| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00337/И |
| Дугаар | 00357 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1958 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух Түдэв гүн овогт Дондонгийн Лхагвасүрэн /РД:ГЭ58070198/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00337/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1975-1990 онд Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд малчин, нярав, жолоочоор ажиллаж байсан. 1975-1978 оны 06 дугаар сарыг хүртэл “Туяа” нэгдэлд 3 жил, 6 сар малчин жолоочоор ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сараас 1978 оны 12 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан. 1979-1990 онд мөн нэгдэлд жолооч, нярав, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй учраас дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд жолооч, няраваар 1975 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа” нэгдлийн даргын 1985 оны 07 дугар сарын 17-ны өдрийн 43 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд тохилох тухай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаартай ээлжийн амралтын хувиарыг батлах тухай тушаал, 1975 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Б.Лхагвасүрэнтэй хамт ажиллаж байсан Ц.Энхболд, Д.Дашпүрэв нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Түдэв гүн овогт Дондонгийн Лхагвасүрэнг Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд жолооч, няраваар 1975 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 16 /арван зургаа/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ