| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00305/И |
| Дугаар | 00340 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 00340
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны НҮ-ийн гудамжны МТ төв байранд байрлах “Магнай петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хан намнан” хадгаламж зээлийн хоршоонд холбогдох, 6184805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00305/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Магнай петролиум” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г“Хан намнан” хадгаламж зээлийн хоршоо 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Магнай петролиум” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах №17/16 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнийн 5.2-т “... худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана ...” гэж заасан бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 4712233 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №54/17 дугаартай албан тоотоор төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээнийн 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиролд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 125 хоног 2945146 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ...” гэж заасантай нийцүүлсэн 1472572 төгрөгөөр тооцож нийт 6184805 төгрөгийг “Хан намнан” хадгаламж зээлийн хоршооноос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч "Магнай Петролиум" ХХК нөгөө талаас хариуцагч "Хан намнан хадгаламж зээлийн хоршоо" цаашид хамтад "Талууд" гэх нар нь Монгол Улсын Иргэний хууль, хариуцагчаас гаргасан хүсэлт болон талуудын хүсэл зоригийг үндэслэн, харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг байгуулав.
"Хан Намнан Хадгаламж зззлийн хоршоо” нь Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Хан Намнан Хадгламж зээлийн хоршоо"-оос гэрээний үүргийн гүйцэтгэлд 6184805 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь үндсэн төлбөр болох 4712233 төгрөгийг доорх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 2017 оны 07 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард 1178058 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1178060 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг батлуулан шүүгчийн захирамж гаргуулна. Энэхүү гэрээг байгуулснаар дээр дурдсан хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгаж буй 1472572 төгрөгийг нэмж тооцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхимг зөвшөөрсөн болно. Гэрээг 3 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалж, шүүхэд нэг хувийг хүргүүлнэ гэж эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
“Магнай петролиум” ХХК-ний нэхэмжлэлтэй, "Хан Намнан Хадгаламж зззлийн хоршоо”-нд холбогдох, 6184805 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 6184805 төгрөгөөс хариуцагч нь үндсэн төлбөр болох 4712233 төгрөгийг 2017 оны 07 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард 1178058 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1178060 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар “Магнай петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хан намнан” хадгаламж зээлийн хоршоонд холбогдох, 6184805 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1472572 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр болох 4712233 төгрөгийг 2017 оны 07 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 1178058 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард 1178058 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1178060 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113910 /нэг зуун гучин гурван мянга есөн зуун арав/ төгрөгөөс 56955 /тавин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “Хан намнан” хадгаламж зээлийн хоршооноос 56955 /тавин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөг, Төрийн сангаас 56955 /тавин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Магнай петролиум” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ