Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 91

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч С.Ариунаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Иргэдийн төлөөлөгч *******

Хохирогч *******

Шүүгдэгч Х. нарыг оролцуулан,

Гэрч ******* байлцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000039 дугаартай хэргийг 2016 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 01 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, биеийн байдал сүрьеэ өвчтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* .

Шүүгдэгч Х. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2016.08.17   ¹ 91

Хөтлөх хэрэгт 5-128 Ж.Долгормаа                                                                                                                D/disk Шийтгэх тогтоол 2016           

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бэлэн хоолон дээрээс болж хохирогч *******той маргалдсан. Тэгээд намайг ална гэхээр нь би өөрийн амиа хамгаалж хутга гаргаж ирээд хутгалсан. Би уучлалт гуйсан. Эмнэлэгт байхад нь эргэж байсан. Эмчилгээний зардалд 1410000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 9 сарын 28 29-ний өдрүүдэд манай сумын сургуулийн баяр болсон. Энэ үед би хамт амьдардаг байсан. Х. энэ үед гэртээ ганцаараа амьдарч байсан. “баяр болж байгаа юм байна гурвуулаа нэг шил архи ууя” гэж хэлээд охиноо архинд явуулсан. Ингээд архи ууж байтал Х.ын нөхөр гаднаас орж ирсэн. Мөн гаднаас орж ирээд намайг тамхинд явуулсан. Эргээд ирэхэд Х. согтсон байсан ингээд бид хоёр хэрэлдсэн. Х.ын охин нь бид нарыг “битгий гэр дотор хэрэлдээд бай, гарч хэрэлд” гэж хэлсэн. Ингээд гадаа гараад охин нь намайг бариад байж байхад Х. миний толгой руу цохихоор нь би салахын тулд Х.ыг цохисон нь үнэн. Энэ үед Х.ын хамраас цус гарсан. Би үснээс нь зулгаагаагүй, шүдний гэмтлийг ч гэсэн мэдэхгүй юм байна. Х. гэнэт гэр рүүгээ ороод гарч ирсэн байсан. Би тэрийг нь мэдээгүй, буруу хараад хамраа бариад зогсож байхад араас хутгалсан. Дахин хутгалах гэж оролдоход нь “би үхэж магадгүй шүү” гэж хэлэхэд больсон. Ингээд би эмнэлэг рүү явж оёдол тавиулсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа. надад 1410000 төгрөг өгсөн нь үнэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шийдвэрлүүлж болохыг ойлголоо гэв.

Гэрч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэг болж байхад хамт байгаагүй. Дараа нь ийм зүйл болсон талаар олж мэдсэн. Би той хамтран амьдраад олон жил болж байна. ******* нь архи уугаад *******ын гудамжаар явдаг байхад нь би өөднө татаж ханиа болгосон. Энэ бүхэн миний л буруугаас болж гарсан. Хохирогчийн бие ч муудлаа. Охин маань ч гэсэн гэмт хэрэгтэн болж байна гэв.

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн баярын үеэр би гэртээ байж байхад өглөө эмээ , аав , ээж , ах нар нийлж архи уусан. Тэгээд хэсэг хугацааны дараа бэлэн хоол өгсөнгүй гээд ах ээж тай маргалдан улмаар тэр 2 гэрээс гарсан.

Тэгээд хэсэг хугацааны дараа ах гэрт орж ирэхдээ хутгалуулсан байсан. Би ээжийг ямар хутгаар ахыг хутгалсныг мэдэхгүй байна. Тухайн үед ахад зодуулснаас болж ээжийн шүд нь унаж, уруулаас нь цус гарсан байсан. Тухайн үед эмээ , аав нар согтуу унтаж байсан байх. Би одоо тэр үед болсон зүйлийг бараг л мартсан байна гэжээ. /хх-ийн 55-56/,

    -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

   - Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 16/

   - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/

   - Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 29-34/

   - Гэрч М.ийн мэдүүлэг /хх-ийн 38-42/

   - Гэрч мэдүүлэг /хх-ийн 43-44/

   - Гэрч мэдүүлэг /хх-ийн 45-46/

   - Гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 47-50/

   - Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 51-52/

   - Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 53-54/

   - Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 55-56/

   - Х.ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-98/

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174/

   - Өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 106-149/

    -Шинжээчийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 79/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Х. нь согтуурсан үедээ 2015 оны 09 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт буюу өөрийн гэртээ *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

    Үүнд: Хохирогч ******* /хх-ийн 29-34/, гэрч М. /хх-ийн 38-42/,   /хх-ийн 43-44/, /хх-ийн 45-46/, Б. /хх-ийн 47-50/, /хх-ийн 55-56/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 51-52/, /хх-ийн 53-54/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 54 тоот актын "*******ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх, уг шархны улмаас цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид биеийн эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 79/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

    Шүүгдэгч Х.******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Шүүгдэгч Х. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

    Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал /эрүүл мэндийн хувьд сүрьеэ өвчтэй/ зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 1338200 төгрөгийн зардал /хавсаргасан баримтын үнийн дүн 706600 төгрөг/ нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч “мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1410000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрч одоо нэхэмжлэх зүйлгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ” гэжээ.   

   Иймд шүүгдэгч Х.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй тул түүний эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

    Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х.ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг  жирийн  дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Ялтан Х. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Х.ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Х.ын эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Х.ын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ                           Ж.ДОЛГОРМАА                                                                

                                ШҮҮГЧИД                              Ү.ОДГЭРЭЛ                              

                                                                               Б.ЭНХБААТАР