Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/474

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч М.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тарав хамба М-ны Л-д холбогдох эрүүгийн 1905008320398 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08- ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Л-н өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ байх үед манай найз С-  ирээд миний автомашиныг аваад явсан. Тэгээд ^ орой 18 цаг өнгөрч байхад буцаагаад миний автомашиныг манай ажил дээр авчирч өгсөн. Тэгээд С-  бид хоёр гадаа гараад дэлгүүрээс нэг шил архи аваад миний автомашинд сууж байгаад нэг шил архиа хувааж уусан. Тэгээд манай эхнэр бид хоёрыг архиа хувааж ууж байхад ирж аваад тэндээс холдоогүй дахиж дэлгүүр орж нэг шил архи аваад хувааж уусан. Тэгээд архиа ууж байх үед С-  нэг найз руугаа яриад хороололд уулзахаар болоод 10-р хорооллын тэнд нэг пабад орсон. Харин манай эхнэр автомашинаа унаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд С-  бид хоёр нөгөө найзтай нь уулзаад тэр пабад нь ороод нэг шил архи авсан. Харин тэрнээс нь нилээн хувааж ууж байгаад С- ын утсыг ширээ нь дээрээс нь аваад гарсан. Тухайн үед С-  бие засах гээд явсан гэж байсан. Тэгээд би С- ын гар утсыг аваад ийш тийш нь залгасан. Би тухайн үед хүмүүстэй бол яриагүй нэг мэдсэн чинь би таксинд суугаад явж байсан. Тэгээд би нэг санахнээ ТҮЦ-нээс тамхи аваад зогсож байсан. Тэгээд би буцаж таксиндаа суугаад явж байтал С-  над руу буюу өөрийнхөө гар утас руу залгасан. Тэгээд би утсыг нь автал С-  надад чи хөгшнийхөө гар утсыг авсан байна. Одоо аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо хол явж байна маргааш уулзаад өгчихье гэж хэлсэн. Тэгээд би тэр таксинд офицер дээр бууна гэж хэлэхэд намайг Улаанхуарангийн зам дээр буулгасан. Тэгээд би тэндээсээ офицер луу алхаж явж байгаад дахиад нэг таксинд суусан. Би тэр таксины улсын дугаарыг нь бол санахгүй байна. Тэр таксинд суугаад Ургах наран хороололд гэртээ харьсан. Тэгээд би гэрийнхээ үүдэнд ирээд хэд болсон гэхэд 15 000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр таксины жолоочид одоо надад бэлэн мөнгө алга байна гар утас байна гээд С- ын гар утсыг өгсөн. Тэгээд би тэр таксины жолоочид маргааш Их орд худалдааны төв дээр ирээд утсаа өгөөд мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд би тэр үедээ утасны дугаарыг нь авч бол чадаагүй. Тэгээд би гэртээ ороод унтчихсан. Тэгээд маргааш нь С-  манай охины утас руу залгаад ярьсан. Одоо тэр гар утас нь надад бол байхгүй. Би тэр гар утсыг нь таксины мөнгөнд өгөөд явуулчихсан юм. Тэр гар утасны ард нь хаан банкны карт нь байсан гэсэн. Би тэрийг нь бол мэдэхгүй байгаа. Хохиролд 506 000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Ц.С- ын өгсөн: Би 2019 оны 01-р сарын 19-ны өдөр 17 цагийн үед найз Л-д зээлүүлсэн 500 000 төгрөгөө авах гээд ажил дээр нь очсон. Тэгээд ажил дээр нь очиж мөнгөө авчхаад Л тай машин дотор нь нэг шил архи уусан би ууж байхдаа Бат-эрдэнэ гээд найзтайгаа утсаар яриад 10-р хороололд уулзахаар болсон. Тэгтэл Л гийн эхнэр нь хүрээд ирсэн. Тэгээд машинтай бид 3 10-р хорооллын хойд талын автобусны буудлын ард талд пабад Бат-Эрдэнэ дээр очсон. Тэгээд тэндээ архи авч уугаад сууж байтал миний ширээн дээр байсан гар утас байхгүй болчихсон. Тэгээд найз Бат-эрдэнээс асуусан чинь танай найз чинь утсаар чинь яриад байх шиг байсан гэхээр нь би өөрийнхөө утсыг хайгаад Бат-эрдэнийн утаснаас залгасан чинь Л  миний утсыг авсан. Тэгэхээр нь чи хаана байна миний утсыг авчирч өг гэсэн чинь маргааш аваачаад өгье би харьж явна гэж хэлсэн. Тэгээд өглөө нь өөрийнхөө дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би Л-н эхнэрийн 99240222 гэсэн дугаар луу нь залгасан чинь Л  авсан. Тэгэхээр нь би утас яасан бэ гэж асуусан чинь би утсыг чинь таксинд өгчихсөн таксины жолоочоос аваад өгье гэж хэлээд утсаа тасалчихсан.Тэгээд би өдөр хөдөө ажил руугаа явах гээд яараад байсан болохоор дахиж залгаад тэр таксины жолоочийн дугаараа өгчих би өөрөө авчихья гэж хэлсэн чинь Л  би тэр таксины жолоочийн дугаарыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш би Л  руу залгасан чинь эхнэр нь аваад 99240237 дугаар дээр байгаа гэхээр нь залгахад чи ажил руугаа явж бай би араас чинь утас олоод явуулья гэж хэлсэн. Тэгээд би Өмнөговь аймагт ажил дээрээ ирээд бараг 7 хоног болсон. Тэгээд залгахаар Л  ерөөсөө утсаа авдаггүй, эхнэр нь аваад хэл амаар доромжпоод байсан гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Г.Б-н өгсөн: 2019 оны 01-р сарын 19-ны орой 20 цагийн үед над руу С-  өөрийнхөө 88017080 дугаараас залгаад би Өмнөговь аймгаас ирчихсэн байна уулзах уу гэхээр нь манай гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн чинь удалгүй ирчихлээ гээд ярьсан. Тэгээд гараад очсон чинь машин дотор С-  нэг залуутай согтуу байсан урд талд нь нэг эмэгтэй жолоо барьчихсан байсан. Тэгээд тэр найзтайгаа намайг танилцуулаад байсан. Тэгээд С-  машин дотроо архи хундагалж өгөх гээд байсан чинь С- ын найзых нь эхнэр нь би гэртээ 2 жоохон хүүхэд үлдээчихсэн байгаа гэхээр нь би ойрхон паабад ороод сууж байя чи эргэж ирэх юм уу гэж тэр эмэгтэйгээс асуусан чинь ярья гээд бид 3-ыг буулгачхаад явсан. Тэгээд бид 3 нэг байрны доод хажууд пааб байхаар нь орж суусан. Паабад ороод би 1 шил архи, 3 шил пиво захисан. ...паабаас гараад тэр залуу би түцнээс тамхи авлаа гээд автобусны буудал руу явж байгаад гэнэт хурдтай хүмүүсийн дундуур сүлжээд гүйгээд алга болсон. Тэгээд буцаад орсон чинь С-  миний утас хаана байна гэхээр нь юу яриад байгаа юм найз чинь чиний утсаар яриад байсан биз дээ гэж хэлсэн чинь миний утсаар өөрийнхөө утас руу залгаад миний утсыг авчирч өг гээд яриад байсан тэгсэн тэр залуу ирээгүй. Тэгээд удалгүй манай найзууд нэмж ирээд ууж байгаад салцгаасан. Маргааш орой С-  19 цагийн үед над руу өөрийнхөө утсаар залгаад миний утас, банкны карт байхгүй байна гэж ярьсан тэгэхээр нь танай найз авч явсан та 2 хоорондоо яриад байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд С-  над руу 2,3 хоног залгаад байсан манай найз дээр очоод өгөөч миний утсыг авахгүй байна. Авгай нь над руу янз бүрийн мессеж бичээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай байна завгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Ургах наран хорооллын тийшээ ажилд гарахаар болоод тийшээ явж байсан чинь С-  залгаад наана чинь гэр нь байдаг юм гээд яриад байсан. Тэгээд би С- аар гэрийг нь заалгаж байгаад очоод хаалгыг нь тогшсон чинь нөгөө шар залуу гарч ирээд юу болсон бэ гэхээр нь чамтай С-  утсаар ярина гэнэ гээд утсаа өгсөн. Тэгээд тэр 2 утсаар яриад байсан. Тэгсэн чинь нөгөө залуугийн эхнэр нь гарч ирээд чи дээр манай нөхрийг уруу татаж архи уулгасан гээд хэрүүл хийгээд байсан гэх мэдүүлэг/хх 14-15/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Оатпо” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 507 000 /таван зуун долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээ /хх 20-21/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор үршгийн талаар:

Шүүгдэгч М.Л- нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах йеер нэртэй паабад үйлчлүүлж байхдаа иргэн Ц.С- ын 1РИопе 6 загварын гар утсыг хууль бусаар авч 441 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Хохирогч Ц.С-  учирсан хохирлоо биет байдлаар хүлээн авсан болох нь шүүгдэгч М.Л гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Л- нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эруугийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч М.Л- нь хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагч шүүгдэгч М.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал оруулсныг,

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1905008320398 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т М-ы Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Л д хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч М.Л гийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Л- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй

 

  1. Шүүгдэгч М.Л гийн тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

б.Эрүүгийн 1905008320398 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Т.БАТЖАРГАЛ