Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/536

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Б.Байгалмаа

Шүүгдэгч: О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа /ШТЭД: 0230/,

Хохирогч: Д.Н нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, О.Х-д  холбогдох эрүүгийн 1711 0045 10024 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч,  2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, …......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Х

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч О.Х нь  2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Маас “И…............” /easy 1 up/ сүлжээнд элсүүлнэ гэж 3.000.000 төгрөг

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Чгээс зэс карт авч өгнө гэж 1.000.000 төгрөг

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т” нэртэй сүлжээнд элсүүлж мөнгийг нь өсгөж өгнө гэж хохирогч Д.Дгээс 5.450.000,

2018 оны 4 дүгээр сард түр зээлье гэж хохирогч Б.Дгаас 1.000.000 төгрөгийн цахим мөнгө

2017 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Улиастай суманд өөрийгөө “Их...........” ХХК-ийн ажилтан гэж танилцуулан улмаар манай компанид 1.200.000 төгрөгөөр элсвэл 25 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгож өгдөг юм, найдвартай хүмүүсдээ нэг удаагийн ийм боломж олгож байгаа гэж итгүүлэн баруун бүсийн худалдааны төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулах хохирогч Д.Нээс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг,

Хохирогч Д.Наас 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орчим 2.400.000 төгрөг

Хохирогч П.Цаас 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2.300.000 төгрөг

Хохирогч С.Ооос 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2.200.000 төгрөг

Хохирогч Л.Сээс 2017 оны 9 дүгээр сард 1.200.000 төгрөг

Хохирогч Б.Нээс 2017 оны 9 сард 2.400.000 төгрөг

Хохирогч А.Аээс 2017 оны 12 дугаар сард 1.400.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 23.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хариуцлагагүй байдлаас үүдэн олон хүн хохирч байгаад гэмшиж байна. Мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй зүйлс байна. Н, Н нарт өгөх мөнгөн дүн хэвээрээ Цд 2.100.000 төгрөг гэх боловч  үүнээс 200.000 төгөргийн бараа өгсөн учраас барааны үнийг хасаж тооцон 1.900.000 төгрөг, Од 2.200.000 төгрөг, Сд 1.200.000 төгрөг Нт нийт 2.400.000 төгрөг өгөх ёстойгоос урамшуулал болон барааны нийт 1.000.000 төгрөг өгөх ёстой боловч үүнээс барааны 500.000 төгрөгийг хасаж тооцон нийт  1.900.000 төгрөг, Аийн хохиролоос 200.000 төгрөгөөр бараа, 200.000 төгрөгийн урамшуулал авсан байгаа учраас үүнийг мөн хасаж тооцох ёстой гэж үзэж байна. Би өөрийн цалингаасаа Завхан аймгийн хэсэг хүмүүст урамшуулал хэлбэрээр өгч байсан. Миний хувьд Дгаас мөнгө авсан зүйл байхгүй хүн шивдэг пин дөрвөн ширхэгийг авсан ба мөнгөөр нь буцааж авах талаар хэлсэн. Тухайн үед эцэг маань нас барсан байсан учраас хохирол гаргаж өгөөгүй. Д.Дгийн хувьд урамшуулал болон мөнгө гарган авсан байсан. Энэ талаар Д.Дгийн Хаан банкны дансны хуулга авсан тохиолдолд гарч ирнэ. Д.Дд 5.000.000 төгрөг өгөх ёстойгоос бүгдийг өгсөн. С.М нь намайг дарамталдаг өөрөө олон удаагийн цалин авсан. Түүний ар гэрийн зүгээс дарамт ирж байсан учраас 1.700.000 төгрөгийг төлсөн. Гд 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд Ц.Ч мөн Ггийн дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Ц.Чгээс мөнгө авсан зүйл байхгүй. Манай нөхөр цагдаагийн дарга гэх мэтээр намайг дарамжталж байсан. Г өөрийгөө зэс карт гаргадаг гэж хэлсэн ба надад мөн зэс карт авч өгсөн гэв.

Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон зүйлсийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. 2.800.000 төгрөгийн хохирол болох байсан ч бичээгүй. Н гурван удаагийн давтамжтайгаар 200.000 төгрөгийн мөнгө орж ирж байна гэж хэлсэн учраас энэ компанийн үйл ажиллагаа үнэн юм байна гэж итгэсэн учраас мөнгө өгсөн. Завхан аймагт бараа борлуулдаг болсон тохиолдолд 10.000.000 төгрөгийн цалинтай болно гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ хүүхдийн хамт ирээд тухайн зүйлсийн талаар ярилцсэн. О.Х манай дарга бараандаа явсан маргааш, нөгөөдөрөөс хийнэ гэж худлаа хэлдэг байсан ба цагдаагийн байгууллагад хоригдсон байна гэж хэлээд утсаа авхаа больсон. Удалгүй шүүх хуралдааны тов мэдэгдэж холбоо барьсан гэв.

Хохирогч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны хаан банкинд Г гэгчийн 5449.............. тоот дансанд 1.000.000 төгрөг хийсэн  юм. Энэ мөнгөний учир нь би өөрийн танил Атай ярилцахад А барьцаагүй зээл байна тэрийг аваад өвгөнөө үзүүлэх юм уу гэсэн санал тавьсан. Тэгээд А надад Хаан банкны 5449.......... гэсэн данс өгөөд нөгөө банкны ажилтан хүний данс та энэ дансруу хийчих гээд уг мөнгийг хийхэд Г гэх хүний данс байсан. Маргааш нь мөнгөө хийчихлээ гээд Ат хэлэхэд за тэр чинь банкны ажилтан 3-5 хоногт гарна гэж байсан. Түүнээс хойш байнга худлаа ярьж 3 хоноод өгнө гэж залилан мэхэлж байна”

“...Би О.Х-с хохирлын мөнгө болох 1 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн дансаар шилжүүлэн авсан бөгөөд одоо би гомдолгүй, мөн ямар нэгэн санал хүсэлт байхгүй”  гэх мэдүүлэг /1-р хавтасны 25-26, 27-р хуудас/

Хохирогч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би О.Х гэдэг эмэгтэйтэй 2016 онд Жи ….. сүлжээгээр дамжуулан танилцаж байсан юм.  2016 оны 12 дугаар сард О.Х надруу “Ea.... 1 up” нэртэй интернэт онлайн бизнес байна, энд ирж элсэж орооч гэж 7 хоног надруу залгасан. Өөрийгөө жи тайм болон янз бүрийн сүлжээ хийгээд оффис түрээслээд сууж байгаа гэсэн. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Э найрамдлын ордны 3 давхарт О.Х-тай очиж уулзаад өөрөөс нь мэдээлэл авсан. Тухайн үед онлайнаар хэлний сургалт ордог, тэндээс гадаад хэлний сургалт авдаг, эхний удаадаа 560 доллар төлөөд элсэнэ. Тэгээд дараа нь 1200 доллар төлнө гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө доор А, Б гээд хүн оруулах юм бол Б талынхаа бонусыг авдаг гэж хэлсэн ...би удалгүй 560 долларыг бэлнээр О.Х-д Э найрамдлын ордны ажлын өрөөнд нь өгсөн. Тэгээд би О.Х-н бүртгэл кодыг авъя гэхэд бүртгэл хийгдэж байгаа гээд өгөөгүй ...түүнээс хойш дараагийн түвшин болох 1200 долларын сургалтын багцийг авах хэрэгтэй гэхээр нь 200 долларыг нь бэлнээр О.Хд ажлын байран дээр нь өгсөн. Тэгээд гэртээ хариад байж байтал 21 цагийн үед одоо 1000 доллараа шилжүүл гээд залгахаар нь 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн ...тухайн үеийн ханшаар 3 сая төгрөгийг О.Х-д өгсөн ба үүнээс 1.700.000 төгрөгийг О.Х-с авсан. Одоо үлдэгдэл 1.300.000 төгрөгөө аваагүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтасны 71-72-р хуудас/

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Би Оийн О.Х гэдэг хүнтэй 2018 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Голомт банктай байрны 4 дүгээр давхарт найзуудын хамт явж байгаад хөрөнгө оруулалтын компани байдаг гэхээр нь орсон. Ороход О.Х нь “Тау….с” нэртэй мөнгө өсгөдөг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг ажиллуулдаг гээд сууж байсан. Би тухайн үед таньдаг Д гэх эгчийн хамт явж байсан юм. О.Х Д эгч бид хоёрт явуулж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлээр мэдээлэл өгсөн ба 5 сая төгрөгийг дансанд байршуулаад 1 сарын хугацаанд 7.500.000 төгрөг болгож өсгөж авна гэж байсан. Би энэ сүлжээнд нь элсээгүй. Д нь өөрөө 5.000.000 төгрөг байршуулаад элссэн юм. Харин О.Х нь 2018 оны 4 дүгээр сард миний 1 сая төгрөгтэй дүйцэх интернетийн цахим мөнгийг түр зээлээд одоо болтол өгөөгүй байгаа юм. О.Х нь миний 1 сая төгрөгийг өгнө гэж хэлсээр өдийг хүрч байна ...2017 оны 12 дугаар сард би Mas coin нэртэй интернэт дэлгүүрийн сүлжээ байгаа юм. Бас л мөнгө өсгөдөг ба хэвийн үйл ажиллагаа нь явагддаг юм. Энэ Mas coin-оос гарсан мөнгө болох пин кодыг О.Х эгч надаас зээлсэн ба 2 хоног хэрэглээд өгнө гэж хэлээд алга болсон. Доллар, Евро шиг гүйлгээнд орчихсон цахим мөнгө байгаа юм”

“4.5 сая төгрөгийг дансаар О.Х-д шилжүүлж, харин үлдэгдэл 480.000 төгрөгийг бэлнээр гаргаж, О.Х-д өгч байсан.Үүнээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ний өдөр О.Х нь миний 50581….... дугаарын данс руу 200.000 төгрөг хийсэн ба энэ мөнгийг О.Х нь миний дансаар дамжуулж, хүү Т руу шилжүүлэн авч байсан мөнгө юм”  гэх мэдүүлэг /1-р хавтас 126-127, 128-р хуудас/

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Дтай хамт гадуур явж байгаад компьютер дээр юм хийлгэх шаардлагатай болоод явж байтал Д хоёулаа хамт О.Х эгч рүү ороодхоё гэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Найман шарга төвийн 4 дүгээр давхарт гараад О.Х гэдэг хүн рүү ороод юмаа шивүүлж байх хооронд О.Х надаас хаана ажилладаг талаар асуусан ба хүүхдийнх нь боожгой эргэдэггүй таньдаг мэс заслын эмчээрээ үзүүлээд өгөөч гэж яриа өрнүүлээд танилцсан юм Тухайн үед О.Х нь хэлэхдээ би Т нэртэй сүлжээ ажиллуулаад сууж байдаг ба энэ их зүгээр ш дээ 5 сая төгрөг өгөөд 1 сарын хугацаанд үлдсэн мөнгөө ашигтайгаа хамт авах боломжтой гэж хэлсэн. Мөн Дг бүртгэчихсэн байгаа ардаас нь чамайг бүртгэчихье чи мөнгөө хийгээд л болоо санаа зоволтгүй өдөр өдөртөө мөнгө нь доллараар орж ирэхээр нь би чиний данс руу шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 5 дугаар сарын 22-ний 17 цагийн үед Ардын Хаан банкин дээр очоод Дд 5 сая төгрөг бэлнээр өгөөд Д өөрийнхөө данснаас О.Х-н хүү Тулгын Хаан банкны 516309…... тоот данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би гэр рүүгээ явж байтал О.Х ардаас залгаад надад мөнгө зээлээч гээд дахин дахин залгаад байхаар нь би 450.000 төгрөгийг Цамбагаравын Хаан банкны АТМ-с өөрийн 50150….. тоот данснаас дээрх данс руу шилжүүлсэн”

“...онлайн сүлжээ бизнесийн талаар анх О.Х-с сонсож байсан ба О.Х нь надад уг сүлжээг тайлбарлахдаа “би уг Т сүлжээг ажиллуулдаг, манай сүлжэээнд мөнгөө шилжүүлээд элсэж орвол өдөр бүр ашгаа авч, 22 хоногийн дараа анх шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авах боломжтой, хэрвээ Д чи уг сүлжээнд 5 сая төгрөгөөр элсэж орвол 22 хоногийн дараа 7 сая төгрөг болгож шилжүүлсэн мөнгөө өсгөж авах боломжтой, санаа зоволтгүй би чамд үүгээр маш их тус болно цаашид ч гэсэн тусалж байх болно” гэж хэлж байсан ба тухайн үед буюу 2018 оны 5 дугаар сард уг сүлжээний талаа ярих хүмүүс нь мөнгөө өдөр өдөртөө авч байгаа талаарх мэдээллийг их сонсож байсан учраас би О.Х-д итгэж найдвартай гэж бодоод Хаан банкнаас тэтгэвэрийн зээл болох 5.900.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай авсан ба үүнээс 4.980.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дгийн 5058138….. дугаарын данс руу хийж Дгийн дансаар дамжуулан О.Х-д шилжүүлсэн ...Маргааш өдөр нь О.Х надруу утасдаад “мөнгөний яаралтай хэрэг байна тиймээс манай хүүгийн дансруу 450.000 төгрөг шилжүүл” хэмээн 516309….. дугаарын данс өгсөн ба би хэлсэн ёсоор нь мөнгийг нь шилжүүлсэн ...Мөнгөө шилжүүлсний дараа О.Х нь надад “оройн 21 цагаас хойш би мөнгөө татаж аваад чиний данс руу хийнэ, тиймээс надад дансаа явуул” гэж хэлсэн ба би О.Х надад дансныхаа дугаарыг явуулсан. Тухайн оройн 21 цагаас хойш би дансаа шалгахад миний дансанд мөнгө орж ирээгүй бөгөөд маргааш нь би О.Х-руу залгаж асуухад О.Х нь надад өдөр ирэх ашгийг чинь 3 өдөрт багцлаад нэг удаа өгч байя” гэж хэлсэн ба би түүнд итгээд 3 хоног хүлээсэн ч мөнгө орж ирээгүй. Үүнээс 2 хоногийн дараа би О.Х-н ажлын байр болох найман шаргын Голомт банктай байрны 4 дүгээр давхарт О.Х-тай уулзахаар өөрийн биеэр очиход О.Х нь надад “мөнгө хараахан орж ирээгүй байна, өнөөдөр орой мөнгө чинь орчихно” гэсэн зүйлийг ярьж өдөр хоногийг аргацааж байсан. Ийм маягаар О.Х нь өдөр бүр надад "өнөө орой мөнгө чинь орчихно” гэсэн зүйлийг ярьж өдөр хоногийг аргацааж байсан. Нэг өдөр би дахин О.Х руу залгахад “би ямар чиний зарц юм уу , 5-10 хоногоор нь ашгийг чинь багцлаад бөөнд нь өгчихнө“ гэж хэлсэн ба үүнээс хойш яваандаа утсаа салгаж, утас нь холбогдохгүй болсон ...О.Х-н яриад байгаа нууц үг гэх зүйл нь миний дэвтэр дээр бичээстэй байгаа ба би сайн ашиглаж мэддэггүй бөгөөд зөвхөн нэвтэрч орж, өдөрт ирсэн ашгийг нь харж чаддаг байсан болохоос мөнгөө бодитоор авах аргаа мэдэхгүй, мөн кодыг нь яаж солихыг ч мөн би мэдэхгүй ...Анх энэхүү сүлжээний сайт нь англи хэлтэй байсан ба тухайн үед орж ирсэн мөнгөнүүдийг миний өмнөөс аваад байсан эсэхийг би сайн ойлгож уншиж чаддаггүй байсан. Харин нэг өдөр би сайтны хэлийг нь солиулаад Монгол болгоод үзэхэд “амжилттай” гэсэн ногоон өнгөөр бичигдсэн статусууд байсан ба энэ нь миний интернэт дансанд байгаа мөнгийг аль хэдийнээ авчихсан байгааг илэрхийлж байсан юм. Миний тус сүлжээнд нэвтрэх нууц үгийг зөвхөн О.Х л сайн мэднэ, анх надад тус хаягыг О.Х нээж өгч, дэвтэртээ нууц үг болон нэвтрэх нэрийг нь бичиж тэмдэглэж авч байсан юм. Энэ сайт руу одоогоор орох боломжгүй болчихсон байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтас 121-122,  123-124-р хуудас/

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Би өөрөө Баруун бүсийн худалдааны төвд барааны лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 8 сарын сүүлчээр нэг өдөр манай дүү Н бид хоёр миний лангуун дээр сууж байтал О.Х гэдэг авгай ирээд бид хоёрт “Энергийн …..” гэдэг зүйл тус бүр 10.000 төгрөгөөр зарсан юм. Тэгэхдээ бид хоёрт утасныхаа дугаарыг үлдээгээд явсан юм. Дараа нь манай дүүтэй холбогдчихсон байсан. Нэг өдөр манай дүү Н манай найз Н нар надад “Их баян …...” ХХК-ийн О.Х гэдэг хүн элссэн найдвартай хүндээ 1 сая 200 мянган төгрөгийг тушаалгаад 25 хоногийн дараа 2 сая 400 мянга болгож өгдөг гэнэ” гэж надад хэлэхээр нь би өөрөө 88228368 дугаарлуу нь залгаад О.Х-тай яриад “мөнгө тушаавал хэдийг яах талаар” лавлаж асуухад тэр хүн өөрөө надад “Манай компани нь 1 сая 200 мянган төгрөгөөр элсэж орох юм бол 20-25 хоногийн дотор 2 хуваагаад 2 сая 400 мянга болгож өгдөг юм, найдвартай хүмүүсдээ нэг удаагийн ийм боломж олгодог юм” гээд байхаар нь би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 516309…... данс руу 1 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс хойш одоог хүртэл миний мөнгийг буцааж өгөлгүй худлаа ярьсаар байгаа, надаас өөр манай дүү Н хүүхэдтэйгээ хамт 2 сая 400 мянган төгрөг шилжүүлээд бүгд залилуулсан байгаа ...Б Т гэдэг хүний данс байсан, О.Х өөрөө анх хэлэхдээ 516309…. данс бол манай компаний захиралын данс байгаа юм, манай захиралыг Б.Т гэдэг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 208-р хуудас/

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2017 оны 8 сарын сүүлчээр нэг өдөр манай эгч Н бид хоёр эгчийн лангуун дээр байж байтал О.Х гэдэг авгай ирээд бид хоёрт “Энергийн …” гэдэг зүйл тус бүр 10.000 төгрөгөөр зарсан юм. Дараа нь О.Х гэдэг хүн надруу утсаар яриад “Загасан нүд” зочид буудалд ирж энергийн юм үзэхгүй юм уу гэхээр нь тэр буудалд очиж үзэхэд О.Х надад “Энергийн бугуйвч, нүүрний маск, өвдөгний халдаг өвдгөвч гэх бараанууд танилцуулаад 150 мянга, 250 мянга, 400 мянган төгрөгөөр бараа худалдан авах багцтай гэж байсан. Тэгээд би тэр бараануудаас үзэж байгаад 400 мянган төгрөгний багц буюу бугуйвч, бүс, нүүрний маск, нүд амраагч, халдаг өвдгөвч гэх мэт зүйлүүд худалдаж авсан юм. Эдгээр барааг худалдан авснаар 3 сар дараалан 3 удаа урамшуулал маягаар доод тал нь 200 мянган төгрөгөөр ордог юм гэсэн. Түүнээс хойш байж байтал надад бараа авсны урамшуулал гээд 200 мянган төгрөг орж ирсэн түүнээс хойш урамшуулал ороогүй. Тэгж байтал О.Х дахиад надтай утсаар яриад “манай үйл ажиллагаа бусад хүмүүст сайн сурталчлаад өгөөрэй. Манай компани дотроо өөрсдийнхөө ажилчдын мөнгийг өсгөдөг сүлжээ байдаг юм. Тэр сүлжээндээ гадны хамаагүй хүн оруулдаггүй юм. Би чамд нэг удаа тус болоод өөрийнхөө дүүг гэж хэлээд тэр сүлжээнд оруулаад өгье. Тэр сүлжээ нь 1 сая 200 мянган төгрөгөөр элсэж ороод 15 хоногийн дараа 2 сая 400 мянган төгрөг болгож буцааж авдаг юм. 10 хоноод 1 сая 200 мянга, 15 хоног дээрээ 1 сая 200 мянга ордог юм. Манайхаас бараа авсан бусад хүндээ битгий хэлээрэй, ганцхан чамд тус болъё” гээд байхаар нь би өмнө нь бараа аваад урамшуулал мөнгө орж ирээд байхаар нь О.Х-н ярианд итгээд өөрийнхөө данснаас 2017 оны  9 сарын 10-ны үед 51630…... гэсэн дансруу 1 сая 200 мянган төгрөг тушаачихсан. Дараа нь энэ талаараа найз Нт хэлээд түүнийг 1 сая 200 мянган төгрөгөөр оруулаад, дараа нь эгч Нийг 1 сая 200 мянгаар оруулаад, дараа нь би өөрийнхөө хүү О нэр дээр дахин 1 сая 200 мянган төгрөг тушаасан юм. Мөн Н өөрийнхөө найз Сд хэлээд мөн энэ сүлжээнд оруулаад Н мөн Тийн нэр дээр 1 сая 200 мянган төгрөг тушаагаад нийтдээ бидний 6 хүн 7 сая 200 мянган төгрөг “Их баян …..” ХХК-ийн захирал гэж хэлсэн Б.Т гэдэг хүний 51630........... тоот дансанд тушаасан ...Бара худалдаж аваад хохирсон хүн байхгүй, бараа худалдаж авсны дараа урамшууллынхаа мөнгийг бүгдийг авсан байх ...О.Х эхлээд “манай компаний 2 нягтлан та нарын мөнгийг аваад өөр зүйлд ашигласан байна. Энэ 2 нягтлан мөнгөө гаргаад авахаар та нарын мөнгийг өгнө” гэж байгаад сүүлдээ “манай захирал Т гадаад явачихсан ирэхээр нь та нарын мөнгийг өгнө” гээд байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хавтас 210-р хуудас/

Хохирогч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “анх 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед би Аийн ажиллуулдаг гуанзанд ортол А надад “О.Х гэдэг хүн нурууны бүс, энергийн бугуйвч, карт, маск гэх мэт зүйлүүд зарж байгаа юм байна. Тэрнээс нь 200 мянган төгрөгөөр авсан чинь надад 200 мянган төгрөгний урамшуулал буцаад ороод ирлээ энэ их зүгээр юм байна. Дахиад 1 сая 200 мянган төгрөгөөр элсэж орох юм бол 7 хоногийн дараа урамшуулалтайгаа нийлээд 2 сая 400 мянган төгрөг болчих юм байна” гэж ярьсан юм. Тэгээд дараа нь Аийн гуанзанд О.Х өөрөө О бид хоёрт үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж ярьсан юм. Тэр О.Х гэгч бид нарт “Их баян …..ХХК-ийнүйл ажиллагаа байгааа юм, захирал нь Т гэж хуульч хүн байдаг юм 200 мянган төгрөгөөр бараа худалдаж авбал буцаад 200 мянган төгрөгний урамшуулал олгоно, 1 сая 200 мянган төгрөгөөр элсэж орох юм бол 2 сая 400 мянган төгрөг болгож өгнө залилан хийнэ гэж байхгүй_ Та нар яасан хүнд итгэдэггүй юм бэ хүн мөнгийг нь өсгөөд өгье гэж байхад” гэж хэлэд байхаар нь бид нээрээ ч тийм юм байх гэж бодоод эхлээд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 516309…...дугаартай Б Т гэдэг хүний данс руу 200 мянган төгрөг тушаагаад “нурууны бүс, өвдгөвч, нүүрний маск” зэрэг зүйл худалдаж авсан юм. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрх данс руу 1 сая 200 мянган төгрөг, 900 мянган төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Би уг нь эхлээд 1 сая 400 мянган төгрөгөө шилжүүлчихээд байж байтал О.Х надруу 88228…. дугаараас залгаад “Надад 900 мянган төгрөг зээлчихээч, би бас өөрийнхөө зүгээс мөнгө оруулж өсгөмөөр байна, мөнгөө өсгөчихөөд 900 мянгыг чинь буцаагаад өгье” гээд байхаар нь дахиад нэмээд 900 мянган төгрөг шилжүүлээд 2 сая 300 мянган төгрөг залилуулсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 212-р хуудас/

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Би 2017 оны 12 сард А эгчийн гуанзанд ажилладаг байсан юм. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөрө А эгч О.Х гэгэч хүнтэй хамт гуанзандаа орж ирээд “энэ хүнээс бараа 200 мянгаар авсан чинь буцаад 200 мянган төгрөгний урамшуулал ороод ирлээ тэгээд 1 сая 200 мянган төгрөгөөр элсэх юм бол 2 сая 400 мянга болгож өгнө гэхээр нь 1 сая 200 мянган төгрөг шилжүүлчихлээ” гэж яриад нөгөө О.Х гэгч хүн өөрөө Ц бид хоёрт үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж ярьсан юм. Тэр О.Х гэгч бид нарт “Их баян ….. ХХК-ийн үйл ажиллагаа байгаа юм захирал нь Т гэж хуульч хүн байдаг юм 200 мянган төгрөгөөр бараа худалдаж авбал буцаад 200 мянган төгрөгний урамшуулал олгоно 1 сая 200 мянган төгрөгөөр элсэж орох юм бол 2 сая 400 мянган төгрөг болгож өгнө залилан хийнэ гэж байхгүй,  та нар яасан хүнд итгэдэггүй юм бэ хүн мөнгийг нь өсгөөд өгье гээд байхад” гээд байсан юм. Тэгэхээр нь би бас итгээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 сая 200 мянган төгрөг бэлнээр нь ажил дээрээ авч очоод А эгчийн данс руу хийж байгаад 516309…... дугаарын данс руу авч шилжүүлчихсэн юм. Тэгээд байж байтал 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр О.Х гэгч нь миний утасруу 8822…. дугаарын утаснаасаа залгаад “Би бас та нартай хамт мөнгө оруулж өсгөмөөр байна, надад мөнгө зээлчихээч” гэхээр нь би ”хүнээс хүүтэй мөнгө авах юм уу” гэтэл “О.Х авъя дараа нь хүүг нь төлөөд өгчихнө” гээд байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр би хүнээс 1 сая төгрөг зээлж аваад Б.Л гэдэг хүний дансанд хийж байгаад 516309… дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Би тэр хүнд нийт 2 сая 200 мянган төгрөг залилуулсан. Маш их гомдолтой байна хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн болохоор хүүг нь тооцож хохиролоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 214-р хуудас/

Хохирогч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Анх 2017 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Улиастай сумаас манай найз Н над руу утсаар яриад “энд 1 сая 200 мянган төгрөгөөр ороод 14 орчим хоногийн дараа буцаагаад 2 сая 400 мянган төгрөг болгоод өсгөж авах юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа лавлаад “наадах чинь яг үнэн юм уу” гэхэд Н надад “үнээн одоо яг миний хажууд хүн нь сууж байна цөөхөн хэдхэн хүнд ийм боломж олгох юм байна” гэхээр нь бит итгээд бас өөр хүнээс 2 сая төгрөг зээлж аваад Нийн надад өгсөн Т гэдэг хүний Хаан банкны дансруу нь шилжүүлсэн. Уг 2 сая төгрөгний 1 сая 200 мянган төгрөг нь би өөрөө зээлсэн, 800 мянган төгрөгийг нь би Нийн өмнөөс зээлж аваад Т гэдэг хүний дансруу шилжүүлсэн. Н өөрөө 400 мянган төгрөг тэндээ бэлнээр нь өгөөд бид нийлээд 2 сая 400 мянган төгрөг шилжүүлчихсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 216-217-р хуудас/

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2017 оны 9 сарын 7, 8-ны үеэр байх би баруун бүсийн лангуун дээр хүүхдийн хувцас зардаг юм. Тэр үеэр лангуун дээрээ зогсож байсан чинь нэг эмэгтэй хүн ирээд би “Их баян …..ХХК-д баруун бүс хариуцсан менежер ажилтай намайг О.Х гэдэг гэж өөрийгөө танилцуулаад нүүрний маск, нурууны бүс, энергийн карт, өвдгөнд хийдэг зүйл зэргийг зарж байна гээд танилцуулсан юм. Тэр өдрөө үзүүлчихээд яваад өгсөн юм. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө хүн чинь дахиад ирээд эдгээр зүйлсийг багцалж зардаг юм, авбал урамшуулалтай, урамшуулал нь 14-21 хоног дотроо орж ирдэг юм гээд ...Их баян ….. ХХК-ийн гэрээтэй тамгатай цаас үзүүлээд энэ дээр албан ёсны болгож өгнө авсан бүтээгдэхүүний чинь урамшууллыг олгоно гээд байхаар нь би 250.000 төгрөг бэлэн өгөөд өвдөг хамгаалах бүс, ууцны бүс, нүүрний маск, нүд амраагч, энергийн карт эдгээрийг 250.000 төгрөгний багц гээд мөнгийг нь бэлэн өгөөд авсан юм. Үүнээс хойш 7 хоногийн дараа дахин орж ирээд би өөрийнхөө дотны болоод итгэлтэй хүмүүстээ тус болох гээд 1.200.000 төгрөгийг өөрийн компанидаа түр хугацаагаар ашиглуулаад 7 хоногийн дараа энэ мөнгө чинь 2.400.000 төгрөг болгож өгнө мөн танай найз Ныг оруулсан дахиад нэг итгэлтэй хүн байвал оруулж болно, чи адилхан наймаа хийж мөнгө өсгөдөг юм чинь чамд тэгж л тус болъё гэхээр нь нөхрийгөө оруулъя гэсэн чинь манай нөхөр Хаан банкны дансгүй байсан Хаан банкны дансгүй бол болохгүй гээд О.Х тэгээд байхаар нь би хамт лангуун дээр суудаг Б.Т чиний дансыг оруулаад авчихъя гээд гуйж байгаад дансыг нь О.Хд бичүүлээд би 1.200.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг өгсөн ...Бид нар мөнгөө нэхээд очихоор манай захирлыг Т гэдэг, Т захирал гадаад явчихсан, аль эсвэл нягтлан байхгүй гадаад явчихсан гэж хэлээд өгдөггүй байсан. Би өөрийн өгсөн 2.650.000 төгрөгөө олоод авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 220-221-р хуудас/

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2017 оны 12 сард байх одоо өдөр цагийг нь сайн санахгүй байна. Би Улиастай сумын ….. багт нэг цайны газар ажиллуулж байсан. Тэгсэн тэр О.Х гэдэг эмэгтэй нэг охин хүүхэдтэй хамт орж ирж хоол идчихээд бараа зарж байгаа Их баян ….. ХХК-н төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулаад гэрээ үзүүлээд бас бүс, өвдгөвч гээд энергийн бараанууд гээд үзүүлсэн юм. Тэр бараануудаас 200 мянган төгрөгийн бараа авбал 200 мянган төгрөг чинь 7 хоногийн дараа буцаад таньд өгнө та бараагаа үнэгүй авч байна гэсэн үг гээд байхаар нь би тэр бараанаас 200.000 төгрөг өгч өвдгөвч, бүс, оо, энергийн бугуй тохой зэрэгт хийдэг энергийн бүс зэргийг авсан юм. Манайх гададааас хөрөнгө оруулж ирдэг манай даргыг Т гэдэг гээд мөнгөө Т гэдэг хүний дансанд хийлгэсэн юм. Тэгээд 14 хоногийн дараа 200.000 төгрөг миний дансанд ороод ирсэн юм. Тэгэхээр нь итгэсэн юм. Тэгээд удалгүй бас 200.000 төгрөгөнд бугуйвч өгнө гээд бас Тулгын данс руу хийлгэсэн боловч бугуйвчаа өгөөгүй юм. Дараа нь бас дахиад ирээд та яаралтай манай компаний данс руу он гарахаас өмнө 1.200.000 төгрөг хийвэл 2.400.000 төгрөг болгож өгнө гээд байхаар нь би мөнгө байхгүй гэсэн чинь ямар сонин юм бэ хүн мөнгө өгөх гээд байхад хаана ч ийм боломж байхгүй ш дээ гээд байсан юм. Тэгэхээр нь би мөнгө олоод 1.200.000 төгрөг Та гэдгийнх нь данс руу хийсэн юм ...Нийтдээ би 1.400.000 төгрөг Т гэдэг хүний данс руу хийж эргүүлж нэг ч төгрөг аваагүй юм ...Би өөрийн өгсөн 1.400.000 төгрөгөө олоод авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 224-225-р хуудас/

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 3 сарын дундуур би Улсын Их дэлгүүрт О.Х гээд сүлжээний бизнес дээр танилцсан эмэгтэйтэйгээ уулзаад юм яриад байж байхад О.Х би сая шинэ пальто авсан хүүхдийн нэр дээр зэс карт гаргуулсан 7 хоноод гарчихдаг юм байна гэсэн. Тийм юм ярьж байгаад салаад явсан. Тэгээд 2017 оны 4 сарын эхээр Ч эгч бид хоёр юм яриад сууж байхад надад мөнгөний хэрэг байна эмчилгээнд явах гэсэн юм. Тэгэхээр надад мөнгө байхгүй харин энэ зэс карт  гаргадаг хүн байдаг юм байна нэг сая төгрөг урьдчилж өгөөд таван сая төгрөг авах эрхтэй карт байдаг юм байна гэж хэлсэн. Үнэхээр тийм юм байдаг бол боломжийн юм байна. Тэгээд би мөнгө олъё гээд Ч эгч явсан. Тэгээд хэд хоногийн дараа Ч эгч надруу утасдаад би нөгөө мөнгийг олчихлоо одоо яах уу гэсэн. Тэгээд би О.Хтай холбогдоод манай нөгөө эгч мөнгөө олчихсон байна карт гаргаж чадах уу гэхэд чадна би таньруу банкны ажилтан Ггийн дансны дугаарыг мессежээр явуулна гээд удалгүй ирсэн. Түүнийг нь би Ч эгчид тэр чигээр нь явуулсан” гэх мэдүүлэг /1-р хавтасны 30-31-р хуудас/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 1 дүгээр сард санагдаж байна О.Х эгчтэй танилцаад удаагүй байх үед О.Х эгч надаас “мөнгө хэрэг болоод байна ойролцоогоор 4 сая орчим төгрөг, удахгүй буцаагаад өгнө” гэж хэлж байсан ба тухайн үед яг юунд ашиглах гэж байгаа талаараа надад хэлээгүй бөгөөд О.Х эгчид мөнгө зээлдүүлэх гэсэн боловч надад 4 сая төгрөг байгаагүй. Харин зэс картнаас 1 сая төгрөг гарах боломжтой байсан учраас түүнийг О.Х эгчид зээлдүүлэхээр болсон. Гэвч 1 сая төгрөгийг шууд зэс картнаас бэлнээр авах боломжгүй байсан учраас 750.000 төгрөгийг эхэлж бэлнээр гаргаж харин 250.000 төгрөгийг тус зэс картныхаа дансан дотор нь үлдээж дээрх бэлэн 750.000 төгрөгийг картын хамт О.Х эгчид өгсөн ...нийт 1 сая төгрөгийг О.Х эгчид зээлдүүлсэн ба О.Х эгч надаас Хаан банкны данс байгаа юу хэрэв байгаа бол би зээлсэн мөнгөө Хаан банкны данс руу чинь аажимдаа хийчихье гэж хэлэхэд нь би түүнд өөрийн Хаан банкны 544713…...... дугаарын дансыг тэмдэглүүлээд явж байсан ...2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр надад зээлсэн 1 сая төгрөгийг эргүүлж миний хаан банкны 5447135…. дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа надруу утсаар ярьж “хаан банкны данс руу чинь зээлж авсан 1 сая төгрөгөө хийсэн шүү” гэж хэлж байсан ...би зэс карт гаргаж өгдөг эрх бүхий хүн биш. Би О.Х эгчтэй уулзаж байхдаа зэс карт захиалж авсан тухайгаа ярьж байсан” гэх мэдүүлэг  /1-р хавтасны 37-38-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн үед О.Х эгчтэй “жи-таймын сүлжээнд ажиллаж байх үед нэг өрөөнд суудаг байсан ба М нь сүлжээнд элсэж орохоор миний дансаар дамжуулан О.Х эгчид мөнгөө шилжүүлдэг байсан байх. Сайн санахнгүй байна. М бид 2 хоорондоо мөнгө байнга өгөлцөж авалцдаг байсан”

“...О.Х эгч easy 1 up сүлжээний талаар Мд тайлбарлаж өөртөө элсүүлж байсан ...Мын мөнгийг О.Х эгч авах үедээ нэг шалтаг хэлээд байсан одоо санахад О.Х эгч тухайн үед өөрийн эзэмшлийн картгүй ч билүү эсвэл иргэний үнэмлэхгүй ч билүү” гэх мэдүүлэг /1-р хавтасны 75, 76-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 36-р хуудас/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...одоо бол надад виза карт байхгүй, Өмнө нь Хаан банкны виза карт байсан тэрийг ээж ашигладаг байсан ...миний дансаар мөнгө шилжүүлж авч байсан. Хаанаас хэдэн төгрөг ямар учраас авч байсныг мэдэхгүй байна. Тухайн үед ээж миний виза картыг ашиглаж байя гээд надаас авсан” гэх мэдүүлэг/1-р хавтасны 230-р хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..миний нэр дээр байдаг. Их баян ХХК нь борлуулалтын компани байгаа юм. Үндсэн үйл ажиллагаа нь гадаад дотоодын худалдаа бөгөөд энергийн болон гоёлын бүтээгдэхүүнүүд авчирдаг бөгөөд ээмэг, зүүлт, гоёлын бүтээгдэхүүн, эмчилгээний зүү төөнүүр, эмчилгээний зориулалттай бугуй амраагч, бүс зэрэг бүтээгэхүүнүүд авч ирэн борлуулдаг. Манай компани үндсэн хоёр ажилтантай ...Оийн О.Х нь манай ХХК-ын үндсэн ажилтан биш бөгөөд манай ХХК-тай аман хэлэлцээр хийж манай бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг байсан ба 2018 оны 5 дугаар сараас эхлэн өдийг хүртэл ямар ч холбоогүй байгаа. ...урамшууллын мөнгө өгдөг. Манай ХХК-ын бүтээгдэхүүнийг сайн зарсан буюу 1.200.000 төгрөгөөс дээш бараа борлуулсан борлуулагч нарт урамшууллын мөнгө болгож өгдөг юм ...заримдаа манай ХХК-аас борлуулагч нар зээлээр бараа авдаг бөгөөд барагаа зарсныхаа дараа мөнгөө буцааж манай ХХК-д оруулж ирдэг юм. Үүнээс өөр бэлэн мөнгө иргэдээс авч буцаан өгдөг үйл ажиллагаа байхгүй. Би бараагаа бэлэн мөнгөөр борлуулдаг юм. Борлуулалтыг өндөр хийсэн тохиолдолд урамшуулал олгодог. ...эхлээд манай ХХК нь Хаан банкны данс ашигладаг байсан бөгөөд ашиглахаа болиод 3 жил болж байгаа юм ...одоогийн байдлаар би өөрийн хувийн данс буюу Хаан банкны 5006….... гэх дансаар ямар нэгэн гүйлгээ хийж байна” гэх мэдүүлэг/1-р хавтасны 233-234-р хуудас/

Шүүгдэгч О.-Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 36-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...миний санахад 2015-2016 онд М гэх эмэгтэйтэй интернэтийн бизнесийн шугамаар танилцаж байсан ба тэрхүү сүлжээний нэрийг “EA… 1 UP” гэдэг бөгөөд М нь тус сүлжээнд элсэх зорилгоор 3 сая төгрөгийг өөрийн найз Б гэх найздаа шилжүүлж байсан бөгөөд найзаасаа мөнгөө авч чадахгүй болохоороо надаас мөнгөө нэхээд эхэлсэн. Өдөр болгон надруу залгаад утасдаад байхаар нь би Мд тэрхүү мөнгийг нь төлье гэж хэлсэн ба хэлсэн ёсоороо 1.7 сая төгрөгийг төлсөн. Одоогоор 1.3 сая төгрөгийг төлөөгүй байгаа. Уг нь би 2019 он гарахаас өмнө төлнө гэж хичээсэн боловч миний арилжаа наймаа урагшгүй байснаас болоод үлдэгдэл 1.3 саяыг одоог хүртэл төлөөгүй байгаа. Гэхдээ уг мөнгийг удахгүй төлнө гэдгээ амлаж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 79-80-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Та….с сүлжээнд шинээр элсэхийн тулд өмнө нь тус сүлжээнд бүртгэлтэй байдаг хүнтэй урилгаар элсэж ордог. Элсэн орсон хүн нь тус сүлжээний дансанд өөрийн хүслээр 100 доллараас дээш хэмжээний хэдэн ч төгрөгийг байршуулж болдог ба 1-2 сарын дотор тухайн дансанд байршуулсан мөнгө нь 2 дахин өсдөг зарчмаар ажилладаг юм. Уг зарчмын дагуу Д нь тус сүлжээний дансанд үндсэн 5 сая төгрөг байршуулсан ба тэрхүү 5 сая төгрөгөө Т сүлжээний компаниас буцааж авсан. Одоогоор Д нь цэвэр ашиг болох 5 сая төгрөгийг тус компаниас авсан байх ёстой байгаа. “Та… сүлжээний компани” нь одоогоор зогсонги байдалтай байгаа бөгөөд хэрвээ Д нь “Та….с компаний нэвтрэх нууц үг болон имэйл хаягны нууц үгийг тус тус надад өгвөл би 5 сая төгрөгийг өгөхөд бэлэн байна. ...Дг би өөрийн урилгаар Т сүлжээнд оруулж байсан. Д нь тус сүлжээнд байгаа нэр болон нууцаа солиогүй тул Дгийн 1 сая төгрөгийг төлж барагдуулна ...Дгийн мөнгө нь гадаадын банкны дансанд байгаа. Хэрвээ Д нь надад нэвтрэх нууц үгээ надад өгвөл би Дгийн нууц үгээр нь болон имэйлээр нь Та….ын сайтаар дамжуулж нэвтрээд бүх тооцоог нь харж Дгийн 5 сая төгрөгийг нь төлөх боломжтой. Гэхдээ Т нь одоогоор Монгол дахь үйл ажиллаага түр зогсоосон байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтас 133-134-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Завхан аймагт би Их баян ......ХХК-ийг төлөөлж бараа борлуулалтын ажил хийдэг байсан. Завхан аймагт хохирсон хүмүүсийн мөнгөнд дүйцэх барааг нь өгч чадаагүй, хариуцлага алдсан учраас би залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Хэрэвээ Завханд хохирогчоор тооцогдож байгаа хүмүүс нь өөрсдөө доороо хүн элсүүлсэн бол тэд өнөөдөр мөнгөө өсгөөд авах бүрэн боломжтой байсан ч тэдний дор орох хүн байхгүй байсан учраас мөнгөөрөө хохирсон болоод байгаа юм ...Гэхдээ Улаанбаатарт болон Завхан аймагт шалгагдаж байгаа хэргүүдэд би хүмүүсийг Монгол Улсад бүрэн гүйцэт хөгжөөгүй байгаа “сүлжээний” гэх бизнест татан оруулснаараа бусдад хохирол учруулаад байгаагаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 135-р хуудас/

Д.Дгийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан гомдол /1-р хавтас 99-р хуудас/

Б.Дгийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан гомдол /1-р хавтас 106-р хуудас/

С.Мын Хаан банкны 5070020096 дугаар дансны хуулга /1-р хавтас 69-р хуудас/

Д.Бийн Хаан банкны 5076013641 дугаар дансны хуулга /1-р хавтас 84-р хуудас/

П.Цын Хаан банкны 5495358114 дугаар дансны хуулга /1-р хавтас 190-191-р хуудас/

А.Аийн Хаан банкны 5495101474 дугаар дансны хуулга /1-р хавтас 205-р хуудас/

Б.Дгийн Хаан банкны 5058138232 дугаар дансны хуулга /1-р хавтас 114-р хуудас/

Б.Лын Хас банкны 5000823917 дугаар дансны хуулга /1-р хавтас 206-р хуудас/

Д.Дгийн тэтгэвэрийн зээлийн гэрээ, Хаан банкны 50150…... дугаарын дансны хуулга /1-р хавтас 102-103, 105-р хуудас/

Хохирогч Ц.Чгээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ггийн Хаан банкны 544713...... тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт /1-р хавтас 21-р хуудас/

Шүүгдэгч О.Хын хохирогч Ц.Чд хохирлын 1.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Чгийн Хаан банкны 5007........ тоот дансанд шилжүүлсэн баримт /1-р хавтасны 22-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь:

2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Маас “Изи Уан Ап” /e…. 1 up/ сүлжээнд элсүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 3.000.000 төгрөгий хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.М, гэрч Д.Б нарын мэдүүлэг,  С.Мын Хаан банкны 507002…. дугаар дансны хуулга, Д.Бийн Хаан банкны 50760…... дугаар дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалгадсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

О.Х нь хохирогч С.Мыг Изи Уан Ап” /easy 1 up/ сүлжээнд элсүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан болох нь О.Х нь энэхүү сүлжээнд С.Мыг оруулсан бүртгэлийг С.Мд гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, С.Маас О.Хд өгсөн 200 ам.доллар, 2.500.000 төгрөгийг бүртгэлийн хураамж гэж хэлж авсан боловч элсэлтэнд зориулж хэрэглээгүй, үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Мын мэдүүлсэн “...О.Х надруу “Eas… 1 up” нэртэй интернэт онлайн бизнес байна, энд ирж элсэж орооч гэж 7 хоног надруу залгасан. Тухайн үед онлайнаар хэлний сургалт ордог, тэндээс гадаад хэлний сургалт авдаг, эхний удаадаа 560 доллар төлөөд элсэнэ. Тэгээд дараа нь 1200 доллар төлнө гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө доор А, Б гээд хүн оруулах юм бол Б талынхаа бонусыг авдаг гэж хэлсэн. ...О.Хын бүртгэл кодыг авъя гэхэд бүртгэл хийгдэж байгаа гээд өгөөгүй ...түүнээс хойш дараагийн түвшин болох 1200 долларын сургалтын багцийг авах хэрэгтэй гэхээр нь 200 долларыг нь бэлнээр О.Хд ажлын байран дээр нь өгсөн” гэж мэдүүлсэн зэргээр О.Х-г залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой нотлож байна.

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Чд зэс карт авч өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Ч, гэрч Д.А, Т.Г нарын мэдүүлэг, Хохирогч Ц.Чгээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ггийн Хаан банкны 5447135….. тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

О.Х-н зэс карт гаргаж өгнө гэж хохирогч Ц.Чг залилсан үйлдэлийг шүүх дүгнэхэд  хохирогч Ц.Чгийн “...Г гэх хүний данс байсан. Маргааш нь мөнгөө хийчихлээ гээд Ат хэлэхэд за тэр чинь банкны ажилтан 3-5 хоногт гарна гэж байсан“ гэх, гэрч Д.Аын “...О.Х-тай холбогдоод манай нөгөө эгч мөнгөө олчихсон байна карт гаргаж чадах уу гэхэд чадна би таньруу банкны ажилтан Ггийн дансны дугаарыг мессежээр явуулна гээд удалгүй ирсэн. Түүнийг нь би Ч эгчид тэр чигээр нь явуулсан”, гэрч Т.Ггийн  “...2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр надад зээлсэн 1 сая төгрөгийг эргүүлж миний хаан банкны 5447135….. дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа надруу утсаар ярьж “хаан банкны данс руу чинь зээлж авсан 1 сая төгрөгөө хийсэн шүү” гэж хэлж байсан ...би зэс карт гаргаж өгдөг эрх бүхий хүн биш” гэх тус тус мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар О.Х нь зэс карт гаргах эрхтэй, банкны ажилтан биш гэрч Т.Ггийн нэрийг ашиглан, түүнийг банкны ажилтан мэтээр хохирогч Ц.Чд Д.Ааар дамжуулан ойлгуулж,  хуурч 1.000.000 төгрөг өгөөд зэс карт гаргуулан авах боломжтой зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, энэхүү мөнгөний гүйлгээ нь Ц.Чгээс Т.Ггийн Хаан банкны 54471…..8 дугаарын дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын мэдүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т” нэртэй сүлжээнд элсүүлж мөнгийг нь өсгөж өгнө гэж хохирогч Д.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 4.968.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Д, Б.Д нарын мэдүүлэг, яллагдагч О.Х-н мэдүүлэг, Д.Д, Б.Д нарын Хаан банкны дансны хуулга болон хавтст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Д.Д нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 4.980.000 төгрөгийг Б.Дгийн Хаан банкны 5058138.... дугаар дансанд шилжүүлсэн, Б.Д нь 4.518.000 төгрөгийг 51630901… данстай харьцаж шилжүүлсэн болох нь нотлогдож байх ба Д.Дгийн Хаан банкны 501501…9 дугаар дансны хуулгаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 450.000 төгрөгийг 5163090… данстай харьцаж шилжүүлсэн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 4.968.000 төгрөг гэж тооцно. Б.Д нь 4.980.000 төгрөгөө 4.518.000 төгрөгийг О.Х-д шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба 462.000 төгрөгийг О.Х-д хүлээлгэн өгсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. О.Х нь Д.Дг “Т” нэртэй сүлжээнээс 5.000.000 төгрөгийн ашиг авсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, О.Х болон Д.Д нарын мэдүүлэгт дурьдагдаж буй Т нэртэй сайт нь ажилладдаггүй, уг сайтанд хандалт хийх боломжгүй сайт байх тул О.Х-н дээрх мэдүүлэг, тайлбар нь үгүйсгэгдэж байна.

О.Х нь хохирогч Д.Дд “Т нэртэй сүлжээ ажиллуулаад сууж байдаг ба энэ их зүгээр ш дээ 5 сая төгрөг өгөөд 1 сарын хугацаанд үлдсэн мөнгөө ашигтайгаа хамт авах боломжтой ...Дг бүртгэчихсэн байгаа ардаас нь чамайг бүртгэчихье чи мөнгөө хийгээд л болоо санаа зоволтгүй өдөр өдөртөө мөнгө нь доллараар орж ирэхээр нь би чиний данс руу шилжүүлж өгнө” гэж хуурч, Д.Дд нэвтрэх нэр, нууц үг зэргийг өгсөн боловч ашгийг өгөөгүй, мөн хохирогч Д.Дгийн “...Анх энэхүү сүлжээний сайт нь англи хэлтэй байсан ба тухайн үед орж ирсэн мөнгөнүүдийг миний өмнөөс аваад байсан эсэхийг би сайн ойлгож уншиж чаддаггүй байсан. Харин нэг өдөр би сайтны хэлийг нь солиулаад Монгол болгоод үзэхэд “амжилттай” гэсэн ногоон өнгөөр бичигдсэн статусууд байсан ба энэ нь миний интернэт дансанд байгаа мөнгийг аль хэдийнээ авчихсан байгааг илэрхийлж байсан юм. Миний тус сүлжээнд нэвтрэх нууц үгийг зөвхөн О.Х л сайн мэднэ, анх надад тус хаягыг О.Х нээж өгч, дэвтэртээ нууц үг болон нэвтрэх нэрийг нь бичиж тэмдэглэж авч байсан” гэх мэдүүлгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн болох нь нотлогдож байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “мөнгө зээлээч” гэж хохирогч Д.Дтэй урьд тогтоосон харилцааг ашиглан 450.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч энэхүү мөнгийг эргүүлж өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийг одоо хүртэл хийгээгүй байгаа нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлсэн болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.  

Хохирогч Б.Дгаас 2018 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгтэй дүйцэхүйц цахим мөнгийг түр зээлж залилан мэхэлсэн гэх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хохирогч Б.Д, О.Х нарын мэдүүлгээр энэхүү цахим мөнгийг Б.Дгаас О.Х-д шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байх боловч цахим мөнгөний үнэлгээ нь Монгол төгрөгөөр 1.000.000 төгрөгтэй дүйцэх эсэх, энэхүү цахим мөнгө нь Монгол Улсад эд хөрөнгийн хэмжээнд үнэлэгдэх боломжтой эсэх нь нотлогдохгүй байх тул дээрх үйлдэл, холбогдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн халдлагын зүйл нь өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байна гэжээ. О.Х нь 1.000.000 төгрөгтэй тэнцэх цахим мөнгийг Б.Дгаас авсан гэх үйлдэлд дээрх цахим мөнгө нь эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийн алинд хамаарах талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 9-12 дугаар сард Завхан аймгийн Улиастай суманд өөрийгөө “И” ХХК-ийн баруун бүс хариуцсан менежер гэж танилцуулан, “И” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах явцдаа 15-25 хоногийн дотор 1.200.000 төгрөгийг 2.400.000 төгрөг болгож өсгөж өгнө гэж хохирогч Д.Наранбилгээс 2017 оны 8 сард 1.200.000 төгрөг, хохирогч Д.Наас 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орчим 2.400.000 төгрөг, хохирогч П.Цаас 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2.100.000 төгрөг /үүнээс 900.000 төгрөгийг зээлж авсан гэх/, хохирогч С.Ооос 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2.200.000 төгрөг /үүнээс 1.000.000 төгрөгийг зээлж авсан гэх/, хохирогч Л.Сээс 2017 оны 9 дүгээр сард 1.200.000 төгрөг, хохирогч Б.Нээс 2017 оны 9 сард 2.400.000 төгрөг хохирогч А.Аээс 2017 оны 12 дугаар сард 1.400.000 төгрөгийг тус тус хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Т гэгчийг “И” ХХК-ийн захирал гэж танилцуулан Б.Тулгын Хаан банкин дахь 51630..... дугаар дансыг ашиглан уг дансаар дамжуулан дээрх мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Н, Д.Н, П.Ц, С.О, Л.С, Б.Н, А.А нарын мэдүүлэг, гэрч Б.Т, Б.А нарын мэдүүлэг, яллагдагч О.Х-н мэдүүлэг, П.Цын Хаан банкны 54953..... дугаар дансны хуулга, А.Аийн Хаан банкны 549510…. дугаар дансны хуулга, Б.Дгийн Хаан банкны 505813…. дугаар дансны хуулга, Б.Лын Хас банкны 500082…. дугаар дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд О.Х нь хохирогч П.Цаас 900.000 төгрөг, С.Ооос 1.000.000 төгрөгийг урьд тэдэнтэй бий болгосон харилцааг ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн байна. П.Ц нь 2.300.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч 200.000 төгрөгөнд “нурууны бүс, өвдгөвч, нүүрний маск” худалдан авсан байх тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй.

О.Х нь Д.Н, Д.Н, П.Ц, С.О, Л.С, Б.Н, А.А нарт өөрийгөө И ХХК-ийн баруун бүс хариуцсан менежер, Б.Т гэгчийг И ХХК-ийн захирал, 1.200.000 төгрөгийг 15-25 хоногийн дотор 2.400.000 төгрөг болгож өгнө гэж   И ХХК-тай хамааралгүй Б.Т гэгчийн дансыг ашиглан бусдаас мөнгө шилжүүлэн авч хохирол учруулсан, мөн хохирогч П.Цаас 900.000 төгрөг, хохирогч С.Ооос 1 сая төгрөгийг тус тус компанидаа оруулж өсгөмөөр байна зээлээч гэж зээлж аваад эргүүлж өгөөгүй үйлдэл нь хохирогчидыг хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 72.2 дугаар зүйлд Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно гэж тус тус заасан нь 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь ижил, төсөөтэй байдлаар хуульчлагдсан байна. О.Х-н үйлдэл нь 2017 оны 4 сараас эхлэн 2018 оны 5 дугаар сарын хооронд үйлдэгдсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үйлдэгдсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш үйлдэгдсэн үйлдлийн хамтаар мөн хуулийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлсэн байна. О.Х нь гэмт хэрэг үйлдээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн  байх тул түүний сүүлийн үйлдэл хийгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох зохицуулалтын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Иймд О.Хд холбогдох гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Прокуророос О.Х-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

О.Х нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч хохирогч С.Мд 2.500.000 төгрөг, 200 ам.доллар, нийтдээ 3.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.300.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Ц.Чд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан, хохирогч Д.Дд 4.518.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч Д.Нт 1.200.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч Д.Нд 2.400.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч П.Цд 2.100.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч С.Од 2.200.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч Л.Сд 1.200.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч Б.Нт 2.400.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй, хохирогч А.Ат 1.400.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй нийт бусдад 19.168.000 төгрөгийн хохирол төлбөртэй байна. Хохирогч С.Мд 200 доллар өгсөн ба тухайн үеийн долларын ханшаар 500.000 төгрөг гэж тооцсон. Энэхүү тооцооллын талаар талууд маргаагүй байна. П.Ц нь хохирол төлбөрт 2.300.000 төгрөг нэхэмжилсэн боловч 200.000 төгрөгөөр “нурууны бүс, өвдгөвч, нүүрний маск” худалдан авсан гэж мэдүүлж байх тул дээрх үнийн дүнг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч О.Х нь залилах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэнд халдаж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар залилан авч 21.868.000 төгрөгийн хохирол учруулснаас бусдад 19.168.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна. О.Хын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаатайгаар завсарлуулсан, дээрх хугацаанд шүүгдэгч О.Х нь хохирол, төлбөрөөс төлж барагдуулсан зүйлгүй байна.

Иймд О.Х-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  О.Хын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Х нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 31 тоот захирамжаар О.Х-д яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 203 тоот захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж мөрдөгчийн тогтоолоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт 4 хоног цагдан хоригдсон байна. Энэхүү хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Х-с 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.М-д, 4.968.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д/-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н, 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д, 2.100.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ц-д, 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч С.О-д, 1.200.000 төгрөгийн гаргуулж хохирогч Л.С-д, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-т, 1.400.000 төгрөг гаргуулж хохирогч А.А-т тус тус олгохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-н цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Х-г  цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР