Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй

Т.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 153/2017/00280/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч С.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие нь Т.*******той 1992 онд хуримаа хийж, гэр бүл болоод 5 хүүхэдтэй болсон. Бид хоёр хуримаа хийснээс хойш гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд батлуулах гээд нөхрөө явуулахад бичиг баримтаа алга болгочихоод ирсэн байсан. Тэгээд бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид хамт амьдарч байх хугацаанд 1993 оны 06 сарын 27-ны өдөр охин С., 1995 оны 05 сарын 15-ны өдөр охин С., 1999 оны 04 сарын 12-ны өдөр хүү С., 2002 оны 02 сарын 10-ны өдөр охин С., 2004 оны 08 сарын 23-ны өдөр хүү С. нар төрсөн бөгөөд эцгээрээ овоглодог байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлэхгүй амьдарч байсан. Гэтэл нөхөр маань 2016 оны 04 сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. С., С. нарт хагас өнчиний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас хохирч байна. Иймд намайг Т.*******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.******* нь талийгаач Т.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тавин овогт Төмөрбаатарын ******* /ПЖ68071510/ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 06 дугаарт бүртгэсэн тухай №0000158116 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Ц.*******, талийгаач Т.******* нар нь 1992 оноос хамт амьдарч, тэдний дундаас 1993 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин С., 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү С., 2002 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин С., 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү С. нар төрсөн болох нь Г №-79, №0000984842, Г №39, №0096718 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 05/000464, 05/000465 дугаартай С., С. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот албан бичиг, 2007 онд Ц.******* нь талийгаач нөхөр Т.*******той хамтын авахуулсан гэрэл зураг, Ц.*******ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрч Б.Хөөдөөгийн Ц.******* нь манай бэр, талийгаач нөхөр Т.******* нь миний нагац дүү байгаа юм. Т.*******, Ц.******* нар нь 1992 онд хурим хийж айл болсон. Түүнээс хойш Ховд аймгийн ******* сумын ******* багт хамт амьдардч 5-н хүүхэдтэй болсон....Т.******* нь 2016 онд элэгний өвчнөөр өөд болсон....Гэрлэлтийн баталгаа байхгүй байсан юм байна. Тэр асуудлаас болоод хохироод яваад байгаа юм байна гэх мэдүүлэг, гэрч Т.Санжидмаагийн Ц.******* нь манай бэргэн, талийгаач нөхөр Т.******* нь миний төрсөн ах юм. Т.*******, Ц.******* нар нь 1992 онд хурим хийж айл болсон. Түүнээс хойш 2016 он хүртэл хамт амьдарсан...Манай ах 2016 онд нас барсан. Бэр эгч маань 5-н өнчин хүүхэдтэйгээ үлдсэн юм....хүүхдүүд нь манай ахын хүүхдүүд байгаа юм гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудсанд буй иргэн Ч.Ундраа, Д.Нямхүү, Э.Оюун-Эрдэнэ нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* ******* овогт ******* *******, Тавин овогт Төмөрбаатарын ******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ