| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-01-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
| 1 |
| 2021 02 01 |
| 2021/ШЦТ/79 |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б.Б од холбогдох эрүүгийн 2010022751087 дугаартай индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ........................ тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Б.Б /РД:.................../ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны орчим иргэн Д.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь "...тархины доргилт, хамрын зүүн хэсэг, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шууны гадна, дээд хэсэгт зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны орчим иргэн Д.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “...тархины доргилт, хамрын зүүн хэсэг, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун |
| 2 |
| шууны гадна, дээд хэсэгт зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
“...архи хувааж уугаад дуусах гэж байхад Б.Б надтай маргалдаж миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, миний дээд уруулыг сэтэлчихээд яваад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/ “...Д.Б, Б.Б 2 хоорондоо маргалдаад Б.Б нь Д.Быг цохиж цохиж уруулыг нь сэтэлсэн тухайн үед Д.Бын хаана нь хэдэн удаа цохьсон болохыг би хараагүй, зодоон болсны дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/ “...Д.Бын биед тархины доргилт, хамрын зүүн хэсэг, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дууд уруулд шарх, баруун шууны гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-27- 28/
Шүүгдэгч Б.Б нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12547/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. Учир нь шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн |
| 3 |
| үедээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны орчим иргэн Д.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь "...тархины доргилт, хамрын зүүн хэсэг, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шууны гадна, дээд хэсэгт зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хх-57/, шүүгдэгч Б.Б ын хувийн байдал /...54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.Б од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. Шүүгдэгч Б.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 4 |
| зааснаар Б.Б од оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР |