| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.*******, Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.*******д холбогдох 2123000000129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 дүүгийн хамтаар Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, овогт *******гийн ******* регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.*******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн сумын баг тоотод байрлах Д.*******ын гэрээс “АО1” маркийн гар утас, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Б.*******д 361,000 /гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 1. Хохирогч Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед би гэртээ хүргэн *******, , манай нөхөр *******, ******* нарын хамт байсан. Манай зээ охин утсаар ярьж байгаад баруун талын орон дээр миний утсыг тавиад дэлгүүр орж виза картнаас зайрмаг, чипс, ундаа аваад гэрт оруулж ирээд орон дээр утасны гэр, виза карт ордог нүхтэй тухайн нүхэнд картыг хийж тавьсан гэсэн. Тэгээд би тухайн үедээ анзаараагүй байгаад , ******* хоёр цувж гарсны дараа утас, виза карт хоёроо санаад гэртээ эрж хайгаад олоогүй. ...ХААН банкны тэтгэврийн карт 1 ширхэг ...тоот дансны дугаар холбогдсон. Уг картад 115,000 төгрөг байсан зарцуулж дууссан байна лээ. Гар утас нь 2021 оны 08 дугаар сарын эхээр 250,000 төгрөгөөр манай хүүхэд худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, 2. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******, *******, бид нар байж байгаад надад мөнгө өгч, дэлгүүрээс юм аваад ир гэж хэлээд гараад ороод ирсэн чинь манай эхнэрийн утас, карт хоёр алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх ийн 23-р хуудас/, 3. Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр *******, *******, , ******* нар байж байгаад л ******* эгчийн утас, карт гэрээсээ алга болсон. Самсунг маркийн утас харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, 4. Гэрч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* гэх хүнийг би танина, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед картаар 2 удаа ойрхон гүйлгээ хийсэн. Надад 1 гар утас барьцаанд тавьчхаад 2 хонуулаад буцааж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, 5. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг очиход ******* эгчийн утас нь орон дээрээ ил харагдаж байсан. Утасны гэр нь ардаа виза картын тоногтой, уг тоногт карт нь харагдаж байсан. Тэгээд би хоол ширээн дээр сууж идчихээд гэрээс нь гарсан. Маргааш өглөө нь ******* ах залгаад “*******тай таарсан уу” гэж асуухаар нь би таараагүй гэсэн. Тэгсэн чинь ******* эгчийн чинь утсыг аваад явчхаж гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, 6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД дискний дүрс бичлэгийг шинжлэн судалсан тэмдэглэл болон хохирогч Б.*******гийн ХААН банкны ...дугаар дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /ххийн 14, 26-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 7. Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******, ******* бид гурав *******ын гэрт 10 хоног цуг архи уусан юм. *******, ******* нар 7 сарын үед надаас бүдүүн эр ямаа авсан юм. Тэгээд надад мөнгөө өгөхгүй болохоор 2021 оны 08 дугаар сарын 14- ний өдөр 20 цагийн үед гэрийнх нь баруун талын орон дээр гар утас, виза карт зэрэг байхаар нь нууцаар аваад картнаас нь Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах Хаан банкны АТМ-ээс ганцаараа очиж 80,000 төгрөг уншуулж авсан. Тэгээд би карт гар утас зэрэг зүйлсийг нь архи ууж яваад гээчихсэн байсан. Хаана хаяснаа мэдэхгүй, олохгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна. “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтээр “АО1” маркийн 2 симтэй гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 35-р хуудас/ Мөн шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******гээс хулгайлсан ХААН банкны виза картыг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 11, 15 минутад Завхан аймгийн сумын багт байрлах “Буурал Хайрхан” дэлгүүрт хоёр удаагийн гүйлгээ хийж 26,000 төгрөгийн эд зүйлийн худалдан авалт хийсэн, мөн өдрийн 20 цаг 30 минутад Завхан аймгийн сумын багт байрлах ХААН банкны АТМ-ээс 85,000 төгрөгийг бэлнээр авч ХААН банкны виза картанд байсан 111,000 /нэг зуун арван нэгэн мянга/ төгрөг нийт 361,000 /гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна. Шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Л.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирлын талаар: Шүүгдэгч Л.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 361,000 /гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.******* нь “Л.******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-нд авсан мөнгө, утасны асуудлыг 2021 оны 09 дүгээр сарын 15-нд бэлэн 360,000 төгрөг өгч хохиролгүй болгосон учир гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 21-р хуудас/ өгсөн байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Л.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төслөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.******* урьд нь 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 181 дугаар зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2021 оны 06 дугаар сарын 21-ний 72 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 51-65-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргав. Шүүгдэгч Л.******* нь түлэгдэлтийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр тогтоогдож байна. Шүүх шүүгдэгч Л.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 жилийн хугацаанд түүнийг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Л.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Харин шүүгдэгч Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г зорчих эрх хязгаарлах ялын 1 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч Л.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ