| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00345/И |
| Дугаар | 00342 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1957 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-2-12 тоотод оршин суух Цагаан адууч овогт Зундуйн Жадамба /РД:ГЗ57081118/-ийннэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00345/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Жадамба, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Жадамба нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Булган аймгийн Сайхан сумын “Их эхлэлт” нэгдэлд 1979-1985 онд улсын бэлтгэлийн мал тууварчнаар, 1986, 1987 онд барилгачнаар, 1988-1991 онд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрилтэй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Жадамба нь Булган аймгийн Сайхан сумын “Их эхлэлт” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улсын бэлтгэлийн мал тууварчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар цалингийн цэс, ажилласан жилийн цалингийн тодорхойлолт, Булган аймгийн Сайхан сумын “Их-Эхлэлт” нэгдлийн даргын 1987 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн курс зохион байгуулж хичээллүүлэх тухай тушаал, тушаалын хавсралт, 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, 1980 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай ажлаас өөрчлөх ба ажилд томилох тухай тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Дагийгийн “Би 1984 оноос 1991 оныг дуустал Сайхан сумын “Их-Эхлэлт” нэгдэлд ерөнхий инженерээр ажилласан. З.Жадамба нь намайг ажилд томилогдон очиход Бөөрийн бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. 1991 оныг хүртэл “Их-Эхлэлт” нэгдэлд ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Батсайханы “Би 1994 оноос 2000 оныг дуустал Сайхан сумын “Их-Эхлэлт” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажилд ороход З.Жадамба нь ажиллаж байсан ба 1991 оныг дуустал ажилласан. Бид хоёр тариа бригадад тракторын жолоочоор хамт ажилладаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан адууч овогт Зундуйн Жадамбыг Булган аймгийн Сайхан сумын “Их Эхлэлт” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тууварчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өддрийг дуустал тракторын жолоочоор нийт 13 /арван гурав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ