Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1090

 

 

 

 

 

 

2021         10          21                                      2021/ШЦТ/1090

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Батболд,

*******охирогч А.Ганбаатар түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /ҮД:0253/,

Шүүгдэгч Ю.******* түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:1413/, Н.Ганзориг /ҮД:2436/,

Шүүгдэгч Б.Баяржаргал түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/, Н.Болормаа /ҮД:0201/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.*******, Б.Баяржаргал нарт холбогдох 2006 00624 1570 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 07 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 14 дүгээр гудамжны 500а тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Югийн *******  /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нисэхийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь Эхийн 8 дугаар гудамжны 227 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,улсаас авсан шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Борлууд овогт Батсайханы Баяржаргал /РД:УИ93021216/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ю.*******, Б.Баяржаргал нар нь бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 12-ны  өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Б.Баяржаргалын хашаанд иргэн А.Ганбаатарыг Тоёота кроун маркийн автомашиныг чинь цагаан өнгийн Тоёота приүс-30 маркийн машинаар солилцъё, Тоёота приүс-30 маркийн автомашин 12 сая төгрөгийн барьцаанд байгаа, чиний кроун маркийн машиныг 4 сая төгрөгийн барьцаанд тавиад, үлдэгдэл 8 саяыг 14 хоногийн дараа төлж барагдуулаад приүс-30 машиныг чиний нэр дээр болгуулж өгнө’’ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн эзэмшилд авч залилан, хохирогчид 7.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяржаргалын өгсөн: “... Анх би *******той 10.000.000 төгрөгөөр зарна гэж ярьж байсан. Би *******той наймаа хийсэн. Ганбаатар гэх хүнтэй огт наймаа хийгээгүй байхад гэм буруутай болоод зогсож байна... ******* өөрөө надтай наймаа хийе гэж ирсэн. Тэгж байгаад манай хашааны гадаа Ганбаатартай ирсэн. Би энэ хоёр хүнийг наймаа хийсэн талаар мэдэхгүй. ******* надаас Приүс 30 маркийн машиныг авъя гэж ярьсан. Манай хашаа дотор хоорондоо тохиролцож наймаалсан... ******* мөнгө төгрөгөө өгч чадахгүй юм байна. Чи энэ машиныг ав гэхээр нь авсан. Тэр машиныг өөрийнх минь юм болов уу гэж бодоод найзтайгаа сольсон. Мэдүүлэг дээр намайг найздаа өртэй гэж ярьж байна. Гэхдээ би найздаа өргүй. Манай найз надад өртэй байж байгаад би тэр Кроуныг дээшлүүлээд 200 Кроунаар сольсон юм. Байцаагч нь тэр машинаа буцаагаад  ав гэж хэлэхээр нь буцаагаад авсан. Аваад Ганбаатарыг чи машинаа хуучин ямар төрхтэй байсан тэрүүгээр нь ав. Дараа нь би *******той учраа ольё гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.*******ийн өгсөн: “... Би хэрэг хийгээгүй. Би энэ минийх гэж дурдаагүй, банк бус санхүүгийн байгууллага дээр байсан гэдгийг нь ч мэдээгүй, гэрээг нь ч хараагүй. Би өөрийн зүйл гэж яриагүй. Ганбаатар дээр очоод манай найзынх байгаа юм гэж хэлсэн. Ганбаатар энэ талаар мэдэж байсан. Баяржаргал ч тэр үед гарч ирсэн. Би цагаан 30 приүс машиныг огт хараагүй эхлээд саарал 30 приүс байсан. Тэрийг нь зарах гээд явахад тухайн үед мөнгөтэй хүн байгаагүй. Ганбаатар анх 8.500.000 төгрөгөөр зарна гэж ярьж байна. Би Баяржаргал Ганбаатар хоёрыг машинаа солихоор нь Баяржаргалд мөнгийг нь гаргаж өгөхийн тулд Батжин банк бус санхүүгийн байгууллагад 4.500.000 төгрөгт тавиад 4.000.000 төгрөгийг Баяржаргалд өгөөд 500.000 төгрөгийг нь машинд нь зарцуулаад өнгөрсөн. Түүнээс хойш би 1 сар гарангын дараа төлөлт хийсэн. Баяржаргал бид хоёр хамт байж байгаад ийм кроун байна гээд Баяржаргалд хэлсэн. Тэгтэл Баяржаргал надад мөнгө хэрэгтэй байна. Чи машинтай болох гээд байгаа бол ийм зүйл хийж болдог гэхээр нь би таньдаг хүнтэйгээ яриад банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэрнээс биш би Баяржаргалын хэлж байгаа шиг 10.000.000 төгрөгөөр авна гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганбаатарын өгсөн: “... Анх надтай ******* холбогдсон. Фейсбүүк дээр кроун сонирхоно гэсэн зар байхаар нь би машинаа сонирхуулсан. Үзэж харъя гэхээр нь телевизийн тэнд очиж үзүүлсэн. Үзсэнээс нь хойш сар гарангын дараа Баруун *******араа руу замд гарах гэж байхад над руу залгаад 2 ширхэг приүс 30 байна. Чи аль нэгийг нь сонирхоод зөрүү өгөөд үзэх үү гэхэд нь би зөрүү өгч чадахгүй. Зөрүү өгөхөөр бол солихгүй гэж хэлсэн. Тэгтэл чи хөдөө явж ирээд үзэхгүй юу гэхээр нь хөдөө явж ирээд очиж үзсэн. Зөрүү яах вэ гэхээр нь би зөрүү өгч чадахгүй гэж анхнаасаа хэлсэн талаараа хэлсэн. Тэгтэл ******* Баяржаргал хоёр хоорондоо уулзаж байгаад ******* мань чинь ярьж байснаараа сольчихъё гээд Баяржаргалын гэрийн гадаа машинаа сольсон. Маргааш нь би *******ийн нэр дээр шилжүүлж өгөхдөө ямар учиртай юм бэ гэхэд 12.000.000 төгрөгийн барьцаанд байгаа юм. Чиний машиныг 4.500.000 төгрөгийн барьцаанд тавиад 4.000.000 төгрөгийг нь өгөөд 10 гаран хоногийн дараа чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлж байсан. Би 10 гаран хоногийн дараа ******* руу залгаад юу болж байна гээд асуутал удахгүй болох гэж байна. Чи түр байж бай гэж хэлсэн. Би ажлаа хийгээд явж байтал Жадамба гэх хүн над руу залгаад миний машин чамд байгаа юм байна. Наад машины чинь зээлийн төлөлт нь хэтрээд яваад байна. Машинаа авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машиныг авч байж өгнө гэтэл Жадамба нь за тэгвэл би *******, Баяржаргал хоёртой ярьж байгаад холбогдъё гээд таг болсон. Удалгүй 11 дүгээр сарын 11-ны өдөр Жадамба Тайкон гэх ломбардын зээлийн эдийн засагчтай нь манай гэрийн гадаа ирээд приүс 30 машиныг аваад явсан. Би өгөхгүй гэж зөндөө үзэж байгаад машины түлхүүр гэрчилгээ хоёрыг авч үлдээд Тайконы хашаанд лацдуулаад үлдээсэн...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганбаатарын өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын үед фейсбүүкээс Тоёота кроун сонирхоно гэсэн зарын дагуу машиныхаа зургийг үзүүлсэн чинь *******ишгээ гэх хүн өөрөө залгаад “машиныг чинь үзье” гэхээр нь би машинаа үзүүлсэн. Миний машиныг үзээд хэсэг хугацааны турш чимээгүй байж байгаад над руу залгаад “Тоёота приүс-30 машин байна, хоёулаа зөрүү тохироод наймаа хийх үү” гэхээр нь би “зөрүү өгч чадахгүй” гэхэд “за за, тэгвэл машинаа үзээд таалагдвал сольж болж байна” гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баяржаргал гэх хүний хашаанд очиж цагаан өнгийн Тоёота приүс-30 маркийн машин үзээд таалагдаж ямар нэгэн зөрүү өгөхгүй тулахаар болсон. *******ишгээ гэх хүн надад хэлэхдээ найзтайгаа яриад тохирсон байгаа гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн машинаа нэг Банк бус санхүүгийн байгууллагын нэр лүү шилжүүлээд 4 сая төгрөг авсан бөгөөд приүс-30 маркийн машин нь 12 сая төгрөгийн барьцаанд байгаа бөгөөд би энэ 4 сая төгрөгийг өгөөд үлдэгдлийг нь 14 хоногийн дараа өгөөд машинаа нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би энэ өдрөөс хойш 73-81 УЦЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приүс-30 маркийн машинаа унаж ашиглаж байсан бөгөөд 10 гаран хоногийн дараа *******ишгээ гэх хүний 86633338 гэсэн дугаар луу залгаж асуухад “ер нь бол болж байгаа” гэж байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Тоёота приүс-30 маркийн машины жинхэнэ эзэн гэх Жадамба гэх хүн над руу яриад “миний машин чамд байгаа юм байна, наад машин чинь зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээл нь төлөгдөөгүй байгаа, авмаар байна” гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тайкун гэх ломбардын хүмүүстэй Жадамба нь ирээд машинаа аваад явсан бөгөөд би машиныг нь хүлээлгэж өгөөд машиныг лацдуулаад, машины түлхүүр, бичиг баримтыг нь би өөрөө авч үлдсэн. Би сүүлд машинаа хайж яваад таарч, өөрийн Тоёота кроун машинаа авах гэсэн чинь Цэндээ гэх хүн нь ломбардын нэр дээр унаж явсан бөгөөд Цэндээ нь мөн Баяржаргалаас авлагатай бөгөөд мөнгөө өгөөд машинаа ав гээд байгаа юм. Миний машин мөн ломбардын мэдэлд байгаа. Би *******ишгээ Баяржаргал нарт итгээд өөрийн машины нэрийг шилжүүлж өгсөн юм. Би ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

“... ******* анх энэ приүс-30 маркийн автомашин 12.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, би чиний Тоёота кроун маркийн машиныг аваад банк бусад 4.000.000 төгрөгөөр тавиад, үлдсэн 8.000.000 төгрөгийг арван хэд хоногийн дотор төлж дуусгаад, чиний нэр дээр шилжүүлээд өгье гэхээр нь би өөрийнхөө машиныг “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж *******ийн нэр дээр гэрээ хийлгэж 4.500.000 төгрөг авсан. Тэр мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг Баяржаргалд өгсөн. Приүс-30 маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй юм. ******* руу утсаар нь залгаж асуухад өнөө маргаашгүй бүтэх гэж байгаа гэж явсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд миний машиныг хураана гэхээр нь би автомашины бичиг баримт, түлхүүрийг нь авч үлдсэн... миний кроун маркийн автомашин одоо 8.500.000 төгрөг орчим байгаа болохоор 8.500.000 төгрөгөөр үнэлнэ. Миний хохирлыг барагдуулаад өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тэгштогтохын өгсөн: “Манай компанид 2012 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тоёота кроун маркийн 43-08 УБЧ улсын дугаартай автомашин тавигдсан байна. Уг машин тавигдах үед гэрээ байгуулсан. Одоо гэрээ нь байгаа. Уг машиныг Ю.*******ийн нэр дээр гэрээ байгуулсан, уг машины эзэмшигч нь Ю.*******, өмчлөгч нь “Батжинбат” гэдэг манай компани байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жадамбын өгсөн: “73-81 УНЧ улсын дугаартай автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр худалдан авч байсан. *******удалдан авах үедээ “Тайкун” нэртэй **************К-д 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж тухайн байгууллагын нэр дээр машины бичиг баримтыг гаргуулж авч байсан. Тэгээд тухайн машиныг зарах гээд өөрийн найз болох Баяржаргалд хэлэхэд авъя гэсэн бөгөөд би 14.000.000 төгрөгөөр зарахаар болоод 2.000.000 төгрөгийг бэлнээр авч 12.000.000 төгрөгийн барьцаанд байгаа төлөлтийг хийгээд аваарай гээд бичиг баримтыг шилжүүлэлгүй өгсөн юм. Баяржаргал надад хэлэхдээ кроун маркийн автомашин зараад, тухайн банк бус санхүүгийн байгууллагын зээлийг нь хаагаад машины бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж ярьж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баяржаргал нь ******* гэгчид тухайн автомашиныг өгчихсөн байсан, тэр хоёрын хооронд ямар наймаа хийгдсэн гэдгийг би мэдэхгүй. Надтай ярихдаа приүс-30 машиныг хүнд өгөөд явуулчихлаа, зээлийг нь удахгүй хаана гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш буюу тухайн автомашиныг зээлээр авсан өдрөөс хойш зээлийн буцаан төлөлт нь хийгдэхгүй 2 cap орчим болоход тухайн банк бус санхүүгийн газраас над руу залгаж төлөлтөө хийхийг шаардсан. Би өөр нэг автомашин тухайн газар барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлээ хаахаар очиход надаас приүс 30 маркийн автомашины төлөлтийг нэхэж хүү алданги нийлээд 3.430.000 төгрөгийг авсан. Би сүүлд энэ мөнгөө Баяржаргалаас авсан юм. Банк бус санхүүгийн байгууллага нь надаас зээлийн төлөлт хийхийг удаа дараа шаардаад байхаар нь би тухайн машиныг Ганбаатар гэж хүнд байгаа гэдгийг тухайн газрын хураан авдаг хүнд нь зааж өгөөд хураалгасан юм...” гэх мэдүүлэг /хх.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунтулгын өгсөн: “... Тэгээд би *******ийг дуудаж машинаар нь эмнэлэгт явсан, тэр үед ******* замаараа Дарь-Эхэд гадаа гарааштай айлд очиж өөрийн машиныхаа голын хайрцгаас боодолтой мөнгө аваад буухад нь асуусан чинь ******* машины мөнгө 4.000.000 төгрөг гэж хэлээд эргэж ирээд өгчихлөө гэж ирсэн. ******* кроун маркийн 182 машинтай явсан, өнгийг нь мэдэхгүй байна. Айлд ороогүй, утсаар залгахад эрэгтэй залуухан, бид нарын үеийн хүн гарч ирсэн. Машин худалдан авч байгаа мөнгө гэсэн. Мөнгө авсан хүн нь хэн гэдгийг нь мэдэхгүй, хараагүй, сүүлд сонсоод байсан Баяржаргал буюу Шонхоо гэдэг залуу байсан...” гэх мэдүүлэг /хх.139-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би 73-81 УНИ дугаартай Тоёота приүс-30 маркийн машиныг “Тайкун” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас худалдаж аваад тухайн сарын 23-ны өдөр өөр хүнд зарсан. Одоо энэ машин хаана хэн гэдэг хүнд байгааг мэдэхгүй. Тухайн үед “Тайкун” барьцаалан зээлдүүлэх газарт зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн машин байна гэж манай танил надад хэлсэн. *******үнээр дамжуулж мэдээлэл авсан. Өөрөө барьцаалан зээлдүүлэх газартай ярилцаад авсан...” гэх мэдүүлэг /хх.146-147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Жаргалсайханы өгсөн: “... ******* надаас таньдаг ломбард байна уу? гэж асуухад нь би “Батжинбат” ломбардад очиж тэндхийн таньдаг хүнтэй нь ярилцаж, кроун маркийн машиныг *******ийн нэр дээр гэрээ хийж зээл гаргаж өгсөн. ******* надад хэлэхдээ би энэ кроуныг худалдаж буюу Тоёота приүс-30 маркийн машинаар сольж авсан гэж байсан. Энэ машины үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх гэж байгаа гэж хэлсэн. ******* 4.5 саяар тавьсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.154-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... Би 43-08 УБҮ улсын дугаартай Тоёота кроун маркийн энгийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа. Уг машиныг 7.500.000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сарын 10-ын үед “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан машин байсан...” гэх мэдүүлэг /хх.173/,

“Батжинбат-Ирээдүй” **************К болон иргэн Ю.******* нарын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1902/364 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх.23/,

“Дамно” **************К-н №Б32-20-919, №Б32-20-920 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.47/,

Цагдаагийн байгууллагад хохирогчийн гаргасан өргөдөл /хх.4-5/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх.6/,

Барьцаат зээлийн гэрээ /хх.23/,

*******эрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн тогтоол /хх.30/,

*******эрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх.31/,

Шүүгдэгч Ю.*******ийн өмгөөлөгч Н.Ганзоригийн хүсэлт /хх.111/,

Авттотээврийн Үндэсний Төвийн лавлагаа /хх.119/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.120-121/,

Яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.176-179/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ю.*******, Б.Баяржаргал нар нь бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 12-ны  өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Б.Баяржаргалын хашаанд иргэн А.Ганбаатарыг Тоёота кроун маркийн автомашиныг чинь цагаан өнгийн Тоёота приүс-30 маркийн машинаар солилцъё, Тоёота приүс-30 маркийн автомашин 12 сая төгрөгийн барьцаанд байгаа, чиний кроун маркийн машиныг 4 сая төгрөгийн барьцаанд тавиад, үлдэгдэл 8 саяыг 14 хоногийн дараа төлж барагдуулаад приүс-30 машиныг чиний нэр дээр болгуулж өгнө’’ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн эзэмшилд авч залилан, хохирогчид 7.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганбаатарын өгсөн: “... ******* анх энэ приүс-30 маркийн автомашин 12.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, би чиний Тоёота кроун маркийн машиныг аваад банк бусад 4.000.000 төгрөгөөр тавиад, үлдсэн 8.000.000 төгрөгийг арван хэд хоногийн дотор төлж дуусгаад, чиний нэр дээр шилжүүлээд өгье гэхээр нь би өөрийнхөө машиныг “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж *******ийн нэр дээр гэрээ хийлгэж 4.500.000 төгрөг авсан. Тэр мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг Баяржаргалд өгсөн. Приүс-30 маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй юм. ******* руу утсаар нь залгаж асуухад өнөө маргаашгүй бүтэх гэж байгаа гэж явсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд миний машиныг хураана гэхээр нь би автомашины бичиг баримт, түлхүүрийг нь авч үлдсэн...” гэх мэдүүлгүүд /хх.7-8, 9-11/,      

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тэгштогтохын өгсөн: “Манай компанид 2012 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тоёота кроун маркийн 43-08 УБЧ улсын дугаартай автомашин тавигдсан байна. Уг машин тавигдах үед гэрээ байгуулсан. Одоо гэрээ нь байгаа. Уг машиныг Ю.*******ийн нэр дээр гэрээ байгуулсан, уг машины эзэмшигч нь Ю.*******, өмчлөгч нь “Батжинбат” гэдэг манай компани байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жадамбын өгсөн: “... машиныг зарах гээд өөрийн найз болох Баяржаргалд хэлэхэд авъя гэсэн бөгөөд би 14.000.000 төгрөгөөр зарахаар болоод 2.000.000 төгрөгийг бэлнээр авч 12.000.000 төгрөгийн барьцаанд байгаа төлөлтийг хийгээд аваарай гээд бичиг баримтыг шилжүүлэлгүй өгсөн юм... 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баяржаргал нь ******* гэгчид тухайн автомашиныг өгчихсөн байсан... Надтай ярихдаа приүс-30 машиныг хүнд өгөөд явуулчихлаа, зээлийг нь удахгүй хаана гэж хэлж байсан... Банк бус санхүүгийн байгууллага нь надаас зээлийн төлөлт хийхийг удаа дараа шаардаад байхаар нь би тухайн машиныг Ганбаатар гэж хүнд байгаа гэдгийг тухайн газрын хураан авдаг хүнд нь зааж өгөөд хураалгасан юм...” гэх мэдүүлэг /хх.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунтулгын өгсөн: “... ******* замаараа Дарь-Эхэд гадаа гарааштай айлд очиж өөрийн машиныхаа голын хайрцгаас боодолтой мөнгө аваад буухад нь асуусан чинь ******* машины мөнгө 4.000.000 төгрөг гэж хэлээд эргэж ирээд өгчихлөө гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.139-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би 73-81 УНИ дугаартай Тоёота приүс-30 маркийн машиныг “Тайкун” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас худалдаж аваад тухайн сарын 23-ны өдөр өөр хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх.146-147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Жаргалсайханы өгсөн: “... ******* надаас таньдаг ломбард байна уу? гэж асуухад нь би “Батжинбат” ломбардад очиж тэндхийн таньдаг хүнтэй нь ярилцаж, кроун маркийн машиныг *******ийн нэр дээр гэрээ хийж зээл гаргаж өгсөн. ******* надад хэлэхдээ би энэ кроуныг худалдаж буюу Тоёота приүс-30 маркийн машинаар сольж авсан гэж байсан. Энэ машины үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх гэж байгаа гэж хэлсэн. ******* 4.5 саяар тавьсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.154-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... Би 43-08 УБҮ улсын дугаартай Тоёота кроун маркийн энгийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа. Уг машиныг 7.500.000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сарын 10-ын үед “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан машин байсан...” гэх мэдүүлэг /хх.173/,

“Батжинбат-Ирээдүй” **************К болон иргэн Ю.******* нарын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1902/364 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх.23/,

 “Дамно” **************К-н №Б32-20-919, №Б32-20-920 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.47/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганбаатарын өгсөн: “... Анх надтай ******* холбогдсон. Фейсбүүк дээр кроун сонирхоно гэсэн зар байхаар нь би машинаа сонирхуулсан. Үзэж харъя гэхээр нь телевизийн тэнд очиж үзүүлсэн. Үзсэнээс нь хойш сар гарангын дараа Баруун *******араа руу замд гарах гэж байхад над руу залгаад 2 ширхэг приүс 30 байна. Чи аль нэгийг нь сонирхоод зөрүү өгөөд үзэх үү гэхэд нь би зөрүү өгч чадахгүй. Зөрүү өгөхөөр бол солихгүй гэж хэлсэн. Тэгтэл чи хөдөө явж ирээд үзэхгүй юу гэхээр нь хөдөө явж ирээд очиж үзсэн. Зөрүү яах вэ гэхээр нь би зөрүү өгч чадахгүй гэж анхнаасаа хэлсэн талаараа хэлсэн. Тэгтэл ******* Баяржаргал хоёр хоорондоо уулзаж байгаад ******* мань чинь ярьж байснаараа сольчихъё гээд Баяржаргалын гэрийн гадаа машинаа сольсон. Маргааш нь би *******ийн нэр дээр шилжүүлж өгөхдөө ямар учиртай юм бэ гэхэд 12.000.000 төгрөгийн барьцаанд байгаа юм. Чиний машиныг 4.500.000 төгрөгийн барьцаанд тавиад 4.000.000 төгрөгийг нь өгөөд 10 гаран хоногийн дараа чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлж байсан. Би 10 гаран хоногийн дараа ******* руу залгаад юу болж байна гээд асуутал удахгүй болох гэж байна. Чи түр байж бай гэж хэлсэн. Би ажлаа хийгээд явж байтал Жадамба гэх хүн над руу залгаад миний машин чамд байгаа юм байна. Наад машины чинь зээлийн төлөлт нь хэтрээд яваад байна. Машинаа авмаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Ю.*******, Б.Баяржаргал нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, эргэлзээтэй, харин иргэний эрх зүйн маргаан учир шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тухай хүсэлтийг тэдгээрийн өмгөөлөгч нар гаргасан боловч шүүгдэгч нар нь эд хөрөнгө арилжих хэлцлээр халхавчлан хохирогчийн автомашиныг авч, барьцаалан бусдын эзэмшилд шилжүүлж залилсан нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ю.*******, Б.Баяржаргал нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ю.*******, Б.Баяржаргал нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “*******уурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

*******охирогч А.Ганбаатарт шүүгдэгч Ю.******* 4.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Баяржаргал 3.500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ю.*******, Б.Баяржаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ю.*******, Б.Баяржаргал нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тус тус тэнсэж, зарим албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ю.*******, Б.Баяржаргал нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

          Шүүгдэгч Ю.*******, Б.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулж байна.

Энэ хэрэгт Ю.*******, Б.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТОО******* нь:

1. Шүүгдэгч С овогт Югийн *******, Борлууд овогт Батсайханы Баяржаргал  нарыг “*******уурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******, Б.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Ю.*******, Б.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ю.*******, Б.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

          5. Энэ хэрэгт Ю.*******, Б.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.*******, Б.Баяржаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨ*******БАЯР