Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0319

 

     Э.Э-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу, Э.Э-н нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлийг хариуцагч зөрчин бүртгэл явуулж ...Ц.Т-д гэрчилгээ олгосон нь миний үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг, мөн хуулийн 3 дугаар зүйл “Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх”-ийг ноцтой зөрчсөн тул... 000106589 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү-220403023 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, БНХАУ-ын иргэн /000106589/ бэлэглэлийн гэрээгээр Ц.Т-д олгогдсон 000120981 гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

0:\Магадлал\Е.Еп1-|ЬаЫос

.-*■       2251

 

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дээрх орон сууц нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 205 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Т-н өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн уг эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн... Тухайн үед уг эд хөрөнгийн талаар маргаан гарсан тухай өргөдөл, хүсэлт болон хууль хяналтын байгууллагаас гарсан шийдвэр тус байгууллагад одоог хүртэл ирээгүй, хуульд зааснаас өөрөөр нэмэлт нотлох баримт шаардах эрх байхгүй. Дээрх бүртгэл хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.Т-н нэр дээр олгогдсон 000106589 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Учир нь, орон сууцны анхны өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Ү.З бүртгэлтэй байсан ба “Бэлэглэлийн гэрээ”-р орон сууцыг Ц.Т-д шилжүүлсэн нь өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч орон сууцыг “С" ХХК-ийн хувьцааг бусдад худалдахаар зуучилсны төлбөрт авахаар тохиролцсон бол түүнийг нотлох баримт нотолгоо шаардлагатай... Гэтэл Э.Э-д өмчлөх эрхтэйг нотлох баримт нотолгоо огт байдаггүй... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-н “...Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Ц.Т-д олгосон 000106589 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун”, 801-1403 тоотод оршин суугч иргэн Э.Э нь “С” ХХК-ийн барих барилгын газрыг зуучлан олж өгсний төлбөрт тухайн баригдах орон сууцнаас авахаар тохиролцсоны дагуу тус компанийн барьсан орон сууц болох “Сүмбэр орд” хорооллын 601 дүгээр байрны 1107 тоотыг авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Дээрх хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нь иргэний болон эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж дуусаагүй учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй явж байсан. Гэтэл иргэн Ц.Т нар энэхүү байдлыг далимдуулан, хууль бусаар баримт бүрдүүлэн, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус болсон, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль бус бүртгэл хийлээ гэж уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг

 

бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч Э.Э нь “Сүрэг агт” ХХК-ийн барих барилгын газрыг зуучилж олж өгсний төлбөрт тухайн баригдах орон сууцнаас авахаар тохиролцсоны дагуу “Сүмбэр орд” хорооллын 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг одоог хүртэл эзэмшиж байгаа, Ц.Т нь хууль бусаар баримт бүрдүүлж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн” гэж марган, гуравдагч этгээд Ц.Т-д 2010 оны 11 .? дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон 000120981 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр Орд хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 601 дүгээр байрны 1107 тоотын 94.83 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг анх БНХАУ-ын иргэн Ү.З нь 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээгээр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд /хх-ийн 128, 130-136, 138/-аар тогтоогдсон байна.

Тэрээр дээрх орон сууцыг Ц.Т-д 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр эрхийн улсын бүртгэлийн

 

Ү-2204030231 дугаарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Т бүртгэгдэж, түүнд эрхийн улсын бүртгэлийн 000120981 дугаар гэрчилгээ олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, Ц.Т нь дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан тухайн компаниас, хувьцаа эзэмшигчдийн маргаантай байдлыг далимдуулан аваагүй, харин улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрх бүхий этгээд болох Ү.З-с бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...компанийн зөрчилтэй байдлыг далимдуулан Э.Э-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч амжаагүй байхад Ц.Т нь бусадтай хуйвалдан дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан, улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад энэ үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь:

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-д заасан мэдүүлэг гаргагчаас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан журмын дагуу бүртгэлийг хийсэн нь хуульд нийцсэн байна.

Тухайн үед маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар буюу бүртгүүлэх гэж буй эрхийн талаар маргаан гарч, шүүх болон эрх бүхий байгууллагаар шалгагдаж байгаа гэх ямар нэг баримт байгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Э маргаан бүхий “Сүмбэр орд” хорооллын 601 дүгээр байрны 1107 тоот орон сууцыг өмчилж авах талаар маргаж байгаагүй, дээрх орон сууцыг зуучлалын хөлсөнд авсан гэж тайлбарладаг боловч түүний өмчлөх эрхтэйг нотолсон баримтгүй, тэрээр өөрийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

  1. 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
     

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар

зүйлийн 56.1            дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

.МӨНХТУЯА

.ТУНГАЛАГСАИХАН

.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧИД