| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0723/И |
| Дугаар | 00913 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00913
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух Боржигон овогт Эрдэнэсүхийн Янжиндулам /РП96070208/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух Борчууд овогт Баасандагвын Хашбаатар /РП93083015/-т холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Э.Янжиндулам, хариуцагч Б.Хашбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Янжиндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Хашбаатартай 2016 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Я.Аминзаяаг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, сар гаруйн хугацаанд хамт амьдарч байгаад салсан. Хүүхдээ гарсанаас хойш Б.Хашбаатар нь бидэн дээр огт ирээгүй. Я.Аминзаяаг миний хүүхэд биш гэх болсон. Иймд Б.Хашбаатарыг миний охин Я.Аминзаяагийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Хашбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Янжиндулам өөрөө охиноо миний хүүхэд биш гэж хэлдэг байсан.
...Миний бие нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчтэй ярилцаад бид тохиролцсон бөгөөд Э.Янжиндулам нь нэхэмжлэлээсээ татгалзан гэсэн гэв.
Нэхэмжлэгч Э.Янжиндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагчтай тохиролцсон юм. Хариуцагч талаас бид нарын амьдарч байсан гэрийг өгнө гэсэн. Мөн хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр 18 нас хүртэл хадгаламжид нь хийж байя гэж тохирсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Янжиндулам нь хариуцагч Б.Хашбаатарт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг өгч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Янжиндуламын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон