Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/935

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор * дугаар гудамж ** тоотод оршин суух, ялгүй, **** дугаарын регистртэй, У овогт Э-ын Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Б 2018 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б, А.Лнартай машинаас буусангүй гэх шалтгаанаар маргалдан зодож, тэдгээрийн эрүүл мэндэд тус тусад нь хөнгөн хохирол учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Одоо нэмж юу ярихав дээ, хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би тухайн үед хохирогч нарыг дугуйн дроцов төмрөөр цохиогүй. Гартаа атгаж гарын булчингийн дасгал хийдэг төмрөөр цохисон. Хохирогч Л-г болохоор гарын тохой хэсгээр цохисон. Гэхдээ хүн зодсон нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч нарт дунд нь 800.000-1.000.000 төгрөг хувааж өгсөн. Чухам хэнд хэдэн төгрөг яаж өгсөнийг би мэдэхгүй. Манай ээж аваачиж хохирогч нарт өгсөн. Би өөрөө айгаад тэд нартай дахин уулзаагүй.

Намайг 800.000 төгрөгөөр торгох прокурорын саналыг зөвшөөрч байна. Би сургалтын төлбөрөө хийж чадаагүй учир Их засаг сургуулиас гарсан. Ээж, 2 дүүгийн хамт амьдарч байгаа. Аав одоогоор ээжээс салаад хөдөө, тусдаа байгаа гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Б “… 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө би найз Лгийн хамт +25 нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байгаад 03 цаг орчим тухайн газраас гараад хажуугийн Монгол Бенто гэх газар орж хоол идчихээд 4-өөс 5 цагийн орчимд зам дээрээс таксинд гар өргөсөн чинь цагаан өнгийн 1385 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн машин зогссон. Бид машины хойд талын суудал дээр суугаад хаана хүрэх гэж байгаа талаараа хэлээд хөдлөх гэсэн чинь машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр 18 орчим насны эмэгтэй сууснаа бид хоёрыг машинаас буу гэж хөөсөн. Би уурандаа хүргэж өгнө гэж машиндаа суулгачихаад машинаасаа хөөлөө чи гудамжны архичин хүнтэй харьцаж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгтэл жолооч залуу буу зайл гэж хашгиран эргэж харснаа гартаа байсан дугуйн дроцов төмрөөр миний баруун талын нүдний дээд зовхи хэсэгт нэг удаа цохьсон чинь миний нүдний дээд хэсгээс цус гарсан. Би доош тонгойсон. Энэ хооронд Лг цохиод байх шиг байсан. Яг биенийх нь хаана цохьсон талаар мэдэхгүй. Л бид хоёр машинаас буусан чинь жолооч залуу бууж ирээд Л-гийн толгойн ар хэсэг рүү намайг цохьсон төмрөөрөө нэг удаа цохиж толгойг нь хагалсан. Тэгтэл гудамжинд явж байсан хэсэг залуус салгасан. Энэ хооронд Л бид хоёрыг зодсон залуу машиндаа суугаад зугтсан. Машинд суугаад явах гэсэн чинь гаднаас орж ирсэн эмэгтэй хөөсөн. Энэ шалтгаанаар би уурласан чинь намайг болон найз Л-г зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Харилцан зодолдоогүй. Яагаад гэвэл миний нүд рүү цус урсаж ороод дээш харж чадахгүй байсан. Ойролцоогоор 165-170 см өндөртэй, туранхай, зуйван бор царайтай залуу байх шиг харагдсан. Сайн царайг нь харж чадаагүй. Учир нь гадаа харанхуй байсан. Одоо хараад танина. Тухайн үед ямар хувцастай байсан эсэхийг хараагүй. Харин машинд орж ирсэн эмэгтэй нь харааны бөөрөнхий нүдний шил зүүсэн, тайрмал үстэй, намхан туранхай 17-18 орчим насны охин байсан.  Жолооч залуу 17-18 настай байсан. Зодооныг салгасан гудамжаар явж байсан 2-3 залуу харсан. Өөр хүн байгаагүй. Бааранд хүний хоёр пиво уугаад араас нь хоолны газар орж хоол идчихээд гэртээ харих санаатай такси бариад зодуулчихлаа. Автобусны буудлын орчим зогсож байснаа бид хоёрыг зам дагуу гараа өргөсөн чинь ирж суучих гэж хэлэн суулгасан. Машинд орж ирсэн эмэгтэй жолоочтой хамт явж байна гэж бодсон. Учир нь бид хоёрыг машинд суугаад Салхит явъя гэсэн чинь хүлээж байгаарай хүн ирнэ гэж хэлсэн” /хх-н 12-13/ гэж,

хохирогч А-ийн Л “... найз Бий хамт +25 нэртэй цэнгээний газарт үйлчлүүлж байгаад 03 цаг орчим гараад хажуугийн Монгол Бенто гэх газар орж хоол идчихээд 04-05 цагийн орчимд зам дээрээс таксинд гар өргөхөд чинь цагаан өнгийн *** УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн машин зогссон. Бид нар машины хойд талын суудал дээр суугаад хаана хүрэх гэж байгаа талаараа хэлээд хөдлөх гэсэн чинь машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр 18 орчим насны эмэгтэй сууснаа бид хоёрыг машинаас буу гэж хөөсөн. Гэтэл Б уурлаад хүргэж өгнө гэж машиндаа суулгачихаад машинаасаа хөөлөө, чи гудамжны архичин хүнтэй харьцаж байгаа юм уу гэж хэлсэн. Жолооч залуу буу зайл гэж хашгиран эргэж харснаа гартаа байсан дугуйн дроцов төмрөөр Бий баруун талын нүдний дээд зовхи хэсэгт нэг удаа цохьсон чинь нүднийх нь дээд хэсгээс цус гарсан. Б доош тонгойсон. Энэ үед би Б-ий урдуур нь орон хамгаалахад мины зүүн гарын бугалга хэсэгт нэг удаа төмрөөр цохихоор нь би чи яагаад хүмүүс зодож байгаа юм бэ машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр машинаас буусан чинь жолооч залуу бууж ирээд миний толгойн ар хэсэг рүү Бийг цохьсон төмрөөр 2 удаа цохиж толгой хагалсан. Тэгтэл гудамжинд явж байсан хэсэг залуус салгасан. Энэ хооронд Б бид хоёрыг зодсон залуу машиндаа суугаад зугтсан” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч А.Л-гийн гэмтэлтэй холбоотойгоор ... Л-гийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13437 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23/,

хохирогч Б.Б-ий гэмтэлтэй холбоотойгоор ... Бий биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13436 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Э.Б-гийн үйлдэл нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” гэсэн буюу “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл /архидан согтуурсан/ гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалсан зэргийг харгалзав.

Шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч А.Л, Б.Б нар “... Б-тэй сайн дурийн үндсэн дээр эвлэрсэн тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 61-62/ гэжээ.

Харин шүүгдэгч Э.Б-гийн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзаад түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. У овогт Э-ын Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Э.Б-д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 200.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Э.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Э.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, А.Л нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ