**************5 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1**************6 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1********************* оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс 1**************0 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач Т.******* ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.*******ий эцэг Т.Батчулуун нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байгааг дурдлаа.
Т.Батчулуун нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1**************5 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************5 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1********************* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Т.******* хөдөлмөрийн дэвтрийн эх хувиар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэлээ.
Харин хавтаст хэрэгт авагдсан Т.******* хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/-т 1**************6 оны 1-5 дугаар сарыг дуустал, 1**************0 оны 2 -12 дугаар саруудыг дуустал бичилттэй байх боловч тэмдэг дарагдаагүй нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч А.*******, Т. нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй, мөн Т.******* ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа байхгүй болох талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.ийн 2017 оны 6 дугаар сарын 1*******-ний өдрийн ...1**************5-1**************6, 1*********************-1**************0 онууудын 70 дугаар данснаас Т.Батчулуунд холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх бичилттэй 7*******2 тоот албан бичиг зэргээр Т.******* 1**************5 оны 01 дүгээр сарын сарын 30-ны өдөр, 1**************5 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************6 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1********************* оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс 1********************* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1**************0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1**************0 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Пүрэвдагвын Батчулуун //-ы Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1**************5 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************5 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1********************* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1**************5 оны 01 дүгээр сарын сарын 30-ны өдөр, 1**************5 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************6 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1********************* оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс 1********************* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1**************0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1**************0 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3-т зааснаар тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШЗ2017/0125******* дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ