Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ПЮ**************05010*******/-ийн хүсэлттэй

Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,153/2017/00291/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ц.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-******* тоотод оршин суудаг. Би 1975 онд тэр үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар орон сууцанд оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргахад станцын орон сууцанд оруулаад би хөлсийг нь төлөөд амьдарсан. Тэгээд 1991 онд станцын орон сууц хувьчлагдаад ягаан тасалбараар сууж байгаа оршин суугч нарт нь худалдсан бөгөөд би тэр журмаар худалдаж авсан. Тэр үед гэрчилгээ ав гэж хэлээгүй, би ч гэрчилгээ авдаг гэдгийг мэдээгүй байж байгаад сүүлд газрын гэрчилгээ хөөцөлдөж авсан. Тэгээд байшингийн гэрчилгээ авах ёстой юм байна гэж ойлгоод хөөцөлдсөн боловч бүтээгүй. Түүнээс хойш гэрчилгээгүй байгаа. Би одоо өндөр настай, биеийн эрүүл мэнд сайн биш. Тэгээд амьд байгаа дээрээ энэ ажлыг цэгцэлж, миний дараа үр хүүхдүүд минь энэ байрыг эзэмшээд амьдараг гэж бодоод хуулийн дагуу хөөцөлдсөн. Улсын бүртгэлийн газарт хэд хэдэн удаа очиход өмч хувьчлалаар олгосон бичиг байвал гэрчилгээ олгоно гэсэн боловч архиваас баримт олдохгүй байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан юм. Станцын энэ байр 1950 оны сүүлээр ашиглалтан орсон байх гэж боддог. 36 метр квадрат талбайтай, 2 өрөө байр байдаг. Бас жижиг кордиортой....Өвлийн орон сууцны зориулалттай....амины орон сууц юм. Иймд энэ орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны 6 тоотод байрлах, 36 м2талбай бүхий, хоёр өрөө, өвлийн сууцны зориулалттай, амины орон сууцны өмчлөгч нь ******* овогт ******* ******* мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга С.*******ы 2017 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн Цэрэн овогтой ******* нь ам бүл 3, охин, ах нарын хамт ******* дүгээр гудамжны 6 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. Станцын орон сууцны 11 тоотод 1975 оноос хойш амьдарч байгаа нь үнэн болно...гэх 159 тоот албан бичиг, орон сууц ашиглагчийн тооцооны дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000208610 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, орон сууцны гэрэл зургууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 1*******-ний өдрийн 680 тоот лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын тогтоолын хуулбар, Ховд аймгийн орон сууц нийтийн аж ахуйн конторын зарим орон сууц, барилгын анхны үнийн тодорхойлолтын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн архив мэдээллийн санд Цэрэн овогтой ******* /ПЮ**************05010*******/-ийн өмчлөлд ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоот хаягаар бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө байхгүй байна гэх 750 тоот албан бичигт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга С.*******ы 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Тус багийн ******* дүгээр гудамжны 6 тоотод орших станцын 2 айлын орон сууцанд Цэрэн овогтой ******* болон Нямаа овогтой Жамъяандорж тус тус амьдардаг нь үнэн болно...гэх 159 тоот албан бичиг, гэрч М., Ц. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд буй иргэн М., Ц. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны 6 тоотод байрлах, 36 м2 талбай бүхий, хоёр өрөө, өвлийн сууцны зориулалттай, амины орон сууцны өмчлөгч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ