| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2015/00513/И |
| Дугаар | 276 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 276
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******од холбогдох гэм хорын хохирол 9 641 972 /есэн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есэн зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 153/2015/00513/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* газарт жолооч М.******* нь *******-******* УБР улсын дугаартай ******* ******* маркийн машин согтуу жолоодож яваад осол гаргаж, Д.ний амь нас хохирч М.*******, Б., Б., Д., М. нарын биед гэмтэл учирсан. Машин жолоодож явсан ******* нас барсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.******* миний бие нь Д.нийн хууль ёсны өв залгамжлагч юм. *******-******* УБР улсын дугаартай ******* ******* маркийн машины өмчлөгч Н.*******оос оршуулгын зардал 9 011 972 /есэн сая арван нэгэн мянга есэн зуун далан хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг нотлох баримт хуулбарлан авахад гарсан зардал 30 000 /гучин мянга/ төгрөг нийт 9 641 972 /есэн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есэн зуун далан хоёр/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн туслах Ц.гийн нэхэмжлэгч М.*******тай утсаар ярьсан тухай шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглэгдсэн тэмдэглэлд: Би Хөвсгөл аймагт байна. Саяхан төрсөн, нялх биетэй очиж амжихгүй. Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзлаа өмгөөлөгчөөрөө бичүүлээд өгчихнө гэжээ.
Нэхэмжлэгч М.*******ын өмгөөлөгч Ж. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч М.******* нь иргэний хариуцагч Н.*******оос гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн авна уу. Мөн нэхэмжлэгч М.******* нь дугаарын утаснаас шүүгчийн туслахтай холбогдсон, нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа утсаар хэлснийг уламжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь Хөвсгөл аймагт төрөөд удаагүй байгаа нялх биетэй очиж чадахгүй, шүүхэд гаргасан Н.*******оос гэм хорын хохирол 9 641 972 /есэн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есэн зуун далан хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухайгаа дугаарын утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгч М.*******ын өмгөөлөгч Ж. нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж 169221 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******од холбогдох гэм хорын хохирол 9 641 972 /есэн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есэн зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж 169221 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ