Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 153/2017/00218/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1983-1992 он хүртэл үнээний фермд саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үеийн үйлдвэр тариа бригадын архив шатсан тул үндсэн баримт олдохгүй хохироход хүрээд байна. Иймд хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын тодорхойлолтыг үндэслэн намайг 1972-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

....Би тус шүүхэд 1972-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд миний бие 1982 он гэж бичихийг 1972 он гэж андуурч бичсэн байна. Миний бие 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д үхэрчин, саальчнаар ажиллаж байсан юм. Засгийн газрын тогтоол шийдвэрээр малчин хүнийг 5 нас татаж тэтгэвэрт гаргах гэж байгаа тул материалаа бүрдүүлэх гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээс өөр материал байхгүй юм. 1998 онд ******* сумын архив шатсан. Иймд Л.******* намайг 1982 оны 06 сарын 19-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Л.******* нь малчин хүн бөгөөд малчин хүн 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой гэсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд ээж Л.*******г 1982 оны 06 сарын 19-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1990 он хүртэл гэдэг нь 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан жилийн тогтоож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ....миний бие 1982 он гэж бичихийг 1972 он гэж андуурч бичсэн байна... Л.******* намайг 1982 оны 6 сарын 19-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн ....1990 он хүртэл гэдэг нь 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилийн тогтоож өгөхийг хүсье гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Л.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.*******ы ...Би 1984 оны 1 дүгээр сард 1 сард Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт нягтлан бодогчоор ирэхэд Г.******* нь Давшилт нэгдлийн туслах үйлдвэт /сумын төвд/ саальчин хийж байсан. Үхэрчин, саальчин байсан. 15 үхэр хариуцаад маллаж байсан. Л.******* нь 1984 оны 1 сарын 01-нээс 1991 оны 4 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдийн туслах үйлдвэр /үйлдвэр бригад/-т үхэрчин, саальчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахад үхэрүүдээ хувьчилж авсан. Одоо ч үхэрээ маллаад амьдарч байгаа....1984 оны 1 дүгээр сарын 01-нээс Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригад нь туслах үйлдвэр болсон юм....Тухайн үед сумын төвийн үйлдвэр бригадад илгээлтээр хүүхдүүдийг гаргаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн ....Л.******* нь манай бригадад саальчин хийж байсан. 1982 оны 6 сард намайг нэгдэлд саальчнаар ороход Л.******* нь саальчин хийж байсан. Бид нэг бригадад саальчин хийж, үхэрээ маллаж байсан....Би 1989 оны 7 сард нэгдлээсээ гараад Ховд аймгийн төв рүү шилжсэн. Тэгэхэд Л.******* тус нэгдэлдээ ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Г.*******гийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа байхгүй болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадын 1983-1989 онуудын 70 дугаар данс тус архивт байхгүй тул Л.*******д лавлагаа олгох боломжгүй болно гэх бичилттэй 368 тоот албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын дарга Ч.Улаанхүүгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Л.******* нь 1982-1991 оныг хүртэл тус сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болно. Л.*******гийн ажиллаж байсан хугацааны баримтууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно. Манай сумын архив 1998 онд шатсан болохыг тодорхойлов гэх бичилттэй 02/112 тоот албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ганзоригийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******* сумын архив 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан гал түймрийн улмаас шатаж 1960-1992 оны архивын баримтууд шатаж устсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудсанд буй иргэн О.*******, Д. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******гийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригад /туслах үйлдвэр/-д 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ