| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00338/И |
| Дугаар | 00355 |
| Огноо | 2017-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 00355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багт оршин суух Рашааныхан овогт Очирданзангийн Мандах /РД:ГК66051660/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00338/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Мандах, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Мандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Булган аймгийн Бугат сумын “Партизан” нэгдэлд Мал эмнэлэг үржлийн хэсгийн зохиомол хээлтүүлгийн техникчээр 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Булган аймгийн Хангал суманд шилжин ирсэн бөгөөд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Мал эмнэлгийн үржлийн зоо техникчээр, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар хэсгийн зоо техникчээр ажиллаж байсан. Үүний дараа Булган аймгийн Хангал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл агентаар /худалдагч/ ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мандах нь Булган аймгийн Бугат сумын “Партизан” нэгдэлд Мал эмнэлэг үржлийн хэсгийн зохиомол хээлтүүлгийн техникчээр 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Мал эмнэлгийн үржлийн зоо техникчээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.Мандахын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаар лавлагаа, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Бугат сумын “Партизан” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Хангал сумын “Сант” хэрэглээний хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажилчдын ажиллаж байгаа байгууллагын нэрийг өөрчлөх тухай тушаал, Булган аймгийн Хангал сумын “Сант” хэрэглээний хоршооны даргын 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Рашааныхан овогт Очирданзангийн Мандахыг Булган аймгийн Бугат сумын “Партизан” нэгдэлд Мал эмнэлэг үржлийн хэсгийн зохиомол хээлтүүлгийн техникчээр 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Мал эмнэлгийн үржлийн зоо техникчээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар нийт 05 /тав/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ