Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0325/З |
Дугаар | 0480 |
Огноо | 2020-07-23 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 0480
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МШЛТ” ХХК,
“КПЭ” ХХК
Хариуцагч: СЯТНБД
“ЭТТ” ХК
Гуравдагч этгээд: “...” ХХК, “... групп” ХХК, ШУТИ сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн түншлэл
Нэхэмжлэлийн шаардлага: “СЯ ... дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ”ЭТТ” ХК-иас зарласан ... дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ү, Г.Г, өмгөөлөгч Д.Т, хариуцагч СЯТНарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.О, хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МШЛТ” ХХК-ийн төлөөлөгч болон “КПЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “МШЛТ” ХХК болон “КПЭ” ХХК“-ийн түншлэл нь “ЭТТ” ХК-иас зарласан “Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож техникийн болон санхүүгийн саналд хамгийн өндөр оноо авч хэлцэл хийх мэдэгдлээ ... дугаартай албан бичгээр авсан боловч “ЭТТ” ХК-иас ... тоот албан бичгээр тендерт оролцогчийн зүгээс МУСЯ ... тоот гомдол хянасан тухай шийдвэрээр тендерийн захиалагч болох “ЭТТ” ХК-ийн ... тоот албан бичгээр мэдэгдсэн.
Үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч ... тоот албан бичгээр захиалагч болон Сангийн яам нь хууль, журамд нийцсэн өмнөх шийдвэр болох ...-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн. Тендерт оролцогч талын гаргасан гомдлыг бусад оролцогч нарт мэдэгдээгүй захиалагчийн эс үйлдэл нь мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг, Сангийн яамны ... өдрийн өдрийн шийдвэр нь дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус зөрчсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиалагч “ЭТТ” ХК-ийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Сангийн ... тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийг хүчингүй болгож, захиалагчийг “МШЛТ” ХХК болон “КПЭ” ХХК-ийн түншлэлтэй хэлцэл хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Д.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууллийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар захиалагч буюу “ЭТТ” ХК нь тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх үүрэгтэй.
Захиалагчаас зарласан тендер нь Сангийн сайдын ... дугаар хавсралтаар баталсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-т хамаарч байх тул энэхүү жишиг баримтын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулан баталж, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтын дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд үнэлгээ хийхдээ Тендерийн хуулийн 37-39 дүгээр зүйл болон Сангийн сайдын ... дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу хийх зохицуулалттай.
Гэтэл үнэлгээний хороо “Санхүүгийн санал нь түүнийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоног байх..”-аар жишиг баримт бичигт заасныг Тендерийн баримт бичгийн ТӨЗ 4.10-т Санхүүгийн санал нь түүнийг нээснээс хойш 30 хоног хүчинтэй байна гэж өөрчилсөн, мөн Санхүүгийн санал ирүүлэх маягтад саналын хүчинтэй байх хугацаа санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш “30 хоногийн дотор” байх ёстойг “45 хоногт” гэж заасан, түүнчлэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан ... гэж тусгасан заалтыг орхигдуулсан зэрэг Тендерийн баримт бичгийг илэрхий алдаатай боловсруулсан.
Тендерийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан хугацаа нь захиалагчаас тогтоосон тендерт оролцогчийн санал ирүүлэх хугацаа юм. Харин жишиг баримтын санхүүгийн маягтад заасан хугацаа нь тендерт оролцогчийн санхүүгийн санал хүчинтэй байх хугацаа юм. Харин энэхүү санхүүгийн санал хүчинтэй байх хугацаа нь 30-аас доошгүй байхаар жишиг баримтад захиалагч тусгах үүрэгтэй боловч 45 хоног байхаар тусгасан байна.
Тендерийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.12 дахь заалтад зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой цахим хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох эрхтэй бегөөд мөн зүйлийн 52.1.3 дахь заалтад заасны дагуу Сангийн сайдын ... дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу энэхүү цахим хуудастай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулдаг.
Журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын дагуу цахим систем нь www.tender.gov.mn хаягтай бөгөөд цахим тендерийг энэхүү хаягаар дамжуулан зарлаж зохион байгуулж байгаа. Захиалагч дээрх зөвлөх үйлчилгээний тендерийн зар болон тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд нийтлээгүй нь Тендерийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж, 21.4 дэх хэсэгт “Захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан цахим хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.
Захиалагч “САЭС” ХХК, Геологи, уул уурхайн сургууль болон “ЭЭА групп” компанийн (гурвалсан) түншлэлийн тендерт “ЭЭА групп” компанийн ил уурхайн конвейерийн системийн ТЭЗҮ, FЕЕD боловсруулах зөвлөх үйлчилгээний ижил төстэй гүйцэтгэсэн ажлын гэрээнүүдийн зөвхөн гэрээний нүүр хуудас (төслийн нэр, огноо)-ыг монгол хэл дээр орчуулж, баталгаажуулан ирүүлсэн (гэрээний бусад хуудас хятад хэл дээр) байна. Захиалагч дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс хураангуй жагсаалт үүсгэхэд уг түншлэлийн тендерийг тухайн шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үнэлсэн байх боловч хураангуй жагсаалтад үлдсэн зөвлөхүүдийн тендерийн үнэлгээнд Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д “Саналыг монгол хэлээр ирүүлнэ. Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх бол англи хэлээр давхар ирүүлнэ” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж зөрүүтэй үнэлсэн байна.
Иймд Тендерийн хуулийн тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн захиалагчийн хууль зөрчсөн үйлдэл буюу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болно” гэжээ.
Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Конвейрын системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FЕЕD боловсруулагчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо нь “ЭТТ ХК”-ийн гүйцэтгэх захирлын ... дугаартай тушаалаар байгуулагдсан.
Монгол Улсын СЯ ... тоот албан бичгээр “...тендер шалгаруулалтыг уламжлалт аргаар зохион байгуулахад тус яамнаас татгалзах зүйлгүй байна” гэж чиглэл ирсний дагуу уламжлалт аргаар зохион байгуулсан. ... минутаас өмнө САЭС ХХК, ШУТИС-ГУУС, NHI групп ХХК-ийн түншлэл, “МК” ХХК, “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэл, DМТ ХХК, BGTG LLC гэсэн нийт 5 компани тендерт материал ирүүлсэн.
Үүнээс “МК” ХХК, “САЭС” ХХК, ШУТИС-ГУУС, NHI групп ХХК түншлэл”, “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэл гэх 3 компани хураангуй жагсаалтанд шалгарсан тул ... өдөр тус компанид тендерийн материал хүргүүлсэн. ...өдөр “МК ХХК”, “САЭС” ХХК, ШУТИС-ГУУС, NHI групп ХХК түншлэл”, “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэл гэх 3 компани нь тендерийн материал ирүүлсэн.
Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, СС ... дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу нэг бүрчлэн нарийвчлан хянан үзэж дүгнэлтийг гаргасан.
“МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлийн тендерийг хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39.3-т “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэсэн заалтыг хангаж байгаа буюу техникийн саналын авбал зохих доод оноо болох 70 онооноос 70.61 оноо авсан.
... тоот “Санхүүгийн санал нээх тухай” албан бичгийг 70 буюу түүнээс дээш оноо авсан “МШЛТ ХХК, КПЭ ХХК”-ийн түншлэлд хүргүүлсэн. Ингээд ... цагт санхүүгийн санапыг нээхэд 3.445.427.480 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь төсөвт өртөгт багтаж байсан болно.
... өдөр “Хэлцэл хийх тухай” албан бичгийг “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд хүргүүлсэн. Тендерт оролцогчийн зүгээс Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан тул ... өдөр “Хэлцэл хийх хугацааг хойшлуулах тухай” албан бичгийг “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд хүргүүлсэн.
МУС яамнаас ...дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрийг ирүүлсэн. Тус албан бичигт “...зөрчлийг арилгаж, тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн тул үнэлгээний хороо ... өдөр хуралдаж, СЯ дээрх бичгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Захиалагч нь “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд ... тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “МУС яамны ... тоот мэдэгдэл хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасан зохицуулалтууд нь тендерт оролцогчийн зүгээс захиалагч буюу “ЭТТ ХК-д гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан зохицуулалт юм. Тендерт оролцогчийн зүгээс захилагчид гомдол гаргасан зүйл байхгүй бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэн захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох МУС яаманд гомдол гаргасан болно. Иймд захиалагчийн хувьд “ЭТТ” ХК нь хуулийн 54-т заасны дагуу бүх тендерт оролцогчид мэдэгдэж, гомдол барагдуулах ажиллагаанд урих шаардпагагүй болно.
Захиалагчийн зүгээс ... өдөр “Хэлцэл хийх хугацааг хойшлуулах тухай” албан бичгийг “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд хүргүүлсэн бөгөөд тендерт оролцогчийн зүгээс МУС яаманд гомдол гаргасан тухай тус албан бичигт дурдсан байдаг.
“МШЛТ” ХХК нь МУС яамны ... дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрийг хуулбарлан авахыг хүссэн учир захиалагчийн зүгээс албан ёсоор хүсэлт ирүүлэх талаар мэдэгдсний дагуу тус компани нь ... дугаартай албан бичиг ирүүлсэн тул СЯ шийдвэрийн хуулбарыг хүлээлгэн өгсөн. Тус шийдвэрийн үнэн зөв болохыг батлах, тамга тэмдэгээр баталгаажуулах нь тухайн шийдвэрийг гаргасан төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг бөгөөд захиалагчийн зүгээс тус байгууллагыг төлөөлөх эрхгүй учир хуулбар үнэн дарах боломжгүй талаар мэдэгдсэн болно. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУС яамны ... тоот гомдол хянасан тухай шийдвэр нь манай компанийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр юм. Тус шийдвэрээр өгөгдлийн хүснэгтийн 4.1-д зааснаар “саналыг Монгол хэлээр ирүүлээгүй, төслийн менежерийн бичиг баримтын хугацаатай холбоотой асуудал, тендерийн баримт бичгийг илэрхий алдаатай боловсруулсан, хуулийн шаардлага хангаж тендер шалгаруулалт зохион байгуулаагүй” гэдэг 4 үндэслэлийг гомдол хянасан шийдвэр дээр тусгасан.
Урилга ирсэн учраас урилгын дагуу дэлгэрэнгүй жагсаалтад орсон. Дэлгэрэнгүй жагсаалтаас хураангуй жагсаалтад ороход Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийг үндэслэн шалгуур үзүүлэлт болгож тус шалгуурыг хангасан 3 компанийн нэгэнд манай компанийн түншлэлийг хураангуй жагсаалтад оруулсан байсан. Хураангуй жагсаалтаас хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт явуулахад шаардлага хангаагүй гэж татгалзсан үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу Хятад хэл дээрх гэрээ болон төслийн менежерийн талаарх асуудал юм. 14-16 дугаар зүйлд ерөнхий нөхцөлийг магадлах, санхүүгийн чадавхийг үнэлэх, техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх тухай заасан байгаа. Энэ 3 заалт дотор гэрээтэй холбоотой ямар асуудал байдаг вэ гэх юм бол 15 дугаар зүйлийн 15.3.2, 15.3.3, 15.3.4-т “Тендерт тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл.” 15.4-т “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж заасан өөрөөр хэлбэл эдгээр заалтуудаас сонгоно. 16 дугаар зүйлд “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт. Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолт”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.” гэсэн хуулийн шаардлагууд байдаг.
Тендерийн өгөгдлийн хүснэгтэд тендерт оролцуулах, хэрэгжүүлж байгаа бол хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг зохих маягтад заасан хэлбэрээр ирүүлэхээр заасан. Уг маягтын дагуу ямар ажил үйлчилгээг хууль болон тендерийн бичиг баримтад заасан шаардлага, хэдий хугацаанд ямар ажил үйлчилгээ хэрэгжүүлсэн талаарх мэдээллээ өгсөн. Мөн нэмэлт байдлаар гэрээгээ өгсөн. Хураангуй жагсаалтаас хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт явагдахад яг энэ үндэслэлээрээ хасагдсан. Иймээс тухайн тендерийн баримт бичиг хуулийн шаардлагад нийцээгүй, зөрүүтэй байдлаар үнэлсэн гэж үзэж байна. Мөн Тендерийн тухай хуульд тухайн тендерийг Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Энэ зарчмаар тендер сонгон шалгаруулалт явагдаагүй. Эхний шалгаруулалтаар тухайн баримт бичгүүдийг боломжтой гэж үзээд дараагийн шалгаруулалтаар үнэлэхдээ эсрэгээр үнэлсэн нь хуулийг шаардлагад нийцээгүй.
Төслийн менежерийн сертификаттай холбоотой асуудлын хувьд тендер захиалагч өөрийн шаардлага, үр дүн гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан даалгавар бэлтгэж байгаа. Хуулийн 14-16 дугаар зүйлээс шаардлагатай хэсгүүдийг аван тендерийн бичиг баримтад тусгаж байгаа. Гэтэл зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа болон ажлын даалгаварт огт тусгагдаагүй гэх үндэслэлээр манай түншлэлийг тендерээс хассан. Үүнтэй холбогдуулан бид хуульд заасны дагуу гомдол гаргасан. СЯ гомдол хүлээж аван хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэж байгаа бөгөөд 106.3.4 нь захиргааны акт гаргаагүй, акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг үндэслэн гарсан актыг мэдэгдээгүй нь 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг зөрчиж байгаа гэдэг. Эдгээр хуулийн үндэслэлүүд хоорондоо нийцэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хуралдаан дээр гаргасан тайлбар тодорхойгүй байна. Иймд СЯ ... тоот гомдол хянасан тухай шийдвэр нь хуульд нийцсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-иудаас СЯТНБД болон “ЭТТ ХК-д холбогдуулан гаргасан “СЯ ... дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ”ЭТТ” ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ШУТИС Геологи, уул уурхайн сургууль, “ЭЭА групп” ХХК, “САЭС” ХХК-ийн түншлэлийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд ШУТИС Геологи, уул уурхайн сургууль, “ЭЭА групп” ХХК , “САЭС” ХХК-иуд ... өдөр “Түншлэлийн гэрээ” байгуулжээ.
“Түншлэлийн гэрээ”-ний 6.1-д зааснаар “Түншлэлийн хамтын үйл ажиллагааг гэрээний хугацаанд “САЭС” ХХК толгойлон ажиллахаар заасан бөгөөд тус гэрээний 6.2-т “Түншлэлийн удирдлага нь захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын хүрээнд түншлэлийг бүрэн төлөөлөх эрхтэй ба Захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд түншлэлийг төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурах бүрэн эрхийг эдэлнэ” гэсэн заалтын дагуу “САЭС” ХХК-ийг түншлэлийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэлээ.
“ЭТТ” ХК-иас ЭТТ/201905361/02 дугаартай конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендерийг хосолмол үнэлгээний аргаар явуулахаар зарлажээ.
Тус тендерт оролцсон “САЭС” ХХК, ШУТИС Геологи, уул уурхайн сургууль, “ЭЭА групп” түншлэлд ... дугаар албан бичгээр “...тендерээс татгалзаж, санхүүгийн саналыг нээлгүй буцааж байгааг үүгээр мэдэгдье” гэж;
“МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд ... дугаар албан бичгээр “...техникийн саналын авбал зохих доод оноо болох 70 онооноос 70.61 оноо авсан байх тул санхүүгийн саналыг нээх болсныг мэдэгдье …” гэсэн мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Улмаар “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-ийн түншлэлд ... өдрийн “Хэлцэл хийх тухай” .. дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч мөн ... дугаар албан бичгээр тендерт оролцогчийн зүгээс СЯ гомдол гаргасан байх тул гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хэлцэл хийх хугацааг хойшлуулж байгааг мэдэгджээ.
СЯ .. өдрийн “Гомдол хянасан тухай... дугаар албан бичгээр “ЭТТ ХХК-д “...”САЭС” ХХК-иас гаргасан гомдлыг хянан … тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мэдэгдье” гэж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ... тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... ажлын 5 өдрийн дотор гаргана.”, 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;...” гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 54.2-т “Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина” гэж зааснаар захиалагчид гомдол гаргах байсан, уг гомдлыг тендерт оролцогч нар мэдэгдэх ёстой гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд учир нь хуулийн 54 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь захиалагч шийдвэр гаргахаас өмнө түүний /захиалагчийн/ үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол гаргах зохицуулалт юм.
Захиалагч “ЭТТ” ХК нь “САЭС” ХХК, ШУТИС Геологи, уул уурхайн сургууль, “ЭЭА групп” түншлэлийн тендерээс “...”ЭЭА Групп” компанийн гүйцэтгэсэн гэрээт ажлын баримт болох гэрээнүүд нь Монгол хэл рүү орчуулга хийгдээгүй буюу Хятад хэл дээр ирүүлсэн, Англи хэл дээр ирүүлээгүй. Төслийн менежер Жу Жиэн Шинийн “Инженеренгийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа .. өдөр дууссан нь … Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д “Саналыг Монгол хэлээр ирүүлнэ. Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх бол Англи хэлээр давхар ирүүлнэ, ТӨЗ 4.4.4 … Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэгчээс санал болгосон Төслийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын дипломын хуулбар, … мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргийг хавсарган ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн” гэж татгалзсныг буруутгах боломжгүй байна.
Учир нь тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангахын тулд тендерт оролцогчийн аливаа ажилтны баримт бичиг хүчин төгөлдөр, хугацаатай баримтын хугацаа дуусаагүй байх нь хуульд нийцэх юм. Мөн “САЭС” ХХК, ШУТС Геологи, уул уурхайн сургууль, ЭЭА групп” ХХК-ийн түншлэлийн тендерийн материалд хавсаргасан хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ Хятад хэлээр байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь тендерийн баримт бичигт заасан санал Монгол хэлээр байх, гадаад хуулийн этгээд ирүүлэх бол Англи хэлээр давхар ирүүлэх шаардлагыг хангахгүй байна.
Иймд СЯ ... өдрийн “Гомдол хянасан тухай” ... дугаар албан бичигт дурдсан “...захиалагч дээрх түншлэлийн тендерээс “Төслийн менежер ЖЖ Шинийн “Инженеренгийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа дууссан байх тул...” гэж захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны болон ажлын даалгаварт тусгаагүй шалгуур үзүүлэлтээр үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Мөн СЯ дээрх албан бичигт “...Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс хураангуй жагсаалт үүсгэхэд уг түншлэлийн тендерийг тухайн шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үнэлсэн байх боловч хураангуй жагсаалтад үлдсэн зөвлөхүүдийн тендерийн үнэлгээнд тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д “Саналыг Монгол хэлээр ирүүлнэ. Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх бол Англи хэлээр давхар ирүүлнэ” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж зөрүүтэй үнэлсэн байна” гэсэн нь хуульд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.8, 36.9 дэх хэсгийн 36.9.3-д тус тус зааснаас үзвэл захиалагч дэлгэрэнгүй жагсаалтаас хураангуй жагсаалт гаргаж, хураангуй жагсаалтад орсон зөвлөхөд саналын урилга хүргүүлэхдээ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтэд үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 28.11-д заасны дагуу захиалагчийн тогтоосон үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалыг саналдаа заахаар байх тул захиалагч, үнэлгээний хороо дэлгэрэнгүй болон хураангуй аль ч үе шатанд тендерт оролцогчийн санал тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлэх эрхтэй юм.
Шүүх хэдийгээр захиалагч “ЭТТ” ХК-ийн “САЭС” ХХК, ШУТИС Геологи, уул уурхайн сургууль, “ЭЭА групп” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсаныг үндэслэлтэй гэж үзсэн боловч захиалагч нь хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэж зааснаар тус түншлэлийн саналд зохих оноог өгөлгүй татгалзсан нь хуулийн заалтад нийцээгүй бөгөөд СЯ энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй юм.
Мөн СЯ нь захиалагч “ЭТТ” ХК-ийг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичгийг илэрхий алдаатай боловсруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэж заасан чиг үүргээ Үнэлгээний хороо хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичгээр тогтоогдож байна.
СЯ ... дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтыг уламжлалт аргаар зохион байгуулахыг зөвшөөрсөн нь хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлэх үүргээс чөлөөлөхгүй юм.
Иймд СЯ ... дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д “захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх”, 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, … гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасантай нийцсэн гэж дүгнэлээ.
Шүүх хэдийгээр СЯ шийдвэрийн зарим хэсэг үндэслэлгүй гэж үзсэн ч энэ нь хариуцагч СЯ тендер хүчингүй болгосон ... дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй учир захиалагч “ЭТТ” ХК-ийн хэлцэл хийх мэдэгдлийн дагуу хэлцэл хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэлцэл хийхийг захиалагчид даалгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 39 дүгээр зүйлийн 39.3, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсгийн 55.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МШЛТ” ХХК, “КПЭ” ХХК-иудаас СЯТНБД болон “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан “СЯ ... дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “ЭТТ” ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН