Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 88

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 201611000255 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Хэнтий аймгийн ******* суманд 1961 оны 03 сарын 11-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, өндөр насны тэтгэвэрт, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн ******* гудамжны 25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 сарын 28-ны оройн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 43 дугаар байрны урд талын засмал зам дээр Тоёото Витз маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон яваад

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-д "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 05 сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд найз , нарын хамт Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Center Point" төвд болох бүжгэнд орох санаатай очиход бүжиг тарж байхаар нь Хэрлэн сумын 2 дугаар багийн байранд болдог бүжгэнд орохоор өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй төв замаар баруун тийшээ чигтэй байрны урдуур явж байхад замын хойд талаас нэг эрэгтэй хүн модон дотроос гэнэт гарч ирээд машины урд талд мөргүүлээд газарт унасан. Би сандраад машинаа зогсоож чадахгүй явсаар байгаад "Петровис" шатахуун түгээх станцын зүүн талын гарцан дээр очоод зогссон. Тэгээд машинаасаа буугаад түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хүлээж байхад түргэн тусламж ирэхээр нь манай найз тухайн хүнтэй хамт эмнэлэг явсан...Би их сандарсан байсан учир тоормос гишгээгүй юм...Зам хөндлөн гарч ирсэн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..." гэжээ. /хх 83-84, 86/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эгч загасны махаар консерев хийж зардаг юм. Би 2016 оны 05 сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад эгчдээ загасыг нь арилгаж өгчихөөд хэдэн төгрөг авсан. Тэгээд 17 цагийн орчимд "Шүр" зах орж буур тоглодог газар болон захын хойд талаар явж байгаад 0.75 литрийн шилтэй хоёр гурван шил архийг долоо найман найзуудтайгаа нийлж хувааж уусан. Тэгээд гэр рүүгээ харих гэхэд микроавтобус явахгүй байсан болохоор таньдаг хүн таарвал авч магадгүй гээд баруун тийш засмал зам дагаад алхсан. Мянгатын урд талд зам дагаад алхаж явтал гэнэт нэг юм араас мөргөх шиг болсон. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Олон хоног ухаангүй байсан юм.

Эмчилгээний зардалд энэ хүнээс 1500000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 428 тоот дүгнэлтэд: "1.*******ын биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа, зулайд язарсан шарх, зүүн чамархай, дух, хацар, зүүн өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд юм. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар тогтоогдсон зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, 3.1.3-т зааснаар зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар зулайн язарсан шарх, зүүн чамархай, дух, хацар, зүүн өвдөг, зүүн тохойн зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх 71/ 

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 14 тоот дүгнэлтэд:  "Хариулт-1. 3146 тоот гомдол мэдээлэлд зам тээврийн ослын материалд явган зорчигч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна", дүрмийн 3.6-д заасан "Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино", дүрмийн 3.9/а/-д заасан "Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хариулт-2 "Т.VITZ" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, аюултай байдал бий болгохгүйгээр зорчино" /Зам дээр

аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хариулт-3. Гэм буруугийн асуудлыг гагцхүү шүүхийн шатанд шийдвэрлэх тул уг асуултанд хариулах боломжгүй байна. Хариулт-4. Явган зорчигч нь гарц гарамгүй газраар зам хөндлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гараагүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзэж дүгнэлтийг тогтоов. Хариулт-5. 3146 тоот гомдол мэдээлэлд зам тээврийн ослын материалд "жолооч ******* жолоодон явсан "Т.VITZ" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тормозны мөр байхгүй" гэж тэмдэглэсэн байна. Иймд хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт-6. ЦЕГ-ын Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /*******/ регистрийн дугаартай Сүлд овогт ******* ******* нь "В" ангиллын 690285 дугаарын жолооны "Хүчинтэй" үнэмлэхтэй байна. Хариулт-7,8. 3146 тоот гомдол мэдээлэлд зам тээврийн ослын материалд жолооч ******* жолоодон явсан "T.VITZ" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболдын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд, уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэж тэмдэглэсэн байна гэжээ" /хх 75-76/

Гэрч Б. /хх 66-67/, Б. /хх 68/, /хх 62-63/, /хх 64-65/, /хх 69/, хохирогч ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх 30-32/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 14/, Зам тээврийн ослын акт, схем зураг /хх 15,17/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 16, 25-26/, шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 18-19/, Машины эвдэрсэн эд ангийн үнэлгээ /хх 27/, Хохирлын баримтууд /хх 34-61, задгай 7ш/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 92/, Хохирол хүлээн авсан тухай баримт /задгай/, Шүүгдэгч *******ийн гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 22-24/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 20/, Эд зүйлийн үнэлгээ /хх 21/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 94/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 сарын 28-ны оройн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу 43 дугаар байрны урд талын засмал замд "T.VITZ" маркийн дор улсын дугаартай суудлын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж, бие махбодид нь зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******, гэрч Б., Б., , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах тогтоол, тэмдэглэл, Машины эвдэрсэн эд ангийн үнэлгээ, Хохирлын баримтууд, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, Хохирол хүлээн авсан тухай баримт зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч,  хууль заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар хавтаст хэргийн хүрээнд судалж үзэхэд, хохирогч ******* нь мөрдөн байцаалтад гэм хорын хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүгдэгч шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...1500000 төгрөгийг хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй..." гэх мэдүүлэг, шүүхэд хохирол барагдуулсан талаар ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул энэ хуралдаанаар шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хэт хайрхрамжгүйгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байдал нөлөөлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87 /, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хохирол төлсөн баримт, Техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 14 тоот дүгнэлт /хх 75-76/, гэрч Б. /хх 66-67/, Б. /хх 68/ нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9, 55.1.10-д заасан тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдийнхээ хамт амьдардаг болон түүний нас зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогчид 1500000 төгрөг төлсөн, одоогоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр шүүхэд ирүүлсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан  олгох,   690285  дугаар  бүхий  жолоочийн  үнэмлэхийг  Дорнод  аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч *******ийн эзэмшлээс "Monel" маркийн 32 инчийн зурагт, гурван хом буйдан, хоёр хос модон сандал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох, "Т.VITZ" маркийн улсын дугаартай автомашин нь шүүгдэгч *******ийн эзэмшлийнх боловч баримт бичгээр шүүхэд ирүүлсэн ?1201436 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь иргэн Ц.Бат-Эрдэнийн нэр дээр  байх ба энэ нь Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн д буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 29 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан ******* нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогч *******т шүүхийн шатанд 1500000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн эзэмшлээс "Моnеl" маркийн 32 инчийн зурагт, гурван хос буйдан, хоёр хос модон сандал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод  аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан *******т мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр хураагдан ирсэн ?1201436 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн д, ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг ялтан *******т тус тус олгож, ?690285 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ү.ОДГЭРЭЛ