| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/595 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/595
2021 05 20 2021/ШЦТ/595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч В.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В.Төмөр-Очирт холбогдох 2106 00345 0640 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Принцесс Озера” ХХК-д механик инженер ажилтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын гудамжны 32 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Вын Т/ /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
В.Тнь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхоны 1 дүгээр орцонд орцонд тамхи татахаа болихыг шаардсан тус байрны оршин суугч Г.Гансүхийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Төмөр-Очрын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гансүхийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байтал орцонд хүмүүс шуугилдаад байхаар нь хаалганы дурангаар хартал 50 орчим насны 2 эрэгтэй, 1 эмэгтэй байхаар нь хаалгаа нээгээд хартал нэг нь тамхи татаад байхаар нь орцонд дуу чимээ ихтэй тамхи татаж болохгүй гээд шаардлага тавьсан... эдгээр 3 хүнтэй 1 давхар луу буух хооронд хар хувцастай, 50 орчим насны хүн намайг буланд шахаж байгаад нүүрэн тус газар цохиод байхаар нь би доошоо суутал хажуугаас хамт явж байсан эрэгтэй нь миний эмзэг эрхтэн рүү жийж эхэлсэн. 1 давхарт бууж иртэл нөгөө хар хувцастай хүн дахин над руу агсарч миний биед дахин дахин халдаж цохиж зодсон...” /хх.9/,
“... гэрээсээ гараад тэр гурав дээр очоод “тамхиа боль” гэж хэлтэл үл таних бүдүүн биетэй эрэгтэй хүн нь намайг барьж аваад, бид хоёр барьцалдаж авсан... барьцалдсан чигээрээ лифтэнд ороход өнөөх хүн миний хоолойг нэг гараараа боож, мөн гараараа миний нүүр, толгойн тус газар нэлээн хэдэн удаа цохисон... намайг боолтод оруулж ухаан санаа балартаад намайг газар бохироод суусан байхад миний гар, хөл рүү удаа дараа гараараа цохиж дээрх гэмтлүүдийг миний биед учруулсан... эмчилгээний зардал 155.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.20-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 988 дугаартай:
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.50-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд В.Төмөр-Очрын яллагдагчаар өгсөн: “... Гансүх гэх залуу бид хоёр маргалдаж, улмаар хоорондоо барьцалдаж авсан... зууралдсан хэвээрээ лифт рүү орохоор нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Мөн хөл рүү нь ганц нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Лифтнээс буух гэтэл буулгахгүй надтай барьцалдаж аваад байхаар нь би өнөөх залуугийн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж орцноос гарсан... Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би Гансүх гэх үл таних залуугийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна...”гэх мэдүүлэг /хх.75-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
В.Тнь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхоны 1 дүгээр орцонд орцонд тамхи татахаа болихыг шаардсан тус байрны оршин суугч Г.Гансүхийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гансүхийн өгсөн: “... хар хувцастай 50 орчим насны хүн намайг буланд шахаж байгаад нүүрэн тус газар цохиод ... 1 давхарт бууж иртэл нөгөө хар хувцастай хүн дахин над руу агсарч миний биед дахин дахин халдаж цохиж зодсон...” /хх.9/,
“... үл таних бүдүүн биетэй эрэгтэй хүн нь намайг барьж аваад, бид хоёр барьцалдаж авсан... барьцалдсан чигээрээ лифтэнд ороход өнөөх хүн миний хоолойг нэг гараараа боож, мөн гараараа миний нүүр, толгойн тус газар нэлээн хэдэн удаа цохисон... намайг боолтод оруулж ухаан санаа балартаад намайг газар бохироод суусан байхад миний гар, хөл рүү удаа дараа гараараа цохиж дээрх гэмтлүүдийг миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /хх.20-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 988 дугаартай:
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртэл /хх.50-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд В.Төмөр-Очрын яллагдагчаар өгсөн: “... би тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Мөн хөл рүү нь ганц нэг удаа өшиглөсөн санагдаж байна... би өнөөх залуугийн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж орцноос гарсан...”гэх мэдүүлэг /хх.75-76/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Төмөр-Очрын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
В.Төмөр-Очрын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Төмөр-Очрыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар В.Төмөр-Очрын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Гансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч В.Төмөр-Очрыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
В.Тнь хохиролд 155.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Гансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
В.Төмөр-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч В.Төмөр-Очрын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
В.Төмөр-Очирт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч В.Төмөр-Очирт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
В.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Вын Төмөр-Очрыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Төмөр-Очирт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, В.Төмөр-Очирт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг В.Төмөр-Очирт сануулсугай.
5. В.Тнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 155.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Гансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.Төмөр-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР