Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,

-хохирогч С.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 2134000000223 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, ам бүл 3, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жил, 2 сарын хорих ялыг өршөөн хассан,

2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

3.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг Дивизын байранд иргэн С.Нийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Н нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Н нь: “Эхлээд намайг дуудсан. Би гэрт очоод 1 том пиво ууж байсан. Би тэгээд уугаад халсан байсан. Тэгээд тэр пивыг хүмүүс ууж байгаад хоорондоо маргалдаад байхаар нь би Д.Бат-Эрдэнийнхээс гараад явсан. Тэгээд би С.Шатар ахын гэрт ороод байж байтал араас Д.Н араас хаалгыг нь аймар балбаж орж ирээд намайг үсдэж аваад доош нь дараад цохисон. Би яг юугаар цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ үйл явдлаас болж тархи сүүлийн үед их өвддөг болоод байна. Адил эмэгтэй хүмүүс байна баримтаар нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгнө үү” гэв.

 

            Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2134000000223 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг Дивизын байранд иргэн С.Нийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:  

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-хохирогч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Д.Бат-Эрдэнэ гэх айлын гэрт очиж найз Д.Бат-Эрдэнэ, Д.Н, С.Шатар ах, түүний эхнэр н.Оюунцэцэг нартай уулзаад 1 том савтай пиво хувааж уусан ба Д.Бат-Эрдэнийн гэрээс гараад хойд талын байранд С.Шатар ахын гэрт ороод байж байтал Д.Н араас хаалга тогшиж ирээд миний үснээс зулгаагаад, газарт чирж айлаас гаргаад зайл гэж хэлээд нүүр, ам руу гараараа цохиод зодсон. Тэгэхээр нь би С.шатар ахад хэлээд та намайг зодоод байхад болиулж болдоггүй юм уу гэж хэлтэл ах нь чамайг цохиод зодчихно гэж яаж мэдхэв дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо дуудаад ирсэн хойно цагдаа дуудуулсан... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/,

-гэрч С.Шатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, дивизын байрны 21 дүгээр байр, 3 дугаар орцны 2 давхарт Д.Нын гэрт Д.Бат-Эрдэнэ, н.Наранхуяг, Д.Н нарын хамт 2 том савтай пиво хувааж уугаад сууж байгаад би түрүүлээд гэр рүүгээ орсон. Араас Д.Н, н.Наранхуяг хоёр хоорондоо муудалцаад үсдэлцээд орж ирсэн. С.Н, Д.Н хоёр хоорондоо мөнгө яриад хэрэлдээд байсан. Тэгтэл удалгүй цагдаа ирсэн... Мөнгөн яриад л хэрэлдээд байх шиг байсан. Д.Бат-Эрдэнийн гэрт байхаас эхлээд л мөнгөний хэрүүл болоод байсан. С.Н Д.Наас мөнгө зээлсэн юм шиг байна лээ. Тэгээд л хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

-гэрч А.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр С.Шатар гаднаас согтуу гэртээ орж ирээд унтсан. Тэгээд байж байтал удалгүй араас нь С.Н, Д.Н хоорондоо зодолдсон байдалтай орж ирсэн ба хоорондоо мөнгөнөөс болж хэрэлдээд байсан. Тэгтэл С.Нийн охин нь ирээд араас  нь цагдаа ирээд салгаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

-гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ С.Шатар ах, эхнэр Д.Н нарын хамт 2 том савтай пиво хувааж уугаад сууж байтал гаднаас С.Н ороод ирсэн. Тэгээд хамт уугаад манай гэрт сууцгаасан. Би хэсэг сууж байгаад унтчихсан. Тэгтэл С.Шатар ахын гэр рүү орж явах замдаа хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Би хажууд нь байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Манай эхнэр С.Нтай зээлүүлсэн мөнгөнөөсөө болж маргалдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай “...С.Нийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүү зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/ зэрэг болон шүүгдэгч Т.Учралын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Шүүгдэгч Д.Нын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг Дивизын байранд иргэн С.Нийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Нын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Учрал нь хохирогч С.Нийг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

 

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Н нь хохирогч С.Нийг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойн тус газарт нь данхаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Д.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Учралд дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялтай байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 болон 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, түүнд оногдуулсан 450 нэгжийн торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлтэй байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

            Хохирогч С.Нийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Шүүхээс гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушаас: “Улсын яллагчийн зүгээс урьд эдлээгүй үлдсэн тэнсэх ялыг хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор сольж нийт эдлэх ялд нь нэмж нэгтгэх саналыг гаргаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд оногдуулсан тэнсэн харгалзах ялыг эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг буруу байна гэж үзээгүй. Зөвхөн тухайн эрх зүйн байдлыг дээрдүүлэх чухал ач холбогдолтой шийтгэх тогтоолын нотлох баримтыг хавтаст хэрэгт бэхжүүлэхдээ мөрдөгч алдаа гаргасан байна гэж буцаасан. Тэрнээс биш эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзээгүй. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс урьд оногдуулсан тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн байна. Тэгэхээр энэ шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж миний үйлчлүүлэгчийн хувийн байдал хохирол төлбөрөө төлсөн байдал, насны хувьд 50 гарсан байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзэж хорихоос өөр ял оногдуулж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн 2021 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжсэн. Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасныг шүүх анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Нд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Өршөөлд хамрагдсанаас хойш хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж энэ хуульд заасан болохоос биш тэнсэн харгалзах ял оногдуулсан хүнийг өршөөлд хамруулахгүй гэсэн заалт байхгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээд 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсныг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөлийн хууль хамруулж өгнө үү “ гэж, улсын яллагчаас “2020 оны 11 сарын 03-ны өдөр шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Ялтай байх хугацаанд буюу өмнө нь үйлдсэн гэмт хэргийн гэм хор нь арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дэх хэсэгт 2015 оны 08 сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй гэж хуульчилсан байгаа. Ийм учраас шүүгдэгч Д.Нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг бүхэлд нь хэрэглэх боломжгүй” гэж тус тус мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Д.Н нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жил, 2 сарын хорих ял нь өршөөгдсөнөөс хойш Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар буюу хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “ Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Н нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жил, 2 сарын хорих ялыг өршөөн хассан байна.

Иймд шүүгдэгч Д.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Д.Нын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Нийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүү зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч С.Н нь шүүхийн шатанд 801.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Д.Н нь 500.000 төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. Харин хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2134000000223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Нд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ял дээр өмнөх Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн 2134000000223 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь хохирогч С.Нт 500.000 төгрөг төлсөнг дурдаж, үлдэх 301.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Д.Нын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА