Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Онон,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарыг оролцуулж тус
шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол
дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн
1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Б.Тд холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***,
улсаас авсан гавъяа шагналгүй
Б.Т /РД:***/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог
сэргээн засварлах үндэсний төвийн цагдаагийн хэсгийн өрөөнд албан үүргээ
гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн хошууч Х.
Оын хууль ёсны
шаардлагыг эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинж
лэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Болсон үйлдлийн талаар үнэн зөвөөр яллах дүгнэлтэд бичигдсэн ба хийсэн хэргээ хүлээн
зөвшөөрч гэмшиж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл алга” гэв.

Хохирогч Х.О мэдүүлэхдээ: “..би 2018 оны 8 дугаар сарын 05-ны
өдөр томилгоот хувиарын дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 24
цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж гарсан. Тус өдөр шөнийн 02 цагийн үед манай
өрөөнд Т нь эхнэрийн хамт орж ирсэн. Манай өрөөнд орж ирээд би
эхнэрээ зодсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь мэдээллийн дэвтэр дээр бүртгэж аваад
харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст нь мэдэгдэж Төмөртулгыг өрөөнөөсөө
гаргасан. Тэгээд миний өрөөнөөс гараад 10 минутын дараа байх
Т нь
эргэж орж ирээд та нар ер нь яах юм би явах ёстой газар луугаа явмаар байна
пизда минь гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байна гэж хэлээд
өрөөөнийхөө сандал дээр суулгасан. Тэгсэн
Т гэх хүн нь өрөөний шалан
дээр нус цэрээ хаяаад байхаар нь боль гэдэг шаардлага тавихад хараалын үг
хэлээд тавьсан шаардлага биелүүлэхгүй улам эсэргүүцээд байсан. Би тэгэхээр нь
ширээний ард сууж байгаад ширээгээ тойроод би дөхөж очоод наад шүлсээ арчиж цэвэрлэ гэсэн шаардлага тавиад өмнө нь очиж зогссон. Тэгэхэд Т нь
урдаас босч ирээд баруун мөрөн дээрх мөрдөс дээрээс татаж тасалсан. Тэгэхээр
нь гарыг нь тавиулах гэтэл цамцны захнаас зуурч татахаар нь тавиулах гэтэл
гаднаас хөдөлгөөнт эргүүлйин алба хаагч нар орж ирэхээр нь хүлээлгэн өгч
саатуулах байр луу явуулсан. Тухайн үед миний хүзүү хорсоод байхаар нь харахад
зулгарч улайсан байсан. Надад өөр учирсан гэмтэл байхгүй ...” гэжээ. /хх 17-18,19 хуу/, Гэрэл зураг /хх 5-7/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9564 дугаартай
дүгнэлтэнд: 1. Х.
Оын биед хүзүүнд зулгаралт, цус хуралттай гэмтэл
тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд
хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх 24/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/,

Хохирогч Х.О хохирол төлбөрт 25,000 төгрөг авсан гэх баримт /хх 46/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог
сэргээн засварлах үндэсний төвийн цагдаагийн хэсгийн өрөөнд албан үүргээ
гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн хошууч Х.
Оын хууль ёсны
шаардлагыг эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Х.Оын: “...би 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр
томилгоот хувиарын дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 24 цагаар
жижүүрийн үүрэг гүйцэтгэж гарсан. Тус өдөр шөнийн 02 цагийн үед манай өрөөнд

Т нь эхнэрийн хамт орж ирсэн. Манай өрөөнд орж ирээд би эхнэрээ
зодсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь мэдээллийн дэвтэр дээр бүртгэж аваад харъяа
дүүргийн цагдаагийн хэлтэст нь мэдэгдэж Төмөртулгыг өрөөнөөсөө гаргасан.
Тэгээд миний өрөөнөөс гараад 10 минутын дараа байх
Т нь эргэж орж
ирээд та нар ер нь яах юм би явах ёстой газар луугаа явмаар байна пизда минь
гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байна гэж хэлээд өрөөнийхөө сандал
дээр суулгасан. Тэгсэн
Т гэх хүн нь өрөөний шалан дээр нус цэрээ
хаяаад байхаар нь боль гэдэг шаардлага тавихад хараалын үг хэлээд тавьсан
шаардлага биелүүлэхгүй улам эсэргүүцээд байсан. Би тэгэхээр нь ширээний ард
сууж байгаад ширээгээ тойроод би дөхөж очоод наад шүлсээ арчиж цэвэрлэ гэсэн
шаардлага тавиад өмнө нь очиж зогссон. Тэгэхэд Т нь урдаас босч
ирээд баруун мөрөн дээрх мөрдөс дээрээс татаж тасдсан. Тэгэхээр нь гарыг нь
тавиулах гэтэл цамцны захнаас зуурч татахаар нь тавиулах гэтэл гаднаас
хөдөлгөөнт эргүүлйин алба хаагч нар орж ирэхээр нь хүлээлгэн өгч саатуулах
байрлуу явуулсан. Тухайн үед миний хүзүү хорсоод байхаар нь харахад зулгарч
улайсан байсан. Надад өөр учирсан гэмтэл байхгүй..” гэх мэдүүлэг, гэрэл зураг /хх
5-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9564 дугаартай
дүгнэлт /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, ял шийтгэгдсэн эсэхийг
шалгах хуудас /хх 38/, хохирогч Х.
О хохирол төлбөрт 25,000 төгрөг авсан
гэх баримт /хх 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар
нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл
тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд, Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь
холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож
эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх
төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Төмөртулгын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан
шүүхээс түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчид оногдуулсан
ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, шүүгдэгч Б.
Т нь 9
сартайгаас 16 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан
торгох ял биелүүлэх хугацааг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй,
шүүгдэгч Б.
Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй,
нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8,
36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн
    хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Төмөртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус
шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт
    зааснаар шүүгдэгч Б.
    Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу
    төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу
    төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3.150.000
    төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.
    Тд нь торгох ялыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний дотор
    биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
    хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг
    анхааруулсугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч Б.
    Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч
    гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн
    оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
    зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,
    хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах
    гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг
    сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
    дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,
    улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,
    Б.
    Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
    хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ