Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1242

 

2021         11         16                                   2021/ШЦТ/1242

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

             улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02876 1044 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.М  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 195 тоот тушаалаар батлагдсан “Барилгын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.2 болон 6.3-д заасан ажил олгогч, гүйцэтгэгчийн үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4, 35.1-д заасан ажлын байранд учирч болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ аваагүй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөөгүй, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулаагүй, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.11, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С3 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2 дахь заалтад зааснаар ажилчдад зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн барилгын туслан гүйцэтгэгчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “F блок барилгын угсралтын ажилд мужааны ажил гүйцэтгэж байсан бригадын ажилтан П.Б  нь барилгын гурван давхрын гадна шатнаас унас амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  

                                                                                                /яллах дүгнэлт бичсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сард буюу хэрэг болох үед гадуур ажилтай явж байгаад шууд гэр үүгээ харьсан байсан. Гэртээ ирээд байж байхад манай инженер над руу залгаад Х гийн бригадаас хүн уначихлаа бид түргэн дуудаад эмнэлэг явж байна гэж хэлсэн. Би тэр даруй Гэмтлийн эмнэлэгт очиход Б  гэх залуу унасан байсан. Би юу болсон тухай инженерээс асуухад тухайн өдөр манай инженерийн зүгээс өнөөдөр гадна талд хийгээд байх зүйл байхгүй дотор талын ажлаа хийгээрэй гэж хэлсэн байсан бөгөөд бригадын дарга Х  нь Б  гэх залууг гадна гаргаж хэв хавшмалыг угсрах ажлыг хий гэж үүрэг даалгавар өгсөн байсан” гэв.

     Иргэний хариуцагч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай зүгээс туслан гүйцэтгэгчээр орж байгаа компанийг өөрийн гэсэн үндсэн ажилтантай байх ёстой гэх шалгуурыг заасан. Хэрэв өөр ажилчид орж ирэх юм бол манай байгууллагад албан бичгээр мэдэгдэх талаар заалт байгаа юм. Үндсэн ажилтантай байх шаардлагыг тавьсан шалтгаан нь ажиллах арга барил, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаж чаддаг. Бригад орсон гэдгийг албан бичгээр мэдэгдээгүй. Түр зуур орж ажиллаж байгаа хүмүүсээс эрсдэл гарах гээд байдаг. Манай байгууллага гэрээнд энэ заалтыг тусгаж өгсөн. Мөн F блок том байсан тул тусгай зөвшөөрөлтэй, тодорхой хэмжээний санхүүжилтыг гаргаж чадахуйц гэж үзэж “..... ” ХХК-ийг сонгосон. Бид туслан гүйцэтгэгч нараас хатуу хамгаалалтыг шаардахаар удах гээд байдаг байсан тул өөрийн компаниас хатуу хамгаалалтыг хангаж өгсөн. Ногоон торыг авч өгөх ёстой гэх зүйл байхгүй. Бид тухай тухай үедээ туслан гүйцэтгэгч нартайгаа яриад авч өгөхийг хичээлэг. Шат, хавтан гэх зүйлс үнэтэй байдаг тул манай компаниас хангаж өгдөг.” гэв

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрөн болон хохирогч Б  бид нар нэг үеийн, нэг нутгийн залуус. Энэ хэрэг анх миний санал хүсэлтээ болоод буцсан. Энэ хэргээс болоод миний үеийн залуу хийж бүтээх ид насан дээрээ хөдөлмөрийн чадваргүй болсон. Мөн нөгөө залуу нь хийж бүтээх насан дээрээ гэмт хэрэгтэн болсон. Гэтэл энэ хэрэг дээр “..... ” ХХК болон бусад этгээдүүд ямар нэгэн байдлаар оролцоогүй. “..... ” ХХК бүр мэдүүлэг ч өгөөгүй байдаг. Иймд холбогдох хууль дүрмийн дагуу хүсэлтээ гаргаж шүүх хүсэлтийг хүлээж авч шийдсэнд баяртай байна. Гэхдээ ажиллагаа санасанд хүртэл хийгдээгүй. Улсын яллагчийн зүгээс Мөрөнд холбогдуулан яллах дүгнэлт уншихдаа Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулв, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай холбоото заалтуудыг хэлсэн. Эдгээр хууль тогтоомж нь нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж юм. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийг барилгын талбай дээр зөвхөн “..... ” ХХК хэрэгжүүлэх ёстой биш. “..... ” ХХК хэрэгжүүлэх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны заавар нв захиргааны хэм хэмжээний акт тул үйл ажиллагаа явуулж буй бүх хүн хэрэгжүүлж, хариуцах ёстой. “..... ” ХХК-ийг хууль зөрчсөн гэж байгаа бол “Эрдэннэт орчлон” ХХК нь ч хууль зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” буюу нэгдүгээр шаардлагаар “..... ” ХХК нь хууль зөрчсөн, мөн шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтууыг аваад үзэхээр “Эрдэннэт орчлон” ХХК нь ч хууль зөрчсөн. Иймд “Эрдэннэт орчлон” ХХК нь яллагдагчаар татагдах ёстой. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүнд гэмтэл учирсан байх ёстой. Хүнд гэмтэл авах болсон шалтгаан нь юу вэ гэвэл хамгаалалтын ногоон тор байхгүй байсан. Өөрөөр хэлбэл гурван давхар барилга сууриа хийгээд үндсэн давхар руугаа орохдоо хамгаалалтын зүйлсээ хийгээд явах ёстой. Хамгаалалтын тор барилга дээрээс юм унах, хүн унахад доор нь явж буй хүнийг хамгаалах ёстой. Бэхэлгээ нь мултарсан тохиолдолд хамгаалалтын торон дээр тогтож илүү их эрсдлээс өөрийгөө хамгаалах зорилготой. Нийтээр хуульчилж өгсөн байхад бид нар гэрээгээр зохицуулж хариуцлагаа шилжүүлсэн гэж ярьж байгаа нь утгагүй юм. Энэ нөхцөл байдалд прокурор ингэж хандаж байгаа нь утгагүй асуудал. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд Эрдэннэт орчлон” ХХК-аас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Яагаад оролцох ёстой хүмүүс оролцох ёстой, хариуцлага хүлээж төлбөрийг төлөх ёстой гэж байгаа гэвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд эмчилгээний зардлыг өгөх ёстой. Хүрэлсүх, Эрдэнэбилэг гэх хоёр бригадын ахлах байгаа. Тухайн өдөр доторх ажлаа хийе гэх төлөвлөгөөтэй байхад хохирогчийг гадна ажиллуулсан. Гэтэл тэр хүн хохирогчийг гадна ажиллуулсаныхаа төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байна. Зарчмын хувьд хүлээх ёстой. Хүрэлсүх дарга нь байсан. Хүрэлсүх гэх хүний гаргасан шийдвэрээс болоод хохирогч бэртсэн. Гэтэл энэ дээр ямар нэгэн асуудал өнөөдрийг хүртэл яригдахгүй байгаа. Миний зүгээс Х   оролцох ёстой байсан гэж үзэж байна. “..... ” ХХК нь иргэний хариуцагчаар орсон нь сайн хэрэг. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг “..... ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. “..... ” ХХК нь хамгаалалтын тороо авч өгсөн байхад бэхэлгээг нь хийгээгүй байсан бол шүүгдэгч өөрөө хохирлыг хариуцъя. Мөн гэрээнд гурван хувийг нь  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа зарцуулна, түүнд дээр хяналт тавин гэж заасан боловч юу юунд зарцуулах талаар тусгаагүй. Зүгээр л нэг бөөрөнхий заалт хийчихээд танайх бүгдийг хариуцах ёстой гэх байдлаар асуудалд хандаж байгаа нь хэт давамгайлсан шинжтэй, хуульд нийцэхгүй тайлбар байна гэж үэзж байна. Иймд “..... ” ХХК-аас хохирогчидучирсан хохирлыг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна.  Уг нь энэ хэрэгт яллагдагчаар орж ирэх ёстой. Гэвч иргэний хариуцагчаар орж ирсэн.” гэв.

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б ийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Анагаах ухааны их сургуулийн барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компанид 5-6 хоногийн өмнө ажилд орсон. Би гадна талд мужааны ажил хийдэг. Өнөөдөр өглөө 09 цагт ажилдаа гарч оройны 20 цагт буух байсан. Би 3 дугаар давхрын гадна талын шатан дээр ажиллаж байсан. Тухайн үед би ганцаараа ажиллаж байсан тэгээд нэг мэдэхэд ухаан алдаад эмнэлэгт ирээд сэргэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн... 3 давхрын гадна талд хэв угсарч байсан яг ямар байдлаар яаж унасан гэдгээ санахгүй байна...”, “Миний нуруу хугарч нуруу гэмтсэн мөн сээр хугарсан. Гэмтлийн эмнэлгээс гарснаас хойш уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ одоо хүртэл хийгдэж байгаа. Одоо миний цээжнээс доош бие мэдээ байхгүй байгаа. Би эгч З гийн хамт БНХАУ-ын Хөх хотод 2019.07.17-ноос 2019.08.15-ны өдрийн хооронд уламжлалын эмнэлэгт зүү төөнүүр, бариа, бумба, сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээний зардал 8 сая орчим төгрөг болсон. Би Хөх хотоос ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өөрийн гэртээ сар гам барьж гэртээ байсан. Би Хөвсгөлөөс 15 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирээд Ян гээд Өвөр Монгол эмч дээр эмчилгээ хийлгэж байна. Энэ эмчийн 10 хоногийн эмчилгээ нь 650.000 төгрөг болсон. Би улиралд нэг удаа Хөх хотод очиэ эмчилгээндээ орно. 2019 оны 12 сард Хөх хот руу явна. Би 2019 оны 8 дугаар сард гэмтсэнээс хойш ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн эмчилгээний зардал одоогийн байдлаар гараад байна. Цаашид ч эмчилгээний зардал гарна. Эмчилгээний зардлын зарим баримт нь байхгүй байж магадгүй. Зардлын баримт манай эгч З д байгаа...Би эмчилгээний зардлаа буруутай этгээдээс гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э ын өгсөн: “... Тэгээд би Эрдэнэбаярын хамт Б эд ажлаа дуусгаад бууя гэж хэлэхээр очиход Б  хамгаалалтын бүсээрээ хэв хашмалаас бэхлэгдсэн хэвээ угсарч байсан юм. Тэгээд Б эд 20 цаг болчихсон байна ажлаа дуусгаад бууя гэж хэлээд эргээд хартал төмөр турба дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь доошоо хартал Б  газар дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд барилгаас буугаад доошоо очоод харахад Б  газар дээшээ хараад хэвтчихсэн байж байхаар нь түргэн дуудчихаад Б  дээр очоод юу болчихов гэхэд яагаад унаснаа мэдэхгүй би яачихав гээд байсан... Би Б ийг доошоо унахыг хараагүй. Би бодохдоо хэвний төмрөөс бүсний дэгээгээ тайлж мултлахдаа гараа алдчихсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Д  мэдүүлэхдээ: “Ажилтан хамгаалалтын бүсээ барилгын хөдлөшгүй хийцээс бэхэлсэн байх ёстой. Тухайн үед Б  бүсээ хэвний түгжээний нүхнээс бэхэлсэн байсан гэсэн би хараагзй болохоор сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Х  мэдүүлэхдээ: “...Тэгээд орой 20 цаг 02 минут болоод мужааны бригадыг буулгаад байж байхад тавцан дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь доошоо хартал мужааны бригад дээр барилгын хэв угсарч байсан Б  гэдэг залуу газар уначихсан дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд доошоо буугаад очиход Б  ухаан нь орж гарсан байдалтай байсан ба түргэн дуудаад эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн: 1. П.Б ийн биед сээрний тавдугаар нугалмын их бие шахагдсан, арын сэртэн, зургаадугаар нугалмын 2 талын хөндлөн сэлтэн, үений сэртэн неврал арк, арын сэртэн хамарсан, долоодугаар нугалмын их бие, 2 талын хөндлөн сэртэн, үений сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан хугарал, нугас дарагдал, нугасны хальсны урагдал, доод мөчдийн саажил, зүүн есдүгээр хавирга, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун хацар, баруун бугалганд зулгаралт уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

- Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 35-56/,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Рэнчинванжилийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2019/05 дугаар шинжээчийн дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66, 72-74/,

- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “F” блок барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 86-91/,

- “..... ” ХХК-ийн захирал Г.М гийн ХЭБЭА-н асуудал хариуцсан зөвлөлийн дүрэм /хх-ийн 92/,

- “..... ” ХХК-ийн захирал Г.М гийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам /хх-ийн 93-94/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.М  мэдүүлэхдээ: “...Тэгтэл манай инженер Д  над руу залгаад Х гийн бригадаас 2 давхраас хүн уначихлаа гэж хэлсэн. Юу болсон бэ гэж асуухад түргэн дуудаад эмнэлэг явж байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр явж очиход Б  унаад гэмтэж эмчилгээ хийлгэж байсан. Юунаас болоод унасан гэхэд ажил дуусаад буух гэж байхад унасан гэж хэлсэн. Бригадын дарга Х  наадах ажлаа хийж дуусга гэж Б эд хэлсэн. Б  нь гадна талын ханан дээр зүүгдэж хамгаалалтын бүсээ хийгээд ажиллаж байсан гэсэн. Тэгж байгаад унасан байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 116/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 113/,

- Хувийн байдлын талаарх баримтууд /1 хх-ийн 119-120/,

- Хохирогч П.Б ийн хохирлын баримтууд /1 хх-ийн 125-152/,

- Хувийн байдлыг талаарх баримтууд /1 хх-ийн 176-177/,

- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Б  дахин мэдүүлэхдээ: “Манай мужааны бригадыг 6-7 хүнийг ахалж, хариуцаж ажилладаг Хүрэлсүх гэж хүн намайг тухайн өдөр ажилд гарах үед барилгын гадна талын баганын дутуу хэсгийг гүйцээчих гэж үүрэг өгсний дагуу би тухайн өдөр барилгын гадна хэсэгт ажилласан... Аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурсан байсан. Бид нарыг ажилд гарах үед бөөнөөр нь зааварчилгаандаа гарын үсэг зур гээд зуруулдаг. Тайлбарлаж хэлж өгсөн зүйл байхгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж үзээгүй... Хамгаалалтын олс байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 200-203/,

- Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.А   мэдүүлэхдээ: “Манай компаниас туслан гүйцэтгэгч болох .....  ХХК-д ажлын гүйцэтгэлээр нь олгосон мөнгөний 3 хувийг нь хөн ган өгөөж ХХК нь өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардалдаа ашиглах ёстой юм. Тухайн Анагаахын сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нь улсын төсвөөс санхүүжилт нь орж ирээгүй учраас зогссон. Барилгын ажил зогсох хүртэл .....  ХХК-ны гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохируулж 47.054.450 төгрөгийг .....  ХХК-аас .....  ХХК-д олгосон. Гэрээний дагуу туслан гүйцэтгэгч тал нь барилгын нэгдүгээр давхар өмнө жил нь баригдсан байсан. ..... ХХК нь тухайн барилгын гуравдугаар давхрыг дуусгаж байж эхний гүйцэтгэлийн мөнгөө авах ёстой байсан. Ажил зогссон болохоор хийсэн гүйцэтгэлд нь тооцож мөнгийг нь өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 209-210/,

- “..... ” ХХК-аас “..... ” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн баримтууд /1 хх-ийн 212-217/

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.У  мэдүүлэхдээ: “...Тор, турба, хомут зэрэг тор татахад шаардлагатай материалуудыг бэлтгэж өгсөн байсан. Торыг .....  компани татах ёстой. Нэг талаасаа тор татаад явж байсан. Тор татаагүй талд осол гарсан... .....  ХХК-ийг хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтантай бол гэж удаа дараа хээхэд ажилтан авна гэсээр авахгүй байсан. Нэг инженер дээрээ тушаал гаргана гээд тушаал гаргаагүй байгаа.” Гэх мэдүүлэг /1 хх-ийн 232-233/,

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 237/,

- “..... ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1 хх-ийн 247-248/,

- Г.М гийн хаан банкны 5920099609 дугаар депозит дансны хуулга /2 хх-ийн 143-147/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.М  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 195 тоот тушаалаар батлагдсан “Барилгын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.2 болон 6.3-д заасан ажил олгогч, гүйцэтгэгчийн үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4, 35.1-д заасан ажлын байранд учирч болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ аваагүй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөөгүй, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулаагүй, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.11, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С3 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2 дахь заалтад зааснаар ажилчдад зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн барилгын туслан гүйцэтгэгчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “F блок барилгын угсралтын ажилд мужааны ажил гүйцэтгэж байсан бригадын ажилтан П.Б  нь барилгын гурван давхрын гадна шатнаас унас амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б ийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Анагаах ухааны их сургуулийн барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компанид 5-6 хоногийн өмнө ажилд орсон. Би гадна талд мужааны ажил хийдэг. Өнөөдөр өглөө 09 цагт ажилдаа гарч оройны 20 цагт буух байсан. Би 3 дугаар давхрын гадна талын шатан дээр ажиллаж байсан. Тухайн үед би ганцаараа ажиллаж байсан тэгээд нэг мэдэхэд ухаан алдаад эмнэлэгт ирээд сэргэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн... 3 давхрын гадна талд хэв угсарч байсан яг ямар байдлаар яаж унасан гэдгээ санахгүй байна...”, “Миний нуруу хугарч нуруу гэмтсэн мөн сээр хугарсан. Гэмтлийн эмнэлгээс гарснаас хойш уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ одоо хүртэл хийгдэж байгаа. Одоо миний цээжнээс доош бие мэдээ байхгүй байгаа. Би эгч З гийн хамт БНХАУ-ын Хөх хотод 2019.07.17-ноос 2019.08.15-ны өдрийн хооронд уламжлалын эмнэлэгт зүү төөнүүр, бариа, бумба, сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээний зардал 8 сая орчим төгрөг болсон. Би Хөх хотоос ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өөрийн гэртээ сар гам барьж гэртээ байсан. Би Хөвсгөлөөс 15 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирээд Ян гээд Өвөр Монгол эмч дээр эмчилгээ хийлгэж байна. Энэ эмчийн 10 хоногийн эмчилгээ нь 650.000 төгрөг болсон. Би улиралд нэг удаа Хөх хотод очиэ эмчилгээндээ орно. 2019 оны 12 сард Хөх хот руу явна. Би 2019 оны 8 дугаар сард гэмтсэнээс хойш ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн эмчилгээний зардал одоогийн байдлаар гараад байна. Цаашид ч эмчилгээний зардал гарна. Эмчилгээний зардлын зарим баримт нь байхгүй байж магадгүй. Зардлын баримт манай эгч З д байгаа...Би эмчилгээний зардлаа буруутай этгээдээс гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э ын өгсөн: “... Тэгээд би Эрдэнэбаярын хамт Б эд ажлаа дуусгаад бууя гэж хэлэхээр очиход Б  хамгаалалтын бүсээрээ хэв хашмалаас бэхлэгдсэн хэвээ угсарч байсан юм. Тэгээд Б эд 20 цаг болчихсон байна ажлаа дуусгаад бууя гэж хэлээд эргээд хартал төмөр турба дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь доошоо хартал Б  газар дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд барилгаас буугаад доошоо очоод харахад Б  газар дээшээ хараад хэвтчихсэн байж байхаар нь түргэн дуудчихаад Б  дээр очоод юу болчихов гэхэд яагаад унаснаа мэдэхгүй би яачихав гээд байсан... Би Б ийг доошоо унахыг хараагүй. Би бодохдоо хэвний төмрөөс бүсний дэгээгээ тайлж мултлахдаа гараа алдчихсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Д  мэдүүлэхдээ: “Ажилтан хамгаалалтын бүсээ барилгын хөдлөшгүй хийцээс бэхэлсэн байх ёстой. Тухайн үед Б  бүсээ хэвний түгжээний нүхнээс бэхэлсэн байсан гэсэн би хараагзй болохоор сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Х  мэдүүлэхдээ: “...Тэгээд орой 20 цаг 02 минут болоод мужааны бригадыг буулгаад байж байхад тавцан дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь доошоо хартал мужааны бригад дээр барилгын хэв угсарч байсан Б  гэдэг залуу газар уначихсан дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд доошоо буугаад очиход Б  ухаан нь орж гарсан байдалтай байсан ба түргэн дуудаад эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн: 1. П.Б ийн биед сээрний тавдугаар нугалмын их бие шахагдсан, арын сэртэн, зургаадугаар нугалмын 2 талын хөндлөн сэлтэн, үений сэртэн неврал арк, арын сэртэн хамарсан, долоодугаар нугалмын их бие, 2 талын хөндлөн сэртэн, үений сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан хугарал, нугас дарагдал, нугасны хальсны урагдал, доод мөчдийн саажил, зүүн есдүгээр хавирга, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун хацар, баруун бугалганд зулгаралт уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

- Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 35-56/,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Рэнчинванжилийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2019/05 дугаар шинжээчийн дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66, 72-74/,

- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “F” блок барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 86-91/,

- “..... ” ХХК-ийн захирал Г.М гийн ХЭБЭА-н асуудал хариуцсан зөвлөлийн дүрэм /хх-ийн 92/,

- “..... ” ХХК-ийн захирал Г.М гийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам /хх-ийн 93-94/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.М  мэдүүлэхдээ: “...Тэгтэл манай инженер Д  над руу залгаад Х гийн бригадаас 2 давхраас хүн уначихлаа гэж хэлсэн. Юу болсон бэ гэж асуухад түргэн дуудаад эмнэлэг явж байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр явж очиход Б  унаад гэмтэж эмчилгээ хийлгэж байсан. Юунаас болоод унасан гэхэд ажил дуусаад буух гэж байхад унасан гэж хэлсэн. Бригадын дарга Х  наадах ажлаа хийж дуусга гэж Б эд хэлсэн. Б  нь гадна талын ханан дээр зүүгдэж хамгаалалтын бүсээ хийгээд ажиллаж байсан гэсэн. Тэгж байгаад унасан байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 116/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 113/,

- Хувийн байдлын талаарх баримтууд /1 хх-ийн 119-120/,

- Хохирогч П.Б ийн хохирлын баримтууд /1 хх-ийн 125-152/,

- Хувийн байдлыг талаарх баримтууд /1 хх-ийн 176-177/,

- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Б  дахин мэдүүлэхдээ: “Манай мужааны бригадыг 6-7 хүнийг ахалж, хариуцаж ажилладаг Хүрэлсүх гэж хүн намайг тухайн өдөр ажилд гарах үед барилгын гадна талын баганын дутуу хэсгийг гүйцээчих гэж үүрэг өгсний дагуу би тухайн өдөр барилгын гадна хэсэгт ажилласан... Аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурсан байсан. Бид нарыг ажилд гарах үед бөөнөөр нь зааварчилгаандаа гарын үсэг зур гээд зуруулдаг. Тайлбарлаж хэлж өгсөн зүйл байхгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж үзээгүй... Хамгаалалтын олс байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 200-203/,

- Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.А   мэдүүлэхдээ: “Манай компаниас туслан гүйцэтгэгч болох .....  ХХК-д ажлын гүйцэтгэлээр нь олгосон мөнгөний 3 хувийг нь хөн ган өгөөж ХХК нь өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардалдаа ашиглах ёстой юм. Тухайн Анагаахын сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нь улсын төсвөөс санхүүжилт нь орж ирээгүй учраас зогссон. Барилгын ажил зогсох хүртэл .....  ХХК-ны гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохируулж 47.054.450 төгрөгийг .....  ХХК-аас .....  ХХК-д олгосон. Гэрээний дагуу туслан гүйцэтгэгч тал нь барилгын нэгдүгээр давхар өмнө жил нь баригдсан байсан. Хөн Ган Өгөөж ХХК нь тухайн барилгын гуравдугаар давхрыг дуусгаж байж эхний гүйцэтгэлийн мөнгөө авах ёстой байсан. Ажил зогссон болохоор хийсэн гүйцэтгэлд нь тооцож мөнгийг нь өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 209-210/,

- “..... ” ХХК-аас “..... ” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн баримтууд /1 хх-ийн 212-217/

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.У  мэдүүлэхдээ: “...Тор, турба, хомут зэрэг тор татахад шаардлагатай материалуудыг бэлтгэж өгсөн байсан. Торыг .....  компани татах ёстой. Нэг талаасаа тор татаад явж байсан. Тор татаагүй талд осол гарсан... .....  ХХК-ийг хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтантай бол гэж удаа дараа хээхэд ажилтан авна гэсээр авахгүй байсан. Нэг инженер дээрээ тушаал гаргана гээд тушаал гаргаагүй байгаа.” Гэх мэдүүлэг /1 хх-ийн 232-233/,

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 237/,

- “..... ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1 хх-ийн 247-248/,

- Г.М гийн хаан банкны 5920099609 дугаар депозит дансны хуулга /2 хх-ийн 143-147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Г.М  нь хохирогч П.Б ийн биед гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч П.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Г.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар П.Б ийн биед хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Г.М гийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

П.Б  болон ажил олгогч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Тухайн ажил олгогч байгууллагын захирал Г.М  мөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар хуудсанд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна. Иймд П.Б ийн хувьд ажил олгогч нь Г.М  болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “..... ” ХХК болон бусад этгээдүүд ямар нэгэн байдлаар оролцоогүй. “..... ” ХХК бүр мэдүүлэг ч өгөөгүй байдаг. Энэ хэрэг зарим нэг ажиллагаа хийлгэхээр прокурорт буцсан боловч ажиллагаа санасанд хүртэл хийгдээгүй. Улсын яллагчийн зүгээс Мөрөнд холбогдуулан яллах дүгнэлт уншихдаа Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай холбоотой заалтуудыг хэлсэн. Эдгээр хууль тогтоомж нь нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж юм. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийг барилгын талбай дээр зөвхөн “..... ” ХХК хэрэгжүүлэх ёстой биш. “..... ” ХХК хэрэгжүүлэх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны заавар нь захиргааны хэм хэмжээний акт тул үйл ажиллагаа явуулж буй бүх хүн хэрэгжүүлж, хариуцах ёстой. “..... ” ХХК-ийг хууль зөрчсөн гэж байгаа бол “..... ” ХХК нь ч хууль зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” буюу нэгдүгээр шаардлагаар “..... ” ХХК нь хууль зөрчсөн, мөн шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтууыг аваад үзэхээр “..... ” ХХК нь ч хууль зөрчсөн. Иймд “Эрдэннэт орчлон” ХХК нь яллагдагчаар татагдах ёстой. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүнд гэмтэл учирсан байх ёстой. Хүнд гэмтэл авах болсон шалтгаан нь юу вэ гэвэл хамгаалалтын ногоон тор байхгүй байсан. Өөрөөр хэлбэл гурван давхар барилга сууриа хийгээд үндсэн давхар руугаа орохдоо хамгаалалтын зүйлсээ хийгээд явах ёстой. Хамгаалалтын тор барилга дээрээс юм унах, хүн унахад доор нь явж буй хүнийг хамгаалах ёстой. Бэхэлгээ нь мултарсан тохиолдолд хамгаалалтын торон дээр тогтож илүү их эрсдлээс өөрийгөө хамгаалах зорилготой. Нийтээр хуульчилж өгсөн байхад бид нар гэрээгээр зохицуулж хариуцлагаа шилжүүлсэн гэж ярьж байгаа нь утгагүй юм. Энэ нөхцөл байдалд прокурор ингэж хандаж байгаа нь утгагүй асуудал. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд ..... ” ХХК-аас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Яагаад оролцох ёстой хүмүүс оролцох ёстой, хариуцлага хүлээж төлбөрийг төлөх ёстой гэж байгаа гэвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд эмчилгээний зардлыг өгөх ёстой. Хүрэлсүх, Эрдэнэбилэг гэх хоёр бригадын ахлах байгаа. Тухайн өдөр доторх ажлаа хийе гэх төлөвлөгөөтэй байхад хохирогчийг гадна ажиллуулсан. Гэтэл тэр хүн хохирогчийг гадна ажиллуулсаныхаа төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байна. Зарчмын хувьд хүлээх ёстой. Хүрэлсүх дарга нь байсан. Хүрэлсүх гэх хүний гаргасан шийдвэрээс болоод хохирогч бэртсэн. Гэтэл энэ дээр ямар нэгэн асуудал өнөөдрийг хүртэл яригдахгүй байгаа. Миний зүгээс Х   оролцох ёстой байсан гэж үзэж байна. “..... ” ХХК нь иргэний хариуцагчаар орсон нь сайн хэрэг. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг “..... ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. “..... ” ХХК нь хамгаалалтын тороо авч өгсөн байхад бэхэлгээг нь хийгээгүй байсан бол шүүгдэгч өөрөө хохирлыг хариуцъя. Мөн гэрээнд гурван хувийг нь  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа зарцуулна, түүнд дээр хяналт тавина гэж заасан боловч юу юунд зарцуулах талаар тусгаагүй. Зүгээр л нэг бөөрөнхий заалт хийчихээд танайх бүгдийг хариуцах ёстой гэх байдлаар асуудалд хандаж байгаа нь хэт давамгайлсан шинжтэй, хуульд нийцэхгүй тайлбар байна гэж үэзж байна. Иймд “..... ” ХХК-аас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна.  Уг нь энэ хэрэгт яллагдагчаар орж ирэх ёстой. Гэвч иргэний хариуцагчаар орж ирсэн гэж маргаж байгаа боловч Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.11-т “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс “..... ” ХХК-аас ногоон тор татаж өгөөгүй нь уг осол гарахад нөлөөлсөн гэж байгаа боловч Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалтаар хаших ажлыг “барилга угсралт, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжөөр ханган үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллага энэхүү норм, дүрмийн шаардлагыг заавал дагаж мөрдөнө гэж заасны дагуу “..... ” ХХК нь уг ажлыг хариуцан хийж гүйцэтгэх ёстой байна.

“..... ” ХХК нь барилгын ногоон торыг татах ёстой байсан нь гэрч Д.А  ын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Манай компаниас туслан гүйцэтгэгч болох .....  ХХК-д ажлын гүйцэтгэлээр нь олгосон мөнгөний 3 хувийг нь өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардалдаа ашиглах ёстой байсан юм” гэх мэдүүлэг, гэрч О.У гийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “тор, турба, хотмут зэрэг тор татахад шаардлагатай материалуудыг бэлтгэж өгсөн байсан. Торыг .....  компани татах ёстой. Нэг талаасаа тор татаад явж байсан.Тор татаагүй талд осол гарсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч П.Б эд эмчилгээний зардалд 35.958.500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.М  5.000.000 төгрөг, иргэний хариуцагч “..... ” ХХК-аас 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд үлдсэн 25.958.500 төгрөгийг шүүгдэгч Г.М  болон “..... ” ХХК-аас хувь тэнцүүлэн тус тус гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.М гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн зэрэг шаардлагыг бүрэн хангаж байна.

“Өршөөл үзүүлэх тухай” хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 06 дугар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарч байна.

          Иймд Г.М гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Г.М г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Г.М д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М гөөс 12.979.000 төгрөг, “..... ” ХХК-аас 12.979.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ач Хариад овогт Пүрэвсүрэнгийн Б  /РД:РУ90010715/-д олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА