Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч С.Т /ҮД:0582/, Д.Т /ҮД:1866/,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн /ҮД:1201/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, .

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-н Л, М овогт Х-н Г нарт холбогдох эрүүгийн 2002005300094 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 06  дугаар сарын 30-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Д аймгийн С сумын  дугаар баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал авч байсан, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт Б-н Л /РД: ./,

 

Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй,  ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  аймгийн С сумын  дугаар баг,  дугаар байрны  дүгээр орцны тоотод оршин суух, урьд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг хассан гэх М овогт Х-н Г /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г-ийн хэргийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзана хэмээн амлаж, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг Х.Г-аар төлүүлэхээр шууд шаардаж иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х.Г-ийн утас руу “5465006870 данс руу 30 000 төгрөг, найз бензингүй алиа алдаж байна хөө” гэсэн мессеж илгээн 30 000 төгрөг өгөхийг шууд шаардаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Л-гийн Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлж авсан,

Яллагдагч Х.Г нь хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт шалгагдаж байх үедээ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Л-гийн Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г-ийн хэргийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзана хэмээн амлаж, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг Х.Гаар төлүүлэхээр шууд шаардаж иргэн Ц.Аын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Г-ийн утас руу 5465006870 данс руу 30 000 төгрөг, найз бензингүй алиа алдаж байна хөө гэсэн мессеж илгээн 30 000 төгрөг өгөхийг шууд шаардаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Л-гийн Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлж авсан,

Шүүгдэгч Х.Г нь хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт шалгагдаж байх үедээ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Л-гийн Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

150 000 төгрөгийн асуудал яригдаж байна. Тухайн үед би Хөвсгөл аймаг руу ажилтай явж байсан. Над руу нилээн олон удаа залгасан байсан. Сүлжээтэй газар байхад над руу залгасан. Над руу ярихдаа хэрэгт ач холбогдолтой хүмүүстэй уулзаж байгаа талаар ярьсан. Би итгээгүй, өөрөө хот орсон гэж ярьсан. Тэрнээс хот орсон талаар нь мэдэхгүй, тэдгээр улсуудтай уулзсан талаар ч мэдэхгүй. Би худлаа гэдгийг мэдэж байсан. Яагаад гэхээр өмнө нь нуруугаа хугалаад эмнэлэгт хэвтэж байна. Би гэртээ ганцаараа байгаа. Эм тарианы мөнгө хэрэг болдог юм байна гэж ярьсан. Хүн чанар талаас өвдөж зовсон үед нь өгөх ёстой гэж ойлгоод шилжүүлсэн. Өөрийнхөө утсаар ярьчихаад цэнэг дуусах гээд байна гэж өөр утсаар ярьсан. Би тухайн үедээ машиндаа юм хийгээд завгүй байсан. Тэгсэн ярьсных нь дараа 5-10 минутын дараа нэг эмэгтэй хүн ярьсан. Мөнгө төгрөгөө хийсэн үү, энэ хүн дэлгүүрээс юм аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун дэлгүүр вэ? энэ данс хаанахын ямар данс вэ? гэж асуусан дэлгүүрийн данс 80 000 төгрөгт юм авсан, үлдсэн 20 000 төгрөгт эргэж ирээд юм авна гээд явсан. Чамайг шилжүүлнэ гэж хэлсэн, миний утсаар сая чамтай ярьсан гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд би Отгоо өмгөөлөгчид энэ хүн ингэж байна худлаа юм уу, үнэн юм уу гэсэн чинь ажлаа хийгээд явж байсан гэж хэлсэн. Мөн дүгнэлт гаргуулах асуудал нь худлаа. Над руу худлаа яриад байхаар нь би үнэхээр юу ч хэлж чадаагүй учраас за дансаа явуулчих гэж хэлсэн. Утсаар ярьсан бичлэг дээр хэрэгт ашигтай байдлаар нөлөөлөх гэж тэр хүмүүст хэлээд өгөөрэй гэж нэг ч үг хэлээгүй за л гэсэн энэ хүн өөрөө л яриад байсан. Худлаа ярьж байгааг мэдэж байгаа хүн, хүний өмнөөс санаа зовж байсан. Хэрэгт шалгагдаж байгаа учраас энэ хүний эрхэнд ороод өөдөөс нь юм хэлж чадаагүй. Тухайн үед Л хүмүүстэй уулзсан бол замын дүгнэлт миний талд гарах байсан байх гэж ойлгож байгаа. Бүхэл бүтэн бүрэлдэхүүн дуудаад 5-6 шинжээчид үүрэг чиглэл өгөөд сууж байх эрх мэдэлтэй хүн мөн үү, биш үү гэдэг нь хэцүү асуудал. Дараа нь 30 000 төгрөгийн асуудал байгаа. Бензингүй боллоо 30 000 төгрөг шилжүүлчих гэсэн. Эхлээд дансаа явуулдаг. Би тэр дор нь хариу өгдөггүй. Тэгэхээр залгаад эхэлдэг учраас заримдаа би утсаа унтраадаг байсан. Маргааш нь би утсаар ярихаар утас чинь холбогдохгүй байна Дундговьд ир гээд дуудна очихоор хийж байгаа ажиллагаа байхгүй яаж байна, юу хийж байна гээд ойр зуурын юм ярьж байгаад явуулдаг. Иймэрхүү байдлаар би нэлээн явдаг байсан. Орой үдшийн цагаар залгахаар нь утсаа авдаггүй. Эхлээд мессеж бичихээр нь би утсаа унтраадаг эсхүл нэг дуудуулаад утсаа салгадаг байсан. Дандаа 9-11 цагийн үед залгадаг. Тэгээд намайг утсаа авахгүй болохоор манай эхнэр лүү залгадаг. Г юу хийж байна, хаагуур яваад байна утас нь холбогдохгүй байна гэдэг. Би эхнэрийнхээ хажууд яриаг нь сонсоод суудаг байсан. Энэ байдлын талаар мэдэх эхнэр, найз хоёроос мэдүүлэг авахуулах гэхээр байцаагч маань мэдүүлэг авч өгөөгүй. Ингэж явсаар байгаад шүүх рүү шилжээд ирсэн. Яллах дүгнэлтээр ямар нотлох баримтыг үндэслэж намайг хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг би ойлгохгүй байгаа  гэв.

 

1.3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Өмгөөлөгч миний бие 2020 оны 02 дугаар сард үйлчлүүлэгч Г-т эрх зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулан хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан үеэс нь оролцсон. Шүүхээс буцах болсон шалтгаан нь өмнөх 5 удаагийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй, шинжээчид нь дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, туршилт хийж А цэгийг тогтоосны дараа дүгнэлт гаргуулах үндэслэлтэй байна гэсэн байтал хэргийг хүлээж авсан мөрдөгч нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 68 дугаартай 7 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байсан. Энэ дүгнэлт нь туршилт хийсний дараа гаргуулах дүгнэлт байсан. Энэ дүгнэлттэй танилцаад би шүүхийн захирамжийн заалтын дагуу туршилт явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангаж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр туршилт явуулахаар болсон. Улаанбаатар хотоос миний бие болон хамт ажилладаг өмгөөлөгч Уламбаяр, өмгөөлөгч Сүрэн болон үйлчлүүлэгчийн хамт очиж оролцсон. Туршилтыг оройны 17 цагт эхэлсэн. Туршилтын гол зорилго нь хэргийн газрын үзлэгт авагдсан зураг дээр тээврийн хэрэгслийн зогссон байдал нь жолоочийн буруутай үйлдлээс замаас гарч яваад зогссон уу, дүрмээ зөрчөөгүй явж байгаад зогссон уу гэдгийг тогтоох зорилготой байсан. Гэтэл туршилтаар голын цагаан зурвасыг шахуулж явахад зогсох зогсолт, дараа нь замыг нь голлож явсны дараа зогсох байрлал, замын шороо руу шахаж яваад зогсох байрлалыг шалгаж үзсэн. Ингээд туршилтаар явж үзэхэд голын цагаан зураасыг шахаж явахад зогссон зогсолт нь яг таарч байсан боловч энэ баримтыг туршилтын тэмдэглэлд огт тусгаагүй байсан. Туршилтыг хийхдээ 1 байрлалаас 2-3 удаа жолооч сольж явуулж байсан. Гэтэл шороон замаар шахаж явах байрлалаар яваад зогсоход эхний явалтаас буюу машин хэрэг болох үед зогссон байрлалаас өөр байрлал тогтоогдсон. Энэ баримтыг мөн хэрэгт тусгаагүй байна лээ. Гэтэл бүүр сүүлд макетийг налуулж үзэхэд хүртэл машин шүргэх боломж байгаагүй. Гэтэл жолооч замаас гарч буцаад замд оруулж мурилзуулан явуулсан зогсолтоор нөгөө байрлалд таарсан. Мурилзуулж явуулсаны хүчинд машины чиргүүл макетийг шүргэж унагасан. Энэ таарсан байдлыг тэмдэглэлд тусгаад туршилтыг дуусгасан. Ингээд туршилтын тэмдэглэл дээр би тэмдэглэл хөтлөж дууссаных нь дараа гарын үсэг зурсан. Туршилтын тэмдэглэл нь туршилтын зорилготой нийцээгүй байсан. Нийт 16 удаагийн туршилтын явалтанд жолоочийн хажууд цагдаа зааварлаж явсан. Цагдааг яаж зааварлахыг дэд хурандаа Б чиглэл өгч байсан. Мөн шүүх хурал дээр гэрч М гэх хүнийг дуудаж оруулсан бөгөөд тэр хүн үзсэн харснаа үнэн зөвөөр шүүхэд мэдүүлэхэд улсын яллагч М нь чамд хууль сануулсан, чи худалдагдсан байна гэх мэтээр орилж шүүх хуралдааны дэгийг зөрчиж байсан. Мөн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан Баясгалан нь үйлчүүлэгч Гт прокурор хэлүүлж байна, гэм буруугаа хүлээчих юм бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял өгье гэсэн саналыг дамжуулж байна гэж байсан.  Энэ бүгдээс үзэхэд М прокурор нь ажил албан тушаалын байдлаа урвуулан нотлох баримтыг зохиомлоор хийж, тэрийгээ яллах дүгнэлтийн үндэслэл болгосон. Хэргийн бодит байдалд нийцсэн туршилтаар гарсан баримтуудыг хэрэгт хийхгүй байхыг мөрдөгчид үүрэг болгосноос хэрэгт огт ороогүй байна лээ... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 224-225 дугаар хуудас),

 

1.4. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Яг мөнгө төгрөг өгч авсныг мэдэхгүй. Г надад би Л-т хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан гэж хэлж байсан. Хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөг шилжүүлснийг лавлаж асуугаагүй. Улаанбаатар хотод ирсэн байна, түр мөнгө зээлээч гэж хамгийн анх авсан гэж байсан.

Надаас мөнгө нэхсэн зүйл байхгүй. Манай ахын амралтын газар ирчихсэн байна, хүрээд ирээч гэж залгасан. Би яах гэж байгааг нь мэдээгүй, тухайн үед би очоогүй.

Г нь надад Л надаас мөнгө авч байсан гэж хэлсэн. Г Л-т 2 удаа мөнгө өгсөн гэсэн. Дэлгүүрийн тооцоо хийсэн талаар хэлсэн. Тухайн үед би ямар дэлгүүр юм бол гэж ярилцаж байгаад орхисон. Би тэр дэлгүүрийн хүнийг танихгүй. Б.Л анх мөнгө авахдаа зээлээч гэж хэлээд авсан гэсэн. Дараа нь дэлгүүрийн тооцоо хийлгэсэн талаар ярьж байсан. Л эхлээд зээлчих гэж мөнгө авсан гэсэн. Дараа нь шилжүүлчих гээд шилжүүлж авсан гэсэн. Өөрөө өгөөд байгаа юм уу, Б.Л дарамталж аваад байсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Хэн нь ямар зорилготой мөнгө өгөөд ямар зорилгоор мөнгө аваад байгааг нь лавлаж асуугаагүй. Би Г-т хэлэхдээ чи яагаад мөнгө зээлээд мөнгө өгөөд байгаа юм бэ ингэж болохгүй гэж хэлж байсан. Г надад хэлэхдээ буцаагаад өгчих байх гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 248-249 дүгээр хуудас),

 

1.5. Гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2010 оноос Тогоогийн говь ХХК-г үүсгэн байгуулж, менежер албан тушаал дээр гүйцэтгэх захирлын үүргийг хавсарч гүйцэтгэж ажиллаж байна. Миний дансанд уг гүйлгээг орсонг би мэдэхгүй байна. Тухайн үед би өөрөө Өвөрхангай аймгийн Хужирт суманд амарч байсан. Тогоогийн хувь ХХК нь аймгийн төвд байрлалтай Жавхлант супермаркетийн үйл ажиллагаа явуулдаг. Тэр үед манай худалдагч үйлчлүүлэгч нь карт байхгүй бэлэн мөнгөгөгүй тохиолдолд миний мобайл данс руу мөнгө хийдэг байсан. Тэр үед би худалдагч нартайгаа тооцоо хийхдээ поссоор бэлэн мөнгөөр, мобайл дансаар гэж авдаг байсан юм. Тэр үед ажиллаж байсан худалдагч нь А гэх эмэгтэй ажиллаж байсан бөгөөд одоо манай компанид ажиллахгүй байгаа.

Миний дансны хуулга дээр байгаа. Манай дэлгүүр тухайн үед Гапост гэх нэртэй программ байдаг байсан. Уг программыг шиннэчилсэн болохоор одоо байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ашиглаж байсан программын бааз суурь нь байгаа орох гэсэн боловч кодыг нь санахгүй байна. Уг программын газар луу залгаж сэргээж өгөх талаар би утсаар хүсэлт тавьсан байгаа... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 1 дүгээр хуудас),

 

1.6. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2012-2018 оны 9 сар хүртэл Тогоогийн говь ХХК-ны Жавхлант супермаркетад худалдагчаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. 2020 оны 7 сараас хойш Дэлгэрэх дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна.

Би тэр үед ажиллаж байсан. Үйлчлүүлэгч худалдан авалт хийгээд бэлэн мөнгө карт байхгүй тохиолдолд менежер О.Ц-н дансанд хийлгэдэг байсан. Тэрнээс биш ямар хүн үйлчлүүлж юу худалдаж авч байсан талаар мэдэхгүй. Үйлчүүлэгчид авсан барааны талаар НӨАТ-н баримтыг өгдөг, дэлгүүрийн хувьд нэг хувийг авч үлддэггүй юм. НӨАТ-н баримт нь тухайн өдрийн нийт гүйлгээ л харагддаг. Уг гүйлгээ бутарч, юу юу худалдсан талаар харагддаггүй юм... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас),

 

1.7. Гэрч Б.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би энэ мөнгө хэзээ орж ирснийг мэдэхгүй, санахгүй байна. Манай дэлгүүрээс худалдан авсан байж болзошгүй байна. Би ёстой танихгүй юм байна. Манай дэлгүүрээс худалдан авалт хийгээд мөнгө шилжүүлсэн байхаа, аль хоёр жилийн өмнөх асуудлыг би санахгүй байна. Аймгийн цагдаагийн газарт ажилладаг, зүс харж байсан хүн байна. Тэрнээс бол би танихгүй, харилцаа холбоогүй хүн... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 5-6 дугаар хуудас),

 

1.8. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байхад тус суманд хэсгийн төлөөлөгч ажилтай байсан. Тэгээд сайн танина. Ойрд уулзаагүй гээд уулзсан. Би Л-аас ямар ажлаар явсан талаар нь асуухад албаны ажлаар явж байна гэж надад хэлсэн. Тэгээд нэг хоол идчихээд явсан.

Би 2020 оны 7-8 дугаар сарын хооронд ажлаар явж байна гээд Говьсүмбэр аймаг дээр байна гээд Л над руу утсаар залгахаар нь би Дрем гээд хоолны газар ирж уулзсан юм. Тэр үед Чойрын гэртээ байсан. Би цуг явсан хүнийг нь танихгүй. Үл таних 2 хүнтэй явж байсан. Хаана ямар ажил эрхэлдэг байсан хүмүүсийг сайн мэдэхгүй. Бид нар уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Монгол ёс заншлаа дагаад хоол идүүлээд явуулсан. Өөр асуудлыг би сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 12-13 дугаар хуудас),

 

1.9. Гэрч Д.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2008-2020 оны 4 сар хүртэл Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст цагдаа, цагдаагийн зохицуулагч, шугам замын байцаагчаар ажиллаж байгаад 2020 оны 4 сард Бүртгэл хяналтын төвд томилогдон ажиллаж байна. Одоо тэтгэвэртээ гарсан Ч.Б, тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч Э.А нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байсан чиргүүлтэй автомашинд хүүхэд дайруулж нас барсан хэрэгт техникийн дүгнэлт гаргасан. Одоо гаргасан дүгнэлтийн талаар нарийн санахгүй байна. Тухайн дүгнэлтийг гаргуулахаар тоотоор манайд хандсан. Тийм болохоор Л гэх хүнтэй огт уулзаж ярьж байгаагүй. Ирүүлсэн материалын хүрээнд хянаж үзээд дүгнэлтээ гаргуулж явуулсан. Би Л гэх мөрдөгчийг огт танихгүй. Дүгнэлттэй холбоотой надад нөлөөлсөн зүйл байхгүй. Тус газар үйлчлүүлж байгаагүй. Би Л гэх мөрдөгчтэй уулзаж байгаагүй... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 20-21 дүгээр хуудас),

 

1.10. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2005-2008 онд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагч, 2008-2011 онд Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын тасагт цагдаа зохицуулагч, 2011-2012 онд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын гэрээт цагдаагийн тасагт байцаагч, 2012-2016 онд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн телекамерын хяналтын тасагт зохицуулагч, 2019 оноос одоог хүртэл Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах газраас дүгнэлт гаргуулахаар намайг Б, Ч нарын хамт томилсон. Мөрдөн шалгах газарт дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон орон нутаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас харъяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн замын тээврийн ослын зөрчлийн материалд дүгнэлт гаргуулахаар ирүүлдэг. Ирүүлсэн шинжээч томилох тухай тогтоолын дагуу мөрдөн шалгах газраас дүгнэлт гаргах мөрдөгчийг томилж цохож өгдөг. Миний санаж байгаагаар тухайн дүгнэлт нь Дундговь аймагт чиргүүлтэй авто машины чиргүүлийн хайрцаг нь хүүхэд гогдож чирсэн асуудал байсан санаж байна. Би Л гэх мөрдөгчийг танихгүй. Энэ хүнд дүгнэлт гаргах хугацаанд надтай уулзаж байсан зүйл огт байхгүй. Дүгнэлттэй холбоотой надад нөлөөлсөн зүйл байхгүй. Бид нар дүгнэлт гаргахдаа материалын хүрээнд зам тээврийн ослын газрын бүдүүвч зураг, гэрэл зураг, шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байгаа. Тус газраар үйлчлүүлж байгаагүй. Би Л гэх мөрдөгчтэй уулзаж байгаагүй... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 22-23 дугаар хуудас),

 

1.11. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би дээр нэр дурдагсан хүмүүсийг огт танихгүй. Намайг караокед ажиллаж байхад үйлчлүүлэгчийн хийсэн тооцоо гэж бодож байна. Энэ гүйлгээг ямар үйлчлүүлэгч хийж байсан талаар санахгүй байна. 04 цагт ресторон хаадаг байсан. Тийм болохоор хаахын өмнө гүйлгээ хийсэн байж магадгүй... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 25 дугаар хуудас),

 

1.12. Өмгөөлөгч Д.Г-ын Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдол (1-р хх-ийн 11-14 дүгээр хуудас),

 

1.13. Эрүүгийн 1722001040036 дугаартай үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 36-161, 179-190 дүгээр хуудас),

 

1.14. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/88 дугаартай шүүх хуралдааны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 166-169 дүгээр хуудас),

 

1.15. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 170-175 дугаар хуудас),

 

1.16. Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Л-ыг Улаанбаатар хот руу 4 хоногийн хугацаагаар томилсон Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 129 дугаартай албан томилолтын хуудас (1-р хх-ийн 197 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г-ийн хэргийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзана хэмээн амлаж, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг Х.Г-аар төлүүлэхээр шууд шаардаж иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Г-ийн утас руу 5465006870 данс руу 30 000 төгрөг, найз бензингүй алиа алдаж байна хөө гэсэн мессеж илгээн 30 000 төгрөг өгөхийг шууд шаардаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Л-гийн Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлж, шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

шүүгдэгч Х.Г нь хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт шалгагдаж байх үедээ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Л-гийн Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч С.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Лын холбогдсон хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар нотлогдсон. Түүний гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Д.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Миний хувьд өмгөөлөгч С.Таас эсрэг байр суурьтай байгаа. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Миний хувьд энэ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэх аль шинж нь байгаа нь тодорхойгүй байна. Мөн хавтаст хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т ашигтайгаар шийдвэрлэх боломж байна гэж үзэж байна. Б.Л нь Х.Г-аас 180 000 төгрөгийг авсан үйлдэл нь “шинжээчийн дүгнэлтийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзаж байна. Бензиний мөнгөгүй болчихлоо” гэх мэтээр албан тушаалын байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. Гэхдээ бусдад учруулсан хохирол нь бага хэмжээний хохиролд хүрэхгүй байгаа тул шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Миний бие өмгөөлөгч Д.Долгорсүрэн нь хэргийг прокурорт буцаалгах саналтай байна. Мөрдөн байцаалтын шатанд Х.Г-ийн эхнэр Н.Т, найз И.Г нараас гэрчээр мэдүүлэг аваагүй. Эдгээр хүмүүс нь тухайн үед Б.Л нь Х.Гтай хэрхэн утсаар ярьж мөнгө нэхдэг байсан талаар асууж тодруулах шаардлагатай байна. Мөн өмгөөлөгч Д.Т-ийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Энэ хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байгаа. Сая гар утсаар ярьсан ярианы бичлэгийг сонслоо. Уг бичлэг дээр Х.Г-ийн зүгээс эд зүйл өгнө гэсэн санаачлага ерөөсөө гаргаагүй байна. Харин эсрэгээрээ Б.Л нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрх нь байгаа гэх мэтээр айлгаж, дарамталж 180 000 төгрөгийг авсан гэх үндэслэл тогтоогдож байна. Х.Г нь Б.Л-ын шахалтаар түүнд эд зүйл өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүхээс шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдэл байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж эрүүгийн 1722001040036 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа уг хэргийг оролцогч болох Х.Г-аас “шинжээч нартай уулзаж байна...” гэж хэлэн 150 000 төгрөгийг иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дансаар дамжуулан Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг төлүүлсэн, мөн “бензингүй алиа алдаж байна” гэж хэлэн иргэн Б.Л-гийн Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлж, шууд хахууль авсан болох нь гэрч Х.О, Ц.А, Б.Л нарын мэдүүлэг, Хаан банк дахь дансны хуулгууд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн тухайд албан тушаалтан нь ажил үүргийн хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан аливаа үйлдлийг ойлгохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Л-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул өмгөөлөгч Д.Т-аас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Г нь Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л-т 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.А-ын Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөг, мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Л-гийн Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөг тус тус өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Г нь өөрийн холбогдсон эрүүгийн 1722001040036 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч Б.Л-т 150 000 төгрөг, 30 000 төгрөгийн хахууль өгсөн болох нь гэрч Х.Оын “...Г надад би Л-т хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан гэж хэлж байсан. Хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.А-ын “...Намайг караокед ажиллаж байхад үйлчлүүлэгчийн хийсэн тооцоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Хаан банк дахь дансны хуулгууд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нь “Мөрдөн байцаалтын шатанд Х.Гийн эхнэр Н.Т, найз И.Г нараас гэрчээр мэдүүлэг аваагүй. Эдгээр хүмүүс нь тухайн үед Б.Л нь Х.Гтай хэрхэн утсаар ярьж мөнгө нэхдэг байсан талаар асууж тодруулах шаардлагатай байна.” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн аваагүй болно. Учир нь шүүгдэгч Б.Л нь Х.Гаас хэрхэн мөнгө шилжүүлэн авч байсан нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиний бичлэг зэргээр тогтоогдсон ба өмгөөлөгчийн дүгнэлтэд дурьдагдсан дээрх ажиллагаанууд уг хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй байна гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г нь “Б.Л нь намайг цагдан хорино гэж айлгаж дарамталдаг байсан. Би дарамт шахалтанд орсон байсан тул Б.Л-т 180 000 төгрөгийг өгсөн” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт цуглараагүй байна.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан боловч хахууль авах, өгөх гэмт хэргийн хувьд шууд хохирол учирдаггүй тул шүүгдэгч Б.Л, Х.Г нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлтөөр энэ гэмт хэргийн үйлдсэн хүнд оногдуулах нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жилийн хугацаагаар хасахаар заасан байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтөөр “...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жилийн хугацаагаар хасах...”-аар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 06 дугаар сарын 07, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд Х.Г-аас хахууль авсан байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Л-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Х.Г-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Л, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Х.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 33 дугаар хуудас),

 

2.2. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-ийн 90-100 дугаар хуудас),

 

2.3. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2021/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (3-р хх-ийн 101-103 дугаар хуудас)

 

2.4. Шүүгдэгч Б.Л-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 69 дүгээр хуудас),

 

2.5. Шүүгдэгч Б.Л-аас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гаргаж өгсөн түүний шагнал урамшуулалын талаарх баримтууд,

 

2.6. Шүүгдэгч Б.Л-аас анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байх тул шүүдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгж буюу 15 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгж буюу 9 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч С.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйл ангид зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Д.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч С.Ттай санал нэг байна. Шүүгдэгч Б.Л-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэргийн оролцогч Х.Г-ийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө гэж айлгаж мөнгө авсан талаар Х.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г нь Б.Л-т 180 000 төгрөг өгсөн талаар өөрөө мэдэгдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтүүдийн тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчлэн ирсэн байх гэдэг нь гэмт хэргийг төгс үйлдсэний дараа гэмт этгээд гадны ямар нэгэн шахалт хавчилт, албадлагаар бус өөрийн ухамсраар гэм буруугаа чин санаанаас гэмшин сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр илчлэн ирэх, бүрэн мэдээлэхийг хэлнэ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд эрүүгийн 1722001040036 дугаартай хэргийн оролцогч Х.Гийн өмгөөлөгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газар Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.М-ын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газраас уг гомдлыг шалгах явцад шүүгдэгч Х.Г нь Б.Лт 180 000 төгрөг өгсөн гэх үйлдэл илэрсэн байх тул шүүгдэгч Х.Гийг үйлдсэн хэргээ сайн дураараа илчлэн ирсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Л, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Л, Х.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, 

            шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Х.Гт оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Х.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэг, шүүх хуралдааны бичлэг бүхий сиди 1 ширхэг, нийт 2 шихэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-н Л-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М овогт Х-н Г-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Х.Г-т оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, шүүгдэгч Х.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэг, шүүх хуралдааны бичлэг бүхий сиди 1 ширхэг, нийт 2 шихэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ