Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01895

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Н*******, Д.Б******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 402 837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О.Н*******, Д.Б******* нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 12 402 837 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017.10.25-аас 28-ны хооронд 500 000 төгрөг, 2017.11.28-нд 500 000 төгрөг, 2017.12 28-нд 500 000 төгрөг, 2018.01.28-нд 800 000 төгрөг, 2018.02.28-нд 800 000 төгрөг, 2018.03.28-нд 800 000 төгрөг, 2018.04.28-нд 800 000 төгрөг, 2018.05.28-нд 800 000 төгрөг, 2018.06.28-нд 800 000 төгрөг, 2018.07.28-нд 800 000 төгрөг, 2018.08.28-нд 1 000 000 төгрөг, 2018.09.28-нд 1 000 000 төгрөг, 2018.10.28-нд  1 000 000 төгрөг, 2018.11.28-нд 1 000 000 төгрөг, 2018.12.28-нд 1 309 837,09 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 106 574 төгрөгийг хариуцагч О.Н*******, Д.Б******* нараас, 106 574 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

         4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА