Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00921

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Б овогт З-ийн Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: З овогт Х-ын Г-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч З.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч З.Ө шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие З.Ө нь Х.Г-той 2008 онд танилцаад үерхэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 04-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хоёр хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Уянга 2010 оны 5 дугаар сарын 14-нд төрсөн. Хамт амьдарсан эхний хоёр жил бидний амьдрал аз жаргалтай, сайн сайхан байсан боловч сүүлдээ бидний санал бодол зөрөлдөж байнга хэрэлдэж таарахаа больсон. Тэгээд 2012 оноос хойш бид тус тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд бид хоёр хоёул тус тусдаа амьдрал эхлүүлээд  таван жил өнгөрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

      Иймд 2009 оны 137 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Г нь З.Ө-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнд ямар нэгэн маргах зүйлгүй, 2009 оны 7 дугаар сарын 04-нд бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээг цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Охин Г.У-ыг эхийн асрамжид хэвээр үлдээнэ гэжээ.

         Хариуцагч Х.Г нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд хуралд биечлэн оролцох  боломжгүй  тул  өөрийг  нь  оролцуулахгүйгээр  хэргийг шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч З.Өнөрзаяа нь хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болон гэсэн саналыг гаргажээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг цугларсан нотлох баримт болон нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч З.Ө нь хариуцагч Х.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч З.Ө, хариуцагч Х.Г нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Г.У төрсөн болох нь:

Тухайлбал; З овогт Х-ын Г/, Б овогт З-ийн Ө нарын 2009 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 7 дугаар сарын 07-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн  137-рт бүртгэж олгосон 0074183/137 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,

               З овогт Х-ын Г, Б овогт З-ийн Ө нарын гэр бүлд 2010 оны 5 дугаар сарын 14-нд төрсөн охин Г-н У-г 2010 оны 6 дугаар сарын 07-нд бүртгэж, Хөвсгөл аймгийн Түнэл сумаас олгосон 0367011/31 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хамтран амьдарч байх үедээ байнга хэрүүл маргаантай байсан, 2012 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй, хүүхдийн тэтгэмжийг нэхэмжлэхгүй гэсэн ба гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрэл амжилтгүй  болсон байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Х.Г, З.Ө нарын гэрлэлтийг цуцлаж, охин Г.У-ыг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч З.Ө нь шүүхээр гэрлэлт цуцлуулах шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн ба хариуцагч Х.Г-оос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

 

           1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар З овогт Х-ын Г, Б овогт З-ийн Ө  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 14-нд төрүүлсэн охин Г-ийн У-г эх З.Ө-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-оос 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ө-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА