| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00360/И |
| Дугаар | 00343 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1957 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в-14-05 тоотод оршин суух Сартуул овогт Бүдрагчаагийн Эрдэнэбат /РД:ГЮ57071275/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00360/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнбат, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг дахь Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчин, механик тохируулагчийн ажлыг хийж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архив шүүсэн боловч цалингийн түүвэр болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчин, механик тохируулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймаг дахь Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ерөөгийн мод бэлтгэлийн ах ахуйн даргын1977 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 191 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 148 дугаартай социалист уралдааныг салбар комисс байгуулж ажиллуулах тухай тушаал, 1979 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 283 дугаартай социалист уралдаанд үүрэг авахуулах комисс байгуулах тухай тушаал, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаартай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, 1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх тухай тушаал, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5 дугаартай арга хэмжээ авах тухай тушаал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Сартуул овогт Бүдрагчаагийн Эрдэнэбатыг Сэлэнгэ аймаг дахь Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 07 /долоо/ жил 01 /нэг/ сар 06 /зургаа/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ