| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/913 |
| Огноо | 2021-08-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/913
2021 08 16 2021/ШЦТ/913
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
Улсын яллагч Ц.Б /томилолтоор/,
Хохирогч Д.Рэнцэнхорлоо,
Иргэний нэхэмжлэгч Э.Уранчимэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Баярбат /ҮД:0717/,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар /ҮД0237/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2006 00000 1524 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг шүүх 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
*******онгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 20/1 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Бын ******* /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.******* нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн ХААН банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
*******өн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. *******өрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд өөрийн болон нөхрийн ах дүү нарын 6 хүний 45.500.000 төгрөгийг *******энд-Амрын данс руу шилжүүлсэн. ******* надад “нууцын зэрэглэлтэй шүү янз бүрийн хүмүүст битгий хэлээрэй, яг найдвартай хүмүүстэй машин авч өгч байгаа” гэж хэлсэн. Би *******энд-Амраас “яагаад машин гаргаж өгөхгүй удаад байгаа юм бэ” гэхэд “цар тахлаас болоод хойшлогдоод байна“ удаа дараа хойшлуулсаар байсан. 2020 оны 05 дугаар сард Ууганчимэг рүү нэг хүн утсаар яриад та нар залилуулсан байна шүү гэдгийг хэлснээр бид залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд бид нар шүүхэд хандсан. Би *******энд-Амрыг хохирол төлбөрийг төлж барагдуулах юм бол гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж байр сууриа илэрхийлсэн. Гэтэл өдийг хүртэл 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан болох талаар мэдээллийг бидэнд хэлээгүйгээс бид нар Анхан шатны шүүх хуралдаанд орж чадаагүй. Би Хатанбаатар өмгөөлөгчийг залгахад нь шүүх хурал болсныг мэдсэн. Надад хурал болох гэж байгааг мэдэгдээгүй. Тэгээд 85 хоногийн дараа бид нар шүүх хуралдаанд ажиглагчийн байр сууринаас үг хэлэх эрхгүйгээр оролцсон. Шүүхээс хурлын товыг мэдэгдэж над руу ч яриагүй, манай дүү нар руу ч яриагүй. *******иний утас 24 цаг нээлттэй байсан. Би 2 утасныхаа дугаарыг хоёулыг нь өгсөн байхад надад нэг ч удаа залгаж хэлээгүй. Хохирогчид ашиггүй шүүх хуралдаан болсон. Шүүхээс шүүгдэгчид 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байсан. Бид нарын хохирлыг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн боловч яаж төлж барагдуулах нь тодорхойгүй байсан тул бид нар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Бид нарын төлбөрийг төлж чадахгүй байгаа хүн 20.000.000 төгрөгийг яаж төлж барагдуулахад эргэлзэж байна. Би шүүгдэгчээс 2.500.000 төгрөг авсан байгаа. Яллах дүгнэлт дээр хохирол төлбөрийг 45.650.00 гэж бичсэн байсан. Гэхдээ бодит хохирол нь 45.500.000 төгрөг...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Уранчимэгийн өгсөн: “... *******иний хувьд 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би эхний 4.000.00 төгрөгийг 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Би тэр мөнгийг хүнээс зээлж өгсөн. Би гэртээ байхдаа Рэнцэнхорлоо эгчээс *******энд-Амрын дансыг аваад түүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Рэнцэнхорлоо эгчийн өгсөн мэдүүлэгтээ адилхан байна...” гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... Би Бын ******* гэх залуутай 2019 оны 09 дүгээр сард такси үйлчилгээнд явж байгаад танилцсан юм. Тэгээд тухайн үед Б.******* “Засгийн газрын баазаас актанд гарч байгаа машин авах уу” гэж асуухаар нь “би авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.******* “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэхээр нь би 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5021441026 тоот данс руу нийт 25 удаагийн гүйлгээгээр 20.796.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед ******* хэлэхдээ “Соната-7, Ланд-105 зэрэг машинууд актанд гарна” гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь Б.******* нь өнөөдрийг хүртэл машин авч өгсөн зүйл байхгүй, утсаар ярихад “өгч чадахгүй, цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн юм...” /хх.1.7/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн дахин өгсөн: “... Урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих юм бол 8.000.000 төгрөгийн үнэтэй Ланд круйзер 105 маркийн машин гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сонирхож байгаагаа хэлээд Б.*******энд-Амрын 86110174 дугаарыг авч үлдсэн юм. Тэгээд 15 цагийн үед би ахиж Б.*******тай холбогдон би Ланд-105 худалдаж авахаар сонирхож байгаагаа хэлээд урьдчилгаа 2 сая төгрөгийг нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелд явж байхдаа мобайл банк ашиглаж өөрийн 5111257194 дугаарын данснаас Б.*******энд-Амрын 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би машинаа асуусан чинь Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын сүүл гэхэд өдрийг санахгүй байна, машин гарчихна аа гэж байснаа он гарч байгаад “машин чинь гарахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд би хүлээсэн. Тэгээд уг машин нь гарахгүй байсаар байгаад 2020 оны 02 дугаар сар хүрсэн. Тэгээд би асуухаар “одоо *******онголд өвчин гарчихлаа, уг машинууд төрийн үйлчилгээндээ яваад байгаа бичиг баримтууд нь бүгд болчихсон, *******өнх-Эрдэнэ ах дээр байгаа би танаас авсан бүх мөнгөө *******өнх-Эрдэнэ ах руу шууд бүгдийг нь шилжүүлчихсэн” гэсээр байсан...” /хх.14-17/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн: “... *******иний бие 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал над руу 86110174 дугаарын утсаар Б овогтой ******* залгаж “Сайн байна уу багшаа” гэж ярьснаа надад “Төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэй хэдэн автомашин актад гарахаар болсон байна, дээрх завшаан хүний амьдралд ганц л тохиох боломж шүү, та алдаж болохооргүй боломж шүү” гэхээр нь би Б.*******энд-Амраас “тэгээд ямар машин байна, миний хүү” гэхэд “Ланд-105” 8 сая төгрөгийн үнэтэй, “Соната-7” 4 сая төгрөгийн үнэтэй машинууд байна” гэж өөрөө шууд машиныхаа үнийг хэлсэн. Тиймд би Б.*******энд-Амраас “ийм хямдхан машин байж болдог юм уу” гэж асуухад “тиймээ урьд өмнө манай хүргэн ах авч байсан” гэж ярьсан ба би Б.*******энд-Амраас “чи тэгээд найзууд болон ангийнхандаа хэлэхгүй яасан юм” гэхэд Б.******* нь “үгүй, манай найз ангийнхан ам султай учир мэдэгдэж магадгүй гэж бодоод танд тус болох зорилгоор танд хэлж байгаа юмаа” гэсэн. Тэгээд надад “хэрвээ та авахаар бол Соната-7-г 2 сая төгрөг байршуул, харин Ланд 105-г авах бол 4 сая төгрөг байршуулаад авах боломжтой шүү” гэж ярихаар би “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “та маргааш 12 цагаас өмнө мөнгөө бэлдээд байршуулчих” гэсэн. *******өн намайг “танд өөр хямд машин аваад тус болчих хүн байгаа бол хэлээрэй” гэсэн. Би өөрийн нөхөр Т.Лхагвасүрэнгийн утас руу залгаж “манай шавь хямд машин байна шүү, та хямдхан аваарай” гэж хэлж байна “чамд мөнгө олох боломж байна уу” гэж асуухад “за ярья” гэж хэлээд тасалсан. Тэгсэн манай нөхөр өөрийн төрсөн дүү Лхагвадаш, хүргэн ах Ж.Ганбаатар нарт хямд машины талаар хэлсэн юм шиг байсан. Тухайн хүмүүс над руу залгаж машины талаар асуухад би “тиймээ, манай шавь хямд машин олоод өгье” гэж хэлж байна. Харин “маргааш 12 цагаас өмнө мөнгөө байршуулчих” гэхэд тухайн хүмүүс “за за” гэж мэдээлэл аваад утсаа тасалсан. Харин би өөрийн төрсөн дүү Отгонсүрэн рүү утсаар залгаж тухайн машинуудын талаар мэдээлэл өгөхөд манай дүү “би хүмүүсээс мөнгө асуугаад үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь Ганбаатар нь 4 сая төгрөг, Лхагвадашийн эхнэр Гэрэлт-Од 2 сая төгрөг зэргийг миний данс руу шилжүүлэхэд би өөрөө тухайн мөнгөн дээрээ 2 сая төгрөг нэмээд нийт 10 сая төгрөгийг Б.*******энд-Амрын ХААН банкны 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн над руу Б.******* өөрийн утсаар залгаж “машинууд чинь баталгаажсан шүү багшаа” гэж хэлээд “нийт 4 машин болох юм бол 1 сая төгрөгийн шагналтай юм байна, хоёулаа нэг Ланд 105 дундаа худалдаж авах уу” гэж ярихад “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд Б.******* “та урьдчилгаагаа олчих юм бол би бөгс мөнгөн дээр танд тусалж чадна, харин та машин авдаг хүн таних уу” гэхэд “би ямар нэг хүн танихгүй” гэж хариулахад “би ченж танина, тухайн ченжүүд Казакстан улс руу гаргаж 25 саяар зардаг юм байна лээ, хоёулаа олсон мөнгөө хувааж авах талаар Б.******* ярихаар би урьдчилгаа мөнгөө өөрийн хүүхэд Долгормаагаас 4 сая төгрөг зээлж аваад тухайн мөнгийг Ланд 105-н урьдчилгаанд Б.*******энд-Амрын данс руу шилжүүлсэн. Тэгэхэд “машинууд бүгд баталгаажсан хүлээх үлдсэн шүү, 7 хоногийн дараа машинууд чинь гарна” гэж хэлээд “одоо тайван хүлээж байгаарай” гэж хэлсэн ба түүнээс хойш өдөрт нэг удаа ярьж байгаад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр над руу Б.******* залгаж “үлдэгдэл мөнгөө хийгээрэй, машин чинь гарахаар болсон шүү” гэсэн. Тэгээд би Б.*******т “надад 9 сая төгрөг байна, харин 1 сая төгрөг дутаж байна” гэхэд Б.******* “би ахаасаа 1 сая төгрөг зээл аваад зохицуулчихъя” гээд надаас 9 сая төгрөг дахин данс руугаа шилжүүлж авсан. *******өн “машин чинь маргааш гарна шүү” гэхээр нь “машинаа хаанаас авах юм бэ” гэж Б.*******энд-Амраас асуухад “Баянбүрдийн автобаз болон төрийн өмчөөс нэг бол өөр автобазаас гарна, би тань руу утсаар ярья” гэсэн. Тэгсэн маргааш над руу утсаар залгаж “Төрийн машин хурдан гарахгүй гэж байна, манай ах төрөөс гарч байгаа машин хурдан гардаггүй сар болж байгаад гардаг гэж байна” гээд манай ах маань шоолсон, тийм учраас та тайван хүлээж байгаарай, би охиныхоо нэрээр андгайлж байна” гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд байж байтал Б.******* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “сайхан шинэлээрэй багшаа” гэж хэлээд над руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Харин утган дээрээ шавийн бэлэг гэсэн байсан. Тэгээд би Б.*******энд-Амраас “чи ямар их мөнгөтэй юм бэ” гэж асуухад “1.800.000 төгрөгийн цалин буусан учир танд бэлэг өгч байна” гэж таслаад дахин 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр надаас “60.000 төгрөг зээлэх мөнгө байна уу, багшаа хэрэг гараад байна” гэхээр нь би 60.000 төгрөг зээлүүлсэн. Тэгсэн 03 дугаар сарын 03-ны өдөр “би мөнгийг чинь 120.000 төгрөг болгоод таны данс руу чинь хийсэн шүү” гэж ярьсан. Би машинаа асуухад “Төрийн өмчийн машинууд хөдөө ажлаар явчихсан байна” гэж удаа дараа худлаа ярьж байснаа 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өдөр над руу дахин Б.******* залгаж “бид нартай хамт машин авах гэж байсан хүмүүс хэл ам гаргаад машинаа авахаа больчихлоо” нэг Ланд 105 гарсан шүү” гэхээр нь би дүү Ууганчимэг рүү ярьж “ийм учиртай машин байна, чи авах уу” гэхэд “наадах чинь ямар аятайхан боломж вэ, мөнгө олоод авчих юм сан” гэж хэлсэн. *******аргааш нь манай дүү 4 сая төгрөг олж өгөхөөр нь би Б.*******энд-Амрын данс руу шилжүүлсэн “за одоо баталгаажсан шүү” гэж Б.******* хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 26-ны өдөр дахин надад Б.******* худал яриад “үлдэгдэл 4 сая төгрөгөө шилжүүлээрэй” гэхээр нь би Ууганчимэг рүү утсаар ярьж “нөгөө машиныхаа 4 сая төгрөгийг шилжүүл гэж хэлж байна” гэж хэлсэн. Би Б.******* луу манай дүү Ууганчимэг автомашинаа ломбардад тавих гэхэд авахгүй байна гэсэн. “500.000 төгрөг шилжүүлчих би компанийн мөнгөнөөс үлдэгдлийг өгье” гэсэн. Дахин би дүү рүүгээ залгаж Б.*******энд-Амрын хэлснийг хэлэхэд “тэгье тэгье” гэж зөвшөөрч манай Хөвсгөлд байдаг дүү Цогтбаатар над руу залгаж “ийм сайхан боломж гарчхаад байхад надад яагаад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Би “танайхыг машинтай болохоор санаанд орсонгүй” гэж хэлсэн. Тэгээд би Б.*******энд-Амраас дахин машин байгаа эсэхийг асуухад “2 машин байна” гэж хэлэхээр нь би Цогтбаатар луу залгаж “2 машин байгаа юм байна, нийт 16 сая төгрөг гэж байна” гэж хэлэхэд шууд над руу манай дүү шилжүүлсэн юм. Би тухайн мөнгийг Б.*******энд-Амрын данс руу дахин хийж түүнээс хойш худлаа ярьсаар байгаад дахин над руу 04 дүгээр сарын 08-ны өдөр залгаж “компанийн мөнгө нэхэгдээд байна, та 2 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь манай дүү Ууганчимэг 2 сая төгрөг Б.*******энд-Амрын данс руу өөрөө шилжүүлсэн юм. Түүнээс хойш 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.******* залгаж “тогтоол шийдвэр нь гарсан эхний ээлжид машинаа авна шүү” гэж хэлээд түүнээс хойш өдөр болгон над руу ярьж “Төрийн өмч дээр машин авч байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгөөд өгөх юм байна шүү” гэж хэлсэн ба түүнээс хойш худлаа ярьж байгаад алга болсон...” /хх.1.109-110/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай бэр эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн,,.” /1хх-159/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнгийн “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн... /хх.1.163/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 16.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед 13.000.000 төгрөгийг нь шилжүүлээд үлдэгдэл 3.000.000 төгрөгөө бол тус өдрөө 12 цагийн үед шилжүүлж өгсөн...” /хх.1.167/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байтал манай ээжийн төрсөн дүү Д.Рэнцэнхорлоо эгч над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан нийт 6.500.000 төгрөгөө Б.******* гэх хүний ХААН банкны 5021441026 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг гурав дахь нь 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр 14 цагийн үед 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 6.500.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн...” /хх.1.171/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 8.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоогийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл миний сүүлд нь Д.Рэнцэнхорлоо нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 8.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн...” /хх.1.175/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд Б.*******энд-Амрын яллагдагчаар өгсөн: “... Би анх 2019 оны 09 дүгээр сард таксинд явж байгаад Б.Бат-Эрдэнэтэй танилцаж байсан бөгөөд би Б.Бат-Эрдэнэ гэх залууд хандаж “*******ашинууд хямдхан төрийн өмчийн үйлчилгээний газраас актад гарч байгаа юм байна та сонирхох уу” гэж хэлэхэд Б.Бат-Эрдэнэ нь “би сонирхъё” гэж хэлсэн. Тэгээд би “зуучлан авч өгнө” гэж хэлснээр ерөнхийдөө над руу мөнгө төгрөгөө шилжүүлж эхэлсэн. Би өөрийн ХААН банкны 5021441026 дугаарын дансаар мөнгө шилжүүлэн авч байсан. Тэгээд би нэмж Б.Бат-Эрдэнэд “за ах ажил чинь болчихлоо “гэж худал хэлж нэмж мөнгө авсаар байсан юм. Ингэж явсаар хэд хэдэн гүйлгээгээр нийт 20.000.000 орчим төгрөг шилжүүлэн авсан. Үүнээс хойш ахин нэмж мөнгө төгрөг аваагүй 5 орчим сая төгрөгийг Б.Бат-Эрдэнэд буцааж өгсөн байгаа. Үлдэгдэл хохирлоо барагдуулах болно... 2019 оны 04 дүгээр сард нэг онлайнаар бараа захиалга авч худалддаг газарт ажиллаж байгаад өрөнд орсон. Энэ өрөө дарахаар хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсээр байгаад өрөө бүр их болгочихсон. Ингэж явахдаа нэг олон нийтийн газарт танихгүй хүмүүсийн “Улсын актлагдсан машинуудыг хямд үнээр худалдан авч болдог” гэж сонсоод өнгөрч байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүсээс мөнгө нэхэгдээд болохоо байгаад байхаар нь ямар ч аргагүйдээд арван жилийн багш болох Д.Рэнцэнхорлоотой утсаар “Надад төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэйгээр хямд үнээр автомашинууд гарч байгаа, энэ боломжийг хоёулаа ашиглая, та машин сонирхох уу, ингээд авсан машинуудаа таньдаг ченжээр өндөр үнээр зараад нөгөө ченжүүд нь цаашаагаа Казакстан улс руу үнэтэй зардаг юм байна лээ” гэх мэтээр ярьж итгүүлэн Д.Рэнцэнхорлоо гэх хүнээс нийтдээ 45.000.000 орчим төгрөгийг Төрийн өмчийн машиныг хямд үнээр өгнө гэж хэлж авч залилсан...” /хх.1.51-53,152-153,188-190/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Б.Бат-Эрдэнийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.12-13/,
Шүүгдэгч Б.*******энд-Амрын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.35-42,103-104/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх.1.133-143/,
Шүүгдэгч Б.*******энд-Амрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1.43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
*******өрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.******* нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн ХААН банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... Би Бын ******* гэх залуутай 2019 оны 09 дүгээр сард такси үйлчилгээнд явж байгаад танилцсан юм. Тэгээд тухайн үед Б.******* “Засгийн газрын баазаас актанд гарч байгаа машин авах уу” гэж асуухаар нь “би авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.******* “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэхээр нь би 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5021441026 тоот данс руу нийт 25 удаагийн гүйлгээгээр 20.796.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед ******* хэлэхдээ “Соната-7, Ланд-105 зэрэг машинууд актанд гарна” гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь Б.******* нь өнөөдрийг хүртэл машин авч өгсөн зүйл байхгүй, утсаар ярихад “өгч чадахгүй, цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн юм...” /хх.1.7, 14-17/ гэх мэдүүлгүүд,
*******өрдөн шалгах ажиллагаанд Б.*******энд-Амрын яллагдагчаар өгсөн: “... би Б.Бат-Эрдэнэ гэх залууд хандаж “*******ашинууд хямдхан төрийн өмчийн үйлчилгээний газраас актад гарч байгаа юм байна та сонирхох уу” гэж хэлэхэд Б.Бат-Эрдэнэ нь “би сонирхъё” гэж хэлсэн. Тэгээд би “зуучлан авч өгнө” гэж хэлснээр ерөнхийдөө над руу мөнгө төгрөгөө шилжүүлж эхэлсэн. Би өөрийн ХААН банкны 5021441026 дугаарын дансаар мөнгө шилжүүлэн авч байсан. Тэгээд би нэмж Б.Бат-Эрдэнэд “за ах ажил чинь болчихлоо “гэж худал хэлж нэмж мөнгө авсаар байсан юм. Ингэж явсаар хэд хэдэн гүйлгээгээр нийт 20.000.000 орчим төгрөг шилжүүлж авсан. Үүнээс хойш ахин нэмж мөнгө төгрөг аваагүй 5 орчим сая төгрөгийг Б.Бат-Эрдэнэд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.51-53/ зэрэг,
*******өн Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.500.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн: “... ******* залгаж “Сайн байна уу багшаа” гэж ярьснаа надад “Төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэй хэдэн автомашин актад гарахаар болсон байна, дээрх завшаан хүний амьдралд ганц л тохиох боломж шүү, та алдаж болохооргүй боломж шүү” гэхээр нь би Б.*******энд-Амраас “тэгээд ямар машин байна, миний хүү” гэхэд “Ланд-105” 8 сая төгрөгийн үнэтэй, “Соната-7” 4 сая төгрөгийн үнэтэй машинууд байна” гэж өөрөө шууд машиныхаа үнийг хэлсэн... Тэгээд надад “хэрвээ та авахаар бол Соната-7-г 2 сая төгрөг байршуул, харин Ланд 105-г авах бол 4 сая төгрөг байршуулаад авах боломжтой шүү” гэж ярихаар би “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “та маргааш 12 цагаас өмнө мөнгөө бэлдээд байршуулчих” гэсэн. *******өн намайг “танд өөр хямд машин аваад тус болчих хүн байгаа бол хэлээрэй” гэсэн. Би өөрийн нөхөр Т.Лхагвасүрэнгийн утас руу залгаж “манай шавь хямд машин байна шүү, та хямдхан аваарай” гэж хэлж байна “чамд мөнгө олох боломж байна уу” гэж асуухад “за ярья” гэж хэлээд тасалсан. Тэгсэн манай нөхөр өөрийн төрсөн дүү Лхагвадаш, хүргэн ах Ж.Ганбаатар нарт хямд машины талаар хэлсэн юм шиг байсан. Тухайн хүмүүс над руу залгаж машины талаар асуухад би “тиймээ, манай шавь хямд машин олоод өгье” гэж хэлж байна. Харин “маргааш 12 цагаас өмнө мөнгөө байршуулчих” гэхэд тухайн хүмүүс “за за” гэж мэдээлэл аваад утсаа тасалсан. Харин би өөрийн төрсөн дүү Отгонсүрэн рүү утсаар залгаж тухайн машинуудын талаар мэдээлэл өгөхөд манай дүү “би хүмүүсээс мөнгө асуугаад үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь Ганбаатар нь 4 сая төгрөг, Лхагвадашийн эхнэр Гэрэлт-Од 2 сая төгрөг зэргийг миний данс руу шилжүүлэхэд би өөрөө тухайн мөнгөн дээрээ 2 сая төгрөг нэмээд нийт 10 сая төгрөгийг Б.*******энд-Амрын ХААН банкны 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн над руу Б.******* өөрийн утсаар залгаж “машинууд чинь баталгаажсан шүү багшаа” гэж хэлээд “нийт 4 машин болох юм бол 1 сая төгрөгийн шагналтай юм байна, хоёулаа нэг Ланд 105 дундаа худалдаж авах уу” гэж ярихад “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд Б.******* “та урьдчилгаагаа олчих юм бол би бөгс мөнгөн дээр танд тусалж чадна, харин та машин авдаг хүн таних уу” гэхэд “би ямар нэг хүн танихгүй” гэж хариулахад “би ченж танина, тухайн ченжүүд Казакстан улс руу гаргаж 25 саяар зардаг юм байна лээ хоёулаа олсон мөнгөө хувааж авах талаар Б.******* ярихаар би урьдчилгаа мөнгөө өөрийн хүүхэд Долгормаагаас 4 сая төгрөг зээлж аваад тухайн мөнгийг Ланд 105-н урьдчилгаанд Б.*******энд-Амрын данс руу шилжүүлсэн. Тэгэхэд “машинууд бүгд баталгаажсан хүлээх үлдсэн шүү, 7 хоногийн дараа машинууд чинь гарна” гэж хэлээд “одоо тайван хүлээж байгаарай” гэж хэлсэн ба түүнээс хойш өдөрт нэг удаа ярьж байгаад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр над руу Б.******* залгаж “үлдэгдэл мөнгөө хийгээрэй, машин чинь гарахаар болсон шүү” гэсэн. Тэгээд би Б.*******т “надад 9 сая төгрөг байна, харин 1 сая төгрөг дутаж байна” гэхэд Б.******* “би ахаасаа 1 сая төгрөг зээл аваад зохицуулчихъя” гээд надаас 9 сая төгрөг дахин данс руугаа шилжүүлж авсан. *******өн “машин чинь маргааш гарна шүү” гэхээр нь “машинаа хаанаас авах юм бэ” гэж Б.*******энд-Амраас асуухад “Баянбүрдийн автобаз болон төрийн өмчөөс нэг бол өөр автобазаас гарна, би тань руу утсаар ярья” гэсэн. Тэгсэн маргааш над руу утсаар залгаж “Төрийн машин хурдан гарахгүй гэж байна, манай ах төрөөс гарч байгаа машин хурдан гардаггүй сар болж байгаад гардаг гэж байна” гээд манай ах маань шоолсон, тийм учраас та тайван хүлээж байгаарай, би охиныхоо нэрээр андгайлж байна” гэсэн... Би машинаа асуухад “Төрийн өмчийн машинууд хөдөө ажлаар явчихсан байна” гэж удаа дараа худлаа ярьж байснаа 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өдөр над руу дахин Б.******* залгаж “бид нартай хамт машин авах гэж байсан хүмүүс хэл ам гаргаад машинаа авахаа больчихлоо” нэг Ланд 105 гарсан шүү” гэхээр нь би дүү Ууганчимэг рүү ярьж “ийм учиртай машин байна, чи авах уу” гэхэд “наадах чинь ямар аятайхан боломж вэ, мөнгө олоод авчих юм сан” гэж хэлсэн. *******аргааш нь манай дүү 4 сая төгрөг олж өгөхөөр нь би Б.*******энд-Амрын данс руу шилжүүлсэн “за одоо баталгаажсан шүү” гэж Б.******* хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 26-ны өдөр дахин надад Б.******* худал яриад “үлдэгдэл 4 сая төгрөгөө шилжүүлээрэй” гэхээр нь би Ууганчимэг рүү утсаар ярьж “нөгөө машиныхаа 4 сая төгрөгийг шилжүүл гэж хэлж байна” гэж хэлсэн. Би Б.******* луу манай дүү Ууганчимэг автомашинаа ломбардад тавих гэхэд авахгүй байна гэсэн. “500.000 төгрөг шилжүүлчих би компанийн мөнгөнөөс үлдэгдлийг өгье” гэсэн. Дахин би дүү рүүгээ залгаж Б.*******энд-Амрын хэлснийг хэлэхэд “тэгье тэгье” гэж зөвшөөрч манай Хөвсгөлд байдаг дүү Цогтбаатар над руу залгаж “ийм сайхан боломж гарчхаад байхад надад яагаад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Би “танайхыг машинтай болохоор санаанд орсонгүй” гэж хэлсэн. Тэгээд би Б.*******энд-Амраас дахин машин байгаа эсэхийг асуухад “2 машин байна” гэж хэлэхээр нь би Цогтбаатар луу залгаж “2 машин байгаа юм байна, нийт 16 сая төгрөг гэж байна” гэж хэлэхэд шууд над руу манай дүү шилжүүлсэн юм. Би тухайн мөнгийг Б.*******энд-Амрын данс руу дахин хийж түүнээс хойш худлаа ярьсаар байгаад дахин над руу 04 дүгээр сарын 8-ны өдөр залгаж “компанийн мөнгө нэхэгдээд байна, та 2 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь манай дүү Ууганчимэг 2 сая төгрөг Б.*******энд-Амрын данс руу өөрөө шилжүүлсэн юм. Түүнээс хойш 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.******* залгаж “тогтоол шийдвэр нь гарсан эхний ээлжид машинаа авна шүү” гэж хэлээд түүнээс хойш өдөр болгон над руу ярьж “Төрийн өмч дээр машин авч байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгөөд өгөх юм байна шүү” гэж хэлсэн ба түүнээс хойш худлаа ярьж байгаад алга болсон...” /хх.1.109-110/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай бэр эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн...” /1хх-159/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнгийн “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн... /хх.1.163/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 16.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед 13.000.000 төгрөгийг нь шилжүүлээд үлдэгдэл 3.000.000 төгрөгөө бол тус өдрөө 12 цагийн үед шилжүүлж өгсөн...” /хх.1.167/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байтал манай ээжийн төрсөн дүү Д.Рэнцэнхорлоо эгч над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан нийт 6.500.000 төгрөгөө Б.******* гэх хүний ХААН банкны 5021441026 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг гурав дахь нь 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр 14 цагийн үед 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 6.500.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн...” /хх.1.171/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 8.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоогийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл миний сүүлд нь Д.Рэнцэнхорлоо нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 8.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн...” /хх.1.175/ гэх мэдүүлэг,
*******өрдөн шалгах ажиллагаанд Б.*******энд-Амрын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сард нэг онлайнаар бараа захиалга авч худалддаг газарт ажиллаж байгаад өрөнд орсон. Энэ өрөө дарахаар хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсээр байгаад өрөө бүр их болгочихсон. Ингэж явахдаа нэг олон нийтийн газарт танихгүй хүмүүсийн “Улсын актлагдсан машинуудыг хямд үнээр худалдан авч болдог” гэж сонсоод өнгөрч байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүсээс мөнгө нэхэгдээд болохоо байгаад байхаар нь ямар ч аргагүйдээд арван жилийн багш болох Д.Рэнцэнхорлоотой утсаар “Надад төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэйгээр хямд үнээр автомашинууд гарч байгаа, энэ боломжийг хоёулаа ашиглая, та машин сонирхох уу, ингээд авсан машинуудаа таньдаг ченжээр өндөр үнээр зараад нөгөө ченжүүд нь цаашаагаа Казакстан улс руу үнэтэй зардаг юм байна лээ” гэх мэтээр ярьж итгүүлэн Д.Рэнцэнхорлоо гэх хүнээс нийтдээ 45.000.000 орчим төгрөгийг Төрийн өмчийн машиныг хямд үнээр өгнө гэж хэлж авч залилсан...” /хх.1.51-53,152-153,188-190/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Б.Бат-Эрдэнийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.12-13/,
Шүүгдэгч Б.*******энд-Амрын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.35-42,103-104/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх.1.133-143/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд өөрийн болон нөхрийн ах дүү нарын 6 хүний 45.500.000 төгрөгийг *******энд-Амрын данс руу шилжүүлсэн. ******* надад “нууцын зэрэглэлтэй шүү янз бүрийн хүмүүст битгий хэлээрэй, яг найдвартай хүмүүстэй машин авч өгч байгаа” гэж хэлсэн. Би *******энд-Амраас “яагаад машин гаргаж өгөхгүй удаад байгаа юм бэ” гэхэд “цар тахлаас болоод хойшлогдоод байна“ удаа дараа хойшлуулсаар байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Уранчимэгийн өгсөн: “... *******иний хувьд 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би эхний 4.000.00 төгрөгийг 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Би тэр мөнгийг хүнээс зээлж өгсөн. Би гэртээ байхдаа Рэнцэнхорлоо эгчээс *******энд-Амрын дансыг аваад түүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******энд-Амрын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Б.******* бусдыг залилахдаа их хэмжээний хохирол учруулаагүй, хоёр хохирогчийн хохирлыг тус бүрд нь үлэмж хэмжээгээр тооцох ёстой учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... 4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2.“үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэргийн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдлийн хохирлыг үйлдэл, эс үйлдэл тус бүрийн хохирлын хэмжээгээр бус, нийт хохирлын хэмжээгээр тооцож зүйлчлэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.*******энд-Амрын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
*******өн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******энд-Амрыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулсан” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн шатанд шүүгдэгч Б.******* хохирогч Б.Бат-Эрдэнийн 20.796.000 төгрөгийг, хохирогч Д.Рэнцэнхорлоогийн 25.500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд үлдэх 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.*******энд-Амрын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.*******т хорих ялын доод хэмжээг оногдуулахыг улсын яллагч, торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг улмаас бусдад учруулсан хохирлоо гүйцэд нөхөн төлж барагдуулаагүй, хор уршгийг арилгаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******энд-Амрыг уг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байна.
Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бын *******ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.******* урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бат-Эрдэнийн 20.796.000 төгрөгийг, хохирогч Д.Рэнцэнхорлоогийн 25.500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******энд-Амраас 20.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Рэнцэнхорлоод олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР