| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0356/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/390 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч У.Х , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Ч.О , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У Х , Б овогт А-ийн Б , Т овогт Ч-ийн О нарт холбогдох эрүүгийн 1710000000117 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ........оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, ам бүл ......... хамт Хан-Уул дүүрэг 1-р хороо, ................ тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар, 234 дүгээр зүлийн 234.1-т зааснаар 2 сарын баривчлах ялаар, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар У.Х т оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт У Х /РД:.................../
2. Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 1-1 тоотод Анхбаяр гэх айлд амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Б /РД:................/
3. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, ................тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Ч-ийн О /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины гражид, паарнаас цоожилсон байсан иргэн Э.Э “Алтон” брэндийн 1 ширхэг унадаг дугуйг хулгайлж, бусдад 562.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гражийн цонхоор ороогүй. Хаалга онгорхой байхад нь орсон гэв.
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч У.Х 2017.10.12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би хөдөө Сэлэнгэ аймаг руу самранд 22 хоног явсан. Надад тодорхой оршин суух хаяг байхгүй ба байрны орц, траншейн, түрээсийн байр, туулын бургас зэрэг газруудаар хоноглодог. Намайг хүнтэй уулзах гээд туулын бургасанд явж байхад эргүүлийн цагдаа ирээд “шалгах юм байна” гээд 11 дүгээр хорооны цагдаагийн хэлтэс рүү авч явснаа “эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна” гээд мөрдөн байцаах тасагт намайг хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-р хуудас/,
2017.10.19-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна. Ойролцоогоор 2-3 цагийн хооронд О , Б нарын хамт явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны доод талд байрлах гражны дэргэдэх боржур дээр суугаад хөлөө амрааж байсан. Би ганцаараа граж руу ороход паарнаас нь улаан, цагаан алагласан өнгөтэй унадаг дугуйг торостой унадаг дугуйны түгжээгээр түгжсэн байсан. Тэгэхээр нь граж дотор байсан 2 төө хиртэй арматурын төмөр байхаар нь уг төмрөөр цоожийг нь хөшиж эвдээд унадаг дугуйг нь түрээд орцны хаалгаар гарсан. Тухайн үед хулгай хийхээр хамт ирсэн Б , О хоёрыг дагуулаад Туул голын чигтэй явж байхад эргүүлийн цагдаа нартай тааралдаад үйлдэл дээрээ баригдсан. Би цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа гэрийнхэндээ туслах зорилгоор 20 гаран хоног Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан. Энэ хугацаанд намайг оргон зайлж алга болсон гэж цагдаа нар хайсан байсан. Би байнга хулгай хийж үзээгүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Би барилгын туслах ажилчингаар ажиллаж мөнгө олж гэр бүлээ тэжээдэг. Надад хулгай хийх ямар нэгэн сонирхол байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-р хуудас/,
2. Шүүгдэгч А.Б 2017.09.13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим 69 дүгээр байрны гадаа Х , О бид гурав хөлөө амраахаар хэсэг зогсож хоорондоо ярилцаж сууж байхад Х “энэ байрны гражинд унадаг дугуй байна, гурвуулаа орж авах уу” гэхээр нь О бид хоёр зөвшөөрөөд байрны гадна хүлээж байсан. Харин Х “байрны хойд талын гражны цонхоор дотогш орж орцны хаалгаар гарч ирэхдээ “Алтон” гэсэн бичигтэй, улаан өнгийн унадаг дугуйг түрээд гарч ирсэн. Бид гурав дугуйг аваад Туул голын далан орчим явж байхад цагдаа нар гарч ирснээр бид гурав баригдсан. Х эхлээд хулгай хийх санааг гаргасан бөгөөд бид мөнгө олох санаатай унадаг дугуйг хулгайлсан юм. Тухайн үед Х дугуйг “Хархорин” зах дээр аваачиж зарна гэж хэлж байсан. Б бид хоёр дагаж явсан болохоос хулгай хийх санаа байгаагүй. Дугуй цоожтой, түгжээтэй байхаар нь эвдэлж авсан гэж Х хэлсэн. Тухайн үед дугуйны зүүн талын бариул байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-47, 2-р хх-ийн 31-34-р хуудас/,
3. Шүүгдэгч Ч.О 2017.09.13-ны яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим 69 дүгээр байрны гадаа Х , Б бид гурав хөлөө амраан хэсэг зогсож хоорондоо ярилцаж сууж байхад Х “энэ байрны гражинд унадаг дугуй байна, гурвуулаа орж авах уу” гэхээр нь Б бид хоёр “авч болох болов уу, хэрэг төвөгт орох сонирхолгүй байна” гэж хэлээд татгалзсан боловч Х “зүгээрээ, янз бүрийн асуудал гарвал би өөрөө зохицуулах болно” гэхээр нь Б бид хоёр зөвшөөрөөд байрны гадна байж байхад Х “байрны хойд талын гражны цонхоор дотогш орж орцны хаалгаар гарч ирээд Б бид хоёрыг “ороод ир” гэхээр нь Х тай хамт граж руу орсон. Ингээд Б бид хоёр үүдний ойролцоо байж байхад цаанаас Х “Алтон” гэсэн бичигтэй, улаан өнгийн унадаг дугуйг түрээд ирсэн. Бид гурав дугуйг аваад Туул голын далан орчим явж байхад цагдаа нар гарч ирснээр бид гурав баригдсан. Х эхлээд хулгай хийх санааг гаргасан бөгөөд бид гурав мөнгө олох санаатай унадаг дугуйг хулгайлсан. Тухайн үед Х дугуйг “Хархорин” зах дээр аваачиж зарна гэж хэлж байсан. Б бид хоёр дагаж явсан болохоос хулгай хийх санаа байгаагүй. Дугуй цоожтой, түгжээтэй байсныг эвдэлж авсан гэж Х хэлсэн. Тухайн үед дугуйны зүүн талын бариул байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-43-р хуудас, 2-р хх-ийн 35-38-р хуудас/,
4. Хохирогч Э.Э : “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед унтаж байхад манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь босч хаалгаа тайлахад байрны харуул, жижүүр болох Бямбацогт байсан. Би “яасан юу болсон бэ” гэхэд “таны унадаг дугуйг хулгайлсан байна” гэхээр нь доошоо буусан. Миний дугуй түгжээтэй байсан. Түгжээг эвдэж, тасалсан байдалтай тэнд хаясан байсан. Улаан өнгөтэй “Алтон” брэндийн унадаг дугуй байсан ба 2016 оны 04 дүгээр сард Дүнжингарав захаас 1.280.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би унадаг дугуйгаа буцаан авсан. Баруун талын бариул нь сул байсан нь унасан байсан. Уг бариулыг нэхэмжилж байна. Мөн эвдсэн 2 ширхэг дугуйны цоожийг нэхэмжлэх болно. 2 ширхэг дугуйны цоож нийлээд 30.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-16-р хуудас, 2-р хх-ийн 10-14-р хуудас/,
5. Гэрч В.Б 2017.09.05-ны өдөр мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байранд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Би уг байрны авто гражид 14 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд авто зогсоолын эзэмшигч нар өөрийн эзэмшлийн унадаг дугуй болон өөрсдийн автомашиныг байрлуулан тавьсан байсан. Би зогсоолын хөдөлгөөн сийрэг болох үед 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын үед гражийн хаалгыг түгжсэн. Үүрийн 5-4 цагийн үед намайг харуулын байрандаа байхад цагдаа ирээд танай байрнаас унадаг дугуй хулгайд алдагдсан байна, хулгайлсан хүнийг нь барьсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас, 2-р хх-ийн 15-16-р хуудас/,
6. “Дамно” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 28-29, 2-р хх-ийн 24-27-р хуудас/,
7. Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай Прокурорын тогтоол /1-р хх-ийн 76, 2-р хх-ийн 3-р хуудас/,
8. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.04.08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоол /У.Х / /2-р хх-ийн 70-72-р хуудас/,
9. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол /У.Х / /2-р хх-ийн 74-77-р хуудас/,
10. Хэргийг нэгтгэн хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын хүсэлт /2-р хх-ийн 92-р хуудас/
11. Шүүгдэгч А.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 50-р хуудас/,
12. Шүүгдэгч Ч.О ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52-р хуудас/,
13. Шүүгдэгч У.Х ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 40, 60-р хуудас/,
14. Шүүгдэгч Ч.О ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 53-56-р хуудас/,
15. Шүүгдэгч У.Х ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 57-61, 2-р хх-ийн 54-57-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины гражид нэвтэрч хохирогч Э.Э “Алтон” загварын унадаг дугуйг хулгайлж, 562.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Э : “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед унтаж байхад манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь босч хаалгаа тайлахад байрны харуул, жижүүр Бямбацогт байсан. Би “яасан юу болсон бэ” гэхэд “таны унадаг дугуйг хулгайлсан байна” гэхээр нь доошоо буусан. Миний дугуй түгжээтэй байсан. Түгжээг эвдэж, тасалсан байдалтай хаясан байсан. Улаан өнгөтэй “Алтон” брэндийн унадаг дугуй байсан ба 2016 оны 04 дүгээр сард Дүнжингарав захаас 1.280.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би унадаг дугуйгаа буцаан авсан. Баруун талын бариул сул байсан нь унасан байсан. Уг бариул болон эвдсэн 2 ширхэг дугуйны цоожийг нэхэмжлэх болно. 2 ширхэг дугуйны цоож нийлээд 30.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-16-р хуудас, 2-р хх-ийн 10-14-р хуудас/,
Гэрч В.Б-ын “...Би 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын үед гражийн хаалгыг түгжсэн. Үүрийн 5-4 цагийн үед намайг харуулын байрандаа байхад цагдаа ирээд танай байрнаас унадаг дугуй хулгайд алдагдсан байна. Хулгайлсан хүнийг нь барьсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас, 2-р хх-ийн 15-16-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 28-29, 2-р хх-ийн 24-27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “шүүгдэгч У.Х ын гэм буруугийн талаар маргаагүй ба хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх саналыг гаргав.
Харин шүүгдэгч А.Б гийн өмгөөлөгч Ц.Ганчимэг, шүүгдэгч Ч.О ын өмгөөлөгч Б.Оюунбилэг нар “шүүгдэгч А.Б , Ч.О нарын гэм буруугийн талаар маргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж тус тус мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Э.Э : “...байрны харуул, жижүүр болох Бямбацогт байсан. Би “яасан юу болсон бэ” гэхэд “таны унадаг дугуйг хулгайлсан байна” гэхээр нь доошоо буусан. Миний дугуй түгжээтэй байсан. Түгжээг эвдэж, тасалсан байдалтай тэнд хаясан байсан. Улаан өнгөтэй “Алтон” брэндийн унадаг дугуй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-16-р хуудас, 2-р хх-ийн 10-14-р хуудас/,
Гэрч В.Б-ын “...Үүрийн 05 цагийн үед намайг харуулын байрандаа байхад цагдаа ирээд танай байрнаас унадаг дугуй хулгайд алдагдсан байна, хулгайлсан хүнийг нь барьсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас, 2-р хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч А.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...Х “энэ байрны гражинд унадаг дугуй байна, гурвуулаа орж авах уу” гэхээр нь О бид хоёр зөвшөөрөөд байрны гадна хүлээж байсан. Харин Х “байрны хойд талын гражны цонхоор дотогш орж орцны хаалгаар гарч ирэхдээ “Алтон” гэсэн бичигтэй, улаан өнгийн унадаг дугуйг түрээд гарч ирсэн. Бид гурав дугуйг аваад Туул голын далан орчим явж байхад цагдаа нар гарч ирснээр бид гурав баригдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-47, 2-р хх-ийн 31-34-р хуудас/,
Шүүгдэгч Ч.О яллагдагчаар мэдүүлэхдээ “...Х “зүгээрээ, янз бүрийн асуудал гарвал би өөрөө зохицуулах болно” гэхээр нь Б бид хоёр зөвшөөрөөд байрны гадна байж байхад Х “байрны хойд талын гражны цонхоор дотогш орж орцны хаалгаар гарч ирээд Б бид хоёрыг “ороод ир” гэхээр нь Х тай хамт граж руу орсон. Ингээд Б бид хоёр үүдний ойролцоо байж байхад цаанаас Х “Алтон” гэсэн бичигтэй, улаан өнгийн унадаг дугуйг түрээд ирсэн. Бид гурав дугуйг аваад Туул голын далан орчим явж байхад цагдаа нар гарч ирснээр бид гурав баригдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-43, 2-р хх-ийн 35-38-р хуудас/ зэрэг баримтуудаас дүгнэхэд: шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны харуул хамгаалалт бүхий гражид нууцаар нэвтэрч хохирогч Э.Э унадаг дугуйг хулгайлан авсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч А.Б , Ч.О нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, гэм хор арилсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б , Ч.О нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал áîëîí ø¿¿ãäýã÷ íàðûí ãýìò õýðýãò îðîëöñîí îðîëöîî çýðãèéã ÿë îíîãäóóëàõäàà õàðãàëçàí ¿çëýý.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Э.Эрдэнэбат нь хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /2-р хх-ийн 121 дүгээр хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.Х нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 924 дугаартай шүүгчийн захирамжаар У.Х т холбогдох эрүүгийн 1710006170164 дугаартай хэргийг А.Б , Ч.О нарт холбогдох эрүүгийн 1710000000617 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б , Ч.О нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт У Х , Б овогт А-ийн Б , Т овогт Ч-ийн О нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар У.Х ыг 01 жил 03 сарын /нэг жил гурван сар/ хорих, А.Б , Ч.О нарыг 01 жил 01 сарын /нэг жил нэг сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х т оногдуулсан 01 жил 03 сарын /нэг жил гурван сар/, шүүгдэгч А.Б , Ч.О нарт оногдуулсан 01 жил 01 сарын /нэг жил нэг сар/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äуãааð ç¿éëèéí 1, 2 дахь õýñýãò çààñíààð У.Х ын öàãäàí õîðèãäñîí 73 /далан гурав/ õîíîãèéã түүний эдлэх ялаас хасч òîîöсугай.
5. Шүүгдэгч А.Б , Ч.О нарт авсан хувийн баталаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн öàãäàí õîðüæ, ýäëýõ ÿëûã 2017 îíû 12 дугаар ñàðûí 22-ны ºäðººñ эхлэн òîîëñóãàé.
6. Шүүгдэгч У.Х , А.Б , Ч.О нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Х , А.Б , Ч.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР