Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд ******* Жаргалант суманд ******* онд төрсөн, ******* настай,******* ******* ******* ******* ******* нягтлан бодогч ажилтай,******* ******* Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух, ПЭ900914******* регистрийн дугаартай, овогт ,

Нэхэмжлэгч:******* ******* суманд онд төрсөн, настай,******* аймгйн  сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай, Ховд ******* сумын багийн ад оршин суух, регистрийн дугаартай,   овогт  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ХХКомпанид холбогдох

Байрны захиалгын гэрээг цуцлуулах, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээнээс үүдсэн хохирол 7,167,140 төгрөг, нийт 28,677,140 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж., нэхэмжлэгч Б., А., нэхэмжлэгч А.ийн өмгөөлөгч Д., хариуцагч байгууллагын захирал М., гэрч М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Анх 2014 оны 5 сард албаны байр бариулах захиалгыг ХХКомпанитай албаны дарга ярьж тохироод, албан хаагчдыг цуглуулаад хурал хийсэн. Манай газар дээр баригдаж байгаа учраас метр квадратыг нь 950,000 төгрөгөөр оруулъя гэсэн санал тавьсан учраас энэ жилдээ баригдвал 10 албан хаагчийн 8 албан хаагч нь орно гэсэн санал өгсөн. Тэгээд 2014 оны 7 сарын 09-ний өдрийн дарга, М. дарга хоёрын байгуулсан гэрээний дагуу ХХКомпани барилгынхаа ажлыг эхлүүлээд байр баригдаж эхэлсэн. Тухайн үед би байранд орохгүй гэсэн хариугаа өгсөн. М. дарга 950,000 төгрөг гэсэн хөнгөлттэй үнэн дээр өөр хүн оруулж болно гэсний үндсэн дээр А. эгчтэй хамт ажиллаж байсан учраас би санал тавьсан. Зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээтэй байр, нэг хүн ч гэсэн хөнгөлттэй үнээр байранд орог гэж бодоод А., М. хоёрыг уулзуулсан. Тэгээд А., М. хоёрыг тохиролцоход нь та хоёр хоорондоо тохиролц, надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр тухайн үнээр орно гэж хоорондоо тохиролцоод 15 сая төгрөгийг А. ХХКомпани дансанд хийсэн байдаг. 2014 оны 8 сарын 18-ны өдөр М. гуай Хас банкнаас санхүүжилтийн зээл авах гэж байна. Танай байгууллагын нийт албан хаагчид захиалгын гэрээ байгуулахгүй бол манай байрыг зах зээлд зарагдах эрэлт алга байхгүй байна гээд санхүүжилтийн зээл олгохгүй байна. Ийм учраас бүх албан хаагчидтай гэрээ байгуулна гэж гэрээ орж ирсэн. Би энэ байрыг захиалаагүй, энэ байранд орох ямар ч сонирхолгүй, орохгүй гэсэн хариу өгсөн боловч М. гуай энэ гэрээ бол ямар ч хамааралгүй гэрээ. Зөвхөн санхүүжилтийн зээл хүсэж байгаа гэрээ юм. А. тусдаа зээлээ хөөцөлдөөд ипотекийн зээлэнд хамрагдах нь үнэн. Чи бид хоёрын байгуулж байгаа гэрээ бол 15 сая төгрөгтэй ямар ч хамаагүй гэрээ юм. Зөвхөн банкнаас санхүүжилтийн зээл авах гэж байгуулж байгаа гэсэн тайлбар өгсний үндсэн дээр манай 10 албан хаагч адилхан гэрээ хийсэн. Тухайн үед 1.200.000 төгрөгөөр гэрээ хийгдсэн боловч албаны захиалгын гэрээн дээр урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд метр квадратыг нь 950,000 төгрөгөөр авна, урьдчилгаа төлбөр өгөөгүй албан хаагч байр ашиглалтанд ороход 1,000,000 төгрөгөөр тооцож байрныхаа төлбөрийг төлнө гэсэн гэрээг албаны даргатай хийсэн...Би энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулмаар байна. Энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан...дүр үзүүлж хийсэн гэрээ....мэдээж метр квадратыг нь 950,000 төгрөгөөр авахаар тохирсон хүн 1,200,000 төгрөгөөр гэрээ хийнэ гэж байхгүй. Тийм учраас энэ гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ юм....2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ХХКомпанитай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ганцхан Б.т найдсан. Мөн албан хаагчдын газар дээр баригдаж байгаа албан хаагчдын байр учраас энэ компанийг сонирхохгүйгээр мөнгөө өгчихсөн. Тийм биш бол би юу гэж гурван шатны шүүх дамжих вэ, үнэхээр гомдолтой байна. Би Б.тэй хамт ажиллаж байсан. Тэгтэл Манай албаны байр баригдах гэж байгаа. Хотын чанартай компани барьж байгаа. Манай албан хаагчид бүгд орж байгаа гэхэд нь За мэдэхгүй ээ, чи сайн асуу. Орж болох юм уу гэхэд асуусны үндсэн дээр болно гэж байна. Би угаасаа орохгүй. Компани ч гэсэн нэг байраа зарах сонирхолтой байна. Нөгөө талаас манай байгууллагын албаны байр юм чинь танд орох нээлттэй шүү гэж утсаар хэлсэн. Би надад хэлсэн цагаас нь эхлээд энэ байрыг сонирхоод урьдчилгаагаа бэлдэж эхэлсэн. Гэхдээ хүнээс мөнгө зээлж урьдчилгаагаа бэлдсэн. Бид бол төрийн албан хаагч хүмүүс шууд бэлэн мөнгө байхгүй. 2014 оны 8 сарын 1-ний өдөр бэлэн урьдчилгаа өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Анхны гэрээнд 2014 оны 11 сард ашиглалтанд орно гэж байсан. 2014 оны 8 сарын 1-ний өдөр нөхөртэйгээ ирээд, тухайн барилгын ажил дээр очиж, барилгын зургийг харж байгаад байраа захиалаад урьдчилгаагаа хэзээ тушаах вэ, хэзээ ашиглалтанд орох вэ гэхэд 11 сард ашиглалтанд орно. Шаардлагатай гэвэл мөнгөө нэмээд 9 сард цувуулаад хийж болно. Байр ашиглалтанд өгөхөд чамтай гэрээ байгуулна. Одоо бол чи бид хоёр тохиролцчихоё гэж хэлсний үндсэн дээр нөхөртэйгээ ирээд аман гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгөө өгсөн. Би 2 жил хүлээсэн. Би ганцаараа урьдчилгаа төлсөн байсан учраас ийм хэцүү байдалд орчихоод байгаа. М.тай холбогдоод таны 11 сард ашиглалтанд орно гэсэн байр яасан бэ гэхээр шүүх ******* албатай тохироод хугацаагаа 2015 оны 1 улирал хүртэл сунгасан гэдэг. Тэгээд 2015 оны 1 улирал болохоор нь асуухад бид нарын мөнгө бүтсэнгүй, тэгсэнгүй гээд ямар нэгэн шалтгаан тавиад байдаг. Би нэг жил болсоны дараа ахаа би байрандаа орохоо больё, 15 сая төгрөг буцаагаад өгчих гэхэд Үгүй ээ, байр ашиглалтанд орно. Харин чи нэмээд байранд орох хүн байвал олоод ахдаа туслаарай. Суманд чинь байр авахаар хүн байна уу. Би байраа гоё болгоно. Ийм байгаа учраас чи ахдаа хүн олж өгөөрэй гэж байсан. Тэгээд 2 жил болсоны дараа би дахин ярихад ах нь нэг жилийн хүү өгье. Чи байранд ор гэж хэлэхээр нь 1 жилийн хүү хамаа байхгүй, би мөнгө өгсөнөөс хойш 2 жил болж байна. Тэгэх юм бол та миний мөнгө өгсөнөөс хойш хүү тооц гэж хэлсэн. Тэрнээс хойш маргаан үүссээд шүүхээр яв гэж хэлсэн. Түүнээс хойш 1 жил гаруй хугацаанд шүүхээр явж байна....би энэ хүнтэй байраа тохиролцоод, метр квадратынхаа үнээ тохиролцоод, заасных нь дагуу урьдчилгаа 15 сая төгрөгөө төлсөн. Гэтэл шүүх Б. тэр байрыг захиалсан байсан. Тэр захиалсан байр нь дээр А. орсон учраас хүчин төгөлдөр гэрээ юм. Тэр гэрээн дээр хүү, алданги тооцоогүй учраас хүү, алданги тооцох боломжгүй гэж дүгнээд байгаа. Гэтэл хүү алданги гэдэг нэг өөр ойлголт, хохирол гэдэг бол нэг өөр асуудал. Энэ гэрээнээс үүдээд надад учирсан хохирол гэдэг бол шал өөр асуудал юм. Шүүх миний хохирлыг анхаарахгүйгээр Б.тэй байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд тухайн захиалагч байрнаас татгалзах юм бол хүү, алдани тооцохгүй гэсэн үндэслэлийг барьж шийдсэн. Гэтэл захиалагч нь бол Б. биш би юм. Тэгээд энэ гэрээнээс надад учраад байгаа хохирлыг шийдэхгүй байгаа....Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан...Би байрны урьдчилгаа төлөх зорилгоор М.гаас 12,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй банкны зээлийг Хас банкнаас зээл авсан...Гэвч захиалсан байрны хугацаа хэтэрснээс үүдэн 12,000,000 төгрөгийг ******* сарын хугацааны дараа 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 6,800,000 төгрөгийн хүүгийн хамт 18,800,000 төгрөгийг төлсөн. Ингэхдээ 3 удаа Төрийн банкнаас цалингийн зээл сунган авч 11,000,000 төгрөгийг, үлдэгдэл 5,800,000 төгрөгийг хурмын цайллаганд цугласан хуримтлалаас төлж барагдуулсан. Би анх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 5,500,000 төгрөгийн тус тус цалингийн зээл авсан ба цалингийн зээлийн хүүнд 1,991,194 төгрөг төлсөн. Мөн бага хүүхдээ аваад онгоцоор хяналтын шатны шүүх хуралдаанд явсан. Түүний зардал 414.000 төгрөгийг нэмсэн.... Би урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг гаргуулах, өөрт учраад байгаа бодит хохирол болох 9,205,194 төгрөг, нийт 24,205,194 төгрөг нэхэмжлээд алданги 6 сая гаруй төгрөгөө нэхэмжлэхээс татгалзаж байна....Харин М. надтай байгуулсан гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна....2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан аман хэлцлийг цуцлуулж, бодит хохирол болох 24,205,194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал М. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Би 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр юм уу 9-ний өдөр анх Б.Ганбаатар даргатай хамт 10 ажилчин суугаад орон сууц бариулах гэрээ хийгээд, бүгдээрээ зөвшөөрөөд, 55 метр квадрат талбайтай байранд орно гээд тохироод гэрээ хийсэн. Гэрээ нь хавтаст хэрэгт байгаа. 10 айл нэг айл нь 15 сая төгрөгийг 2014 оны 7 сарын 1 гэхэд танай компаний дансанд байршуулна, бүгд 55 метр квадрат талбайтай байранд орно гэж тохироод манай компани Улаанбаатар хот руу зургаа зуруулах гээд явуулаад зураг маань зурагдаж, экспидецээр батлагдсан. Би 28 сая төгрөгөөр энэ барилгын зургийг батлуулж ирээд 6 сарын 1-ний өдөр гэхэд барилгын ажил эхэлсэн. Тэгээд би барилгынхаа ажлыг эхэллээ, 7 сарын 1-ний өдөр гэхэд урьдчилгаагаа өгөөрэй гээд манай компани энэ барилгын ажлыг эхэлсэн. 6 сарын сүүлээр Б.Ганбаатар дарга нь ажлаа өгөөд О. гэдэг хүн албаны дарга болсон. О. гэдэг хүнийг дарга болоод ирэхэд нь зургаа батлуулаад, газраа ухаад, геодезийн дүгнэлтээ аваад, суурийн цутгалт хийгдчихсэн байсан чинь ирээд манайд танай компанид урьдчилгаа өгдөг хүн байхгүй. Та өөрийнхөө хөрөнгөөр энэ барилгыг барь. Чадахгүй бол ажлаа зогсоо гэсэн хатуу шаардлага тавихад нь би ийм зүйл болчихсон байхад яах юм бэ, юу болоод байгаа юм бэ гэхэд надад Б.Ганбаатар дарга хүчээр шахуу хийсэн гэдэг битүү зүйл хэлээд, намайг ажлаа зогсоо гэж хэлэхэд нь би 100 сая төгрөгийн армотур татаад ирчихсэн, 28 сая төгрөгөөр зургаа зуруулаад экспидецээр батлуулчихсан, Улаанбаатар хотоос барилгын компани аваад ирчихсэн байсан. Барилгын материал, ажилчдын хөлс гээд 200,000,000 төгрөг оруулсан компани ажлаа зогсооно гэвэл ямар байдалд орох вэ гэхэд надад та өөрийнхөө хөрөнгөөр барь. Манайх урьдчилгаа өгдөг айл байхгүй. Та банкинд нэг метр квадратыг нь 1,200,000 төгрөг гэж хэл, бид метр квадратыг нь 1,200,000 төгрөгөөр гэрээ хийгээд, банкнаас метр квадратыг нь 1,200,000 төгрөгөөр бодож зээл гаргуулаад, таньтай нэг метр квадратыг нь 950,000 төгрөгөөр гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь урьдчилгаа 30 хувиа өгсөн тохиолдолд 950,000 төгрөгөөр гэрээ хийнэ гэсэн чинь тэгвэл метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр гэрээ хийе гэж хэлсэн. Би Хас банктай харьцаж байсан учраас би 40 хувийн гүйцэтгэлийг өөрийнхөө мөнгөөр хийнэ. Танай банк үлдсэнийг нь санхүүжүүлэх боломж байна уу гэхэд боломжтой, та ******* ******* албатай хийсэн гэрээгээ авч ир гэж хэлэхээр нь би ******* ******* албаны орох бүх айлуудтай гэрээ хийсэн. Би нэг мет квадратыг нь 1,200,000 төгрөг гэж бичье. Би одоо банкнаас зээл хүсэж байгаа гэж хэлсэн....Би А.т байр баригдаад дууссаны дараа гэрээгээ хийгээд, ордерыг чиний нэр дээр гаргаж өгнө. Нэг метр квадратыг нь 950,000 төгрөгөөр тооцож өгнө. Ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Монгол орон даяар бүх банк барилгын санхүүжилтийг зогсоочихсон....Надад А. энэ жил орж чадахгүй боллоо, 2015 оны намар орчиход болж байна гэж байсан. Түүнээс хойш байнга яриад, зан ааш нь хувиарсан. Би А.т би чамайг ойлгож байна. Чи надад 15 сая төгрөг өгсөн. Карказан барилгын зах зээлийн ханш нь 1,100,000-1,200,000 төгрөг байна. Би чамайг метр квадратыг нь 950,000 төгрөгөөр оруулъя. Нэг жилийн чинь хүүг төлж өгье. Үндсэн байрныхаа мөнгөнөөс хасая гэсэн чинь болж байна гэж хэлсэн...тэгээд хэсэг хугацааны дараа өөр юм ярьсан....Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл дээр М.Тулгын зээлийн хүүнд 5,800,000 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Хэн ч банкнаас зээл аваад явж байгаа. Хүнд байдлыг өөрөө эдлээд явж байгаа юм чинь, байр ашиглалтанд ороход байраа өөрөө сонгоод метр квадратыг нь 950,000 төгрөгөөр тооцож бодож орж болно. 2017 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл 1,991,194 төгрөг төлсөн гэж байна. Үүнийг төлөх боломжгүй. Онгоцны зардлын 414,000 төгрөгийг төлөх боломжгүй. Шүүхэд шилжсэнээс хойш ямар ч хүү тооцдоггүй гэж сонссон. Мөн үндсэн мөнгөний 50 хувиас дээш хүү тооцох боломжгүй гэж сонссон. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар карказан барилгын метр квадратын үнэ 1,100,000-1,200,000 төгрөг байна. 950,000 төгрөгөөр байранд орчихоод зөрүү гарахгүй. Үнэхээр байрны гэрээг цуцлуулъя, би энэ байранд орохгүй гэвэл 5,800,000 төгрөгийн хүү, үндсэн мөнгө 15,000,000 төгрөг, нийт 20,800,000 төгрөгийг төлж өгч болно....Энэ хохирлыг гаргаж өгсөн тохиолдолд байранд оруулах боломжгүй. Банкны хүү 1,991,194 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй....Гэрээг цуцалж болно, гэрээг цуцалхаад татгалзах зүйл байхгүй....А.тэй 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг аман хэлцлээр байгуулсан нь үнэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч Б., А. нар нь байрны захиалгын гэрээг цуцлуулах, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээнээс үүдсэн хохирол 7,167,140 төгрөг, нийт 28,677,140 төгрөгийг хариуцагч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, нэхэмжлэгч А. нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр  хязгаарлагдмал хариуцлагатай компанитай амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцалж, байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох М.д зээлийн хүүнд өгсөн 6,800,000 төгрөг, цалингийн зээлийн хүү 1,991,194 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөг нийт 9,205,194 төгрөг, бүгд 24,205,194 /хорин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгч А. нь гэрээний алданги 6,510,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзжээ.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

1-рт. Нэхэмжлэгч Б.ийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б., хариуцагч  хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал М. нар нь Б.тэй 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б., хариуцагч байгууллагын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ /ХХ-ийн 5-7 дугаар тал/ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжгүй байна. Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан шалтгаан, хүсэл зоригийн талаар нэхэмжлэгч Б. ....Би энэ байрыг захиалаагүй, энэ байранд орох ямар ч сонирхолгүй, орохгүй гэсэн хариу өгсөн боловч М. гуай энэ гэрээ бол ямар ч хамааралгүй гэрээ. Зөвхөн санхүүжилтийн зээл хүсэж байгаа гэрээ юм.... гэж, харин хариуцагч ....Би Хас банктай харьцаж байсан учраас би 40 хувийн гүйцэтгэлийг өөрийнхөө мөнгөөр хийнэ. Танай банк үлдсэнийг нь санхүүжүүлэх боломж байна уу гэхэд Боломжтой, та ******* ******* албатай хийсэн гэрээгээ авч ир гэж хэлсэн....Би нэг мет квадратыг нь 1,200,000 төгрөг гэж бичье. Би одоо банкнаас зээл хүсэж байгаа гэж хэлсэн.... гэж тайлбарлаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараартогтоогдоогүй байх бөгөөд харин нэхэмжлэгч Б., хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус зөвхөн хэлбэр төдий байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хуурамч хэлцэлд хамааруулан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б., хариуцагч ХХКомпаний хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2-рт. Нэхэмжлэгч А.ийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр  хязгаарлагдмал хариуцлагатай компанитай амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцалж, байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох М.д зээлийн хүүнд өгсөн 6,800,000 төгрөг, цалингийн зээлийн хүү 1,991,194 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөг нийт 9,205,194 төгрөг, бүгд 24,205,194 /хорин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал М. нь нэхэмжлэгч А.тэй 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр амаар байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулах, байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй болно.

Харин ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 9,205,194 төгрөг буюу ХХКомпани нь тухайн байрыг хугацаандаа ашиглалтанд өгөөгүйгээс болж М.д зээлийн хүүнд өгсөн 6,800,000 төгрөгнөөс 5,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1,000,000 төгрөг, цалингийн зээлийн хүү 1,991,194 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

а/. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А., хариуцагч ХХКомпаний захирал М. нарын хооронд амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцэл нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 3.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. 3.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. гэх шинжүүдийг агуулсан, ажил гүйцэтгэх гэрээг хуулинд заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. гэх хэлцлийн хэлбэрийг хангасан байх тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.ийн захиалсан орон сууц нь хэлцэл заасан хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сард ашиглалтанд ороогүй бөгөөд ХХКомпани нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А., хариуцагч ХХКомпаний захирал М. нарын хооронд амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцлах нь зүйтэй байна.

б/. Байрны урьдчилгаанд нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагын данс руу шилжүүлсэн болох нь Хас банкны орлогын маягтаар /ХХ-ийн 4 дүгээр тал/ нотлогдож байна.

2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А., хариуцагч ХХКомпаний захирал М. нарын хооронд амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцалснаар нэхэмжлэгчийн байрны захиалгын урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтов.

в/. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. заасны дагуу нэхэмжлэгч А. нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох М.д зээлийн хүүнд өгсөн 6,800,000 төгрөг, цалингийн зээлийн хүү 1,991,194 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөг нийт 9,205,194 төгрөг, бүгд 24,205,194 /хорин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар шаардах эрхтэй болно.

А. нь байрны урьдчилгаа 15,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхдөө М.гаас 12,000,000 төгрөгийг Хас банкны 25.2 хувийн хүүтэй зээлсэн болох нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Мөнгө зээлдүүлсэн баримтаар /ХХ-ийн 36 дугаар тал/, М. нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хас банкнаас 30,000,000 төгрөг зээлсэн нь Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнүүдээр /ХХ-ийн 37-44 дүгээр тал/ тус тус тогтоогдох бөгөөд зээлийн хүүнд 6,800,000 төгрөгийг өгсөн болох нь гэрч М.гийн мэдүүлгээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч А.ийн нэхэмжилж буй иргэн М.гаас авсан 12,000,000 төгрөгийн зээлийн хүүг хохиролд тооцож нэхэмжилсэн 6,800,000 төгрөгийг хариуцагч ХХКомпани төлөх үүрэгтэй.

Мөн А. нь Төрийн банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5,500,000 төгрөгийн тус тус цалингийн зээл авсан нь Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар /ХХ-ийн 181-190 дүгээр тал/ тогтоогдож байх ба 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн өдрөөс өмнөх хугацааны нэхэмжлэгчийн цалингийн зээлийн хүү 1,036,709.05 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А., хариуцагч ХХКомпаний захирал М. нарын хооронд амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцалж, нэхэмжлэгч А.ийн байрны захиалгын урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 7,836,709.05 төгрөг, нийт 22,836,709.05 төгрөгийг хариуцагч ХХКомпаниас гаргуулж, үлдэх цалингийн зээлийн хүү 954,484.95 төгрөг, онгоцны зардал 414,000 төгрөг, нийт 1,368,484.95 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******2,1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.т олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.ээс захиалсан орон сууцны үнэ болох 67,188,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 493,890 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Б., ХХКомпани нарын хооронд зааснаар 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 2******* дугаар зүйлийн 2*******.3-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А., хариуцагч ХХКомпаний захирал М. нарын хооронд амаар байгуулсан Ажил гүйцэтгэх тухай хэлцлийг цуцалж, нэхэмжлэгч А.ийн байрны захиалгын урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 7,836,709.05 төгрөг, нийт 22,836,709.05 /хорин хоёр сая найман зуун гучин зургаан мянга долоон зуун есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ХХКомпаниас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,368,484.95 /нэг сая гурван зуун жаран найман мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж *******2,1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ээс 493,890 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ