| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00282/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 306
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, д холбогдох зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 400.000 төгрөг, нийт 1.900.000 /нэг сая есэн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 153/2017/00282/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. нь 2016 оны 5 дугаар сарын 30-нд миний бие О.*******гаас бэлнээр 1.500.000 төгрөг, нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан боловч хугацаандаа төлж чадахгүй хойшлуулж явсаар нэг жил болж байна. Энэ хугацаанд эхний 6 сар 20 хоногийн хүүд нь бодож өөрсдийнх нь худалдаалж байгаа хүнсний бараанаас 500.000 төгрөний хүнсний бараа авсан. Түүнээс хойш худал хэлж хугацаа хойш тавьсаар өдий хүрч байна. Одоо үлдсэн 5 сар 10 хоногийн хүүг тооцоход 400.000 төгрөг, үндсэн зээл 1.500.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Х. нар тус шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч О.******* миний бие нь Х.аас 1.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан 1.750.000 төгрөгийг 3 хувааж эхний 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор, 2 дахь 583.340 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор, үлдэгдэл 583.340 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны дотор авахаар эвлэрэн тохиролцож байна.
Хариуцагч Х. нь нэхэмжлэгч О.*******тай харилцан тохиролцож 1.750.000 төгрөгийг 3 хувааж эхний 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор, 2 дахь 583.340 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор, үлдэгдэл 583.340 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны дотор өгөхөөр тус тус эвлэрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Гэрээнд дурдсан хугацаа буюу 2017 оны 07 сарын 30-ны дотор 583.340 төгрөгөө төлөөгүй тохиолдолд эвлэрсэн хэмжээ буюу 1.750.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг харилцан зөвшөөрөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Х.д холбогдуулан зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 400.000 төгрөг, нийт 1.900.000 /нэг сая есэн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь 1.900.000 /нэг сая есэн зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг болгож, уг мөнгийг хариуцагч Х.аас 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг тус тус авахаар, хариуцагч Х. нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.350 төгрөгийн тал хувь болох 22675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.аас нараас 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 42.950 төгрөгийн тал хувь 21.*******5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х. нь нэхэмжлэгч О.*******д 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 583.340 /таван зуун наян гурван мянга гурван зуун дөч/ төгрөг төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн Төрийн банкны 110000321668 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн45350 төгрөгөөс 22675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.аас 21.*******5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ