Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******ад холбогдох 2123001050153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 16-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын дундуур иргэн Ч.*******ийн хониноос 2 тооны эм хонь, 1 тооны төлөг, 3 тооны хурга, нийт 6 тооны хонь хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: овогт *******гийн ******* нь 2021 оны 07 дугаар сарын дундуур Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Ч.*******ийн хониноос 2 тооны эм хонь, 1 тооны төлөг, 3 тооны хурга, нийт 6 тооны хонь хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Малаа бэлчээрээс хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.*******ийн “...2021 оны 08 дугаар сарын 04-нд манай хажууд гэж айл буугаад маргааш нөгөөдөр нь хонио хужирт тууж явж ирээд “манай хониноос нэг хонь дутуу байна” гэж хэлэхээр нь манай хоёр нийлж байгаад хонио тоолсон чинь хорь гаруй хонь дутуу юм шиг байхаар нь маргаашаас нь эхлээд ойр хавийн айлуудын хониор хайсан боловч олдохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Манайх тухайн үед , багийн зааг гэх газар зусаж байсан. Манай дээр гурван айлын мал хамтдаа байдаг болохоор яг хэдэн тооны бог мал тоолуулснаа сайн санахгүй байна. Тэгээд сая тоолсон чинь 582 хонь байсан бөгөөд долоо, найман хонь дутаж байна...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж, Н.*******ын хонинд хохирогч Ч.*******ийн алдсан 3 тооны хурга байсан талаар мэдүүлсэн гэрч М.*******билэгийн “...Тухайн үед манайх ******* ахын хажууд нүүж ирээд тэднийхтэй айл буусан юм, тэгээд тэдний хоньтой өөрийнхөө хонийг нийлүүлсэн юм. ... Тэгээд бид хэд нийлж байгаад хонио тоолсон чинь ******* ах “манай хониноос бас хэдэн хонь дутаж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хэд ойр хавийн айлуудаар хонио шүүсэн боловч олдоогүй. Тэгээд хэд хоногийн дараа гээд залуугийн хонинд шүүсэн чинь ******* ахын 3 хурга байж байсан. Тэгээд тэр гэж айл ******* ахын 3 хургыг өөрийнхөө будгаар тэмдэглэчихсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, Ч.*******ийн хониноос 6 тооны хонийг шүүгдэгч Н.******* тууж явсныг дурандаж харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч В.гийн “Би...2021 оны 07 дугаар сарын дундуур манай дээд талын цохионд 6 ширхэг хонь байсныг гэдэг залуу туугаад өөрийн хониндоо нийлүүлэхийг харсан. Тэгэхдээ ямар настай, ямар имтэй хонь тууж явсныг сайн мэдэхгүй байна. .. ын эх гэдэг газраас хөөж ирж өөрийнхөө хонинд нийлүүлсэн. Би ыг таньдаг болохоор тухайн үед хараад л таньсан. Тухайн үед ногоон өнгийн тэрлэгтэй, шар бүс бүсэлсэн явж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Я.гийн “...2021 оны 07 дугаар сарын дундуур манай дээд талын цохионд 4 ширхэг байсныг хонь гээд залуу тууж яваад хониндоо нийлүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа манайд ирээд ахаа би хонь зарах гэсэн юм та хэдэн хонь ачиж яваад ын аманд аваачаад өгөөч гээд гуйхаар нь хэдэн хонь тэдний хотноос ачиж аваад ын аманд хүнд аваачиж өгөөд буцаж ирсэн. Он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хонь тууж өөрийнхөө хонь руу нийлүүлснээс хойш хоёр хоногийн дараа ачсан. Бүгдээрээ нуруун дээрээ цэнхэр будагтай найм, есөн ширхэг хонь, гурав, дөрвөн ширхэг ямаа ачаад ын аманд бог авч байсан малын ченж гэдэг хүнд зарсан. Тухайн хонь ямаануудыг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар би сайн мэдэхгүй байна. Би зүгээр л хонь ямааг нь ачиж явсан болохоор тэр болгоныг сайн анзаараагүй. Бонго жи-3 маркийн ЗАН улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.н “...Энэ зун ******* ах, эгч хоёр ирээд. Тэгээд манай хонийг шүүж байгаад манай 3 ширхэг хурга байна эд нарын эх нь хаана байна гэж асуухаар нь би энэ талаар юу ч мэдэхгүй болохоор би яаж мэддэг юм хаанаас хэзээ манай хонинд танай хурга нийлснийг мэдэхгүй байна гэж хэлсэн чинь тэр хоёр “та нар муусайн хулгайчууд, манай малыг хулгай хийсэн байна, эхийг нь олж өгөөрэй” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд яваад өгсөн хойно нь би аас манай хонинд ямар учиртай хурганууд ороод ирсэн юм гэж асуусан чинь хэд хоногийн өмнө манай хонинд 3 хургатай хонь нийлчихсэн юм тэгэхээр нь би 3 хонийг нь зарчихаад 3 хургыг нь өөрийнхөө будгаар будчихсан юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Н. 3 эм хонь худалдсан боловч буцааж авсан талаар мэдүүлсэн гэрч иргэний нэхэмжлэгч Д.гийн “...2021 оны зун манайх ******* сумын нутаг багийн нутаг ын ам гэх газар зусаж байсан. Манайх тухайн үед бог мал худалдаж авч байсан бөгөөд гэдэг залуу нэг цагаан машинтай ирээд манайд хэдэн хонь зарсан. Би тухайн үед манайх энд тэндээс хонь их авч байсан болохоор тоог нь нарийн санахгүй байна... өгсөн хониноосоо 2 эм хонь, 1 төлгийг буцааж аваад мөнгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.ын “...Манайх энэ зун ******* сумын багийн нутаг ын аманд бог мал худалдаж авч байсан юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сард ******* сумын иргэн гэдэг залуу давхар кабинтай портер дээр хонинууд ачиж ирээд манайд зарсан. 2021 оны 07 дугаар сарын 25-нд авчирч өгсөн. Тухайн үед гадаа гэгээтэй, нартай байсан. ******* сумын иргэн гэдэг хүнтэй давхар кабинтай портер машин дээр хонинуудаа ачиж ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн“...Манайх ******* сумын багийн нутаг “” гэдэг газартай ойрхон зусаж байсан юм. 2021 оны 07 дугаар сарын дундуур өдрийг нь одоо санахгүй байна. Би морьтой адуундаа явж байсан чинь “”-ын дээд асганд цөөн тооны хонь харагдаж байхаар нь би манай хониноос тасраад үлдсэн байж магадгүй гэж бодоод яваад очиход 3 тооны эм хонь, 3 тооны хурга, нийт 6 тооны хонь байж байхаар нь чоно, нохой барьчихаж магадгүй гэж бодоод тууж яваад өөрийнхөө хонинд нийлүүлчихсэн юм. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх 3 эм хонийг нь гэх хүнд гийн хамт машинаар ачиж аваачаад зарчихсан юм. 3-н хургыг нь өөрийнхөө тэмдгээр тэмдэглээд хониндоо байлгаж байсан юм. *******ийн 6 тооны хонийг буцааж өгч хохиролгүй болгосон, мөн хонь худалдаж авсан т өөрийнхөө хониноос 3 тооны хонь өгч хохиролгүй болгосон ...” гэсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогчид 360,000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээчин Т.ийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай хохирлын үнэлгээг 360,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бэлчээрээс 2 тооны эм хонь,1 тооны төлөг, 3 тооны хурга хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******т хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.*******ийн хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол, саналгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналганы үнэ 800000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналганы үнэ 800000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Н.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ