Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00347

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг Ханжаргалантад оршин суух Хүнхүүз овогт Дашдаваагийн Мандах /РД:ГЮ57071810 /-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00357/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мандах, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1983 оноос 1994 оныг хүртэл манаач, слесэрээр ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1983 оноос 1994 оныг хүртэл манаач, слесэрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мандах нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал манаачаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал слесериэр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарыг 17-ны өдрийн 26, 25 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай ажилд авч ажиллуулах тухай тушаал, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай засварын шуурхай групп байгуулах тухай тушаал, 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 96 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Мандахын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

   Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хүнхүүз овогт Дашдаваагийн Мандахыг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал манаачаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал слесериэр нийт 10 /арав/ жил 03 /гурав/ сар 07 /долоо/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ