Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

     2021            08                  04                            2021/ЦШТ93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч У.Н , түүний өмгөөлөгч Б.Баттулга /ҮД:2814/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н ид холбогдох эрүүгийн 2010018340927 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт, ................ тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, У.Н  /РД:................./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Н  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................... тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Г ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд соёо шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч У.Н  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул

 

ө

 

2

 

дүүргийн ..............тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Г ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд соёо шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

  1. Шүүгдэгч У.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2020 оны 09 дүгээр сарын 20-ноос21-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байхад нөхөр У.Н  гаднаас согтуу, хажуу айлын хүнтэй хамт орж ирээд нэг шил архи хувааж уусан. Нөгөө хүн нь явсаны дараа гарч нэг шил архи пиво авч ирээд ганцаараа ууж байхдаа үглээд байсан. Би унтаж байтал чамтай юм яриад байхад унтаад байна, чамд ээмэг бөгж авч өгсөн байхад гээд ээмэг бөгж тайлж өг гэсэн.

Би тайлж өгөхийн завдалгүй зүүн шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохьсон.

Би цагдаа дуудахад гараад явсан. Зүүн шанаа руу цохиход зүүн нүд хөхөрч, шанаа хөндүүртэй, үүдэн шүд жаахан эмтэрсэн, архи уусан үедээ гэртээ агсам тавьж зодож танхайрдаг. Тухай бүрт нь цагдаад хандаж зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Хамт амьдраад 24 жил болж байна. Олон жил архи ууж байгаа. Цаашид хамт амьдармааргүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14/

  1. Шүүх шинжилгээний үнэдсэний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 10963 тоот дүгнэлтэд:

“...О.Г ын биед зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд соёо шүдний эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 17-18/

  1. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-55-67/
  2. Шүүгдэгч У.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр намайг авч өгсөн ээмэг бөгжөө аваад яв гэхээр нь би согтуу байсан учраас маргалдаад зүүн талын хацар руу нь гарын ар талаараа нэг удаа алгадаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Н  нь урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-103-113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/-аар тогтоогдлоо. Иймд 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул У.Н ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10963/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв

 

3

 

баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч У.Н  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................... тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Г ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд соёо шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хохирогч О.Г  нь шүүгдэгч У.Н той гэрлэлтээ батлуулсан, хэрэг болох үед ..................... тоотод эхнэртэйгээ амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-71/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-59-67/ зэргээс шүүгдэгч У.Н  нь хохирогч О.Г тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч У.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч У.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Н  нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14/, шүүгдэгч У.Н ийн хувийн байдал /...46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Н ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 637 дугаартай шийтгэх

 

4

 

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Н ийн эдлэх 1 /нэг/ жил 10 /арав/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н ийн цагдан хоригдсон 106 /зуун зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч У.Н ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн

гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Н ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан

480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Н ийн эдлэх 1 /нэг/ жил 10 /арав/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н ийн цагдан хоригдсон 106 /зуун зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  3. Шүүгдэгч У.Н ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг
 

5

 

дурдсугай.

  1. Ш ийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Н ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  3. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Н ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДА Р ГАЛА Г Ч,

ШҮҮГЧ                                                Б.БАТБОЛОР