Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0314 |
Огноо | 2014-07-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2014/0314
“П" ХХК, “Ж” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “П” ХХК, “Ж” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Баян- Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.1 дэх заалт газрын асуудлаар "П" болон "Ж" ХХК-иудтай ямар нэгэн өөр аж ахуйн нэгж байгууллагын хороонд маргаан үүсээгүй. Сумын Засаг даргатай үүссэн маргаан бол Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн учраас ямар ч маргаан үүсээгүй байхад энэхүү зүйл заалтыг үндэслэн захирамж гаргасан нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж байна.
Аливаа эрх зүйн акт нь гарцаагүй хууль тогтоомжид нийцсэн зүй ёсны байх, шаардлагыг аймгийн Засаг даргын захирамж өөрөө хангаж чадахгүй байгаа учраас 2014 оны 178 тоот захирамж хууль тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус захирамж болох нь илэрхий байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн хоёр компанид Өлгий сумын Засаг даргын 2010 оны 143
О/зЫШүеПе! РСНМ вХк^Н^М^“а(Ла1.с1осх
2
дугаар тоот захирамжаар 200 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасны дагуу хууль тогтоомжуудыг зөрчигдсөн гэж үзээд Өлгий сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоосон болно.
Иймд “П” ХХК, “Ж” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21-р шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.1 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "П" ХХК, "Ж” ХХК-иудаас, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар "Захирамж болон газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: "П" ХХК болон "Ж" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 тоот захирамжийг хүчингүй болгох тухай захиргааны хэргийг урьд Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 128 дугаар, 195 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн юм. Гэтэл нэг л утга агуулга бүхий маргааныг дахин өөр субъект нь дахин маргаан үүсгэх шалтгаан гаргаж байгаа явдалд Захиргааны хэргийн 2 дугаар шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа" гэснийг ноцтой зөрчиж байна.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан "тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах" бүрэн эрхтэй болно. Ийм учраас Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 24 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэдэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2013 онд 128 дугаар, 195 дугаар тогтоолоор нотолсон байхад, анхан шатны шүүх 24 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн мэтээр дүгнэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ тогтоол гарснаар Баян-Өлгий аймгийн бүх сумдын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах үндэслэл бүрдсэн бөгөөд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын уг асуудлыг шийдвэрлээгүй гэх асуудалд нэхэмжлэгч нарын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй юм.
Түүнчлэн тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.О-с "П" ХХК болон "Ж" ХХК-иуд уг газрыг зохих хууль тогтоомжийн хүрээнд олгосон талаар шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Өлгий сумын Засаг даргаас 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 тоот захирамжийг гаргахдаа тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын долоодугаар хавсралтын 3 дахь хэсгийг үндэслэн 60 жилийн хугацаатай зөвхөн ойжуулалт хийх зориулалтаар олгосон газрын зургийг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг мөн тус аймгийн ГХБХБ-ийн газрын дарга Н.С, аймгийн БОАЖ-ын газрын дарга Н.А, аймгийн МХ-ын газрын орлогч дарга Ш.С, аймгийн ЦШС-ний газрын дарга Ж.К, аймгийн нисэх буудлын дарга Х.Ж нар зөвшөөрсний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Х нь тухайн үед баталгаажуулсан байдлууд нь "П" ХХК болон "Ж" ХХК нь уг эзэмшлийн газруудыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хууль ёсны дагуу авсан гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчөөгүй гэдгийг нотолж байна.
Анхан шатны шүүх нь “Хариуцагч тал уг газрыг төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэх ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна” гэж дурджээ. Энэхүү асуудлын хувьд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын долоодугаар хавсралтын 4-д заасан "Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар” гэсэн хэсгийн 1-д "Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар олгох асуудлыг зөвхөн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулах" тухай заасан учраас энэ маргааны асуудалд хамаарахгүй гэж бодож байна. Нөгөө талаас уг эзэмшлийн газрыг ашиглуулах асуудлыг дуудлагын худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулаагүй асуудалд хувийн хэвшлийн байгууллага болох "П" болон "Ж" ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй болно. Ингэхээр нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “П” ХХК болон “Ж” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт Өлгий сумын 6 дугаар баг, Салхитын хөндий гэх газарт тус бүр 100 га газрыг ойжуулалтын зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд хариуцагчаас “газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр эзэмшүүлж, хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдсан газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх ёстой. Гэтэл энэ тохиолдолд 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэхээр тусгаагүй болох нь Иргэдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот тогтоолоор баталсан 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нараас “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, аймгийн Иргэдийн Хурлаар хэлэлцэж, дэмжигдсэн” хэмээн маргаж байгаа боловч дараах баримтаар няцаагдаж байна.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Өлгий сумын нутаг, Салхитын хөндийд 600 га газрыг ойжуулах арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байх ба энэ нь захиргааны дотооддоо хийж гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой, аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт чиглэсэн бодлогын асуудлыг хэлэлцсэн болохоос бусдад эзэмшүүлж болох эсэх талаар хэлэлцээгүй байна.
Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр хуралдаанаар баталсан тогтоолын нэгдүгээр хавсралтаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг баталсан байх ба энэхүү төлөвлөгөөнд маргаан бүхий газар ороогүй байна. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг нарийвчлан шийдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсэгт маргаан бүхий газар төлөвлөгдөөгүй байна.
Түүнчлэн гэрч Газрын харилцааны хэлтсийн дарга ажилтай М.Б-н “Иргэдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын ээлжит хуралдаанаар Салхитын хөндийн газрын асуудал яригдаагүй, шийдвэрлэгдээгүй, харин дараа нь 2010 оны 5 сард Хурлын нарийн бичгийн дарга Х.Д Салхитын хөндий хэмээх газраас 600 га газрыг ойжуулах зориулалтаар эзэмшүүлэх асуудал заавал төлөвлөгөөнд орох ёстой гэснээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж оруулсан” гэх мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгах эсэхийг Иргэдийн Хурлаар хэлэлцээгүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй болох нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3/546 тоот албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн төлөвлөгөөний үе шатны
төсөл зэрэг үндсэн баримт бичигт нийцсэн, уялдаа холбоотой байх ёстой.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар маргаан бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар бусад эзэмшүүлэх ёстой атал захиргааны байгууллага нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарт давуу байдал олгож, 200 га газар эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчжээ.
Иймд, дээрх байдлаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн “урьд нь энэхүү маргааныг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрыг аймгийн Засаг даргаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар захирамжаар “гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй 2 жил болсон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байсан бол одоо энэхүү хэрэгт өөр үндэслэл буюу “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй” гэсэн үндэслэлээр талууд маргаж байгаа тул өмнөх хэргийн нөхцөл байдлаас өөр байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 128, 195 дугаар тогтоолд маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх үйл баримттай холбоотой эрх зүйн дүгнэлт хийсэн болохоос газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дуудлага худалдаатай холбоотой маргааны үйл баримтыг шийдээгүй болно.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн
өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|