| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
2021 07 29 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А,
Хяналтын прокурор М.Мэндбаяр /цахимаар/
Хохирогч Б.Г, Л.Ц ,Ч.М, Ш.Мийн хууль ёсны төлөөлөгч П.О
Гэрч Э.Ц/цахимаар/,
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс
шүүгдэгч Р.Д, түүний өмгөөлөгч М.Э
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.Ариунболд
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяр нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У, Боржигон овогт Л. Б, Б.У, Р.Д, А.Б нарт холбогдох эрүүгийн 2040000170010 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б У.
Монгол Улсын иргэн, Л.Б
Монгол Улсын иргэн, Б.У.
Монгол Улсын иргэн, Р.Д
Монгол Улсын иргэн, А.Б. /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.У, Б.У, Л.Б нар нь бүлэглэн Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикл, Л.Бн цагаан өнгийн Трак маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төв гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Гын бэлчээрт байсан хээр азаргатай 19 адууг авч 20.600.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын малчин Жы шуурганд алдсан алдуул 3 үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, алдуул мал завшсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б нар нь бүлэглэн Р.Дийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг, “Хөх хад” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.Мын бэлчээрт байсан 9 адууг авч, 8.400.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн Л.Бн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Бухын толгой” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин Г.Сын бэлчээрт байсан халиун азаргатай 9 адууг авч, 7.450.000 төгрөгийн буюу хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.У нь өөрийн эзэмшлийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Сайр” гэх газраас малчин Ч.Мийн бэлчээрт байсан 4 үхрийг авч, 2.350.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн Л.Бн 29-60 УБЕ улсын дугаартай шар өнгийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газраас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Л.Цын бэлчээрт байсан 22 адууг авч, 19.300.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Р.Д нь өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын тус сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин М.Эы бэлчээрт байсан 2 адууг авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Б.У, Б.У нар нь бүлэглэн Б.Угийн эзэмшлийн “Sаnуа " маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг “Цамба цагаан” гэх газраас тус сумын 6 дугаар багийн малчин З.Лийн бэлчээрт байсан 4 үхрийг авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн Л.Бн эзэмшлийн 29-60 УБЕ улсын дугаартай шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэл, Б.Угийн эзэмшлийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Галшар сумын 05 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 10 адууг авч, 6.650.000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Б.У, Б.У, Л.Б нар нь бүлэглэн Л.Бн ногоон өнгийн портер маркийн машин, Б.Угийн эзэмшлийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.Мийн бэлчээрт байсан 20 адууг авч, 15.400.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Б.У нь өөрийн эзэмшлийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2019 оны 06 сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Сайр” гэх газраас малчин А.Аийн бэлчээрт байсан 5 үхрийг хулгайлж, 3.800.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Р.Д нь өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшарын сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин Ч.Мийн бэлчээрт байсан 6 адууг авч, 4.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн Л.Бн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Угийн эзэмшлийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын 05 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 9 адууг авч, 6.300.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч А.Б нь өөрийн эзэмшлийн ногоон өнгийн супер “Веnnеу" маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, “Дунд баян" гэх газраас малчин М.Агийн бэлчээрт байсан 4 адууг авч, 3.900.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч А.Б нь өөрийн эзэмшлийн ногоон өнгийн супер Веnnеу маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж 2019 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, “Дунд баян” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 5 тооны адууг авч, 4.650.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллах дүгнэлтэд дурдагдсан 9 удаагийн үйлдлээс Д.Мийн 9 адуу хулгайлсан , дээрээс нь 10 адуу хулгайлсан гэж 2 удаа давтан бичигдэж орсон. Мөн 4 үхэр хулгайлсан үйлдэл бас 2 удаа давтан орсон. Үүнээс нэг нь А.Аийн үхэр хулгайлсан үйлдлийг Ч.Мийн 4 үхэр хулгайлсан гэж ялласан. Би Л.Бд 5 үхэр аваачиж өгөөд 1 үхрийг нь хашаа давуулаад алдсан. Эдгээрийг ойлгохгүй байна. Би эхлээд Ч.М, А.А хоёрын хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй байгаа 4 үхрийг “Сайр” гэх газраас Л.Б, А гэх хүнтэй хамт ирээд миний 2 үрээний хамт авч явсан гэж мэдүүлсэн тэр мэдүүлгээр явж байгаа гэж бодож байтал яллах дүгнэлттэйгээ танилцахад Ч.Мийн нэг, А.Аийн бас нэг,ингээд хоёр үхэр авсан гэж бичигдсэн байна. Бусад үйлдлүүдийн тухайд маргаж байгаа зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна. Би З.Лийн 4 үхэр, Ж.Жгийн 3 үхэр, Г.Сын 9 адууны хохирлыг төлсөн. Үлдэгдэл хохирлыг төлнө.Сын 9 адуу, Цын 22 адууны үйлдэл Бд хамааралгүй, би өөрөө авч Бд өгсөн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Б.У мал зарна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би очиж авсан. Харин 19 тооны мал хулгайлсан тухай асуудлыг мэдсэн. Бусад малыг хулгайлсан гэж мэдээгүй. Б.У өөрөө бичиг баримтаа бүрдүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 4 удаагийн мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс тогтоосны дагуу хохирол төлбөрийг төлнө” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Р.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ч.Мийн 6 адуу, М.Эы 2 адуу хулгайлсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. М.Мын 9 адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдлийн тухайд Б.У намайг өөрийн эзэмшлийн дансгүй болохоор өөрийнх нь дансанд мөнгө хийж авсан гэж мэдүүлсэн байсан. Би өөрийн эзэмшлийн хэд хэдэн данстай, Б.Уын дансаар мөнгө шилжүүлж авсан зүйл байхгүй. Б.Утай хамт явсан нь үнэн ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.М, А.А нарын малыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. М.Мын 9 тооны адуу хулгайлсан үйлдлийн тухайд миний оролцоо байхгүй. Хохирол төлбөрт 2.800.000 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 19 тооны адууг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр алдсан. 2019 оноос 2020 он шилжих жил цагдаагийн байгууллагаас таны адуу олдлоо гэж ярьсан. 20 тооны адууны үнэлгээ нь нийт 20.600.000 төгрөгөөр үнэлсэн байсан, одоогоор хохирол төлөгдсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх 2016 оны сүүл, 2017 оны эхэн үед Хэнтий аймгийн Галшар сумын төвөөс зүүн урагш байрлах баруун булгийн эхээр Булхын уул гэх газраас 22 тооны адуу алдаж, үүнээс 8 тооны адууг олоогүй. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Өөрөө хохирол төлбөрөө тооцоогүй. Үнэлгээнд заасан төлбөрийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 онд үхэр, адуу алдсан. Р.Д надад 6 адууны хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би нийт 12 тооны адуу алдсан. 6 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд 6 тооны адуу хулгайлсан үйлдлээ яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Б.У надад 4 үхрийн төлбөрийг төлж барагдуулаагүй, Би аймгийн алдарт уяач С гэх хүнээс цагаан саарал зүсмийн үрээ худалдаж авсан. Миний адууг хулгайлсан хулгайч, махыг худалдаж авсан ченж байна. Ямар зүсмийн адуу хэрэглэсэн талаар яагаад ярьж болохгүй байгаа юм. Ченж гэх залуу дандаа хулгайн мал худалдаж авдаг. Адуугаа эрж яваад айлд хоноход таньдаг айл олон байна гээд инээгээд, хөхрөөд сууж байсан хүүхэн байсан. Э.Ц гэх хүнийг барьж, хорьж зургийг нь авч яагаад болохгүй гэж. Манайхны хулгайд алдсан малыг хямдхан авдаг хүн. 2019 онд 24 тооны үхэр алдсан. 2018 онд 4 тооны үхэр алдсан. 4 тооны үхрийг Б.У хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... 6 тооны адууны төлбөрийг төлж барагдуулсан. 4 тооны үхрийн төлбөрийг төлж барагдуулаагүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ш.Мийн хууль ёсны төлөөлөгч П.Огын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 30-31-нийг шилжих шөнө 20 тооны адуунаас 6 тооны унагыг үлдээж, 14 тооны адууг хулгайд алдсан. Одоог хүртэл ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Манай гүүнүүд хээлтэй бүдүүн гүүнүүд байсан, хохирол төлбөр барагдуулсан зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай намаржаа Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн хил залгааны зааг буюу баруун Булаг гэх газар намарждаг юм. Уг намаржаанд намаржиж байх үед буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ногоон хээр азарга, цагаан будан морь, зээрд морь, цагаан толгойтой хээр алаг морь, хойд хөл цагаан хүрэн халзан морь, жижиг сартай хар морь, зээрд хязаалан үрээ, хонгор хязаалан үрээ, хар будан гүү, хар ногоон гүү, зээрд гүү, жижиг сартай цагаан хонгор гүү, хамар цагаан хонгор гүү, хүрэн шүдлэн байдас, хээр шүдлэн үрээ, эр хар даага, эр хүрэн будан даага, эр хээр даага, хамар цагаан охин хонгор даага нийт 19 тооны адуугаа алдсан. Тэгээд би өөрийн мотоциклтой, дүү Цэрэнбат өөрийн машинтай Галшар сумын урдуур, зүүн хэсгээр, Дорноговь аймгийн Иххэт сумын баруун талаар, Дэлгэрэх сумын баруун талаар, хойгуур, урдуур, Алтанширээ сумын зүүн хэсгээр, С аймгийн Түвшинширээ сумын зүүн талаар эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг ажиггүй алга болсон. Сэжигтэй зүйл гэвэл Хэнтий аймгийн Галшар сумын нутагт оршин суух уруул уртаа хочит Бийн У тухайн үед олон тооны адуу зарсан талаар нутгийн иргэд ярьж байсан...Алдагдсан адуунаас хурдан морь болох цагаан будан морийг 8.000.000 сая төгрөгөөр, зээрд морийг 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад адуугаа тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж байна. ...Би хулгайд алдсан адуунуудын үнийг үнэлгээ гаргасны дагуу нэхэмжилж байна. Алдсан адуугаа хайж 1000 км газар явсан. Хохирлын нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 21-24, 81-р хуудас/,
Гэрч Б.Доор хохирогч Б.Гын хулгайд алдагдсан адууг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтасны 14-15-р хуудас/
Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны намар буюу 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр, хугацааг би нарийн санахгүй байна. Уруул уртаа хочит Бийн У нутгийн танил ах миний ........... гэх дугаар руу орой 22-оос 23 цагийн орчимд дугаарыг нь санахгүй байна. Жи мобайлын дугаараас залгаад “Ахдаа хэдэн адуу ачилцаад өгөөч. Зууханд хүрээд ирээч” гэхээр нь Даюун маркийн мотоциклоо жолоодоод ганцаараа Галшар сумын 1 дүгээр багийн нутаг “Зуух” гэх газарт ирэхэд Угийн өөрийнх нь хаваржаан дээр нь ногттой хээр азаргатай дотроо майлуу содон алаг морьтой олон төрлийн тамгатай зээрд морьдтой /морь, үрээ/, хонгор адуутай ,зарим адууны зүсийг нь санахгүй байна, 19 тооны адууг Батдэлгэрийн У, /Нутгийн иргэд У гэж хочилдог/, Бийн У /нутгийн иргэд Уруул уртаа гэж хочилдог/, Лхааван овогтой Б /нутгийн иргэд Ө гэж дууддаг/ нар нь хашсан байсан. Тэгээд Бн жолоодож ирсэн цагаан өнгийн ачааны /нэрийг мэдэхгүй/ том машинд У, Б, У нарын хамтаар ачиж өгөлцчихөөд би шууд сумын төвд байрлах гэр лүүгээ буцсан... Би ямар хүний адуу гэдгийг тухайн үед мэдээгүй. Адуу ачих үед Б.У, Б.У нарын адуу биш байсан. Дараа нь хүмүүс сумаар ногттой хээр азаргатай адуу хулгайд алдсан гээд сураад явж байсан. Тэгээд хулгайн адуу гэдгийг мэдсэн. ..Нутгийн хүмүүс У, Б, У нарыг нийлж хулгай хийгээд байна гэж ярьдаг байсан. Би энэ адууг ачилцсанаас хойш нийлж хулгай хийдэг гэдгийг мэдсэн..." гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 29-31-р хуудас/,
Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгийн Г гэх хүн 2018 оны 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр 19 тооны адуу алдчихлаа гээд хайгаад явж байсан. ..Хээр азаргатай 19 тооны адуун дотор наадамд айраг, түрүү авсан будан морь, зээрд морь 2 байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 36-37-р хуудас/,
Гэрч Л.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг удаа У, Д, У нар миний машинд 15 тооны адуу ачиж байсан санагдаж байна. Тухайн үед юу гэж хэлээд надад өгч байсныг нь санахгүй байна. Галшар сумын 1 дүгээр баг, “Зуухан хөндий” гэх газар байх айлын хашаанд адуунуудаа хашсан байсан. Миний машинд ачсан адуунуудыг Улаанбаатар хот руу оруулж борлуулж байсан байх, мөнгийг нь яаснаа мэдэхгүй байна. Би урд нь 3 удаа осолд орж хагалгаанд орж байсан болохоор юмаа мартдаг болсон. Энэ асуудлыг сайн санахгүй байна. ..У надаас ангийнхаа уулзалт гээд мөнгө зээлж байсан. Хүүхэд нь оюутан боллоо гээд мөнгө зээлж байсан санагдаж байна. ..Миний машинд амьдаараа 19 тооны адуу багтахгүй, 15 тооны адуу ачиж байсан санагдаж байна..." гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 82-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Б.Гын хулгайд алдагдсан 19 тооны адууг 20.600.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 1-р хавтасны 39-40-р хуудас/,
Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн “SАИҮА” маркийн шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, мотоциклийг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтасны 74-76, 83-84-р хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн бугуйлыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /ХХ-ийн 1-р хавтасны 80-р хуудас/Утасны дэлгэрэнгүй лавлагаагаар Л.Б, Б.У нарын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ярьсан ярианы лавлагаа /ХХ-ийн 1-р хавтасны 104-115-р хуудас/,
Яллагдагч Б.Угийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд /7- р хавтасны 161-167, 237-238-р хуудас/,
Хохирогч Э.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Галшар сумын 2 дугаар багийн “Улаан толгой” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын эхээр шуурганд 6 тооны үхэр алдаад Галшар сумын 4 дүгээр багийн “Бичигтийн уурхайн” баруун урд доороос 3 тооны үхрийг олж авсан. Үлдсэн 3 тооны бярууг эрэл, сурал болж хайсан боловч олдоогүй тул эрлээ зогсоосон. ..Манай алдсан 3 тооны үхэр нь улаан халзан охин бяруу, хүрэн халзан эр бяруу, хүрэн эр бяруу байсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ. ..Би алдсан 3 тооны үхрээ хүлээн авсан, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 184-186, 204-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Э.Жы алдуул 3 үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 192-р хуудас/,
Хохирогч М.Мын “...Тухайн үед манай аав С.М нь над руу залгаж “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Галшар сумын 5 дугаар баг, “Хөх хад" гэх газраас чиний эзэмшлийн 9 тооны морьд алга болчихлоо. Эрээд олохгүй байна гэж хэлсэн. ..Манай өвөлжөө нь Галшар сумаас 30 км, Иххэт сумаас 30 км зайтай сумын заагт нутагладаг бөгөөд манай адуу нь Галшар сумын баруун хэсэг, Иххэт сумын зүүн хэсгээр бэлчдэг адуунууд юм. Миний алдсан 9 тооны адуунууд нь ширээтэй гал тамгатай адуунууд бөгөөд тамгагүй 2 адуу байгаа. Сартай хонгор морь 7 настай, сартай хонгор морь 6 настай, хонгор халзан морь, хар алаг морь тамгагүй, зээрд морь тамгагүй, улаан буурал морь, сартай хонгор соёолон үрээ /засаатай/, хондлой цоохор хонгор хязаалан үрээ /засаатай/, хонгор шүдлэн /засаатай/ үрээ байсан... Тухайн үед У, Д нар нь нийлээд адуу борлуулаад байна гэж нутгийн иргэд ярьж байсан. ..Алдсан 9 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Хохирлоо нэхэмжилнэ...Хулгайд алдсан малаа хайсан нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 216-219, 2-р хавтасны 52-р хуудас/,
Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ ганцаараа малаа хардаг байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Галшар сумын 5-р баг “Хөх хад” гэх газраас манай хүүгийн эзэмшлийн 9 тооны адуу алга болсон. ...Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Б.У, Д нар нь нийлж архи дарс ууж Бор-Өндөр сумын ченж Ц гэх хүүхэнд адуу мал зарж борлуулсан гэж сонсогдож байсан...” /1-р хавтасны 222-223-р хуудас/гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2019 оны 01 дүгээр сард яг хэднийг нь санахгүй байна.1 хоногийн өмнө манай хүү Б нь “1-2 хоногоос Бор-Өндрийн Ц ченж ирж адуу авна" гэж хэлчхээд яваад өгсөн бөгөөд түүний маргааш орой нь Ц гэх ченж 2 бойчинтой хамт манайд ирж унтсан. ...Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчимд Д, У нар нь улаан өнгийн мотоциклтой ирээд “Нөгөө 8-9 тооны адууг тууж ирлээ” гээд Цтой уулзаж байхад нь би гараад хониндоо явж байхад манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд байрлах гар худагт 8-9 тооны хонгор морьтой адуунууд байсан ба яг зүсэлж бол мэдэхгүй байна. ...Би хөдөө хониндоо яваад эргээд иртэл адуугаа ажиллаад дуусчхаад махаа Цгийн унаж ирсэн саарал өнгийн “Стана" маркийн машинд ачиж байсан ба манай том хүү Б нь цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд гэртээ байж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 07-08-р хуудас/,
Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш орой нь Ц гэх ченж саарал өнгийн “Стана” маркийн машинтай ирж манайд унтсан. Маргааш үдийн өмнө У, Д нар нь мотоциклтой хонгор зүсмийн голцуу адуутай 8-9 тооны адуу тууж ирээд манай гадаа Цтой хамт ирсэн 2 бойчин ажилласан ба манай ах Б нь тухайн адууг ажиллаж байхад цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд гэртээ байж байгаад тэгээд тухайн адууг ажиллаж, ачиж байхад Б Бор-Өндөр буцлаа гээд явсан... Д, У нарын тууж ирсэн адуу нь голцуу хонгор зүсмийн 8-9 адуу ажилласан..” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 11-12-р хуудас/,
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д, У нарын тууж ирсэн адууны тамгыг хараагүй. Хонгор зүсмийн голцуу 8-9 тооны адуу ажилласан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 13-14-р хуудас/,
Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Бор-Өндөр суманд байхад 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрийн хооронд өдрийг нь сайн санахгүй байна. А.Б нь мал болгож өгнө гээд бага багаар мөнгө авсаар байгаад 2 сая гаран төгрөгийн өртэй болсон байсан ба А.Б нь надад хандан “нөгөө 2 сая гаран төгрөгийн өрөнд мал хийж өгье гээд Галшар сум руу явъя” гэхээр нь би зөвшөөрөөд Бор-Өндөр сумаас цагдаа А.Бтай түүний найз Равжир гэх хүнтэй бид гурав цагаан өнгийн жижиг тэрэгтэй орой 20 цагийн орчимд Галшар сум руу гарсан. ...Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед Б.У, Р.Д нар мотоциклтой 9 тооны морь тууж ирээд надад борлуулахаар болсон ба уг адуунууд нь голцуу хонгор зүсмийн адуунууд байсан... Би Уаас авсан 9 тооны адуунуудыг бүгдийг нь ажиллуулж хиллэхэд 1 тонн гаруй болж нийт 5.000.000 сая гаруй төгрөг болсон. Тэгээд Уын данс руу 2.000.000 төгрөг, эхнэрийнх нь данс руу 950.000 төгрөг шилжүүлсэн. 500.000 орчим мянган төгрөгийг Ут бэлнээр өгсөн. 9 тооны адууны өртгөөс Д, Б нарын үлдэгдэл өрийг хасч цайруулсан. ...Хулгайн мал гэдгийг мэдээгүй. Цагдаа дээр очоод мэдсэн. А.Б нь цагдаагийн газар ажилладаг болохоор итгэж мөнгө төгрөг өгдөг байсан ба хулгайн мал надад зарна гэж огт бодож байгаагүй...”,
...Би Мд 2.000.000 төгрөг зээлж байгаагүй. ...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б надаас 2.000.000 төгрөг зээлээч удахгүй төлнө гэхээр нь өгч байсан. Б надаас мөнгө зээлж байхдаа хэн, яах гэж авч байгаагаа хэлээгүй. Тухайн үед би Мийг таньдаггүй байсан. Мөнгө өгснөөс хойш удаагүй дараа нь намайг Галшар суманд явж байхад М надад 2.000.000 төгрөг өгсөн. ...Б надаас 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг зээлэхээс өмнө өртэй байсан. Зээлсэн мөнгөнүүд нь дансны гүйлгээн дээрээс харагдаж байгаа. ..Миний дансны гүйлгээнд Б руу 2018 оны 12 дугаар сард шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн гүйлгээ байхгүй. Би үүнийг санахгүй байна..." гэсэн мэдүүлэг/2-р хавтасны 15-17-р хуудас, 7-р хавтасны 181-182-р хуудас/,
Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр банкны зээл хаах гээд мөнгөний хэрэг гарсан. Тэгээд Бтай утсаар яриад 2.000.000 төгрөг байна уу? гэж асуухад найзад нь мөнгө байхгүй хүнээс асууж өгье гэсэн. Төд удалгүй Б над РУУ утсаар яриад “найз нь мөнгө олчихлоо ямар дансанд хийх вэ" гэхээр нь эхнэрийнхээ Хаан банкны дансыг өгсөн. Удалгүй эхнэрийн дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Бт мөнгийг бэлнээр өгсөн. ..Баас авсан мөнгөө өгөх гээд Галшар суманд ирсэн байхад нь уулзахад Цтой хамт явж байсан. ...Б тухайн үед надад Ц гэх хүнээс мөнгө авч өгсөн юм гэж хэлээд Цд 2.000.000 төгрөг өгүүлсэн. ...Би Бтай утсаар яриад Ц ченжээс 2.000.000 төгрөг аваад өгчих гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг/7-р хавтасны 177-р хуудас/,
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц гэх хүнээс миний 5039569884 дугаартай Хаан банкны дансанд 950.000 төгрөг орсон. ...У нь хүнээс мөнгө зээлнэ гэж ярьж байсан. Тэгээд Ц гэх хүнээс зээлсэн байх гэж бодсон. ...Тэр үед нөхөр маань мал борлуулахаар яваагүй болохоор Цгоос зээлсэн гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 54-55-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч М.Мын алдагдсан 9 адууг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 236- 237-р хуудас/,
Гэрч Х.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц гэдэг ченж над руу утсаар яриад Галшар суманд ирж мал ажиллах хэрэгтэй байна гэж дуудсан. Үүний дагуу О гэдэг жолоочтой хамт мөн Чөдрөө гэх бойчинтой хамт явсан. ...Бид нарыг Галшар сумын төвөөс зүүн урагшаа хөдөө малчин айлынд очиход нэлээн хэдэн адуу байсан. ...Зүс, тоог нь нарийн мэдэхгүй. Бид нарыг айлын гадаа очиход ажиллах адуунуудыг бөөгнүүлчихсэн байсан. ...Эхнээс нь барьж байгаад нэг нэгээр нь ажилласан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 56- 57-р хуудас/,
Гэрч Д.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Над руу Ц ченж ярихаар нь Галшар суманд очсон. ...Хөдөө тэр айлын гадаа мал ажиллаж байхад танихгүй хэдэн залуучууд явж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 58-59-р хуудас/,
Гэрч Д.Равжирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б цагаан өнгийн суудлын машинтай Ц гэх эмэгтэйтэй хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 60-р хуудас/,
Хохирогч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оноос хойш Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвд ач, зээгээ хараад сумын төвд амьдарч байгаа бөгөөд миний адуу малыг миний хүү Ш хардаг. Манайх Хэнтий аймгийн Галшар сумын нутгаас 2017 оны 12 дугаар сарын эхээр халиун азаргатай 9 тооны адуу алдсан. ..Галшар сумын зааг “Амын шанд" гэх газар нутагладаг байсан ба гэрээс хойд зүгт 10 гаран км зайд Хэнтий Галшар сумын 5 дугаар баг сумын хадны энгэр, “Бага арт” уулын урдуур, “Бухын толгой” гэх газруудаар бэлчээрлэдэг байсан адуунууд байгаа юм... Миний алдсан адуунууд нь хар дэлтэй халиун азарга, халиун алаг гүү, шар хээр гүү, бор хээр гүү, хонгор гүү 4 настай, хонгор гүү 8 настай, хүрэн гүү, зээрд байдас, шарга унага нийт 9 адуу алдсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 150-152-р хуудас/,
Гэрч С.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Амын шанд” гэх газар нутагладаг бөгөөд Хэнтий аймгийн Галшар сумын нутгаас 2017 оны 12 дугаар сарын эхээр халиун азаргатай 9 тооны адуу алдсан... Галшар сумын малчин уруул хочит Уг сэжиглэж байна. ...9 адууг хайж байх үед У нь манай адууны бэлчээрлэдэг газраар адуу хайгаад явж байсан ба адуу мал худалдсан гэж нутгийн иргэд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 154-155-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Г.Сын алдагдсан 9 тооны адууг 7.450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 166-167-р хуудас/,
Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2017 оны 12 дугаар сард яг хэдний өдрийг нь бол санахгүй байна. Би У ахын гадаа мотоциклтой нутгийн залуу болох Бтой хамт хэсэх гээд очтол гэрийнх нь гадаа нь шар өнгийн стана маркийн тээврийн хэрэгсэл байсан ба гэрийнхээ урд талд Б болон бойчин гэх 1 хүн, У нар адуу ажиллаад байж байсан ба У ах бид хоёрт хандан “Адуунаас ажиллаад өгөөч” гэхээр нь би газар унагаасан байсан шарга унаганы арьсыг нь хуулсан. Харин Б нь мөн нэг адууны арьс хуулсан. ...У ахын адууг хараад бол бараг бүгдийг мэднэ. Тухайн ажиллаж байсан адууг У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 178-179-р хуудас/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2017 оны 12 дугаар сард 18 цагийн орчимд орой болж байхад яг хэдний өдрийг нь бол санахгүй байна. Би У ахын гадаа мотоциклтой нутгийн залуу болох Хийн хамт хэсэх гээд очтол гэрийнх нь гадаа шар өнгийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл байсан ба У ах бид хоёрт хандан адуунаас ажилцаад өгөөч гэхээр нь би газар унагаасан байсан хонгор зүсмийн гүүний арьсыг нь хуулж өгсөн. Харин Х болохоор шарга унаганы арьсыг нь хуулсан. Тэгээд бид хоёр нэг нэг адууны арьс хуулж өгчхөөд явсан... У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан ба тухайн адуунуудыг Бн цуглуулсан малыг ажиллаж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлгүүд /2-р хавтасны 180-181-р хуудас/
Гэрч О.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12-р сард байна уу? 2018 оны 01-р сард шиг санаж байна, цас их буусан жил байсан. Хэнтий аймгийн Галшар суманд очиж 9-10 тооны адуу нядалсан, одоо зүс, им, тамга, хүйсийг нь анзаарч хараагүй. Тухайн үед айлын эзэн У нь малдаа явж, хөөж авчирдаг ба үүнийг нь би ганцаараа цохиж, цусдаж малаа бэлтгэдэг байсан. ..Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 201-202-р хуудас/
Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын сүүл, 6 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын Оч, Арвин багийн нутгаар бэлчээрлэж байсан юм. ...Үхрээ бүртгэхэд шүдлэн эр үхэр, шүдлэн гунж, 2 бяруу тоогоороо дутсан байсан. Манай үхрүүд баруун чих ганзага, зүүн чих догол имтэй. ...Манай үхрийн зүс гэвэл хар зүсмийн үхэр цөөхөн ер нь бол улаан голдуу үхэр байдаг. ...Би гомдолтой байна. ...хулгайд алдсан малаа эрж хайхад надад 500.000 төгрөгийн зардал гарсан. Надад баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 236-238-р, 3-р хавтас 13-р хуудас/,
Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгт “...Би Утай нүүрэлдэж мэдүүлэг өгөөд ойлголцохгүй байх. Тиймээс би нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй. Манай үхрээс нийт 24 тооны үхэр шуурганд уруудаж алга болсноос 4 үхрийг нь хүн хулгайлсан гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг/7-р хавтасны 168-169-р хуудас/
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын сүүлээр У ах дуудаж 4 тооны үхэр ачилцсан бөгөөд тухайн үед У ахын гэрт Б, А нар байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор ямар зүсмийн ямар үхэр байсныг санахгүй байна. ...Ямар ч байсан 4 тооны үхэр ачсан. ...Мөн дээрээс нь Ад У 2 тооны үрээ зарсан ба 2 тооны үрээг хамгийн сүүлд ачсаныг тод санаж байна. Тухайн үед хэний үхэр ачиж байсан, хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хавтас 51- 52-р хуудас/,
Гэрч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Мийн хамтаар хоёулхнаа Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Цавын толгой" ус гэх газар малаа маллан амьдардаг. Манайх 2019 оны 05 сарын сүүлээр 06 сарын эхээр үхрээсээ 4 тооны үхэр хулгайд алдсан. Уг үхэр нь 2 тооны бяруу, 1 эр үхэр, 1 гунж алга байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 240-р хуудас/,
Гэрч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард 80 орчим тооны үхрээ уруудуулаад үхрээ олоход том жижиг нийлсэн 11 тооны үхэр дутуу байсан. Үүнээс 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед “Буянт булаг”-аас 2 үнээ, 2020 оны 07 дугаар сарын 01- ний үед Угийн малаас 1 үхрээ олж авсан. Бусад 8 тооны үхрийг одоо болтол олоогүй байгаа. ..Угийн малд манай имтэй өөр үхэр байгаагүй. Цасан шуурганд үхрээ уруудуулсны дараа цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй..., ...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр болсон цасан шуурганаар манай үхрээс нийт 11 тооны үхэр алга болж дутсан. Үүнээс 2 үхрийг 2018 оны 06 дугаар сарын дунд үед олж авсан. 9 тооны үхэр сураггүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард 1 тооны үхрийг Угийн үхрээс олж авсан. Одоо үлдсэн 8 тооны үхэр ямар ч сураг гарахгүй байгаа. Манай үхрүүд 2018 оны 04 дүгээр сард болсон шуурганаар нутаглаж байсан “Гашуун булаг” гэх газраас уруудаад Галшар сумын төвөөс урагш 10 км зайд “Гашуун булаг”-аас нийт 60 км орчим газар уруудсан байхад нь олж авсан. ..Манай алдсан үхрүүд дунд гуна, хязаалан эр үхэр байхгүй. Дандаа бага талдаа үхэр байсан. Алдсан бяруунуудаа ямар зүстэй болохыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 174- 176-р хуудас, 239-р хуудас/,
Гэрч Л.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У надаас мөнгө хэрэгтэй гээд 4.000.000 төгрөг авсан ба уг өртгөндөө мал авъя гэхэд би үхэртээ яваад ирье гээд нийт 20 орчим тооны үхэр тууж ирээд 5 үхэр хашиж барих үед 1 үхэр хашаа давж зугтаахаар нь үлдсэн ...4 үхрийг барьж миний машинд амьдаар нь ачсан. ...Суман дээр очиж 2 тооны адууны хамт 4 тооны үхрийн бичиг аваад баталгаажуулаагүй явсан. ...Би тухайн үед 4 тооны үхрийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан....тэр үед надад хулгайн үхэр зарж байна гэж бодсон боловч Угаас энэ талаар асууж тодруулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 243-245-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Ч.Мийн алдагдсан 4 тооны үхрийг 2.350.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 246-247-р хуудас/,
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр Б би Галшар явахаар боллоо хамт явах уу гэхээр нь би Улаанбаатар орж тэндээсээ Бтэй хамтдаа хоёулаа 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сум орж тэнд У гэдэг айлынд очиход У нь Бд 4 тооны үхэр зарж байсан. ..Би тухайн үед Угаас дугуй хүрээтэй, загасан тамгатай хязаалан насны үрээ, шүдлэн насны бор үрээ хоёр худалдаж аваад тэндээсээ нутаг буцсан...” гэсэн мэдүүлэг /6-р хавтасны 173-174-р хуудас/,
Хохирогч Л.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр Галшар сумын нутаг Баруун булаг гэх газраас Зээрд азаргатай 22 тооны адуу алдсан. ...Тэгээд 2017 оны 02 дугаар сарын дундуур Галшар сумын “Үйзэн цагаан овоо” гэх газраас 14 тооны адууг олсон түүнээс 8 тооны адуу нь одоо хүртэл олдохгүй байгаа. Манай адуу алдсан гэх газраас баруун тийшээ 30 орчим км зайтай газраас олдсон... Алдсан адуу нь цагаан морь 8 настай, цагаан морь 6 настай, хонгор будан морь, хонгор морь, хээр морь, зэгэл халзан морь, цавьдар? гүү, сартай цагаан хонгор хязаалан үрээ алдсан... ” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 10-11-р хуудас/,
Гэрч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг" гэх газраас манай хүү Цын зээрд азаргатай 22 тооны адуу алдсан ба энэ адуугаа эрж хайж явсаар байгаад 2017 оны 02 дугаар с||мн дундуур зээрд азаргатай 14 тооны адуугаа Галшар сумын нутаг сумын төвөөс нь 10 гаран км зайд байрлах “Үйзэн цагаан овоо" гэх газраас би хайж яваад олсон...үлдсэн 8 тооны адууг хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 23-25-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Л.Цын алдагдсан 22 тооны адууг 19.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтасны 35-36-р хуудас/,
Гэрч О.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сард Б нь Галшар сумын манай ойр орчмын айлуудаас мал мах авна гээд шар өнгийн стана маркийн машинтай, Аагий гэх бойчинтой хамт хоёулаа ирээд явж байхаар нь би Бтэй уулзаж банкны зээл төлөх гээд байна, 10 ямаа, 40 хонь хурга нийлсэн нийт 50 тооны бог мал заръя” гээд гэртээ дуудсан. ...Үдээс хойш Б.У нь мотоциклтой адуу тууж ирээд тэр дундаас 8 тооны адуу зарсан гэж байсан би тухайн үед архи уусан халамцуу байсан тул ямар зүсмийн ямар адуу авч ирж зарсан талаар мэдэхгүй байна. ..Өөр хүнээс мал мах аваагүй надаас 50 бог мал, Угаас 8 адуу авч ажиллаад тэр шөнөдөө шар өнгийн Стана маркийн машиндаа хийж дүүргээд манай гаднаас Улаанбаатар хот явлаа гээд хөдөлсөн. ...Б.Угаас хэдэн адуу авахаар боллоо гэж ярьж байсан өөр юу ярьсан талаар мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 54-55-р хуудас/,
Хохирогч М.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр өдрийг нь нарийн санахгүй байна. Галшар сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэрцогт гэх газраас 2 тооны даага алга болсон бөгөөд тухайн үедээ хайгаад олоогүй. Миний алдсан адуу нь Бор халзан даага нүдэн тамгатай, Хул даага хүрээтэй 2 нүд тамгатай байсан... Би алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нэхэмжлэхгүй. Учирсан хохирлоо төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 80-81-р хуудас, 105-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч М.Эы алдагдсан 2 даагыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 80-81-р хуудас/,
Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь 2 даага суман дээр аваад ирлээ ирээд аваач гэхээр нь би Бын дүү Бын ачааны машинтай Бын хамт Дийн дуудсан газар болох Галшар сумын төвийн наадмын талбайн төмөрт 2 даага уясан байсан ба зүсийг нь сайн санахгүй байна. Уг 2 даагыг тус бүр 350.000 төгрөгөөр бодож нийт 700.000 төгрөгөөр бэлнээр 200.000 төгрөг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 96-97-р хуудас/,
Хохирогч З.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр 40 гаран тооны үхрээс 4 тооны үхэр алдсан юм. Тэгээд тухайн үедээ тэр хавьдаа хайгаад олдоогүй. Хар үнээ, хар гунж, хар бяруу, улаан бяруу нийт 4 тооны үхэр алга болсон. Алдсан 4 тооны үхэр бүгд буруу чих араасаа сүйх, зөв чих цуулбар имтэй... Хохирлоо нэхэмжилнэ. ..Алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 114- 118-р хуудас; 143-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас З.Лийн алдагдсан 4 үхрийг 2.700.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 118-119-р хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим У ах над руу залгаж ирж малаа аваарай Зуухын зуслангийн бууцан дээр байж байя хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 91-32 ДГО улсын дугаартай машинтай очиж улаан бяруутай 3 хар зүсмийн нийт 4 тооны үхэр очиж аваад явсан. Тэр үед би үхрүүдийг ганцаараа очиж авсан. Харин үхрүүдийг очиж авахад У ах У гэх хүнтэй хамт байсан. Тэгээд 2 нь манай үхэр, 2 нь Уын үхэр гэж хэлсэн. ..У ах надаас өмнө нь 1 сая төгрөг авсан байсан тэр мөнгөндөө би 2 үхрийг нь авсан. Харин У гэх хүнд би 600.000 төгрөг мобайл банкаар шилжүүлж өгөөд явсан. 2018 оны 12 сарын 20-ны орчим өдрийг нь сайн санахгүй байна. ..Намайг хаваржаан дээр очиход У өөр У 2 байсан...” гэсэн мэдүүлэг/3-р хавтас 126-127-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 01 дүгээр сард хар ногоон азарган хязаалан үрээтэй 2 тооны байдас болон өөр адуунаас ганц нэгээрээ нийт 10 тооны адуу алдсан. Тэгээд адуу алдсанаас хойш манай адууны бэлчээрлэдэг газар болох Галшар сумын зүүн урд хэсэг, Улаан дэл, Муу хөтөл, Сайн хөтөл, Баруун булаг, Дунд булаг гэх газруудаар 2-3 хоног мотоциклтой эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг чимээгүй олдоогүй.Манай хулгайд алдсан гэх 10 тооны адуунууд бүгд дан саран тамгатай адуунууд байсан. Дэлтэй хар ногоон азарган хязаалан үрээ, хээр шүдлэн байдас, ногоон хязаалан байдас, хүрэн будан шүдлэн үрээ, хонгор зээрд шүдлэн үрээ, доголон охин зээрд даага, хээр даага, зээрд даага, хонгор шүдлэн байдас, улаан бор буурал байдас нийт 10 тооны адууг өөр өөр азаргатай адуунуудаас нэг цаг хугацаанд алдсан ...Би Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Б.У, Б.У нарыг сэжиглэдэг юм. Тухайн үед адуу зарж борлуулж байсан талаар айл саахалтын хүмүүс ярьж байсан... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Түүний дагуу нэхэмжлэл гаргана...”гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 159-160, 191-193-р хуудас/,
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 01 дүгээр сард хар ногоон азарган хязаалан үрээтэй 2 тооны байдас болон өөр адуунаас ганц нэгээрээ нийт 10 тооны адуу алдсан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 162-163-р хуудас/,
Гэрч М.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Угийн гадаа мотоциклтой хэсэх гээд очтол Б бойчин гэх хүмүүстэй, мөн У нар адуу ажиллаад дуусаж байсан, яг ямар зүсмийн ямар адуу ажилласан талаар мэдэхгүй байна ямар ч байсан гэрийнх нь гадаа шар өнгийн стана зогсож байсан ...”гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 187-188-р хуудас/,
Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хэсэх гээд очтол ченж гэх Б, бойчин гэх 1 залуу, мөн У нар адуу ажиллаад дуусаж байсан, миний анзаарснаар ямар ч байсан ойролцоогоор 9-10 тооны адуу ажилласан байх шиг байсан ба улаан бор юм уу буурал зүсмийн адууны арьс харагдаж байсан ..." гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 189-190-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Д.Мийн алдагдсан 10 адууг 6.650.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 175-176-р хуудас/,
Хохирогч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн эгч Огийн хүү Э.Х нь 2017 оны хавраас хойш манай адууг харж байгаа юм. Манайх Галшар сумын 1 дүгээр баг Ар хужирт гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хар азаргатай 14 тооны адуу хулгайд алдсан тухайн үед хөдөө Манай нөхөр, нөхрийн эгчийн хүү Э.Х бид нар Ар хужирт гэх газар өвөлжиж байсан бөгөөд би нөхрийн хамт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.Хыг үлдээгээд сум орсон. ...манай дүү Э.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой гэртэй ирээд маргааш өглөө нь хөдөө адуундаа явахад “Хар азаргатай 20 тооны адуунаас 6 тооны сарвай унага тус багийн ар хужирт гэх газар байсан ба бусад 14 тооны адуу хулгайд алдчихлаа, сарвай унага нь л үлдсэн байна гэж байсан. Манай дүү Э.Х нь 10 гаран хоног эрэл сурал болоход ямар ч сураг гараагүй алга болсон байсан ..." гэсэн мэдүүлэг /3-р хавтас 218-221-р хуудас/,
Гэрч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай алдсан гэх 14 тооны адуу бүгд манай ах П.Энхтөрийн ташаан толгой дээрээ дээшээ харсан дан саран тамгатай адуунууд байгаа ...Хар азарга, хар шүдлэн үрээ, хар гүү 10 настай, хээр гүү 12 настай, хээр гүү 12 настай, дүмбэн цагаан гүү, шарга гүү, хул гүү, халиун соёолон гүү, халиун хязаалан байдас, хонгор хязаалан байдас, хонгор хязаалан байдас, хул шүдлэн байдас нийт 14 тооны адуу алдсан... Манай сумын уруул Уртаа гэх хочтой хүнийг нутгийн иргэд хөдөлгөөнтэй байгаа, хулгай хийгээд байгаа гэж ярьдаг...”гэсэн мэдүүлэг /3-р хавтас 222-223-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Ш.Мийн алдагдсан 20 адууг 15.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 235- 236-р хуудас/,
Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд байх. Яг өдрийг нь санахгүй байна. ...Б.Угийн “Цагаанчулууны ихрийн” бууц гэх газар байрлах өвөлжөөнд байх гэрийнх нь хажуугаар хонио туугаад явж байхад хүмүүс мал хийж байсан. Мөн гэрийнх нь гадаа хөх өнгийн ачааны машин зогсож байсан. Ямар ч байсан адуу ажиллаж байсан. Ямар зүсмийн адуу ажиллаж байсан талаар мэдэхгүй. ...Тухайн үед Б нь Угийн гэрт ирж мал авч байгаа гэж байсан ...У ирээд мал мах авахдаа мөнгө төгрөгтэй ирдэггүй. Мал мах зарахаар дандаа дараа нь өгье гээд алга болдог байсан. Бг би энд ирэхээр нь хулгай хийдэг байж магадгүй. Ихэвчлэн мөнгөгүй л явж байдаг...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 247-248-р хуудас/,
Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр 2017 оны 12 дугаар сарын сүүлээр он гарахын өмнө Угийнд очиход Б 1 бойчин гэх залуу, У нар 10 гаран тооны адууг унагаагаад цусалж байсан. Зүс нь гэвэл 1 цагаантай бусад нь бараан зүсмийн адуунууд байсан. Гэрийн гадаа нь бүхээгтэй ногоон портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...У ахын адууг хараад бол бараг бүгдийг би мэднэ. У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан ба Бн цуглуулсан адуу гэж бодож байсан..." гэсэн мэдүүлэг /3-р хавтас 249-250-р хуудас/,
Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад У тэгж хэлээгүй. Би Утай уулзаагүй. ...Тухайн үед Уын эхнэр У ах, Б рүү чихнэ, гүтгэнэ гэсэг зүйл надад хэлээгүй. ...Уын эхнэрийн хэлсэн зүйлийг би хэн нэгэнд ярьж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 25-р хуудас/,
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард манай үхэр Галшар сумын 2 дугаар баг Чулуут, Сайр гэх газраар бэлчээд байсан тэгээд 06 дугаар сарын 01- ний өдөр бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж үзэхэд 5 тооны үхэр алга болсон байсан. Миний хулгайд алдсан гэх үхэр нь бүгд буруу чих догол имтэй хар халзан гуна 4 настай, сарман хүрэн халзан гуна 4 настай, сарман хүрэн халзан үнээ 4 настай, хар шүдлэн үхэр, цавьдар халзан эр бяруу алдсан ...Хулгайд алдсан үхрээ хайхад гарсан зардлыг нэхэмжлэхгүй. Хохирлоо нөхөн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 33-34-р хуудас/,
Гэрч З.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санаж байна. Манай багийн иргэн А.А нь 5 тооны үхэр алдчихлаа гээд хайгаад явж байсан ..." гэсэн мэдүүлэг /4-р хавтас 35-36-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч А.Аийн алдагдсан ухрийг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 40-41-р хуудас/,
Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орчимд манай тусдаа явдаг зэгэл цагаан саарал шүдлэн үрээ саран дэвсгэртэй ихэр арвай тамгатай, дээр нь Амаадаа харсан одтой дан сар тамга дарсан байгаа. Сартай зээрд шүдлэн үрээ /дэлтэй/ амаадаа харсан одтой дан саран тамгатай, ямаан хоншоортой шүдлэн хээр үрээ амаадаа харсан одтой дан саран тамгатай ахар засмал дэлтэй шүдлэн хүрэн үрээ одтой амаадаа харсан одтой дан саран тамгатай зээрд даага, засмал дэлтэй хүрээтэй 5 нүдний уйл тамгатай хонгор үрээ, засмал дэлтэй амаадаа харсан одтой дан саран тамгатай адуунууд 6 адуу Дэлгэрцогт гэх газар байсан тэгээд 12 сарын 23-ны өдөр үзэхэд байгаагүй байсан. Тэгээд 12 сарын 25-наас хайгаад адуу олдоогүй ...Хулгайд алдсан адуугаа эрж хайхад надаас 300.000 төгрөгийн зардал гарсан. Нотлох баримт байхгүй ...Гомдолтой байна. Адууныхаа үнийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 67-69, 95-р хуудас/,
Гэрч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Мийн хамтаар хоёулхнаа Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Цавын толгойн ус” гэх газар малаа маллан амьдардаг юм. Манайх 400 гаран тооны адуутай бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-наас 23-ны өдрийн хооронд Галшар сумын Дэлгэрэх цогт гэх газраас 6 тооны адуугаа алдсан ...” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 70-71-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Ч.Мийн алдагдсан 6 адууг 4.200.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтасны 75-77-р хуудас/,
Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өглөө нь адуундаа явлаа гэж яваад үдийн хойно 6 адуу хашаандаа авч ирж хашсан байсан. Яг ямар зүстэй адуу байсныг нь санахгүй байна ...Хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтасны 84-86-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 2018 оны 08 дугаар сард хар хүрэн азарган хязаалан үрээтэй 9 тооны адуу алдсан. Тэгээд адуу алдсанаас хойш манай адууны бэлчээрлэдэг газар болох Галшар сумын зүүн урд хэсэг, Улаан дэл, Муу хөтөл, Сайн хөтөл, Баруун булаг, Дунд булаг гэх газруудаар 3-4 хоног мотоциклтой, машинтай эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг чимээгүй олдоогүй. Хар хүрэн хязаалан азарга, зээрд шүдлэн үрээ, бор саарал гүү 6 настай, бор саарал даага, ухаа зээрд шүдлэн үрээ байсан, үлдсэн 4 тооны адууг нэг бүрчлэн зүсийг нь санахгүй байна ямар ч байсан бараан зүсмийн бага насны адуунууд байсан бөгөөд нийт 9 тооны адуугаа алдсан. Би Хэнтий аймгийн харьяат Б.У, Б.У нарыг сэжиглэж байгаа ...Нутгийн иргэд Уртаа, У] нар адуу мал зарж борлуулсан гэж ярьж байсан...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг/4-р хавтас 103-105, 136-138-р хуудас/,
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 9 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн Улаан дэл гэх газраас алдсан. Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Хэнтий аймгийн Галшар сумын зааг нутгуудаар манай адуу бэлчдэг ...” гэсэн мэдүүлэг /4-р хуудас 109-111-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Д.Мийн алдагдсан 9 адууг 6.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 123-124-р хуудас/,
Яллагдагч Б.Угийн эзэмшлийн 98767626 дугаартай Жи Мобайлын дугаарын орсон гарсан мэдээлэл /У, Б нар 2018 оны 08 дугаар сараас 09 дүгээр сард хоорондоо 35 удаа ярьсан мэдээлэл авагдсан байна /4-р хавтасны 153-175-р хуудас/,
Яллагдагч А.Б нь хохирогч М.Агийн 4 тооны адуу хулгайлж, бусдад 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтын талаар:
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр шарга азаргатай 20 гаруй тооны адуугаа алдаад 2019 оны 08 дугаар сарын 12-ны үеэр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2-р баг “Хоймор” гэх газраас адуугаа олоход 2 тооны шарга халзан морь, шарга байдас, бор даага нийт 4 тооны адуу дутсан. ...Миний алдсан 4 тооны адуу нь бүгд зөв талын гуяны дээрээ нүдтэй загасан тамгатай, ташаан толгой дээрээ ЗХ тамгатай, буруу чих нь цуулбар имтэй адуунууд байсан...Эрж хайгаад олоогүй. Хулгайд алдсан гэж бодсон. ...хулгайд алдсан 4 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /4-р хавтас 182-184-р хуудас/,
Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мийн 5 адуутай хамт ачигдсан адуунууд загасан тал юм уу хөвчтэй саран толгойтой, зуузай тамгатай байсан байж магадгүй. ...Миний бодож байгаагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Агийн адуу байж магадгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 186-188-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-наас хохирогч М.Агийн алдагдсан 5 адууг 3.900.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 195-р хуудас/,
Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сүүл яг хэдний өдрийг санахгүй байна. ...Том цагаан бүхээгтэй ачааны машинтай Б.У, Л.Б бас нэг бүдүүн хүн Бтай уулзах гээд ирсэн. Тухайн үед эхнэр бид 2 сумын төв орох ажилтай гээд сум явсан. ...Тухайн өдөр Б нь хулгайн адууг Б, У нарт зарсан гэдгийг мэдээгүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө мэдсэн...”гэсэн мэдүүлэг /4-р хавтас 224-225-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, “Адгийн баян” гэх газар өвөлжиж хаварждаг. Манайх 2019 оны 7 дугаар сард 5 тооны х&р үрээ, хар шүдлэн, бор хээр үрээ, цавьдар халзан морь, халиун үрээг Дэлгэрэн сумын 2 дугаар баг, “Дунд баян" гэх газраас хөлөөр нь алдаад хайгаад олоогүй. ..Манай 5 адуу нь миний өөрийн унаган адуу бөгөөд адуунаас салаад алга болох учиргүй адуунууд байсан. *...Миний алдсан адуунд овооны наадамд 3 удаа айрагдсан цавьдар халзан морь байсан. Бусад адуу нь уяж байсан ба айрагдаж байгаагүй. ...Уг сэжиглэдэг ба У нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 133-135-р хуудас/,
- Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2-р багийн нутаг “Дунд баян” гэх газраас 5 тооны адуу хулгайд алдсан. ...Миний алдсан 5 тооны адуу байнга цуг явдаг. Хамтдаа алга болсон. ...Надтай Б гэдэг залуу ирж уулзаад явсан. ...Хохирлоо төлж барагдуулна, удахгүй төлнө гэж байсан. ...Малаа эрж хайхад 800.000 төгрөгийн зардал гаргасан. ...нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 72-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-наас хохирогч Д.Мийн алдагдсан 5 тооны адууг 4.650.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 142-143-р хуудас/
Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарыг Аийн хаваржаан дээр очиход хашаан дотор шарга азаргатай шарга халзан морь, хамар цагаан морь, хар голтой хонгор морь, дэлтэй шарга үрээ, мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Д.Мийн 5 тооны адуу хашаатай байсан ба адууны зүс нь хээр үрээ, халиун үрээ, хээр бундан морь, мөн 2 адуу байсан. ...Мөн Мийн 5 адуу нь зөв талын гуяндаа дан саран тамгатай 5 адуу байсан. Адуунд хурдан морины бай шагнал авч байсан нэг адуу байсан. Зүсийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 129-131-р хуудас/,
-Яллагдагч Л.Бн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх 1995 онд үйлдвэрлэгдсэн Трак маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахдаа UNEGUI.MN, huuchin mashini zah, achaani mashin awna zarna, selbeg hudaldaa, фэйсбүүк грүпп сайтад тавигдсан үнэлгээг үндэслэж 12.000.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 189-190-р хуудас/,
-Яллагдагч Л.Бн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 29-60 УБЕ улсын дугаартай шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 192-193-р хуудас/,
-Яллагдагч Л.Бн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2002 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 195-196-р хуудас/,
-Яллагдагч А.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ногоон өнгийн супер Веnnеу маркийн улсын дугааргүй мотоциклийг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 198-199-р хуудас/,
-Яллагдагч Р.Дийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 200-201-р хуудас/
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай намаржаа Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн хил залгааны зааг буюу баруун Булаг гэх газар намарждаг юм. Уг намаржаанд намаржиж байх үед буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ногоон хээр азарга, цагаан будан морь, зээрд морь, цагаан толгойтой хээр алаг морь, хойд хөл цагаан хүрэн халзан морь, жижиг сартай хар морь, зээрд хязаалан үрээ, хонгор хязаалан үрээ, хар будан гүү, хар ногоон гүү, зээрд гүү, жижиг сартай цагаан хонгор гүү, хамар цагаан хонгор гүү, хүрэн шүдлэн байдас, хээр шүдлэн үрээ, эр хар даага, эр хүрэн будан даага, эр хээр даага, хамар цагаан охин хонгор даага нийт 19 тооны адуугаа алдсан. Тэгээд би өөрийн мотоциклтой, дүү Цэрэнбат өөрийн машинтай Галшар сумын урдуур, зүүн хэсгээр, Дорноговь аймгийн Иххэт сумын баруун талаар, Дэлгэрэх сумын баруун талаар, хойгуур, урдуур, Алтанширээ сумын зүүн хэсгээр, С аймгийн Түвшинширээ сумын зүүн талаар эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг ажиггүй алга болсон. Сэжигтэй зүйл гэвэл Хэнтий аймгийн Галшар сумын нутагт оршин суух уруул уртаа хочит Бийн У тухайн үед олон тооны адуу зарсан талаар нутгийн иргэд ярьж байсан...Алдагдсан адуунаас хурдан морь болох цагаан будан морийг 8.000.000 сая төгрөгөөр, зээрд морийг 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад адуугаа тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж байна. ...Би хулгайд алдсан адуунуудын үнийг үнэлгээ гаргасны дагуу нэхэмжилж байна. Алдсан адуугаа хайж 1000 км газар явсан. Хохирлын нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 21-24, 81-р хуудас/,
Гэрч Б.Доор хохирогч Б.Гын хулгайд алдагдсан адууг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтасны 14-15-р хуудас/,
Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны намар буюу 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр, хугацааг би нарийн санахгүй байна. Уруул уртаа хочит Бийн У нутгийн танил ах миний 98677299 гэх дугаар руу орой 22-оос 23 цагийн орчимд дугаарыг нь санахгүй байна. Жи мобайлын дугаараас залгаад “Ахдаа хэдэн адуу ачилцаад өгөөч. Зууханд хүрээд ирээч” гэхээр нь Даюун маркийн мотоциклоо жолоодоод ганцаараа Галшар сумын 1 дүгээр багийн нутаг “Зуух” гэх газарт ирэхэд Угийн өөрийнх нь хаваржаан дээр нь ногттой хээр азаргатай дотроо майлуу содон алаг морьтой олон төрлийн тамгатай зээрд морьдтой /морь, үрээ/, хонгор адуутай ,зарим адууны зүсийг нь санахгүй байна, 19 тооны адууг Батдэлгэрийн У, /Нутгийн иргэд У гэж хочилдог/, Бий У /нутгийн иргэд Уруул уртаа гэж хочилдог/, Лхааван овогтой Б /нутгийн иргэд Ө гэж дууддаг/ нар нь хашсан байсан. Тэгээд Бн жолоодож ирсэн цагаан өнгийн ачааны /нэрийг мэдэхгүй/ том машинд У, Б, У нарын хамтаар ачиж өгөлцчихөөд би шууд сумын төвд байрлах гэр лүүгээ буцсан... Би ямар хүний адуу гэдгийг тухайн үед мэдээгүй. Адуу ачих үед Б.У, Б.У нарын адуу биш байсан. Дараа нь хүмүүс сумаар ногттой хээр азаргатай адуу хулгайд алдсан гээд сураад явж байсан. Тэгээд хулгайн адуу гэдгийг мэдсэн. ..Нутгийн хүмүүс У, Б, У нарыг нийлж хулгай хийгээд байна гэж ярьдаг байсан. Би энэ адууг ачилцсанаас хойш нийлж хулгай хийдэг гэдгийг мэдсэн..."гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 29-31-р хуудас/
Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгийн Г гэх хүн 2018 оны 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр 19 тооны адуу алдчихлаа гээд хайгаад явж байсан. ..Хээр азаргатай 19 тооны адуун дотор наадамд айраг, түрүү авсан будан морь, зээрд морь 2 байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 36-37-р хуудас/,
Гэрч Л.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг удаа У, Д, У нар миний машинд 15 тооны адуу ачиж байсан санагдаж байна. Тухайн үед юу гэж хэлээд надад өгч байсныг нь санахгүй байна. Галшар сумын 1 дүгээр баг, “Зуухан хөндий” гэх газар байх айлын хашаанд адуунуудаа хашсан байсан. Миний машинд ачсан адуунуудыг Улаанбаатар хот руу оруулж борлуулж байсан байх, мөнгийг нь яаснаа мэдэхгүй байна. Би урд нь 3 удаа осолд орж хагалгаанд орж байсан болохоор юмаа мартдаг болсон. Энэ асуудлыг сайн санахгүй байна. ..У надаас ангийнхаа уулзалт гээд мөнгө зээлж байсан. Хүүхэд нь оюутан боллоо гээд мөнгө зээлж байсан санагдаж байна. ..Миний машинд амьдаараа 19 тооны адуу багтахгүй, 15 тооны адуу ачиж байсан санагдаж байна..." гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 82-р хуудас/
Хохирогч Э.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Галшар сумын 2 дугаар багийн “Улаан толгой” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын эхээр шуурганд 6 тооны үхэр алдаад Галшар сумын 4 дүгээр багийн “Бичигтийн уурхайн” баруун урд доороос 3 тооны үхрийг олж авсан. Үлдсэн 3 тооны бярууг эрэл, сурал болж хайсан боловч олдоогүй тул эрлээ зогсоосон. ..Манай алдсан 3 тооны үхэр нь улаан халзан охин бяруу, хүрэн халзан эр бяруу, хүрэн эр бяруу байсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ. ..Би алдсан 3 тооны үхрээ хүлээн авсан, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 184-186, 204-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Э.Жы алдуул 3 үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 192-р хуудас/, яллагдагч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр манай үхэрт хойд талаасаа улаан халзан охин бяруу, хүрэн халзан эр бяруу, хүрэн эр бяруу, ийм 3 тооны бяруу шуурганд уруудсан юм уу яасан юм манай үхэрт нийлчихсэн байсан. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Галшар сумын иргэн Х гэдэг залуугаас 2.000.000 төгрөгөөр мөнгөн хазаар худалдаж аваад манай 3 үхэрт нийлсэн байсан 3 бяруун дээр өөрөөсөө 1 бяруу гаргаад /охин хар бяруу/ нэмж 4 бяруу болгоод 1 бярууг 500.000 төгрөгөөр бодож амьдаар нь өгсөн юм. Энэ 4 бярууг Х өөрөө манайхаас ирж машинд ачаад аваад явсан. манайхаас бяруу авахдаа ганцаараа явж байсан. ..Сүүлд сонсоход Ж гэдэг хүний бяруу гэж сонссон. Эдгээр бяруунууд манайд 6 сар орчим байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 199-200-р хуудас/,
Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай аав С.М нь над руу залгаж “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Галшар сумын 5 дугаар баг, “Хөх хад" гэх газраас чиний эзэмшлийн 9 тооны морьд алга болчихлоо. Эрээд олохгүй байна гэж хэлсэн. ..Манай өвөлжөө нь Галшар сумаас 30 км, Иххэт сумаас 30 км зайтай сумын заагт нутагладаг бөгөөд манай адуу нь Галшар сумын баруун хэсэг, Иххэт сумын зүүн хэсгээр бэлчдэг адуунууд юм. Миний алдсан 9 тооны адуунууд нь ширээтэй гал тамгатай адуунууд бөгөөд тамгагүй 2 адуу байгаа. Сартай хонгор морь 7 настай, сартай хонгор морь 6 настай, хонгор халзан морь, хар алаг морь тамгагүй, зээрд морь тамгагүй, улаан буурал морь, сартай хонгор соёолон үрээ /засаатай/, хондлой цоохор хонгор хязаалан үрээ /засаатай/, хонгор шүдлэн /засаатай/ үрээ байсан... Тухайн үед У, Д нар нь нийлээд адуу борлуулаад байна гэж нутгийн иргэд ярьж байсан. ..Алдсан 9 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Хохирлоо нэхэмжилнэ...Хулгайд алдсан малаа хайсан нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 216-219, 2-р хавтасны 52-р хуудас/,
Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ ганцаараа малаа хардаг байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Галшар сумын 5-р баг “Хөх хад” гэх газраас манай хүүгийн эзэмшлийн 9 тооны адуу алга болсон. ...Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Б.У, Д нар нь нийлж архи дарс ууж Бор-Өндөр сумын ченж Ц гэх хүүхэнд адуу мал зарж борлуулсан гэж сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 222-223-р хуудас/,
Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2019 оны 01 дүгээр сард яг хэднийг нь санахгүй байна.1 хоногийн өмнө манай хүү Б нь “1-2 хоногоос Бор-Өндөрийн Ц ченж ирж адуу авна" гэж хэлчхээд яваад өгсөн бөгөөд түүний маргааш орой нь Ц гэх ченж 2 бойчинтой хамт манайд ирж унтсан. ...Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчимд Д, У нар нь улаан өнгийн мотоциклтой ирээд “Нөгөө 8-9 тооны адууг тууж ирлээ” гээд Цтой уулзаж байхад нь би гараад хониндоо явж байхад манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд байрлах гар худагт 8-9 тооны хонгор морьтой адуунууд байсан ба яг зүсэлж бол мэдэхгүй байна. ...Би хөдөө хониндоо яваад эргээд иртэл адуугаа ажиллаад дуусчхаад махаа Цгийн унаж ирсэн саарал өнгийн “Стана" маркийн машинд ачиж байсан ба манай том хүү Б нь цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд гэртээ байж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 07-08-р хуудас/,
Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш орой нь Ц гэх ченж саарал өнгийн “Стана” маркийн машинтай ирж манайд унтсан. Маргааш үдийн өмнө У, Д нар нь мотоциклтой хонгор зүсмийн голцуу адуутай 8-9 тооны адуу тууж ирээд манай гадаа Цтой хамт ирсэн 2 бойчин ажилласан ба манай ах Б нь тухайн адууг ажиллаж байхад цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд гэртээ байж байгаад тэгээд тухайн адууг ажиллаж, ачиж байхад Б Бор-Өндөр буцлаа гээд явсан... Д, У нарын тууж ирсэн адуу нь голцуу хонгор зүсмийн 8-9 адуу ажилласан..” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 11-12-р хуудас/,
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д, У нарын тууж ирсэн адууны тамгыг хараагүй. Хонгор зүсмийн голцуу 8-9 тооны адуу ажилласан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 13-14-р хуудас/, Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Бор-Өндөр суманд байхад 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрийн хооронд өдрийг нь сайн санахгүй байна. А.Б нь мал болгож өгнө гээд бага багаар мөнгө авсаар байгаад 2 сая гаран төгрөгийн өртэй болсон байсан ба А.Б нь надад хандан “нөгөө 2 сая гаран төгрөгийн өрөнд мал хийж өгье гээд Галшар сум руу явъя” гэхээр нь би зөвшөөрөөд Бор-Өндөр сумаас цагдаа А.Бтай түүний найз Равжир гэх хүнтэй бид гурав цагаан өнгийн жижиг тэрэгтэй орой 20 цагийн орчимд Галшар сум руу гарсан. ...Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед Б.У, Р.Д нар мотоциклтой 9 тооны морь тууж ирээд надад борлуулахаар болсон ба уг адуунууд нь голцуу хонгор зүсмийн адуунууд байсан... Би Уаас авсан 9 тооны адуунуудыг бүгдийг нь ажиллуулж хиллэхэд 1 тонн гаруй болж нийт 5.000.000 сая гаруй төгрөг болсон. Тэгээд Уын данс руу 2.000.000 төгрөг, эхнэрийнх нь данс руу 950.000 төгрөг шилжүүлсэн. 500.000 орчим мянган төгрөгийг Ут бэлнээр өгсөн. 9 тооны адууны өртгөөс Д, Б нарын үлдэгдэл өрийг хасч цайруулсан. ...Хулгайн мал гэдгийг мэдээгүй. Цагдаа дээр очоод мэдсэн. А.Б нь цагдаагийн газар ажилладаг болохоор итгэж мөнгө төгрөг өгдөг байсан ба хулгайн мал надад зарна гэж огт бодож байгаагүй...”,
...Би Мд 2.000.000 төгрөг зээлж байгаагүй. ...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б надаас 2.000.000 төгрөг зээлээч удахгүй төлнө гэхээр нь өгч байсан. Б надаас мөнгө зээлж байхдаа хэн, яах гэж авч байгаагаа хэлээгүй. Тухайн үед би Мийг таньдаггүй байсан. Мөнгө өгснөөс хойш удаагүй дараа нь намайг Галшар суманд явж байхад М надад 2.000.000 төгрөг өгсөн. ...Б надаас 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг зээлэхээс өмнө өртэй байсан. Зээлсэн мөнгөнүүд нь дансны гүйлгээн дээрээс харагдаж байгаа. ..Миний дансны гүйлгээнд Б руу 2018 оны 12 дугаар сард шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн гүйлгээ байхгүй. Би үүнийг санахгүй байна..." гэсэн мэдүүлэг/2-р хавтасны 15-17-р хуудас, 7-р хавтасны 181-182-р хуудас/,
Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр банкны зээл хаах гээд мөнгөний хэрэг гарсан. Тэгээд Бтай утсаар яриад 2.000.000 төгрөг байна уу? гэж асуухад найзад нь мөнгө байхгүй хүнээс асууж өгье гэсэн. Төд удалгүй Б над РУУ утсаар яриад “найз нь мөнгө олчихлоо ямар дансанд хийх вэ" гэхээр нь эхнэрийнхээ Хаан банкны дансыг өгсөн. Удалгүй эхнэрийн дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Бт мөнгийг бэлнээр өгсөн. ..Баас авсан мөнгөө өгөх гээд Галшар суманд ирсэн байхад нь уулзахад Цтой хамт явж байсан. ...Б тухайн үед надад Ц гэх хүнээс мөнгө авч өгсөн юм гэж хэлээд Цд 2.000.000 төгрөг өгүүлсэн. ...Би Бтай утсаар яриад Ц ченжээс 2.000.000 төгрөг аваад өгчих гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг/7-р хавтасны 177-р хуудас/,
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц гэх хүнээс миний 5039569884 дугаартай Хаан банкны дансанд 950.000 төгрөг орсон. ...У нь хүнээс мөнгө зээлнэ гэж ярьж байсан. Тэгээд Ц гэх хүнээс зээлсэн байх гэж бодсон. ...Тэр үед нөхөр маань мал борлуулахаар яваагүй болохоор Цгоос зээлсэн гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 54-55-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч М.Мын алдагдсан 9 адууг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 236- 237-р хуудас/,
Гэрч Х.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц гэдэг ченж над руу утсаар яриад Галшар суманд ирж мал ажиллах хэрэгтэй байна гэж дуудсан. Үүний дагуу О гэдэг жолоочтой хамт мөн Чөдрөө гэх бойчинтой хамт явсан. ...Бид нарыг Галшар сумын төвөөс зүүн урагшаа хөдөө малчин айлынд очиход нэлээн хэдэн адуу байсан. ...Зүс, тоог нь нарийн мэдэхгүй. Бид нарыг айлын гадаа очиход ажиллах адуунуудыг бөөгнүүлчихсэн байсан. ...Эхнээс нь барьж байгаад нэг нэгээр нь ажилласан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 56- 57-р хуудас/,
Гэрч Д.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Над руу Ц ченж ярихаар нь Галшар суманд очсон. ...Хөдөө тэр айлын гадаа мал ажиллаж байхад танихгүй хэдэн залуучууд явж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 58-59-р хуудас/,
Гэрч Д.Равжирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б цагаан өнгийн суудлын машинтай Ц гэх эмэгтэйтэй хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 60-р хуудас/,
Хохирогч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оноос хойш Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвд ач, зээгээ хараад сумын төвд амьдарч байгаа бөгөөд миний адуу малыг миний хүү Ш хардаг. Манайх Хэнтий аймгийн Галшар сумын нутгаас 2017 оны 12 дугаар сарын эхээр халиун азаргатай 9 тооны адуу алдсан. ..Галшар сумын зааг “Амын шанд" гэх газар нутагладаг байсан ба гэрээс хойд зүгт 10 гаран км зайд Хэнтий Галшар сумын 5 дугаар баг сумын хадны энгэр, “Бага арт” уулын урдуур, “Бухын толгой” гэх газруудаар бэлчээрлэдэг байсан адуунууд байгаа юм... Миний алдсан адуунууд нь хар дэлтэй халиун азарга, халиун алаг гүү, шар хээр гүү, бор хээр гүү, хонгор гүү 4 настай, хонгор гүү 8 настай, хүрэн гүү, зээрд байдас, шарга унага нийт 9 адуу алдсан...” гэсэн мэдүүлэг/2-р хавтасны 150-152-р хуудас/,
Гэрч С.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Амын шанд” гэх газар нутагладаг бөгөөд Хэнтий аймгийн Галшар сумын нутгаас 2017 оны 12 дугаар сарын эхээр халиун азаргатай 9 тооны адуу алдсан... Галшар сумын малчин уруул хочит Уг сэжиглэж байна. ...9 адууг хайж байх үед У нь манай адууны бэлчээрлэдэг газраар адуу хайгаад явж байсан ба адуу мал худалдсан гэж нутгийн иргэд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 154-155-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Г.Сын алдагдсан 9 тооны адууг 7.450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 166-167-р хуудас/,
Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2017 оны 12 дугаар сард яг хэдний өдрийг нь бол санахгүй байна. Би У ахын гадаа мотоциклтой нутгийн залуу болох Бтой хамт хэсэх гээд очтол гэрийнх нь гадаа нь шар өнгийн стана маркийн тээврийн хэрэгсэл байсан ба гэрийнхээ урд талд Б болон бойчин гэх 1 хүн, У нар адуу ажиллаад байж байсан ба У ах бид хоёрт хандан “Адуунаас ажиллаад өгөөч” гэхээр нь би газар унагаасан байсан шарга унаганы арьсыг нь хуулсан. Харин Б нь мөн нэг адууны арьс хуулсан. ...У ахын адууг хараад бол бараг бүгдийг мэднэ. Тухайн ажиллаж байсан адууг У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 178-179-р хуудас/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр буюу 2017 оны 12 дугаар сард 18 цагийн орчимд орой болж байхад яг хэдний өдрийг нь бол санахгүй байна. Би У ахын гадаа мотоциклтой нутгийн залуу болох Хийн хамт хэсэх гээд очтол гэрийнх нь гадаа шар өнгийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл байсан ба У ах бид хоёрт хандан адуунаас ажилцаад өгөөч гэхээр нь би газар унагаасан байсан хонгор зүсмийн гүүний арьсыг нь хуулж өгсөн. Харин Х болохоор шарга унаганы арьсыг нь хуулсан. Тэгээд бид хоёр нэг нэг адууны арьс хуулж өгчхөөд явсан... У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан ба тухайн адуунуудыг Бн цуглуулсан малыг ажиллаж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлгүүд /2-р хавтасны 180-181-р хуудас/,
Гэрч О.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12-р сард байна уу? 2018 оны 01-р сард шиг санаж байна, цас их буусан жил байсан. Хэнтий аймгийн Галшар суманд очиж 9-10 тооны адуу нядалсан, одоо зүс, им, тамга, хүйсийг нь анзаарч хараагүй. Тухайн үед айлын эзэн У нь малдаа явж, хөөж авчирдаг ба үүнийг нь би ганцаараа цохиж, цусдаж малаа бэлтгэдэг байсан. ..Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 201-202-р хуудас/,
Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын сүүл, 6 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын Оч, Арвин багийн нутгаар бэлчээрлэж байсан юм. ...Үхрээ бүртгэхэд шүдлэн эр үхэр, шүдлэн гунж, 2 бяруу тоогоороо дутсан байсан. Манай үхрүүд баруун чих ганзага, зүүн чих догол имтэй. ...Манай үхрийн зүс гэвэл хар зүсмийн үхэр цөөхөн ер нь бол улаан голдуу үхэр байдаг. ...Би гомдолтой байна. ...хулгайд алдсан малаа эрж хайхад надад 500.000 төгрөгийн зардал гарсан. Надад баримт байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 236-238-р, 3-р хавтас 13-р хуудас/, “...Би Утай нүүрэлдэж мэдүүлэг өгөөд ойлголцохгүй байх. Тиймээс би нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй. Манай үхрээс нийт 24 тооны үхэр шуурганд уруудаж алга болсноос 4 үхрийг нь хүн хулгайлсан гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг/7-р хавтасны 168-169-р хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын сүүлээр У ах дуудаж 4 тооны үхэр ачилцсан бөгөөд тухайн үед У ахын гэрт Б, А нар байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор ямар зүсмийн ямар үхэр байсныг санахгүй байна. ...Ямар ч байсан 4 тооны үхэр ачсан. ...Мөн дээрээс нь Ад У 2 тооны үрээ зарсан ба 2 тооны үрээг хамгийн сүүлд ачсаныг тод санаж байна. Тухайн үед хэний үхэр ачиж байсан, хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хавтас 51- 52-р хуудас/,
Гэрч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Мийн хамтаар хоёулхнаа Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Цавийн толгой" ус гэх газар малаа маллан амьдардаг. Манайх 2019 оны 05 сарын сүүлээр 06 сарын эхээр үхрээсээ 4 тооны үхэр хулгайд алдсан. Уг үхэр нь 2 тооны бяруу, 1 эр үхэр, 1 гунж алга байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 240-р хуудас/,
Гэрч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард 80 орчим тооны үхрээ уруудуулаад үхрээ олоход том жижиг нийлсэн 11 тооны үхэр дутуу байсан. Үүнээс 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед “Буянт булаг”-аас 2 үнээ, 2020 оны 07 дугаар сарын 01- ний үед Угийн малаас 1 үхрээ олж авсан. Бусад 8 тооны үхрийг одоо болтол олоогүй байгаа. ..Угийн малд манай имтэй өөр үхэр байгаагүй. Цасан шуурганд үхрээ уруудуулсны дараа цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй..., ...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр болсон цасан шуурганаар манай үхрээс нийт 11 тооны үхэр алга болж дутсан. Үүнээс 2 үхрийг 2018 оны 06 дугаар сарын дунд үед олж авсан. 9 тооны үхэр сураггүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард 1 тооны үхрийг Угийн үхрээс олж авсан. Одоо үлдсэн 8 тооны үхэр ямар ч сураг гарахгүй байгаа. Манай үхрүүд 2018 оны 04 дүгээр сард болсон шуурганаар нутаглаж байсан “Гашуун булаг” гэх газраас уруудаад Галшар сумын төвөөс урагш 10 км зайд “Гашуун булаг”-аас нийт 60 км орчим газар уруудсан байхад нь олж авсан. ..Манай алдсан үхрүүд дунд гуна, хязаалан эр үхэр байхгүй. Дандаа бага талдаа үхэр байсан. Алдсан бяруунуудаа ямар зүстэй болохыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 174- 176-р хуудас, 239-р хуудас/,
Гэрч Л.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У надаас мөнгө хэрэгтэй гээд 4.000.000 төгрөг авсан ба уг өртгөндөө мал авъя гэхэд би үхэртээ яваад ирье гээд нийт 20 орчим тооны үхэр тууж ирээд 5 үхэр хашиж барих үед 1 үхэр хашаа давж зугтаахаар нь үлдсэн ...4 үхрийг барьж миний машинд амьдаар нь ачсан. ...Суман дээр очиж 2 тооны адууны хамт 4 тооны үхрийн бичиг аваад баталгаажуулаагүй явсан. ...Би тухайн үед 4 тооны үхрийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан....тэр үед надад хулгайн үхэр зарж байна гэж бодсон боловч Угаас энэ талаар асууж тодруулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 243-245-р хуудас/,
гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр Б би Галшар явахаар боллоо хамт явах уу гэхээр нь би Улаанбаатар орж тэндээсээ Бтэй хамтдаа хоёулаа 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сум орж тэнд У гэдэг айлынд очиход У нь Бд 4 тооны үхэр зарж байсан. ..Би тухайн үед Угаас дугуй хүрээтэй, загасан тамгатай хязаалан насны үрээ, шүдлэн насны бор үрээ хоёр худалдаж аваад тэндээсээ нутаг буцсан...” гэсэн мэдүүлэг/6-р хавтасны 173-174-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Ч.Мийн алдагдсан 4 тооны үхрийг 2.350.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 246-247-р хуудас/,
Хохирогч Л.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр Галшар сумын нутаг Баруун булаг гэх газраас Зээрд азаргатай 22 тооны адуу алдсан. ...Тэгээд 2017 оны 02 дугаар сарын дундуур Галшар сумын “Үйзэн цагаан овоо” гэх газраас 14 тооны адууг олсон түүнээс 8 тооны адуу нь одоо хүртэл олдохгүй байгаа. Манай адуу алдсан гэх газраас баруун тийшээ 30 орчим км зайтай газраас олдсон... Алдсан адуу нь цагаан морь 8 настай, цагаан морь 6 настай, хонгор будан морь, хонгор морь, хээр морь, зэгэл халзан морь, цавьдар? гүү, сартай цагаан хонгор хязаалан үрээ алдсан... ” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 10-11-р хуудас/,
Гэрч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг" гэх газраас манай хүү Цын зээрд азаргатай 22 тооны адуу алдсан ба энэ адуугаа эрж хайж явсаар байгаад 2017 оны 02 дугаар с||мн дундуур зээрд азаргатай 14 тооны адуугаа Галшар сумын нутаг сумын төвөөс нь 10 гаран км зайд байрлах “Үйзэн цагаан овоо" гэх газраас би хайж яваад олсон...үлдсэн 8 тооны адууг хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 23-25-р хуудас/,
гэрч О.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сард Б нь Галшар сумын манай ойр орчмын айлуудаас мал мах авна гээд шар өнгийн стана маркийн машинтай, Аагий гэх бойчинтой хамт хоёулаа ирээд явж байхаар нь би Бтэй уулзаж банкны зээл төлөх гээд байна, 10 ямаа, 40 хонь хурга нийлсэн нийт 50 тооны бог мал заръя” гээд гэртээ дуудсан. ...Үдээс хойш Б.У нь мотоциклтой адуу тууж ирээд тэр дундаас 8 тооны адуу зарсан гэж байсан би тухайн үед архи уусан халамцуу байсан тул ямар зүсмийн ямар адуу авч ирж зарсан талаар мэдэхгүй байна. ..Өөр хүнээс мал мах аваагүй надаас 50 бог мал, Угаас 8 адуу авч ажиллаад тэр шөнөдөө шар өнгийн Стана маркийн машиндаа хийж дүүргээд манай гаднаас Улаанбаатар хот явлаа гээд хөдөлсөн. ...Б.Угаас хэдэн адуу авахаар боллоо гэж ярьж байсан өөр юу ярьсан талаар мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 54-55-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Л.Цын алдагдсан 22 тооны адууг 19.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтасны 35-36-р хуудас/,
Хохирогч М.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр өдрийг нь нарийн санахгүй байна. Галшар сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэрцогт гэх газраас 2 тооны даага алга болсон бөгөөд тухайн үедээ хайгаад олоогүй. Миний алдсан адуу нь Бор халзан даага нүдэн тамгатай, Хул даага хүрээтэй 2 нүд тамгатай байсан... Би алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нэхэмжлэхгүй. Учирсан хохирлоо төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 80-81-р хуудас, 105-р хуудас/,
Хохирогч З.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр 40 гаран тооны үхрээс 4 тооны үхэр алдсан юм. Тэгээд тухайн үедээ тэр хавьдаа хайгаад олдоогүй. Хар үнээ, хар гунж, хар бяруу, улаан бяруу нийт 4 тооны үхэр алга болсон. Алдсан 4 тооны үхэр бүгд буруу чих араасаа сүйх, зөв чих цуулбар имтэй... Хохирлоо нэхэмжилнэ. ..Алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 114- 118-р хуудас; 143-р хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим У ах над руу залгаж ирж малаа аваарай Зуухын зуслангийн бууцан дээр байж байя хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 91-32 ДГО улсын дугаартай машинтай очиж улаан бяруутай 3 хар зүсмийн нийт 4 тооны үхэр очиж аваад явсан. Тэр үед би үхрүүдийг ганцаараа очиж авсан. Харин үхрүүдийг очиж авахад У ах У гэх хүнтэй хамт байсан. Тэгээд 2 нь манай үхэр, 2 нь Уын үхэр гэж хэлсэн. ..У ах надаас өмнө нь 1 сая төгрөг авсан байсан тэр мөнгөндөө би 2 үхрийг нь авсан. Харин У гэх хүнд би 600.000 төгрөг мобайл банкаар шилжүүлж өгөөд явсан. 2018 оны 12 сарын 20-ны орчим өдрийг нь сайн санахгүй байна. ..Намайг хаваржаан дээр очиход У өөр У 2 байсан...” гэсэн мэдүүлэг/3-р хавтас 126-127-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 01 дүгээр сард хар ногоон азарган хязаалан үрээтэй 2 тооны байдас болон өөр адуунаас ганц нэгээрээ нийт 10 тооны адуу алдсан. Тэгээд адуу алдсанаас хойш манай адууны бэлчээрлэдэг газар болох Галшар сумын зүүн урд хэсэг, Улаан дэл, Муу хөтөл, Сайн хөтөл, Баруун булаг, Дунд булаг гэх газруудаар 2-3 хоног мотоциклтой эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг чимээгүй олдоогүй.Манай хулгайд алдсан гэх 10 тооны адуунууд бүгд дан саран тамгатай адуунууд байсан. Дэлтэй хар ногоон азарган хязаалан үрээ, хээр шүдлэн байдас, ногоон хязаалан байдас, хүрэн будан шүдлэн үрээ, хонгор зээрд шүдлэн үрээ, доголон охин зээрд даага, хээр даага, зээрд даага, хонгор шүдлэн байдас, улаан бор буурал байдас нийт 10 тооны адууг өөр өөр азаргатай адуунуудаас нэг цаг хугацаанд алдсан ...Би Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Б.У, Б.У нарыг сэжиглэдэг юм. Тухайн үед адуу зарж борлуулж байсан талаар айл саахалтын хүмүүс ярьж байсан... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Түүний дагуу нэхэмжлэл гаргана...”гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 159-160, 191-193-р хуудас/,
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 01 дүгээр сард хар ногоон азарган хязаалан үрээтэй 2 тооны байдас болон өөр адуунаас ганц нэгээрээ нийт 10 тооны адуу алдсан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 162-163-р хуудас/,
Гэрч М.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Угийн гадаа мотоциклтой хэсэх гээд очтол Б бойчин гэх хүмүүстэй, мөн У нар адуу ажиллаад дуусаж байсан, яг ямар зүсмийн ямар адуу ажилласан талаар мэдэхгүй байна ямар ч байсан гэрийнх нь гадаа шар өнгийн стана зогсож байсан ...”гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 187-188-р хуудас/,
Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хэсэх гээд очтол ченж гэх Б, бойчин гэх 1 залуу, мөн У нар адуу ажиллаад дуусаж байсан, миний анзаарснаар ямар ч байсан ойролцоогоор 9-10 тооны адуу ажилласан байх шиг байсан ба улаан бор юм уу буурал зүсмийн адууны арьс харагдаж байсан ..." гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 189-190-р хуудас/,
Хохирогч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн эгч Огийн хүү Э.Х нь 2017 оны хавраас хойш манай адууг харж байгаа юм. Манайх Галшар сумын 1 дүгээр баг Ар хужирт гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хар азаргатай 14 тооны адуу хулгайд алдсан тухайн үед хөдөө Манай нөхөр, нөхрийн эгчийн хүү Э.Х бид нар Ар хужирт гэх газар өвөлжиж байсан бөгөөд би нөхрийн хамт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.Хыг үлдээгээд сум орсон. ...манай дүү Э.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой гэртэй ирээд маргааш өглөө нь хөдөө адуундаа явахад “Хар азаргатай 20 тооны адуунаас 6 тооны сарвай унага тус багийн ар хужирт гэх газар байсан ба бусад 14 тооны адуу хулгайд алдчихлаа, сарвай унага нь л үлдсэн байна гэж байсан. Манай дүү Э.Х нь 10 гаран хоног эрэл сурал болоход ямар ч сураг гараагүй алга болсон байсан ..." гэсэн мэдүүлэг /3-р хавтас 218-221-р хуудас/,
Гэрч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай алдсан гэх 14 тооны адуу бүгд манай ах П.Энхтөрийн ташаан толгой дээрээ дээшээ харсан дан саран тамгатай адуунууд байгаа ...Хар азарга, хар шүдлэн үрээ, хар гүү 10 настай, хээр гүү 12 настай, хээр гүү 12 настай, дүмбэн цагаан гүү, шарга гүү, хул гүү, халиун соёолон гүү, халиун хязаалан байдас, хонгор хязаалан байдас, хонгор хязаалан байдас, хул шүдлэн байдас нийт 14 тооны адуу алдсан... Манай сумын уруул Уртаа гэх хочтой хүнийг нутгийн иргэд хөдөлгөөнтэй байгаа, хулгай хийгээд байгаа гэж ярьдаг...”гэсэн мэдүүлэг /3-р хавтас 222-223-р хуудас/,
Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд байх. Яг өдрийг нь санахгүй байна. ...Б.Угийн “Цагаанчулууны ихрийн” бууц гэх газар байрлах өвөлжөөнд байх гэрийнх нь хажуугаар хонио туугаад явж байхад хүмүүс мал хийж байсан. Мөн гэрийнх нь гадаа хөх өнгийн ачааны машин зогсож байсан. Ямар ч байсан адуу ажиллаж байсан. Ямар зүсмийн адуу ажиллаж байсан талаар мэдэхгүй. ...Тухайн үед Б нь Угийн гэрт ирж мал авч байгаа гэж байсан ...У ирээд мал мах авахдаа мөнгө төгрөгтэй ирдэггүй. Мал мах зарахаар дандаа дараа нь өгье гээд алга болдог байсан. Бг би энд ирэхээр нь хулгай хийдэг байж магадгүй. Ихэвчлэн мөнгөгүй л явж байдаг...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 247-248-р хуудас/,
Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеэр 2017 оны 12 дугаар сарын сүүлээр он гарахын өмнө Угийнд очиход Б 1 бойчин гэх залуу, У нар 10 гаран тооны адууг унагаагаад цусалж байсан. Зүс нь гэвэл 1 цагаантай бусад нь бараан зүсмийн адуунууд байсан. Гэрийн гадаа нь бүхээгтэй ногоон портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...У ахын адууг хараад бол бараг бүгдийг би мэднэ. У ахын адуу биш гэдгийг мэдэж байсан ба Бн цуглуулсан адуу гэж бодож байсан..." гэсэн мэдүүлэг /3-р хавтас 249-250-р хуудас/,
Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад У тэгж хэлээгүй. Би Утай уулзаагүй. ...Тухайн үед Уын эхнэр У ах, Б рүү чихнэ, гүтгэнэ гэсэг зүйл надад хэлээгүй. ...Уын эхнэрийн хэлсэн зүйлийг би хэн нэгэнд ярьж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 25-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Ш.Мийн алдагдсан 20 адууг 15.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 235- 236-р хуудас/,
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард манай үхэр Галшар сумын 2 дугаар баг Чулуут, Сайр гэх газраар бэлчээд байсан тэгээд 06 дугаар сарын 01- ний өдөр бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж үзэхэд 5 тооны үхэр алга болсон байсан. Миний хулгайд алдсан гэх үхэр нь бүгд буруу чих догол имтэй хар халзан гуна 4 настай, сарман хүрэн халзан гуна 4 настай, сарман хүрэн халзан үнээ 4 настай, хар шүдлэн үхэр, цавьдар халзан эр бяруу алдсан ...Хулгайд алдсан үхрээ хайхад гарсан зардлыг нэхэмжлэхгүй. Хохирлоо нөхөн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 33-34-р хуудас/,
Гэрч З.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санаж байна. Манай багийн иргэн А.А нь 5 тооны үхэр алдчихлаа гээд хайгаад явж байсан ..." гэх мэдүүлэг/4-р хавтас 35-36-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч А.Аийн алдагдсан үхрийг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 40-41-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч А.Аийн алдагдсан үхрийг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 40-41-р хуудас/,
Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орчимд манай тусдаа явдаг зэгэл цагаан саарал шүдлэн үрээ саран дэвсгэртэй ихэр арвай тамгатай, дээр нь Амаадаа харсан одтой дан сар тамга дарсан байгаа. Сартай зээрд шүдлэн үрээ /дэлтэй/ амаадаа харсан одтой дан саран тамгатай, ямаан хоншоортой шүдлэн хээр үрээ амаадаа харсан одтой дан саран тамгатай ахар засмал дэлтэй шүдлэн хүрэн үрээ одтой амаадаа харсан одтой дан саран тамгатай зээрд даага, засмал дэлтэй хүрээтэй 5 нүдний уйл тамгатай хонгор үрээ, засмал дэлтэй амаадаа харсан одтой дан саран тамгатай адуунууд 6 адуу Дэлгэрцогт гэх газар байсан тэгээд 12 сарын 23-ны өдөр үзэхэд байгаагүй байсан. Тэгээд 12 сарын 25-наас хайгаад адуу олдоогүй ...Хулгайд алдсан адуугаа эрж хайхад надаас 300.000 төгрөгийн зардал гарсан. Нотлох баримт байхгүй ...Гомдолтой байна. Адууныхаа үнийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 67-69, 95-р хуудас/,
Гэрч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Мийн хамтаар хоёулхнаа Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Цавын толгойн ус” гэх газар малаа маллан амьдардаг юм. Манайх 400 гаран тооны адуутай бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-наас 23-ны өдрийн хооронд Галшар сумын Дэлгэрэх цогт гэх газраас 6 тооны адуугаа алдсан ...” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 70-71-р хуудас/,
Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өглөө нь адуундаа явлаа гэж яваад үдийн хойно 6 адуу хашаандаа авч ирж хашсан байсан. Яг ямар зүстэй адуу байсныг нь санахгүй байна ...Хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтасны 84-86-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 2018 оны 08 дугаар сард хар хүрэн азарган хязаалан үрээтэй 9 тооны адуу алдсан. Тэгээд адуу алдсанаас хойш манай адууны бэлчээрлэдэг газар болох Галшар сумын зүүн урд хэсэг, Улаан дэл, Муу хөтөл, Сайн хөтөл, Баруун булаг, Дунд булаг гэх газруудаар 3-4 хоног мотоциклтой, машинтай эрэл сурал болж явсан боловч ямар ч сураг чимээгүй олдоогүй. Хар хүрэн хязаалан азарга, зээрд шүдлэн үрээ, бор саарал гүү 6 настай, бор саарал даага, ухаа зээрд шүдлэн үрээ байсан, үлдсэн 4 тооны адууг нэг бүрчлэн зүсийг нь санахгүй байна ямар ч байсан бараан зүсмийн бага насны адуунууд байсан бөгөөд нийт 9 тооны адуугаа алдсан. Би Хэнтий аймгийн харьяат Б.У, Б.У нарыг сэжиглэж байгаа ...Нутгийн иргэд Уртаа, У] нар адуу мал зарж борлуулсан гэж ярьж байсан...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг/4-р хавтас 103-105, 136-138-р хуудас/,
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 9 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн Улаан дэл гэх газраас алдсан. Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Хэнтий аймгийн Галшар сумын зааг нутгуудаар манай адуу бэлчдэг ...” гэсэн мэдүүлэг /4-р хуудас 109-111-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-наас хохирогч Д.Мийн алдагдсан 9 адууг 6.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 123-124-р хуудас/,
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр шарга азаргатай 20 гаруй тооны адуугаа алдаад 2019 оны 08 дугаар сарын 12-ны үеэр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2-р баг “Хоймор” гэх газраас адуугаа олоход 2 тооны шарга халзан морь, шарга байдас, бор даага нийт 4 тооны адуу дутсан. ...Миний алдсан 4 тооны адуу нь бүгд зөв талын гуяны дээрээ нүдтэй загасан тамгатай, ташаан толгой дээрээ ЗХ тамгатай, буруу чих нь цуулбар имтэй адуунууд байсан...Эрж хайгаад олоогүй. Хулгайд алдсан гэж бодсон. ...хулгайд алдсан 4 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 182-184-р хуудас/, гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мийн 5 адуутай хамт ачигдсан адуунууд загасан тал юм уу хөвчтэй саран толгойтой, зуузай тамгатай байсан байж магадгүй. ...Миний бодож байгаагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Агийн адуу байж магадгүй...” гэсэн мэдүүлэг/4-р хавтас 186-188-р хуудас/,
Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сүүл яг хэдний өдрийг санахгүй байна. ...Том цагаан бүхээгтэй ачааны машинтай Б.У, Л.Б бас нэг бүдүүн хүн Бтай уулзах гээд ирсэн. Тухайн үед эхнэр бид 2 сумын төв орох ажилтай гээд сум явсан. ...Тухайн өдөр Б нь хулгайн адууг Б, У нарт зарсан гэдгийг мэдээгүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө мэдсэн...”гэх мэдүүлэг /4-р хавтас 224-225-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-наас хохирогч М.Агийн алдагдсан 5 адууг 3.900.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтас 195-р хуудас/,
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, “Адгийн баян” гэх газар өвөлжиж хаварждаг. Манайх 2019 оны 7 дугаар сард 5 тооны х&р үрээ, хар шүдлэн, бор хээр үрээ, цавьдар халзан морь, халиун үрээг Дэлгэрэн сумын 2 дугаар баг, “Дунд баян" гэх газраас хөлөөр нь алдаад хайгаад олоогүй. ..Манай 5 адуу нь миний өөрийн унаган адуу бөгөөд адуунаас салаад алга болох учиргүй адуунууд байсан. *...Миний алдсан адуунд овооны наадамд 3 удаа айрагдсан цавьдар халзан морь байсан. Бусад адуу нь уяж байсан ба айрагдаж байгаагүй. ...Уг сэжиглэдэг ба У нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтасны 133-135-р хуудас/, Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2-р багийн нутаг “Дунд баян” гэх газраас 5 тооны адуу хулгайд алдсан. ...Миний алдсан 5 тооны адуу байнга цуг явдаг. Хамтдаа алга болсон. ...Надтай Б гэдэг залуу ирж уулзаад явсан. ...Хохирлоо төлж барагдуулна, удахгүй төлнө гэж байсан. ...Малаа эрж хайхад 800.000 төгрөгийн зардал гаргасан. ...нотлох баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 72-р хуудас/,
Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарыг Аийн хаваржаан дээр очиход хашаан дотор шарга азаргатай шарга халзан морь, хамар цагаан морь, хар голтой хонгор морь, дэлтэй шарга үрээ, мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Д.Мийн 5 тооны адуу хашаатай байсан ба адууны зүс нь хээр үрээ, халиун үрээ, хээр бундан морь, мөн 2 адуу байсан. ...Мөн Мийн 5 адуу нь зөв талын гуяндаа дан саран тамгатай 5 адуу байсан. Адуунд хурдан морины бай шагнал авч байсан нэг адуу байсан. Зүсийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1-р хавтасны 129-131-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-наас хохирогч Д.Мийн алдагдсан 5 тооны адууг 4.650.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 142-143-р хуудас/-Яллагдагч Л.Бн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 29-60 УБЕ улсын дугаартай шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 192-193-р хуудас/, Яллагдагч Л.Бн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2002 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан мөрдөгчийн магадалгаа /7-р хавтасны 195-196-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.У, Р.Д нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Л.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Л.Б нь хохирогч Г.Сын 9 адуу, Л.Цын 22 адууг хулгай хийх үйлдэлд оролцоогүй, уг адуу нь хулгайн адуу гэж мэдээгүй гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Угийн мэдүүлгээр батлагдаж байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Л.Бг хохирогч Г.Сын 9 тооны, хохирогч Л.Цын 22 тооны адууны хулгайн үйлдэлд холбогдолгүй гэж үзлээ.
Иймээс шүүгдэгч Л.Бн үйлдэл холбогдлоос хохирогч Сын 9 тооны, хохирогч Цын 22 тооны адуу хулгайлсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар заасан байна.
Шүүгдэгч А.Б, Л.Б нар нь шүүгдэгч Б.У, Р.Д, Б.У нарын хамт хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн даван туулах, ул мөрийг нуух зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй хэдий ч бэлчээрт байсан дээрх хохирогчдын үхэр, адууг бэлчээрээс нь тууж авчран нядалж, махыг нь борлуулсан байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн гэж үзэн гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь Д.Мийн алдсан гэх 9 тооны болон 10 тооны адуунаас 1 удаа 10 тооны адуу хулгайлсан, харин 9 тооны адуу аваагүй, мөн Ч.Мийн 4 үхрийг аваагүй, А.Аийн 5 үхрийг авсан, гэтэл энэ 2 үйлдэл давхардаж орсон байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгээр адуу болон үхрийн зүс, им тамга өөр өөр, алдагдсан цаг хугацаа тохирч байгаа, хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Л.Бн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой тогтоогоогүй, эд зүйлийн үнэлгээг хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаар тогтоогоогүй, 2 өөр үнэлгээний байгууллага 2 өөр дүгнэлт гаргасан” байгааг анхаарч үзнэ үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн цаг хугацаа юм. Хохирогч /малчид/ малаа хулгайд алдсан цаг хугацаагаа тухайн сарын эхээр, сүүлээр гэж мэдүүлж байгаа нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох үндэслэл болж байгаа ба хохирогч нарын цаг хугацааг баримжаалан мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй юм. Шүүгдэгч нар 2018-2019 онд бусдын эд хөрөнгийг/малыг/ хулгайлан авсан болох нь тогтоогдсон ба хулгайлсан малын үнийг зах зээлийн дундаж ханшийн судалгаанд үндэслэн хохирлын үнэлгээ тогтоосныг няцааж үгүйсгэх эсхүл эргэлзээтэй болсон гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр
1. Шүүгдэгч Б.У нь хохирогч Э.Жамьяаны 3 тооны үхэр завшиж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан
-Шүүгдэгч Б.У нь шүүгдэгч Б.У, Л.Б нартай бүлэглэн Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикл ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ны үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Гын бэлчээрт байсан хээр азаргатай 19 адууг авч 20.600.000 төгрөгийн,
-шүүгдэгч Б.У ганцаараа өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Бухын толгой” гэх газраас 2017 оны 12 сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин Г.Сын бэлчээрт байсан халиун азаргатай 9 адууг авч 7450000 төгрөгийн хохирол
-мөн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклыг ашиглан 2019 оны 5 сарын сүүлээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг ”Сайр” гэх газраас малчин Ч.Мийн бэлчээрт байсан 4 үхрийг авч 2350000 төгрөгийн
-мөн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2017 оны 1 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газраас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Л.Цын бэлчээрт байсан 22 адууг авч 19300000 төгрөгийн
-мөн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2019 оны 6 сарын 2-ны өдрөөс 4-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Сайр” гэх газраас малчин А.Аийн бэлчээрт байсан 5 үхрийг авч 3800000 төгрөгийн
-шүүгдэгч Б.Утай бүлэглэн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг “Цамба цагаан” гэх газраас тус сумын 6 дугаар багийн малчин З.Лийн бэлчээрт байсан 4 үхрийг авч 2700000 төгрөгийн
-шүүгдэгч Л.Бтэй бүлэглэн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 1 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 10 адууг авч 6650000 төгрөгийн
-шүүгдэгч Л.Б, Б.У нартай бүлэглэн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 1 сарынэхээр Хэнвий аймгийн Галшар смын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.Мийн бэлчээрт байсан 20 адууг авч 15400000 төгрөгийн
-шүүгдэгч Л.Бтэй бүлэглэн өөрийн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 8 сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 9 адууг авч 6300000 төгрөгийн хохирол учруулсан
2.Шүүгдэгч Л.Б нь шүүгдэгч Б.У ,Б.У нартай бүлэглэн Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикл ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ны үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Гын бэлчээрт байсан хээр азаргатай 19 адууг авч 20.600.000 төгрөгийн,
- шүүгдэгч Б.Утай бүлэглэн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 1 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 10 адууг авч 6650000 төгрөгийн
-шүүгдэгч Б.У, Б.У нартай бүлэглэн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 1 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар смын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.Мийн бэлчээрт байсан 20 адууг авч 15400000 төгрөгийн
-шүүгдэгч Б.Утай бүлэглэн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 8 сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.Мийн бэлчээрт байсан 9 адууг авч 6300000 төгрөгийн хохирол учруулсан
3.шүүгдэгч Б.У нь шүүгдэгч Л.Б, Б.У нартай бүлэглэн Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикл ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ны үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Гын бэлчээрт байсан хээр азаргатай 19 адууг авч 20.600.000 төгрөгийн,
-шүүгдэгч Р.Д, А.Б нартай бүлэглэн Р.Дийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас 2019 оны 1 сарын 10-ны өдрөөс 1 сарын 17-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.Мын бэлчээрт байсан 9 адууг авч 8400000 төгрөгийн хохирол
- шүүгдэгч Б.Утай бүлэглэн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг “Цамба цагаан” гэх газраас тус сумын 6 дугаар багийн малчин З.Лийн бэлчээрт байсан 4 үхрийг авч 2700000 төгрөгийн
- шүүгдэгч Б.У, Л.Б нартай бүлэглэн Sanya маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглан 2018 оны 1 сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.Мийн бэлчээрт байсан 20 адууг авч 15400000 төгрөгийн хохирол учруулсан
4.Шүүгдэгч Р.Д нь шүүгдэгч Б.У, А.Б нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас 2019 оны 1 сарын 10-ны өдрөөс 1 сарын 17-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.Мын бэлчээрт байсан 9 адууг авч 8400000 төгрөгийн хохирол
-өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан 2018 оны 12 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин Ч.Мийн бэлчээрт байсан 6 адууг авч 4200000 төгрөгийн
- өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан 2019 оны 3 сарын сүүл, 4 сарын эхээр хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин М.Эы бэлчээрт байсан 2 адууг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан
5.Шүүгдэгч А.Б нь шүүгдэгч Р.Д , Б.У нартай бүлэглэн Р.Дийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас 2019 оны 1 сарын 10-ны өдрөөс 1 сарын 17-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.Мын бэлчээрт байсан 9 адууг авч 8400000 төгрөгийн хохирол
-өөрийн эзэмшлийн ногоон өнгийн супер “Benney” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан 2019 оны 7 сарын сарын сүүл, 8 сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас малчин М.Агийн бэлчээрт байсан 4 адууг авч 3900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Г, Ч.М, Ш.Мөнхтөгсийн хууль ёсны төлөөлөгч П.О, Л.Ц нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Ж, М.М, Г.С, М.Э, З.Л, Д.М, А.А, А.А нарын, гэрч Б.Д/1-р хх-ийн 29-31,229-231/, Г.А/2-р хх-ийн 8/ , Г.Түвшинжаргал/2-р хх-ийн 9/, А.Г/2-р хх-ийн 12/, Э.Ц/4-р хх-ийн 85-86, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/, Б.Х/2-р хх-ийн 179/, Э.Б/2-р хх-ийн 181/, Л.Л/3-р хх-ийн 23-25/, М.Э/3-р хх-ийн 188/, О.Ча/3-р хх-ийн 55/, С.Х/3-р хх-ийн 190/,Б.Ц/4-р хх-ийн 110/, Ц.Угтахбаяр/4-р хх-ийн 112/, М.Тайванбат/4-р хх-ийн 115/, Э.Х/3-р хх-ийн 223/, Д.А/3-р хх-ийн 248/, Б.М/3-р хх-ийн 250/, Д.Б/4-р хх-ийн 52/, Д.Доржшануу/4-р хх-ийн 185/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нараас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт оролцсон оролцоо, ашиг хүртсэн хувь хэмжээгээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын ашигласан хувь хэмжээ нотлогдож чадахгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээг үндэслэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэх нь зүйтэй.
Хохирогч Б.Год учирсан 20600000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У нараар
Хохирогч М.Мд учирсан 8400000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б нараар
Хохирогч Д.Мт учирсан нийт 19 тооны адууны хохирол 12950000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.У, Л.Б нараар
Хохирогч Ш.Мөд учирсан 20 адууны хохирол 15400000 төгрөгөөс 6 унаганы 2400000 төгрөгийг хасаж үлдэх 13000000 төгрөгийг шүүгдэгч Б.У, Б.У, Л.Б нараар хувь тэнцүүлэн хуваан гаргуулахаар
Хохирогч Ч.Мд учирсан 2350000 төгрөгийн хохирлыг, А.Аид учирсан 5 үхрийн үнэ 3800000 төгрөгийг, Л.Цад учирсан 22 адууны 193000000 төгрөгийн хохирлыг хохирогчийн олж авсан 14 тооны адууг хасаж үлдэх 8 адууны хохирол 9350000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Угаас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг 2021 оны 12 дугар сард багтаан төлөхөө шүүхэд илэрхийлсэн байна.
Хохирогч А.А, Э.Ж, Г.С, М.Э, З.Л, А.А,Ч.Мийн 6 адуу, Д.Мийн 5 адуу мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн төлөгдсөн байна.
Хохирогч нар нь замын зардал, үнэлгээ тогтоохтой холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба хохирогч М.М нь хохирлын үнэлгээ тогтоолгосны төлбөр 84000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Б, Р.Д нар төлсөн болно.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хувьд:
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэргийг үйлдэж байсан нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Дийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг, шүүгдэгч Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг, шүүгдэгч А.Бын эзэмшлийн ногоон өнгийн супер “Benney” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгч Р.Д, Б.У, А.Б нар нь дангаар болон бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн мотоциклийг ашигласан тул дээрх шүүгдэгч нараас үнийг гаргуулан улсын орлого болгохоор
Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх мотоцикл эвдэрч үрэгдсэн болохыг шүүгдэгч нар мэдүүлсэн тул үнэлгээний комиссоос үнэлсэн үнэлгээ болон шүүгдэгчийн үнэлсэн үнэлгээгээр
ногоон өнгийн супер “Benney” маркийн мотоциклийн үнэ 400000 төгрөгийг шүүгдэгч А.Баас,
“Даюун” маркийн мотоциклийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч Р.Дэс тус тус гаргуулан улсын орлого болгохоор,
Хэнтий аймгийн Галшар сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Бн эзэмшлийн 29-60 УБЕ шар өнгийн Стана, цагаан трак, ногоон пронтер зэрэг тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаагүй ба гэмт хэрэг үйлдсэний дараа Улаанбаатар хот руу махаа тээвэрлэн явсан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн /2/ 50-51 дүгээр талд Б.Дийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Чансаа” маркийн мотоциклыг битүүмжлэх мөрдөгчийн санал үйлдэгдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол гараагүй байна.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж буй эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б, Б.У, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул мал завших гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Шүүгдэгч Б.У, А.Б, Б.У, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч Р.Д нь 80 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6.5 метрийн урттай мяндсан бугуйлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Г.Сын 9 тооны, хохирогч Л.Цын 22 тооны адуу хулгайлсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б, Б.У, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул мал завших гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 3 жил 6 сарын хугацаагаар, Л.Бд 2 жил 5 сарын хугацаагаар, А.Бт 2 жил 3 сарын хугацаагаар, Б.Ут 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Р.Дд 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дийн цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож түүний эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Хэнтий аймгийн Галшар сумын газар нутгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Л.Бд 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч А.Бт оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Б.Ут 2 жил хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Р.Дд 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг Хэнтий аймгийн Галшар сумын газар нутгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар /хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож/ дүйцүүлэн сольж, шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6.Шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нар нь зорчих эрх хязгаарласан ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Улаанбаатар хот Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Угаас хохирогч Б.Год 6867000 төгрөг, хохирогч Ч.Мд 2350000 төгрөг, хохирогч Л.Цад 9350000 төгрөг, хохирогч Д.Мт 6475000 төгрөг, хохирогч Ш.Мөд 4434000 төгрөг, хохирогч А.Аид 3800000 төгрөг
Шүүгдэгч Л.Бгөөс хохирогч Б.Год 6867000 төгрөг, хохирогч Д.Мт 6475000 төгрөг, хохирогч Ш.Мөд 4434000 төгрөг
Шүүгдэгч Б.Уаас хохирогч Б.Год 6867000 төгрөг, хохирогч Ш.Мөд 4434000 төгрөг, хохирогч М.Мд 2800000+28000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.
9. Хохирогч А.А, З.Л, Э.Ж, Ч.Мийн 6 адуу, Д.Мийн 5 адуу, Г.С, М.Э нарын хохирол төлөгдсөн болохыг, шүүгдэгч Р.Д, А.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хэнтий аймгийн Галшар сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа Б.Угийн “Sаnуа” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг хураан авч улсын орлого болгох,
ногоон өнгийн супер “Benney” маркийн мотоциклийн үнэ 400000 төгрөгийг шүүгдэгч А.Баас, “Даюун” маркийн мотоциклийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч Р.Дэс тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6.5 метр олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН