| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж Намжилцэрэнгийн Дэлгэрмаа Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Бямбадоржийн Батмөнх Шүүгдэгчийн өмгөөлөгч Борхүүгийн Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батмөнхөд холбогдох 2123001080151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Орхон аймаг БаянӨндөр сум 22 дугаар баг Толгод 1 дүгээр гудамж 21 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбадоржийн Батмөнх, /Регистрийн дугаар: ИЭ85100274/
Шүүгдэгч Б.Батмөнх нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Ажилчдын хэсгийн 1-6 тоотод байх хохирогч Ш.Чибишийн орон байранд нэвтэрч 14 завхай мөнгөн хэрэглэлтэй, давхар булигааран гөлөмтэй, төмөр дөрөө бүхий морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Чибишид 8.500.000 /Найман сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Бямбадоржийн Батмөнх нь 2021 оны 08 дугаар сарын 27-ноос 28шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Ажилчдын хэсгийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ш.Чибишийн орон байранд нэвтэрч 14 завхай мөнгөн хэрэглэлтэй, давхар булигааран гөлөмтэй, төмөр дөрөө бүхий морины эмээлийг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Эмээлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ш.Чибишийн “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед гэртээ охин Нансалмааг хүргэж өгөөд хашааны үүднээс ...буцаад явсан. ...зээ охин араас утасдаад байшинд байсан таны эмээл алга болсон байна гэж хэлэхээр нь буцаж гэртээ ирсэн. ...Нансалмаагийн ярьснаар хашааны хаалга дутуу түгжигдсэн, байшингийн дотор хаалга онгорхой, үүдний тамбарын хаалга цоожтой байсан. Гэртээ ороход таны эмээл алга болсон байна цагдаад дуудлага өгсөн. ...Төмөр хар дөрөөтэй, хээтэй, давхар булигааран ногоон өнгийн шинэ гөлөм, 14 завхайтай, 6 завхай нь их том улаан эмжээртэй, цагаан өнгийн эсгий тохомтой, сураар сүлжсэн шинэ даруулган оломтой, адуун дээр огт тохож байгаагүй, 10 салаа гөлөмтэйгөө чацуу урт ганзагатай эмээл байсан. ...алдсан эмээлийг буцаан өгсөн гомдол, санал алга...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Нансалмаагийн “... Өнөөдөр би арлын ногооны талбайгаасаа гэртээ иртэл манай гэрийн хойморт тохоотой байсан, манай өвөөгийн эмээл алга болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Алдагдсан эмээлийг үүрч явсан талаар мэдүүлсэн гэрч Т.Дэлгэрсайханы “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гараад таксинд явж байхад цайвардуу цэнхэр гандмал дээлтэй эмээл үүрсэн эрэгтэй хүн 07-08 цагийн хооронд Улиастай захын урд байх хар зам дагуу явж байгаад таарсан. Тэр хүн доошоо уруудаад ногоо хашааны чиглэлд явж байсан. Ахиад ногооны хашаанд байх “Дал” колонкийн урд байдаг жижиг модон гүүрээр даваад хүн буулгаж өгөөд явж байхад жижиг модон гүүрний тэнд байх шороон далангийн урд талд эмээлээ дэрлээд унтаж байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Эхлэлтийн “... 2021 оны 08 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гараад спорт хорооны замын урд байх байрны буланд баруун тийш харсан дэлгүүрийн урд алхаж явахад гандсан саарал өнгийн дээлтэй, хар малгайтай, хар өнгийн бакал гуталтай, эрэгтэй хүн эмээл үүрээд явж байхтай таарсан. ...үүрч явсан эмээл нь адуун дээр тохож байгаагүй бололтой шинэвтэр эмээл байсан...” гэсэн мэдүүлгээр, Хулгайд алдагдсан эмээлийг худалдан авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Лхүндэвийн “...Тухайн өдөр гэртээ байж байхад манай эхнэр Пүрэвсүрэн над руу утасдаад манай цайны газрын гадаа нэг танихгүй залуу эмээл зарна гээд явж байна, чи үзээч гэхээр нь би ирэхэд эмээл үүрсэн залуу зогсож байсан. Би тэр залуутай уулзаад чи хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухад 500 мянган төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь мөнгийг нь бэлнээр өгөөд авсан. Ногоон өнгийн хээтэй булигааран гөлөмтэй, даруулган оломтой, төмөр дөрөөтэй, 10 ганзагатай, улаан өнгийн даавуугаар эмжсэн эсгий тохомтой, эмээлийн модыг шар өнгийн будгаар будсан, эмээлийн оломцогийг хүрэн хар өнгийн савхиар хийсэн шинэ цагийн 14 ширхэг завхайтай эмээл худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн гутлын мөр нь шүүгдэгч Б.Батмөнхийн өмсөж явсан гутлын улны мөр /хээтэй/ тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000000041 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны мөрийн гэрэл зургийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийн урт 27 см, өргөн нь 10 см хэмжээтэй, хүний баруун хөлний гутлын мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь иргэн Бямбадоржийн Батмөнхөөс хураан авсан баруун хөлний гутлын ултай тохирч байна. Ерөнхий болох хувийн онцлог шинж тэмдэгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлт, болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх гэрчүүд, хохирогч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Б.Батмөнх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж 2021 оны 08 дүгээр сарын 27-ноос-28-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Ажилчдын хэсгийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ш.Чибишийн орон байранд нэвтэрч 14 завхай мөнгөн хэрэглэлтэй, давхар булигааран гөлөмтэй, төмөр дөрөө бүхий морины эмээлийг хулгайлж 8500000 төгрөгийн хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Чибишид 8.500.000 /Найман сая таван зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан ба уг үнэлгээ бүхий алдагдсан эмээлийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Иргэний нэхэмжлэгч Д.Лхүндэвт учруулсан 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. %1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Батмөнхөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогч Ш.Чибишид гэмт хэргийн улмаас учруулхохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Батмөнх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбадоржийн Батмөнхийг Монгол Улсын Эрүүгхуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 д хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Батмөнхөд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хувийн авбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Б.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА