| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00052/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч Б.Хошойбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1733000230004 тоот хэргийг 2017 оны 09-р сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00-р сарын 00-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумд төрсөн, эрэгтэй, 00 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Далай буудай” ХХК-д трактор комбайнчин ажилтай, ам бүл-00, 0 дүгээр ангид суралцдаг хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сум, Майханы 3 дугаар баг, Зүүн дэнжийн 0-00 тоотод оршин суух хаягтай Бөрт овогт Батсүхийн Хошойбаатар /РД: НЩ74120970/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.Хошойбаатар нь 2017 оны 07-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р багийн нутаг Өвөр нарийн гэх газарт иргэн М.Балдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Улсын яллагчийн хүсэлтээр: 1. Мөрдөн байцаалтад хохирогч М.Балдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10- 11-р хуудас/, 2. Мөрдөн байцаалтад гэрч Ц.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, 3. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08-р сарын 01-ний өдрийн 785 дугаартай дүгнэлт /хх-ийн 5-р хуудас/ зэргийг, Шүүгдэгчийн хүсэлтээр: 1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Балдоржийн гаргасан хүсэлт /ххийн 25-р хуудас/, 2. Эвлэрлийн гэрээ /хх-ийн 26-р хуудас/, 3. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 27-р хуудас/, 4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. 2 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч Б.Хошойбаатар нь 2017 оны 07-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р багийн нутаг Өвөр нарийн гэх газарт иргэн М.Балдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Мөрдөн байцаалтад хохирогч М.Балдоржийн өгсөн “...2017 оны 07-р сарын 27-ны өдөр гэртээ байж байтал 15 цагийн орчим манай урд талын тариа бригадын залуу Отгонбаяр Цээл сум яваад ирье бага сага юм авъя гээд байхаар нь би явж өгөхөөр Тоёота Ист маркийн авто машинтайгаа явж өгсөн. Тэгээд Цээл сумд очоод тамхи архи, бага зэргийн хүнсний идэх зүйл авчихаад 20 цаг гээд Орхон сум руу гараад 21 цагийн үед шууд тариа бригад дээр явж очоод авчирсан юм хумаа буулгаад хоол болчихсон байхаар нь Отгонбаяр орж ирээд хоол унд идчихээд яв, бензинээч бас ав гэхээр нь би дагаад гэрт ороход Хошойбаатар сууж байсан. Тэгэхээр нь би Отгонбаяраас чи надад 15 литр бензин өгчих гэсэн чинь үүнээс илүүг хийлгэх гэлээ дахиж түлш өгөхгүй гээд уурлаад байхаар нь за за би болъё явлаа гэж хэлээд гэрээс нь гарах гэж байхдаа Хошойбаатраа чи тэгвэл наад 5 литр бензинээ авчихаарай гээд хэлсэн чинь Хошойбаатар босч ирээд зүгээр байгаарай чи муу гэж хэлээд миний хамар луу цохьсон юм...“ гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, 2. Мөрдөн байцаалтад гэрч Ц.Отгонбаярын өгсөн “...Би 2017 оны 07-р сарын 27-ны өдөр 16 цагийн үед Балдоржийнд явж очоод ойр зуурын юм яриад сууж байгаад Балдорж түлш байна уу гэж асуухаар нь танд хэр их хэрэгтэй юм гээд асуухаар нь би 50 литр хэрэгтэй байна гэж хэлсэн. Балдорж байгаа та үнэ өртгөөр нь ав гэхэд нь тэгье гэж хэлсэн юм. Тэгээд би Балдоржид та Цээл сум руу машинтайгаа яваад ир гээд гуйсан чинь тэгье гэхээр нь би 5 литр бензин хийж өгье гэж тохироод бид хоёр бригад руу очоод би өөрийн унаж байсан Камаз маркийн ачааны машиныг үлдээгээд Балдоржийн Тоёота Ист маркийн машинтай Цээл сум руу явсан юм. Тэгээд Цээл сумд очоод хүнсээ базаагаад 20 цаг гээд Цээл сумаас бригад руу хөдөлсөн юм. Тэгээд 21 цагт бригад дээр ирээд гэрт хоол болчихсон байхаар нь бид хоёр ороод Соёрхол, Ерөөл архи уугаад сууцгаасан юм. Тэгээд би хүнийг түлш бэлд гээд хэлчихсэн байсан болохоор машинд нь шууд 50 литр түлш, 5 литр бензин савлаад хийгээд өгчихсөн юм. Тэгсэн Балдорж дахиад 10 литр түлш нэмээд өгчих гэхээр нь юу гэсэн үг вэ, авах юмаа авчихаад дахиж юу гэж өгөх вэ гэж хэлсэн чинь Балдорж чи одоо юун сүртэй юм гэж хэлээд суугаад байсан юм. Тэгтэл хажуунаас Хошойбаатар чи болиоч ээ авах юм аа аваад яваач гэж хэлсэн юм. Тэгээд Балдоржийг та одоо харь гэж хэлсэн чинь унь алдалж босч ирээд тэгээд яах гээд байгаа юм та хоёр гэж хэлэхээр нь би та одоо яваа гэж хэлсэн чинь Балдорж ах намайг шууд цохиод мөргөсөн. Тэгэхээр нь би цохиж барилгүй тэвэрч аваад гаргах гэсэн чинь намайг мушгиад давхар цуг унасан юм. Тэгээд босч ирээд дахиад над руу дайрахаар нь Хошойбаатар чи одоо болиоч Балдоржоо гээд цохих шиг болсон. Тэгээд Балдорж гараад явсан. Тэгээд гарсан чинь Балдорж машин дотроо ороод машинаа асаах гэхээр нь асахгүй байхаар нь би яваад очоод яасан асахгүй байгаа юм уу гэж хэлээд гэрлээ тусгасан чинь Балдоржийн хамар нь далийчихсан байсан. Би Балдоржид хамар чинь далийчихсан байна гэж хэлсэн чинь Балдорж одоо энэ хамрыг яаж тэгшлэх вэ гэхээр нь би мэдэхгүй савхаар тэгшлээд байдаг юм гэж хэлсэн чинь Балдорж хамар савхаар татаад гаргачихдаг бол үзье гэхээр нь би хүнд хэлээд савх авчруулаад Балдоржийн хамрыг тэгшлэх гэж үзсэн чинь болохгүй байхаар нь больсон юм. Тэгээд бид нар Балдоржийн 3 машиныг аккумлятороор холбож асаагаад явуулсан юм...“ гэх мэдүүлэг /хх-ийн 12- 13-р хуудас/, 3. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08-р сарын 01-ний өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...М.Балдоржийн биед тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нуруу, зүүн суган дахь зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх хэсэг /хх-ийн 5-р хуудас/, 4. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Балдоржийн гаргасан хүсэлт /ххийн 25-р хуудас/, 5. Эвлэрлийн гэрээ /хх-ийн 26-р хуудас/, 6. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 27-р хуудас/, 7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/, 8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хошойбаатарын өгсөн “...2017 оны 07 сарын 27-ны өдөр Балдоржтой муудалцаад 05 литр түлш ав гээд намайг доромжлоод байхаар нь уурандаа нэг цохиод гараад явсан. Хамар нь муруйсан байсан. Тийм л юм болсон юм... Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгч Б.Хошойбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Хошойбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь хохирогчид 500 000 төгрөг төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 26-р хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч М.Балдоржийн гаргасан хүсэлт /хх-ийн 25-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хошойбаатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд улсын яллагчийн 450 нэгжээр /450 000 төгрөгөөр/ торгох саналыг шүүгдэгч Б.Хошойбаатар нь хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Хошойбаатарын хувьд ногдох хөрөнгө, өрхийн орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман сарын хугацаанд 450 000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 08 /найман/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Хошойбаатарт мэдэгдсэн болно. Шүүгдэгч Б.Хошойбаатар нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 4 Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хошойбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36,2, 36.6-36.8, 36.10-д заасныг удиртгал болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бөрт овогт Батсүхийн Хошойбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хошойбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Хошойбаатар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 08 /найман/ сарын хугацаанд 450 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Хошойбаатар нь 450 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Хошойбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хошойбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА