Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0070/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Хохирогч Г.Э-,

Шүүгдэгч Т.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.С-т холбогдох эрүүгийн 1718003310205 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.С-, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт оршин суух хаягтай, орцны жижүүр, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

  1. Дархан-Уул       аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
  2. Сэлэнгэ            аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 216 дугаар зүйлийн
 

2

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Т.С- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Прокурорын газрын урд иргэн Г.Г.Э-гийн эсрэг хүч хэрэглэж толгойн тус газар нь цохиж унагаж саравчтай малгай, жордан 30 загварын пүүз, өмдний тэлээ, бэлэн 100.000 төгрөг зэргийг нь дээрэмдэж 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 
  1. Гэм буруугийн талаар:
 

Шүүгдэгч Т.Т.С- нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Прокурорын газрын урд иргэн Г.Г.Э-гийн эсрэг хүч хэрэглэж толгойн тус газар нь цохиж унагаан 455 000 төгрөгийн үнэ бүхий саравчтай малгай, пүүз, өмдний тэлээ, бэлэн 100 000 төгрөгийг дээрэмдэж нийт 555 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Т.С-ын өгсөн: Би өдөр хоногоо сайн мэдэхгүй байна. 2017 оны 7 дугаар сарын эхээр байх Прокурорын газрын байрны харалдаа замын хажууд нэг залуу согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь тэр залуугийн өмссөн байсан хар пүүз, өмдний тэлээ, хоёрыг нь сугалж аваад хажууд нь байсан зуны саравчтай малгайг нь аваад явсан. Тухайн үед би *******гэж дууддаг *******тэй хамт явж байсан. Тэр залууг би урьд нь таньдаг байсан юм. Ээж нь Ихэр могой төвийн урд ногоо зардаг байсан. Бид 2 тэр залууг цохиогүй өөрөө согтуу байсан. Малгайг нь У- өмсөж явж байгаад захын цагдаад баригдсан гэсэн. Харин пүүзийг нь ******* гэх залуутай өөр пүүзээр солиод авчихсан. Харин тэлээг нь зах дээр тэрэг түрдэг ахад бариулчихсан байсан чинь тэр чигтээ аваад явчихсан байсан юм гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Г.Э-гийн өгсөн: Би тухайн өдөр 2 лааз л пиво уусан. Согтож тасарч унтлаа их хэмжээний архи уугаагүй байсан. Тэгээд би микрт байрлах өөрийн найз О- гэр лүү 23 цагийн орчим прокурорын байрны ойролцоо зам хөндлөн гараад явж байхад миний ард хүн яваад байх шиг байсан. Эргэж харахад танихгүй 2 залуу нэг нэгээрээ цувраад явж байсан. Тэгээд би тоогоогүй явж байхад араас цохиод авсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна нэг сэрэхэд миний өмсөж явсан пүүз байхгүй оймстойгоо, мөн малгай байхгүй байсан. Тэгээд босоход өмд шувтарахаар нь тэлээгээ үзтэл байхгүй байсан. Тэр үед миний өмдний зүүн талын халаасанд байсан 5 ширхэг 20 000 дэвсгэрт буюу нийт 100 000 төгрөг байхгүй байсан. Би тэр өдөр хамт ажилладаг хүнээсээ 100 000 төгрөг зээлсэн байсан юм. Харин баруун талын халаасанд байсан 5 000 төгрөг байсан. Тэгээд дараа нь зах дээр явж байхад миний малгайг У- гэх хүн өмсөөд явж байхаар нь захын цагдаа дээр дагуулж очиж өгсөн. Тэгээд би тэндээ

 

3

 

малгайгаа авсан боловч хүн өмсчихсөн аймар хиртэй заваан болсон болохоор нь хаячихсан. Намайг юугаар цохисон талаар мэдэхгүй миний дагз хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохиход би ухаан алдчихсан. Би пүүзээ 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос 380 000, малгайгаа 45 000 төгрөгөөр, тэлээгээ Дарханы захаас 30 000 төгрөгөөр худалдаж авсан. Алдсан 100 000 төгрөг, пүүз, тэлээ, малгайны үнэ нийт 555 000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Г.О- өгсөн: Хүү маань уурхайд ажиллаж байгаад нэг пүүз авсан гэж байсан. Түүнийгээ их үнэтэй шүү гэж л байсан. Тэгээд харин намар манайхаар ирэхэд нь нөгөө пүүзээ өмсөөгүй байхаар нь пүүзээ яасан юм бэ гэхэд байгаа байгаа л гэж байсан. Харин сүүлд

  1. оны 11 дүгээр сард нөгөө пүүзэн гутал, өмдний тэлээ, малгай зэргээ алдчихсан гэж байсан. Тэгэхээр нь яаж байгаад алдчихдаг юм бэ гэж асуусан чинь зун хуримын ордоны харалдаа явж байсан чинь араас цохиж унагаагаад миний юмыг аваад явчихсан гэж надад ярьсан. Өөр зүйл надад хэлээгүй гэх мэдүүлэг /хх 11/,

Гэрч З.М- өгсөн: Тухайн үед Т.С- хохирогчийн араас нь очоод цохиод хавирч газар унагаасан. Тэрнээс яг хаана нь хэдэн удаа цохисон талаар сайн хараагүй. Тэгээд хохирогчийг газар унасны дараагаар Т.С- ганцаараа халаасыг нь ухаад өмдний тэлээг нь малгай пүүзтэй нь аваад малгайг нь надад өмсүүлсэн. Тэр үед би цэнхэр өнгийн малгай өмсөөд явж байхад миний малгайг булааж аваад нөгөө хүнээс авсан малгайг надад өмсүүлчихсэн. Би тэр хүнээс юу ч аваагүй Т.С- ганцаараа авсан. Би тэр үед хараад зогсож байсан. Дараа нь Ихэр могой төв дээр саравчтай малгайг нь өмсөөд явж байтал нөгөө согтуу хэвтэж байсан залуу ирээд чи миний малгайг авсан байна бусад нь хаана байна гээд асуугаад байсан. ...тухайн үед цагдаад баригдсаны дараа Т.С- надад чи цагдаад мэдүүлэг өгөхдөө хүн цохисон гэж хэлж болохгүй шүү тасраад уначихсан согтуу хүнээс авсан гэж хэлээрэй. Тэгэхгүй бол хоёулаа хам хэрэгтэн болоод ял аваад шоронд явна гэж байсан гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Г.О- өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой яг хэдэн цаг гэдгийг тодорхой сайн санахгүй байна ямар ч байсан одоо санаж байгаагаар 23 цагийн орчим манай нөхөр Г.Г.Э- гэртээ орж ирэх үедээ гаднаас хөл нүцгэн орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад надад хэлэхдээ би Прокурорын газрын замын эсрэг талд малгай, өмдний тэлээ, өмсөж явсан пүүз, халаасанд байсан 100 000 төгрөгөө дээрэмдүүлчихлээ гэж хэлж байсан. Харин миний тухайн өглөө нөхөртөө таксины мөнгө гэж өгсөн 5000 төгрөг нь өмдний арын халаасанд нь байсан. Урьд өдөр нь би нөхөртэйгөө ярьж байгаад хүнээс мөнгө зээлье гэж ярихад ажлынхаа хүнээс асууя гэж хэлж байсан. Харин маргааш өглөө ажилдаа явахад нь чи боломж байвал хүнээс 100 000 төгрөг зээлээд аваад ирээрэй гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 94/,

Гэрч Б.Д- өгсөн: Би одоо яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан намар 8 сарын орчим намайг зах дээр тэрэг түрээд мах зөөгөөд байж байхад өглөө 11 цагийн орчим миний зүс мэдэх өндөр шар царайтай Т.С- гэдэг залуу миний тэргэн дээр бор өнгөтэй эрэгтэй хүний нэг ширхэг тэлээ тавихаар нь яасан юу тавьсан юм бэ гэж асуухад надад хэлэхдээ наадхаа харж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш тэр тэлээгээ аваагүй гэх мэдүүлэг /хх 95/,

Гэрч Н.К- өгсөн: Би одоо хэдэн сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2018 оны 01 дүгээр сарын эхээр намайг зах дээр ачаагаа машинд ачиж байхад Т.С- хажууд ирээд би өргөөд өгөх үү гэхээр нь би бараагаа зөөлгөсөн. Тэгээд би чи энд байгаад байгаа юм уу гэж Т.С-аас асуухад би байгаа гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ амьдрал хүнд хэцүү байгаа талаар ярихаар нь Дарханы захад хамгаалагчаар оруулж өгөх үү гэхэд бичиг үсэг мэдэхгүй нэрээ ч бичиж чадахгүй гэхээр нь тэгвэл чи өдөртөө намайг бараа зарахад надад тусалж өдөртөө 5-10 мянган төгрөг аваад явж болох уу гэж асуухад хэд ч байсан яахав зах дээр өдөржин юм хийж байгаад 3000 төгрөг олдог тийм учраас би таныг дагаад ажил хийе гээд намайг

 

4

 

дагаж явах болсон. Би бараа зарж байх хугацаанд Орхон аймаг руу дагуулж яваад буцаад ирэхэд Цагдаагаас асуугаад Т.С-ыг авчир гэхээр нь тухайн шөнө цагдаад хүлээлгэж өгсөн. Тэрний дараагаар шөнө нь над руу залгаад би болчихлоо та намайг ирээд авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай байна гээд очиж аваагүй. Тэрний дараагаар юу болсон талаар асуухад өөрөө хэрэгт холбогдоод цагдаа дээр шалгагдаж байгаа талаараа надад хэлсэн. Мөн цагдаа дээр намайг үлдээсний маргааш цагдаа нь ирээрэй гэж хэлсэн болохоор нь цагдаа дээр очиж уулзаарай цагдаа дуудаж байхад очиж уулзахгүй бол болохгүй шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 96-97/,

Гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 98-99/, Капитал зууч ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-19/, Дашдаваагаас хураан авсан эрэгтэй хүний 1 ширхэг бор өнгийн бүсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Т.С- нь хохирогчийг цохиж унагаагүй тасраад уначихсан газар хэвтэж байхаар нь өмссөн байсан хар пүүз, өмдний тэлээ хоёрыг нь сугалж аваад хажууд нь байсан зуны саравчтай малгайг нь аваад явсан. Тухайн үед би У- гэж дууддаг М- хамт явсан гэсэн мэдүүлэг нь гэрч З.М- мөрдөн байцаалтад өгсөн: "Тухайн үед Т.С- хохирогчийн араас нь очоод цохиод хавирч газар унагаасан. Тэгээд хохирогчийг газар унасны дараагаар Т.С- халаасыг нь ухаад өмдний тэлээг нь малгай пүүзтэй нь аваад малгайг нь надад өмсүүлчихсэн. ...тухайн үед цагдаад баригдсаны дараа Т.С- надад цагдаад мэдүүлэг өгөхдөө хүн цохисон гэж хэлж болохгүй шүү тасраад уначихсан согтуу хүнээс авсан гэж хэлээрэй. Тэгэхгүй бол хоёулаа хам хэрэгтэн болоод ял аваад шоронд явна гэж байсан" гэх мэдүүлэг /хх 14/, хохирогч Г.Г.Э-гийн өгсөн: "Би тухайн өдөр 2 лааз л пиво уусан. Согтож тасарч унтлаа их хэмжээний архи уугаагүй байсан. ...23 цагийн орчим Прокурорын байгууллагын ойролцоо зам хөндлөн гараад явж байхад миний ард хүн яваад байх шиг байсан. Эргэж харахад танихгүй 2 залуу нэг нэгээрээ цувраад явж байсан. Тэгээд би тоогоогүй явж байхад араас цохиод авсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна нэг сэрэхэд миний өмсөж явсан пүүз байхгүй оймстойгоо, мөн малгай байхгүй байсан. Тэгээд босоход өмд шувтарахаар нь тэлээгээ үзтэл байхгүй байсан" гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Т.Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас бэлэн 100 000 төгрөгөөс гадна дээрэмдүүлсэн эд зүйл нь 455 000 төгрөгөөр үнэлэгдэж /хх 19/, дээрх хохирол нь нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 555 000 төгрөг гаргуулж хохирогч Г.Г.Э-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Т.Т.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Т.С- нь урьд 1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан

 

5

 

харгалзсан,

  1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 216 дугаар зүйлийн
  1. т зааснаар 1 жилийн хорих ялаар, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас тус тус чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял болгон өөрчилж, ял эдэлсэнд тооцож суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх хх 38-39/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбараар /хх 109-113, 79-80/ тогтоогдож байх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй хэдий ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

  1. оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан эрэгтэй хүний 1 ширхэг бор өнгийн бүсийг /тэлээг/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Г.Э-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
 

Шүүгдэгч Т.Т.С- нь тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул түүний цагдан хоригдсон 15 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 
  1. Шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар
 

6

 

шүүгдэгч Т.Т.С-аас 555 000 /таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж Г.Э- -д олгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Т.С-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т.С-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Т.Т.С-ын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

б.Энэ хэрэгт хураагдан ирсэн бор өнгийн өмдний тэлээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Г.Э-д буцаан олгосугай.

 

7.Энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх   тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, Ш ҮҮ Г Ч                                 Т.БАТЖАРГАЛ