Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0322 |
Огноо | 2014-08-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2014/0322
“Х’’ ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ч.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч “Х” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/04 тоот албан бичигт “Х” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Б нь "М” ХХК-д Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 81, 82 дугаар байрны урд талын 1538 м.кв газрын акт болон бусад бичиг баримтыг баталгаажуулан, уг компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлт ирүүлсний дагуу “М" ХХК-ийн холбогдох баримт бичгийг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжаар тус дүүргийн 81, 82 дугаар байрны урд талд байрлах спорт үйлчилгээний зориулалтаар 1538 м.кв газрыг 0171846 тоот гэрчилгээгээр “М” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэрэгт авагдсан баримт
материалуудыг шалгаад, шинжээчийн дүгнэлтээр хуурамч гарын үсэг зурсан болох нь нотлогдсон.
Гуравдагч этгээд нь төрийн байгууллага болон албан тушаалтныг хуурч мэхэлсэн гэдэг нь харагдаж байна. Тухайн маргаан бүхий акт гарах үед гарын үсэг хуурамч гэдгийг шалгаж тогтоох боломжгүй байсан. Тийм учраас дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасны дагуу өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох бүрэн боломжтой" гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн дэд захирал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2007 онд Ч.П Америкийн Нэгдсэн Улсад амьдрахаар явах боллоо түрээсийн гэрээ байгуулъя мөн “Х” клубээ та нарт шилжүүлэн өгье гэснээр бид бичиг баримт үйлдэн албан ёсоор шилжүүлж авсан.
2009 онд Баянзүрх дүүргийн Газрын албанаас бидэнтэй уулзаж түр зөвшөөрөлтэй газрыг хүчингүй болгох болсон талаар бидэнд мэдэгдсэн. Бид үүний дагуу зохих бичиг баримтаа бүрдүүлж, газрын албанд хүргүүлснээр бидний асуудлыг нааштай шийдэж, хүүхэд залуучуудын өвлийн спортыг хөгжүүлэхэд манай хоккейн талбайд ихэд анхаарал тавьж ирсэн.
Мөн бид тус газрын төлбөрийг цаг тухайд нь төлж газраа баталгаажуулж, барилга байшингаа улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар хүртэл авсан билээ.
Иймд манай компани нь иргэн Ч.П-н нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 234-р шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ТББ-ын "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шийдвэр гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтад дүгнэлт хийж, үнэлж үзээгүй мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Дараах нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа төдийгүй, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс тайлбарынхаа үндэслэл болгон маргаж байхад дүгнэлт хийсэнгүй. Үүнд. Юуны өмнө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд
зааснаар шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байхаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн шаардлага хангаагүй бол шүүх хуульд нийцүүлж зохих арга хэмжээг авч, алдааг залруулах, нөхцөл байдлыг тодруулах боломж олгохоор зохицуулсан. Үүнийг хуульчлах болсон шаардлага нь тодорхой нэхэмжлэлийн шаардлагаар шүүх хэргийг шийдвэрлэх нөхцөл юм.
Гэтэл шүүх энэхүү хуулийн заалтад нийцсэн ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч Ч.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон удаа дараагийн шүүх хуралдаан дээр "2012 оны 12 дугаар сард эх орондоо буцаж ирж, О-с тамга болон гэрчилгээгээ авч,...газар "М" ХХК-ийн нэр дээр болсон ба автомашины зогсоол болгон ашигладаг болсон болохыг мэдсэн" гэж тайлбарладаг бөгөөд энэ нь "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг...мэдсэнээс хойш 30 хоногийн дотор...гомдлоо гаргана" гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "энэ хуулийн 6 дугаар зүйлийн
Ийнхүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааны журамтай зөрчилдөж байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байна.
“Х" ТББ-ын газар ашиглах эрх, түүнчлэн газар эзэмших хүсэлт гаргах хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ" гэсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүх хуралдаан дээрх нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байхад бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл маргаж буй газрыг "Х" ТББ-ийн 3012 дугаар актаар газар ашиглаж байсан эрх гэж дүгнэх нотлох баримт байхгүй. 2009 оны 308 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч "Х" ТББ-ын ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх" гэсэн заалт зөрчигдөж, төлөөлөх эрхгүй этгээд шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна" гэж дүгнэжээ. Энэхүү хуулийн заалтаар хийгдсэн ажиллагаа байдаггүй.
Мөн Ч.П нь "2007 оны 4 сард тамга, баланк, болон бусад баримт
материалаа үлдээгээд Америк явсан.,.2012 оны 12 сард иргэж ирээд авсан" гэж тайлбарладаг бөгөөд 2007 оны 102 дугаар тушаал нь "газар эзэмших эрхийг хүсээгүй, харин хандиваар санхүүгийн эх үүсвэр бий болгох үүднээс “Х" хоккейн клубийн данс нээх, сургалтад хамруулах, тэмцээнд явуулахад клубийн хүчин чадлыг бүрэн хангаж ажиллуулах" тухай агуулгатай байдаг.
Үүгээр зөвхөн үйл ажиллагааг тасалдуулахгүй арга хэмжээ авах чиг үүрэгтэй болох нь нотлогдоно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 234 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
“Х” төрийн бус байгууллага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Уг захирамжаар “М” ХХК-д тус дүүргийн 4 дүгээр хорооны 81, 82 дугаар байрны урд талд, спорт, үйлчилгээний зориулалтаар 1538 м.кв газрыг эзэмшүүлсэн ба нэхэмжлэгчээс “хууль бус баримтыг үндэслэн манай газрыг шилжүүлсэн” хэмээн маргажээ.
Маргаан бүхий 308 дугаар захирамж нь газар эзэмших эрхийг баталгаажуулсан утгатай байх бөгөөд эзэмшиж, ашиглаж буй газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ хүссэн 8 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлжээ.
Гэвч тухайн үед “М” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрхгүй, зөвхөн түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан болох нь 2006 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн түрээсийн гэрээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл, “М” ХХК уг газрыг бодитойгоор эзэмших эрхтэй эсэх, газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, урьд нь өөр бусад этгээд эзэмшиж ашиглаж байсан эсэхийг шалгаж тогтоолгүй, газрыг түрээсээр эзэмшиж байсан этгээдэд эзэмшүүлж, хууль зөрчжээ.
Маргаан бүхий газрыг “Х” төрийн бус байгууллага эзэмшиж, ашиглаж байсан болох нь 2003 оны газрын төлбөр тогтоох тухай акт , [1]
түүнийг сунгасан байдал, газрын төлбөр төлсөн тухай баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байсан тул түүнийг үндэслэн “М” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн” гэж өөрийн гаргасан захирамжийн үндэслэлийг тайлбарласан учир энэ хүрээнд шүүх маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг шалгасан нь зөв байна. Иймээс гуравдагч этгээдийн “хариуцагч зөрүүтэй тайлбар хийсэн байхад шүүх түүнд хөтлөгдөж хэргийг шийдсэн” гэх гомдол үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргаж байгаагүй болох нь шинжээчийн дүгнэлт, гуравдагч этгээдийн Ч.П-тай холбоо барьж чадахгүй байсан учир хоккейн клубийн нэрийн өмнөөс бичиг баримт бүрдүүлсэн” гэх тайлбар, Л.О-г хоккейн клубийн захирлаар томилсон гэх 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэргээс үзэхэд гуравдагч этгээд “М” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж хууль бус болжээ.
Гуравдагч этгээдийн “102 дугаар тушаал нь захирал томилох агуулгатай болохоос газрын асуудлыг шийдээгүй” гэх тайлбарын тухайд, “Х” клубийн 2003 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар тушаалаар тус клубийн захирлаар Л.О-г томилсон гэх боловч энэ тушаалыг тус клубийн захирал
Ч.П гаргаагүй, гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс энэхүү хууль бус тушаалыг үндэслэн гарсан газар эзэмших эрхийг “М” ХХК-д шилжүүлэхийг хүссэн 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/4 албан бичиг нь хууль бус байна.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчид энэ газрыг эзэмшүүлсэн тухай захирамж байхгүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй” гэх гомдлын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газрыг эзэмшихээр захиргааны байгууллагад хандаж, захиргааны байгууллагаас Газрын төлбөр тогтоох тухай актыг гаргаж байсан тул нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх хүсэлт гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ч.П нь гадаад улсад ажиллаж байснаас газар эзэмших захирамжийг зохих журмын дагуу гаргуулж чадаагүй байна. Энэ байдал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй, 2012 онд үүсгэн байгуулагдсан, манай хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу ашигладаг, цаашдаа цогцолбор болгон өргөжүүлэх гэж байгаа” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь “Х” нь 2001 онд хоккейн спортыг хөгжүүлэх, нийтэд сурталчлах, тэмцээн зохион байгуулах зорилгоор байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд маргаан бүхий газрыг хоккейн спортын зориулалтаар ашиглаж байжээ. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2001 онд үүсгэн байгуулагдсан болох нь 2001-1-18-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний олимпын хорооны 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг, Үүсгэн байгуулах дүрэм, хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь нийтийн сайн сайхан, эрүүл бие бялдрыг хөгжүүлэх, хоккейн спортыг хөгжүүлэх зорилгоор уг маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байх тул уг газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн захирамж гарах ёстой атал үл хөдлөх хөрөнгийн зуучлал, гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д эзэмшүүлж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэлийг иргэн, эсхүл клуб гаргасан эсэх нь тодорхойгүй, байгууллагын тамга дарагдаагүй” гэх гомдлын тухайд нэхэмжлэлийг хувь хүн бус “Х” төрийн бус байгууллага гаргасан бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч байгууллагын тамга дарагдаагүй, шүүх энэхүү алдааг залруулаагүй буруутай боловч энэ байдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.
Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий 308 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь хэргийн нөхцөл байдал тодорхой, захиргааны байгууллагаас цаашид дахин тодруулах, шалгах зүйл байхгүй, маргаан бүхий газрыг “М” ХХК эзэмших эрхгүй гэдгийг шүүх зөв дүгнэсэн атлаа газрын хэмжээ зөрүүтэй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хэмжээ 1375 байсан ба гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ газрын хэмжээг 1538 болгон нэмэгдүүлсэн байх ба захиргааны байгууллагаас ямар үндэслэлээр газрын хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тодорхойгүй байх боловч талууд энэ асуудлаар маргаагүй, тодорхой тайлбар гаргаагүй, байшингийн доорх газар нь нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газарт ороогүй, байшингийн өмчлөлийн талаар иргэний журмаар маргах эрх нь нээлттэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ буюу маргаан бүхий 308 дугаар захирамж нь дээр дурдсанаар газар баталгаажуулах үндэслэл үүсээгүй, газар шилжүүлэх нөхцөл шаардлагыг хангаагүй байхад гарсан болох нь тогтоогдсон тул шүүх энэ хүрээнд
нэхэмжлэлийг хангаж, харин захиргааны байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж гаргахдаа газрын хэмжээг нарийвчлан тогтоох боломжтой.
Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ бүрэплэхүүн- |
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
П.СОЁЛ-ЭРДЭНЭ |
ШҮҮГЧИД
[1] 1 дэх хавтаст хэргийн 28 дугаар тал