| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0907/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/904 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/904
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын
хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Тт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүугдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012.5.30-нд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3
жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сар хугацаагаар тэнссэн Боржигон
овогт Аптангэрэлийн Т /РД:***/
Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол
дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид
буудалд иргэн У.Отай хамт архи ууж байгаад хүний Хаан банкны дансанд
мөнгөтэй байгааг нь мэдсэний дараа Хаан банкны виза картыг хууль бусаар
нууцаар авч 500,000 төгрөгийг шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол
учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “мөрдөн
байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд яллах
дүгнэлтэд тодорхой бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй”
гэв.
Хохирогч У.О мэдүүлэхдээ: “..2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
..тухайн үед тэр хоёрыг ирэхээс өмнө би найз Тт бид хоёр жаахан буу
халж суугаад Тт картаа өгч явуулж идэж уух зүйл худалдаад аваад ир
гэж гаргасан юм. Тэгээд Даваадорж Бямбаа ах хоёрыг явсны дараа Т *
бид хоёр хоорондоо архи ууж юм ярьцгааж байгаад Тыг дахиж хаан
банкны картаа өгч явуулаад өөрийн гар утасны цэнэглэгч авхуулахаар гаргаж мөн
ойр зуурын дахиж идэж уух зүйлд гаргасан юм. Тэгээд би өөрийн картаа буцааж
авч түрийвчиндээ хийж түрийвчээ дэрэн доороо гар утсаны хамт хийсэн юм. Тэгээд би 21,00 цагийн үед гэгээ тасраад харанхуй болчихсон байхад унтаж
байгаад сэрээд өрөөгөө хартал ганцаараа хэвтэж байсан. ..утсаа асаагаад залгах
гэтэл утсанд маань мессежүүд иртэл миний Хаан бакны виза картаар 500,000
төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэхээр нь би гайхаад түрийвчээ хартал
түрийвчнээс карт авч яваад миний мөнгийг хулгайлж авсан байсан. Би өөрөө
дэлгүүр гаргахдаа нууц дугаараа өгөөд явуулаад байсан...” гэжээ. /хх 12-13, 15
хуу/,
Хохирогч У.Оын Хаан банкны дансны хуулга /хх 34-43/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/
Шийтгэх тогтоол /хх 56-59/
Хохирогч У.Оын гомдол саналгүй гэх баримт /хх 69/ зэрэг нотлох
баримтуудыг шинжпэн судлав.
Шүухийн дугнэлт:
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол
дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид
буудалд иргэн У.Отай хамт архи ууж байгаад хүний Хаан банкны дансанд
мөнгөтэй байгааг нь мэдсэний дараа Хаан банкны виза картыг хууль бусаар
нууцаар авч 500,000 төгрөгийг шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол чГ
учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ
хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч У.Оын: “....утсаа асаагаад залгах гэтэл утсанд маань
мессежүүд иртэл миний Хаан банкны виза картаар 500,000 төгрөгийн гүйлгээ
хийгдсэн байна гэхээр нь би гайхаад түрийвчээ хартал түрийвчнээс карт авч яваад
миний мөнгийг хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч У.Оын Хаан банкны дансны хуулга /хх 34-43/, иргэний
үнэмлэхийн лавлагаа /хх 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/,
шийтгэх тогтоол /хх 56-59/, хохирогч У.Оын гомдол саналгүй гэх баримт /хх
69/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож
байна.
Шүүгдэгч А.Тт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл
тохирсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч У.О нь мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Ттай сайн
дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 69/
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч
А.Т нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар
шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын
газраас шүүгдэгч А.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар
прокурорын саналыг харгалзан гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх
ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д
зааснаар шүүгдэгч А.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас
анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх
нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө
битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус
тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн
8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ