| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00181/И |
| Дугаар | 283 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 283
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-******* айлын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1- айлын тоотод оршин суух, регистрийн дугаартай, ын ,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1- айлын тоотод оршин суух, регистрийн дугаартай, нарт холбогдох 856549.59 /найман зуун тавин зургаан мянга таван зуун дөчин есэн төгрөг тавин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2017/00181/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлд байдаг 1-******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байрыг 2016 оны 09 дүгээр сарын 06-нд иргэн н., н. нарт гэрээ хийж түрээслүүлсэн. н., н. нар нь байрны төлбөр тооцоогоо хийж чадахгүй 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байрнаас гарсан....Сар бүр 250 000 төгрөгийн түрээс, ....халаалт, цэвэр бохир ус, СӨХ, цахилгааны төлбөрийг төлж байхаар тохиролцсон боловч 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 750 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөр 52139.59 төгрөг, цэвэр бохир усны 2017 оны 1 дүгээр сарын төлбөр 10850 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын дулаан, халаалтын төлбөр 435******* төгрөг, нийт 856549.59 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрхи төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч А., С. нар тус шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.******* миний бие нь А., С. нараас байрны түрээсийн төлбөр, гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир усны мөнгө 856549 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан 621848 төгрөгийг хоёр хуваан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 310 924 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор үлдэгдэл 310 924 төгрөгийг авахаар эвлэрэн тохиролцож байна.
Хариуцагч А., С. бид нар нэхэмжлэгч Ч.*******тай харилцан тохиролцож байрны түрээсийн төлбөр, гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир усны мөнгө 856549 төгрөгөөс 2017 оны 09 сарын 20-ны дотор 310 924 төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны дотор 310 924 төгрөгийг тус тус өгөхөөр эвлэрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Гэрээнд дурдсан хугацаа буюу 2017 оны 09 сарын 20-ны дотор 310 924 төгрөгөө төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг харилцан зөвшөөрөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А., С. нарт холбогдуулан байрны түрээсийн төлбөр 750000 төгрөг, цахилгааны төлбөр 52139.59 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 10850 төгрөг, дулаан халаалтын төлбөр 435******* төгрөг, нийт 856549.59 /найман зуун тавин зургаан мянга таван зуун дөчин есэн төгрөг тавин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь 856549.59 /найман зуун тавин зургаан мянга таван зуун дөчин есэн төгрөг тавин есэн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 621 848 /зургаан зуун хорин нэгэн мянга найман зуун дөчин найм/ төгрөг болгож, уг мөнгийг хариуцагч А., С. нараас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 310 924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 310 924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус авахаар, хариуцагч А., С. нар нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 310 924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 310 924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25107 төгрөгийн тал хувь болох 12553.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А., С. нараас 621848 /зургаан зуун хорин нэгэн мянга найман зуун дөчин найм/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 19305 төгрөгийн тал хувь 9652.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ч.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 1 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч А., С. нар нь нэхэмжлэгч Ч.*******д 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 310924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 310924 /гурван зуун арван мянга есэн зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25107 төгрөгийн тал хувь 12553.5 төгрөгийг Ховд аймгийн Татварын хэлтсийн Төрийн банкин дахь 110000321668 тоот данснаас, хариуцагч А., С. нараас 9652.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25107 төгрөгийн үлдэх хэсэг буюу 12553.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ