Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0321 |
Огноо | 2014-08-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2014/0321
Н.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.С-н нэхэмжлэлтэй, Говь-Сүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Говь-Сүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0006741 дугаартай гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шивээговь сумын 1-р баг 7-р байрны 66 тоот орон сууцыг анх Д.Ч-н хүсэлт, аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор олгогдсон гэрчилгээ, бусад материалыг үндэслэн түүний гэр бүлийн гишүүдийн хамт 7 хүний өмчлөлд 1996 онд бүртгэсэн байна. 2002 оны М.Ө-н гаргасан мэдүүлэг, орон сууц худалдах худалдан авах гэрээ зэргийг үндэслэн М.Ө-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгосон. Уг бүртгэлийг бүртгэхдээ бүртгэгч алдаа гарган огноог нь буруу бичсэн. Гэвч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох алдаа биш. Тиймээс бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...тухайн орон сууцыг миний аав талийгаач Д.Ч-с худалдан авч байсан. Дараа нь Н.Г-д
Н.Г, Г гэж хүнд зарсан. Уг байрны баримт бичиг дээр миний гарын үсгийг дуурайлган бичсэн байсан. Өөр энэ асуудлаар мэдэх зүйл байхгүй.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 11 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говь-Сүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0006741 дүгээр гэрчилгээг олгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 06-р сарын 12-ны дугаар 04 шийдвэрт нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Говь-Сүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0006741 дүгээр гэрчилгээг олгосон бүртгэлийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэснийг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Н.С-н 2014 оны 04-р сарын 11-нд гаргасан нэхэмжлэлд 2008 оны 08-р сарын 21-ны өдрийн 0006741 тоот гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Уг нэхэмжлэлд зааснаар 2008 оны 08-р сарын 21-ны бүртгэлээр 0006741 тоот гэрчилгээ олгосон бүртгэл байхгүй, шүүх үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүсэлт гаргаагүй болохыг анхаарна уу.
Шийдвэрт зөвхөн 2002 оны 08-р сарын 21-ны өдрийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгохоор заасан нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Манжир овогтой Өлзийбаатараас Ч-н Г-д "Бэлэглэлийн гэрээ"-ээр шилжсэн бүртгэл буюу өнөөдрийн байдлаар эцсийн өмчлөгч болох Ч.Г-н өмчлөх эрх хүчин төгөлдөр эсэх талаар тодорхой заагаагүй байна. Иймээс бүртгэлд Ч.Г-н өмчлөх эрх хэвээр хадгалагдаж байна гэж ойлгогдож байна. Хэрэв Ч.Г-н өмчлөх эрх хүчингүй гэж үзвэл уг үл хөдлөх хөрөнгө нь "Хаан банк"-ны 2013 он 10-р сарын 02-ны өдрийн 8000000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа тул бүртгэлийн хуулийн дагуу уг эх гэрчилгээг хураан авч хүчингүй болгох, эсхүл гэрчилгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох шаардлагатай болохыг анхаарна уу.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу эцсийн өмчлөгч болох Ч.Г-н хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэн анхан шатны шүүх гуравдагч этгээдээр татах ёстой байсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ойлгож байгаагаар тухайн бүртгэлийг хүчингүй болгосон нь эцсийн өмчлөгчийн эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байх тул шүүх анхны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хязгаарлагдахгүйгээр захиргааны
байгууллагын эрхийн акт хууль ёсны байхад анхаарч, сүүлчийн өмчлөгчийг гуравдагч этгээдээр шүүх үйл ажиллагаанд татан оролцуулах ёстой.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хүсэлтэй байна.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Н.С нь “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0006741 дүгээр гэрчилгээг олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, 7-р байрны 66 тоотын, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг анх эрхийн улсын бүртгэлийн 1902000175 дугаарт бүртгэж, нэхэмжлэгч Н.С-н нөхөр Д.Ч-д орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаар гэрчилгээг олгож, уг байрын хамтран өмчлөгчөөр түүний гэр бүлийн 6 гишүүнийг бүртгэж, улмаар “2002 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн өмчлөх эрхийн 0006741 дугаартай гэрчилгээг М овогтой Ө-д олгожээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн “2002 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг дээр М.Ө гарын үсэг зураагүй болохоо гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн” гэсэн тайлбарт үндэслэн, мөн “...М овогтой Ө гэх нэрээр 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үйл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргасан байхад М овогтой Ө-д 0006741 дүгээр гэрчилгээг 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6 дахь заалтад нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай
байна. Үүнд:
Маргаан бүхий орон сууцыг анх хувьчилж авахаар 1999 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говь-Сүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчоонд Д.Ч өөрөө өргөдөл гаргасан эсэхийг уг өргөдлийг хүлээн авсан гэх Д.Б-с гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулах, Д.Ч нь 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргасан эсэх, мөн эдгээр баримтууд дээр Ч гарын үсэг зурсан эсэх,
2002 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг дээр М.Ө гарын үсэг зураагүй гэх тайлбарыг нотлон тогтоох, шаардлагатай бол дээрх баримтуудад зурагдсан Д.Ч, М.Ө нарын гарын үсгийн үнэн зөвийг магадлан шинжлүүлэхээр шинжээч томилон, дүгнэлт гаргуулах зэрэг болно.
Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь “...Ц.С эгчээс билүү, түүний эгч С-с билүү нэгнээс нь нэг жижигхэн цэнхэр дэвтэр авсан”, "... эргүүлээд Г-д уг байрыг зарсан, Г-с Г гэх хүн авсан” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх ба одоогоор маргаан бүхий байранд Ч.Г амьдарч, байрны өмчлөх эрх Ч.Г-д шилжсэн, тэрээр уг байрыг барьцаалан банкнаас зээл авч, улсын бүртгэлд тэмдэглэгээ хийлгэсэн байна.
Тиймээс шүүхээс гаргах шийдвэрийн үр дагавар нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул маргаж байгаа орон сууцны одоогийн өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүхэд эрхээ хамгаалах боломжийг олгох нь зүйтэй.
Мөн тухайн үед улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан Ц.С, маргаан бүхий байрыг зарсан гэх Г нарыг шүүхэд дуудан ирүүлж, тэднээс “маргаан бүхий орон сууцны шилжилт хөдөлгөөн хэрхэн явагдсан, мөн уг байрыг эзэмших, өмчлөх эрхийн ямар бичиг баримт байсан” зэргийг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.
Говь-Сүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс, иргэн Д.Ч-д хүргүүлсэн, “Улсын бүртгэгчийн журам зөрчсөн алдаа байсан нь тогтоогдож байна. Алдаатай бичигдсэн 0006741 дугаартай гэрчилгээ нь 2005 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр өмчлөх эрх шилжсэн бүртгэлээр хураагдан, хүчингүй болж хувийн хэрэгт хадгалагдсан” тухай 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 139 тоот албан бичгийг нэхэмжлэгч нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.
Дээрх албан бичгээс үзэхэд захиргааны байгууллага өөрөө эрхийн улсын бүртгэлийн 0006741 дүгээр гэрчилгээг хүчингүй болжээ. Иймд гэрчилгээг хүчингүй болгосноор дахин бүртгэл хийсэн эсэх, мөн захиргааны байгууллага ямар үндэслэлээр маргаан бүхий гэрчилгээг хүчингүй болгосон зэргийг тодруулж, түүнтэй холбоотой
№ |
нотлох баримтыг цуглуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй байна.
Иймд, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧИД |
Э.ХАЛИУНБАЯР |
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар го