| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00225/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 277
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал бинэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 153/2017/00225/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* сумын Соёлын төвд өв соёлын ажилтнаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан.
Гэтэл ******* сумын соёлын төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаалаар намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулгахаар нэхэмжлэл гаргасан. Би өөрөө Соёлын төвийн ажилд эргэж орох сонирхолгүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ