Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/296

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0295/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Ч.Ч,
Шүүгдэгч О.Л /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Лд холбогдох 1718001640095 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Л төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамтт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч О.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах -ны ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг иргэн П.Ө эзэмшлийн улсын дугаартай автомашинаар тээвэрлэн авч явж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг хулгайлж, 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч О.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би санаандгүй тэнд явж байтал хогын савны тэнд хэдэн хаалга газраар тараагаад хаясан байсан байхаар нь зараад мөнгө болгоё л гэж бодсон. Анх хаалга гэж бодоогүй хэрэглэж болохоор мод л гэж бодсон. Ө машин байрныхаа гадаа байхаар нь тэнд хог түүж явсан залуутай нийлж Ө машинд нөгөө хаалгануудыг ачсан. Гэтэл Ө гэрээсээ гарч ирээд “та юун хаалга ачсан юм бэ?” гэхээр нь зарж мөнгө болгоё гэхэд “би наадах хаалгануудыг чинь авъя” гээд хадмынхаа хашаанд аваачиж буулгасан.
...хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 9 сарын 7-ны өдөр диспетчерээс над руу залгаад солиод орхисон байсан 7 ширхэг хаалга алга болсон талаар хэлсэн. 
...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.“ гэх мэдүүлэг 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7/, 

-Гэрч Н.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гадаа гартал манай байрны ойр хавиар архи уугаад яваад байдаг Лха гэдэг ах нэг танихгүй хүнтэй хамт миний машин дээр 8 ширхэг гөлмөн төмөр дундаа банзтай хаалга ачиж байсан. Тэгэхээр нь би “юун хаалга ачаад байгаа юм бэ?” гэж асуухад “хүн өгсөн юм, бирж дээр очиж борлуулах хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг үзэхэд ашиглаж болохоор хаалга байхаар нь “би худалдаж авъя” гээд Дархан сумын 15 дугаар баг Мангирт 9 дүгээр хэсэгт байх өөрийн хадам ээж Гансүхийн хашаанд аваачиж буулгасан. Тэгээд би “хаалгануудыг хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухад Лха ах “1 шил архи аваад өгөхөд болно” гэж хэлж байсан.
... улсын дугаартай хонда маркийн жижиг ачааны машин нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/, 

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…30 жилийн турш ашигласан. Одоо бол ашиглах боломжтой. Элэгдэл хорогдлын хувьд цаашид ашиглах боломжтой.
...нийт 7 ширхэг хаалга байсан. 4 ширхэг хаалга нь 2 хавтастай, том хэмжээтэй хаалга байсан. Тэгээд тус том хаалгануудын 1 хаалганых нь хавтас нугасаараа салаад 2 тусдаа болчихсон байсан болохоор 8 гэж тоологдсон.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 36-37/,
--ны хөрөнгийн үнэлгээ /хэргийн 63-64/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Гэвч Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй юм. 

Учир нь шүүгдэгч О.Л нь хулгайлж авсан 7 ширхэг хаалгыг “зарж мөнгө болгох санаа зорилготойгоор иргэн Н.Ө улсын дугаартай хонда маркийн ачааны машинд ачихдаа уг машины эзэн Н.Ө хэлж зөвшөөрөл аваагүй бөгөөд тухайн хаалгыг олсон учир зарж мөнгө болгох зорилготой байгаагаа Н.Ө хэлж, улмаар тухайн хаалгыг Н.Ө худалдан авахаар тохирч, Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн машинаар хүргэсэн болох нь гэрч Н.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хүн өгсөн юм, бирж дээр очиж борлуулах хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг үзэхэд ашиглаж болохоор хаалга байхаар нь “би худалдаж авъя” гээд Дархан сумын 15 дугаар баг Мангирт 9 дүгээр хэсэгт байх өөрийн хадам ээж Г хашаанд аваачиж буулгасан.” гэх мэдүүлэгээр /хэргийн 27-28/ нотлогдож байна. 

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмаа урьдчилан бэлтгэж ашигласан үйлдлийг ойлгох бөгөөд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлж авсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О..Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас 304000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “хаалгыг буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  ХК-ны ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг иргэн П.Ө эзэмшлийн  улсын дугаартай автомашинаар тээвэрлэн авч явж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7/, гэрч Н.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хүн өгсөн юм, бирж дээр очиж борлуулах хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг үзэхэд ашиглаж болохоор хаалга байхаар нь “би худалдаж авъя” гээд Дархан сумын 15 дугаар баг Мангирт 9 дүгээр хэсэгт байх өөрийн хадам ээж Г хашаанд аваачиж буулгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/, гэрч Б.Буянцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нийт 7 ширхэг хаалга байсан. 4 ширхэг хаалга нь 2 хавтастай, том хэмжээтэй хаалга байсан. Тэгээд тус том хаалгануудын 1 хаалганых нь хавтас нугасаараа салаад 2 тусдаа болчихсон байсан болохоор 8 гэж тоологдсон.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 36-37/,  хөрөнгийн үнэлгээ /хэргийн 63-64/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч О.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, иргэн Н.Ө өмчлөлийн улсын дугаартай Honda acty маркын автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2.Шүүгдэгч О.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Лд 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Лд анхааруулсугай. 
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Н.Ө өмчлөлийн  улсын дугаартай Honda acty маркын автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ