Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* *******, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт  //-д холбогдох

7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 153/2017/00213/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж., нэхэмжлэгчийн төлөөлөгч С., Б., хариуцагч И., хариуцагчийн өмгөөлөгч Б., прокурор А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, Нийгмийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* *******, Нийгмийн ******* ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээний газраас өгсөн чиглэлийн дагуу ******* сумын тэтгэвэр авагч И.гийн үрчлэлтийн лавлагааг шалгалаа. Хяналт шалгалтаар тэтгэвэр авагч И.гийн эхнэр Д. нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад Т.ийг 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үрчлэн авч, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан хууль бус үйлдлийг зогсоон акт тогтоон, тэтгэвэр олголтыг түдгэлзүүлээд байна. И. нь эхнэрээ нас барсны дараа хүүхэд үрчлэн авч, 2008 оноос 2014 оны хооронд 7.378.800 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Нийгмийн ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн ******* байгууллагын дүрмийн 3.3-т зааснаар ******* аймгийн ******* *******, Нийгмийн ******* хэлтэс нь улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч И. нь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд И.гаас 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан ******* ******* санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И. нь Т. гэдэг хүүхдийг эхнэрээ нас барсны дараа үрчилж авсан. Тухайн үед хүсэлтээ гаргаж үрчилж авч захирамж гаргуулаагүй. 2013 онд нэр дээрээ шилжүүлж авч нэр өөрчилөн гаргасан байсан. Бид үрчлэлтийн захирамж байвал татъя гэсэн ч албан ёсоор үрчилж аваагүй байсан. Иргэний бүртгэлийн программ нэвтрээгүй гар аргаар хийдэг байсан учраас төрсний гэрчилгээг бичүүлж авсан болов уу гэж бодож байгаа. Хуурамч материал гаргаад хувийн хэргийг бүрдүүлж тэтгэвэр тогтоолгож авсан гэж үзэж байгаа. 2016 оны хяналт шалгалтаар шалгаад акт тавихад төлж чадахгүй гэсэн учраас актын төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хүүхэд үрчилж авахад Засаг даргын захирамж гарч, тухайн захирамжийг үндэслэж иргэний бүртгэлийн байгууллага төрсний гэрчилгээ бичиж өгөх ёстой. Гэтэл тухайн үед захирамж нь гарахгүйгээр шууд иргэний бүртгэлийн байгууллагаас төрсний гэрчилгээ бичүүлж аваад тэтгэвэр тогтоогдож авсан байсан. Тухайн үед цахим программ байхгүй байгаад одоогийнх шиг шалгах боломжгүй байсан учраас 2014 онд илэрээд 2016 онд улсын байцаагчийн акт тогтоогоод тэтгэврийг зогсоосон. 2007 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 сар хүртэл авсан 7.378.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч И. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Уг нэхэмжлэлийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* аймгийн Нийгмийн ******* *******ийн улсын байцаагч 2016 оны 01 сарын 28-ны өдөр 03 дугаар актаар 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ы ийг үрчлэн авсан боловч үрчлэн авсан эх болох гийн нь 2006 оны 3 сарын 04-ний өдөр нас барсан байхад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн гэжээ. Гэвч тухайн цаг хугацаанд ******* ******* байцаагчид ******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн байна гэж дүгнэн тэтгэвэр тогтоосон байдаг. Энэ нь хариуцагчийн ямар нэгэн үйлдлээс болоогүйн дээр Нийгмийн ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Иймд уг тэтгэврийг ******* ******* байцаагч хариуцан төлөх үндэслэл байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Гарын үсэг зурсан. Гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* ******* хэлтэс нь И.д холбогдуулан******* *******, Нийгмийн ******* *******ийн хяналт шалтгалын улсын байцаагчийн  2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар актын гүйцэтгэлийг хангуулж, 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэж байна.

Монгол улс дахь Нийгмийн ******* ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор ******* *******, ******* ******* ерөнхий газар, аймгийн ******* ******* *******үүд нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор ******* *******, ******* ******* хэлтэс болж тус тус өөрчлөгдсөн болохыг дурдлаа.

Хариуцагч И.гийн эхнэр гийн /ПЭ58030807/ нь 2006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад ы ийг 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үрчлэн авч тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан зөрчил илэрсэн гэж үзэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* ******* *******ийн улсын байцаагч нь Нийгмийн ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн И.гийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түдгэлзүүлж, түүний 2007 оны 2 дугаар сарын 01-нээс 2014 оны 5 сарыг дуустал ******* ******* сангаас үндэслэлгүй авсан тэтгэвэр 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг 2016 оны 2 сарын 28-ны өдрийн дотор ******* сумын тэтгэврийн сангийн ХААН банкин дахь тоот дансанд барагдуулж дуусгахаар 03 тоот акт гаргажээ.

Хариуцагч нь И. нь ....хариуцагчийн ямар нэгэн үйлдлээс болоогүйн дээр....******* ******* байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байдаг....актад гарын үсэг зурсан....тухайн актыг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь .....И. гуай гарын үсэг зурсан. Гарын үсэг зурснаараа тухайн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ******* ******* сангаас үндэслэлгүйгээр тэтгэвэр авч улсыг хохироосон ойлголт бол ******* ******* байцаагчийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон. Тэтгэвэр авагч этгээд биш тэтгэврийг тогтоож өгч байгаа албан тушаалтнаас болсон.... гэсэн тайлбарыг гаргаж, тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь ******* аймгийн Нийгмийн ******* *******ийн улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот актад хариуцагч нь гарын үсэг зурсан талаар маргаагүй болно.

Хариуцагчийн ******* аймгийн ******* ******* *******ийн улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг нээсэн ******* ******* байцаагчийн буюу албан тушаалтын буруу гэх тайлбар нь актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нийгмийн ******* тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь тухайн актыг мэдсэн өдрөөсөө хойш гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр байх тул иргэний хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч И.гаас ******* аймгийн Нийгмийн ******* *******ийн улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулан, 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж ******* ******* санд олгохоор шийдвэрлэв.        

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс....2014 оны 05 сарын 26-ны өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаан дээр эхийнх нь нэрийг штриктчихсэн байгаа. Үрчилж авсан ч бай, төрүүлсэн ч бай, мөн эцэг, эхийн аль нэг нь ч нас барсан байсан эцэг, эхийнх нь нэр байх ёстой....гэж тайлбарлаж байх боловч ******* аймгийн ******* ******* *******ийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот акт нь хариуцагчийн өмгөөлөгчийн маргаж буй баримт бичигт үндэслэсэн бөгөөд уг акт нь хүчин төгөлдөр байх тул шүүх тухайн баримтад дүгнэлт хийх боломжгүй юм.                     

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И.гаас 7.378.800 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 133.011 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн ******* тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Нийгмийн ******* *******ийн улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулан, хариуцагч И.гаас 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж ******* ******* санд оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.гаас улсын тэмдэгтийн хураамж 133.011 /нэг зуун гучин гурван мянга арван нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ